1-р сарын 10
12 цаг 39 минут

Н.Мөнхчимэг: Утаатай үед жирэмсэн эхчүүд, хүүхдүүдэд хүчилтөрөгчийн эмчилгээ чухал

“Чин Ачлал” уламжлалт, сэргээн засах эмнэлгийн захирал, анагаах ухааны доктор, ахлах зэргийн эмч Н.Мөнхчимэгтэй озон эмчилгээний талаар ярилцлаа.
 
-Сүүлийн үед хүчилтөрөгчөөр биеийг эмчлэх талаар ярих болж. Озон эмчилгээ биед хэрхэн үйлчилж, ямар үр дүн үзүүлдэг вэ?
 
-Озон гэдэг хүчилтөрөгчийн гурван атомаас бүрдсэн хий юм. Энэ хийг эмчилгээний зориулалтаар ашиглахыг озон эмчилгээ гэдэг. Озон эмчилгээг олон төрлөөр хийдэг. Озон нь биед байгаа нян бактери вирусыг устгаж, холестрол, сахарыг хэвийн хэмжээнд оруулж, судасны дотор ханыг цэвэрлэж судас нарийслыг эмчилдэг. Харин О2 нь цусаар дамжин бүх биеийг хүчилтөрөгчөөр хангаж өгдөг. Ингэснээр эд, эсийн нөхөн төлжилт сайжирч, залуу эд эс маш ихээр төлждөг. Үр дүнд нь хүний бие залуужиж, дархлаа сайжирдаг.
 
-Хүний биед хүчилтөрөгч дутагдсаныг яаж мэдэх вэ?
 
-Хүний бие хүчилтөрөгчийн дутагдалд орохоор хоолны шингэц муудаж, бодисын солилцоо удааширч, биед хэрэгтэй шим тэжээлээ авч чадахгүй, дархлаа муудаж, тамир тэнхээ суларч маш олон төрлийн зовиур гарч эхэлдэг. Мөн хүчилтөрөгчийн дутагдлын үе амьсгал дутуу авагдаад байгаа юм шиг санагдаж, их амархан даардаг болж, дасгал хөдөлгөөний ачаалал авч чаддаггүй гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг.
 
-Утааны энэ үед хүчилтөрөгч хамгийн их хэрэгтэй жирэмсэн ээжүүд болон нялх хүүхдэд озон эмчилгээ ямар үр нөлөөтэй байдаг вэ?
 
-Жирэмсэн эхэд хүчилтөрөгч дутагдахад урагт мөн хүчилтөрөгчийн дутагдал үүснэ. Ургийн хүчилтөрөгч дутагдаад ирэхээр тархины эд, эсүүд хамгийн эхэлж өртдөг нь АНУ-д 18 жилийн турш 84 мянган хүүхдэд хийгдсэн судалгаагаар батлагдсан байдаг. Энэхүү судалгаагаар жирэмсэн эхийн хүчилтөрөгчийн хэмжээ их, бага, хэвийн байх нь төрж байгаа хүүхдийн тархины хөгжилтэй шууд холбоотой байсан. Манайд элбэг байдаг тархины даралт, тархины саажилт, тархины усжилт бүгд хүчилтөрөгч дутагдлаас үүсдэг болохыг энэхүү судалгаагаар баталсан. Хүүхэд хэт их хөдөлгөөнтэй, хөдөлгөөн багатай нь хүртэл эхийн цусан дах хүчилтөрөгчийн хэмжээтэй холбоотойг тогтоосон байдаг.
Манай эмнэлэгт жирэмсэн эхчүүд озоны эмчилгээ их хийлгэдэг. Эмчилгээний үр дүнд тонус нь багасч, ургийн хөдөлгөөн идэвхждэг. Жирэмсний хордлого тайлж, цус багадалтыг маш сайн эмчилдэг. Эх, ураг аль алинд нь сайн үр дүнтэй эмчилгээ гэж ойлгож болно.
 
-Тэгвэл тархины даралттай хүүхдэд сайн нөлөөтэй байх нь ээ?
 
-Тиймээ, Тархины эсүүд хүчилтөрөгчид хамгийн мэдрэг эсүүд. Жишээ нь, бид нар бүгчим орчинд ороход толгой өвдөөд л эхэлдэг шүү дээ, тэр нь тархи  хүчилтөрөгчөөр дутагдаад эхэлсэнийг анхааруулаад байгаа юм. Тархины даралттай хүүхдийн тархин дахь хүчилтөрөгчийн хэмжээ ихэссэнээр тархины даралтыг маш сайн эмчилдэг. Тархины даралтаас шалтгаалан унтаж чадахгүй байгаа хүүхдүүд маш сайн унтаж, зовиургүй болдог. Манай эмнэлэгт нярайгаас эхлүүлээд тархины саа, саажилт, даралттай хүүхдүүд эмчилгээ хийлгээд маш сайн үр дүнтэй байгаа. Мөн биеийн хөгжил нь наснаасаа дутуу хүүхдэд ч мөн сайн үр дүнтэй.
 
-Утаа ихтэй үед хүүхэд багачууд ханиад томуу хүрэх нь ихэсдэг. Энэ үед ямар эмчилгээ хийлгэх хэрэгтэй вэ?
 
-Энд нэг зүйлийг л эцэг эх, асран хамгаалагч нарт хэлмээр байна. Өөрсдөө гэрээр эмчилж байгаа нэрээр маш их цаг алдаж өвчнийг хүндрүүлж байна. Хүүхэд ханиад хүрсэн л бол хамгийн түрүүн мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Одоо манайхан нийгмийн сүлжээгээр бие биенээсээ мэдээлэл, зөвлөгөө авч хүүхдээ эмчлэхийг оролдож байна. Ханиад өөрөө маш олон төрөл, хүн тус бүр дээр өөрөөр илэрнэ. Нэг эмчилгээ нэг хүнд таарч байхад өөр хүнд таарах албагүй. Тиймээс мэргэжлийн эмчид үзүүлж эмчилгээ хийж байхыг эцэг эхчүүд, асран хамгаалагч нарт дахин дахин хэлмээр байна.
 
-Хүүхдүүд озон эмчилгээ хийлгэснээр ханиад түргэн эдгэх үү, өөр ямар давуу талтай вэ?
 
-Одоо бага насны хүүхдүүдийн ханиад их удаж эдгэрч, архагшиж байна. Озон эмчилгээ нь хүүхдүүдийн энэ архаг ханиадыг маш сайн эмчилж, сайн үр дүн үзүүлж байгаа. Озон эмчилгээ нь үрэвсэл дарах, дархлаа сайжруулах үйлчилгээтэй тул хүүхэд хийлгэхэд эмчилгээний үр дүнд сайнаар нөлөөлдөг. Мөн энэ их утаатай үед биед шаардлагатай хүчилтөрөгчөөр хангаж, биеэс хорыг гадагшлуулдаг. Хүүхдэд озон эмчилгээ хийлгэхэд дархлаа сайжирч, хүчилтөрөгчийн хэрэгцээ хангагдахаас гадна биеийн өсөлт хөгжилтөнд сайнаар нөлөөлдөг.
 
-Озон эмчилгээ хийлгэж буй жирэмсэн эмэгтэй болон хүүхдүүд давхар хүчилтөрөгчийн коктейль ууж болох уу?
 
-Мэдээж ууж болно. Хүчилтөрөгч учраас харшлах ямар ч заалт байхгүй.
 
-Озоноор бас нурууны өвчин, хүзүүний шохойжилт болон өвдөг, хөлний асуудлуудыг эмчилдэг гэсэн үү?
 
-Озон нь гэмтсэн холбоос эд, шөрмөс, үе мөчний эд эсийг нөхөн сэргээж эд эсийг хүчилтөрөгчөөр ханган, зөөлөн эдийн нөхөн төлжилтийг дэмждэг. Тиймээс үений шохойжилт, хүзүү нуруу муруйх, хүзүү нурууны суулт, эвэрхий, яс ургалтын үед үе мөчний озон эмчилгээ маш үр дүнтэй. Толгой, нурууны олон янзын асуудал, өвчинтэй хүмүүс озон эмчилгээ хийлгэснээр өвдөлт зовиураасаа шууд салдаг.
 
-Өвдөгний яс ургалт маш их тохиолддог болсон байна. Үүнд озон эмчилгээ их үр дүнтэй гэж сонссон?
 
-Манай эмнэлэг Монгол Улсад озон эмчилгээг анх нэвтрүүлээд таван жил болж байгаа. Бид олон өвдөгний эмгэгтэй, зөөлөн эд нимгэрсэн, яс ургасан хүмүүст озон эмчилгээ хийсэн. Эмчилгээний үед бид рентген зургаар нь баталгаажуулж үр дүнг үйлчлүүлэгчиддээ харуулдаг, манай үйлчлүүлэгчид маш их сэтгэл хангалуун байдаг.
 
-Озон эмчилгээ хийлгэхэд ямар нэг сөрөг нөлөө байдаг уу?
 
-Мэдээж бүх л эмчилгээнд тун дозыг тааруулах асуудал яригдана. Манай эмч нар озон эмчилгээний бүх шатны сургалтанд хамрагдсан мэргэжлийн эмч байдаг тул бид мэргэжлийн түвшинд эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг. Тиймээс ямар нэг асуудал гардаггүй.
 
-Төлбөр мөнгөний тухайд сонирхвол?
 
-Бид энэ их утааны үед нэг ч болов жирэмсэн ээж, нялх болон бага насны хүүхдүүд хүчилтөрөгчийн дутагдалгүй байгаасай гэхдээ эмчилгээндээ хямдрал, урамшуулал зарладаг. 10 удаагийн эмчилгээ нэг курс болдог. Нэг курс эмчилгээний мөнгөөр 12 удаа озон эмчилгээнд орох урамшуулалтай. Мэдээж төлбөрөө бөөнөөр нь төлвөл тодорхой хямдрал үзүүлдэг. Бид аль болох эмчлүүлэгч үйлчлүүлэгчиддээ үнийн уян хатан бодлого баримталж ажилладаг. Хамгийн гол нь биед сөрөг нөлөөтэй элдэв эм тариа, антибиотик хэрэглэхгүйгээр зөвхөн хүчилтөрөгчөөр өвчнийг эдгээж, биеийн эсэргүүцлийг сайжруулдаг учраас манай үйлчлүүлэгчид сэтгэл хангалуун байдаг. Манай эмчилгээ үйлчилгээний талаар тодруулах бол Чин-Ачлал эмнэлгийн 347799 дугаарын утсаар холбогдоорой.
 
 
Х.Монголхатан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Эх сурвалж:
4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.186.243Зочин   • 1 сарын 13. 21 цаг 33 минут

Шал худлаа балай эмчилгээ 60000 р нэг удаа ордог шуналын дон бузар гичий

103.14.38.98Зочин   • 1 сарын 10. 16 цаг 28 минут

medeejshdee tulburuu nuuj bgaa ni

202.126.89.138Эмч   • 1 сарын 10. 15 цаг 38 минут

Озоноо яаж гаргаж авдаг юм. 02-Г 03 болгож таараа. 03 маш хурдан задардаг. энэ худлаа байнаа. Зүгээр агааржуулагч хэрэглээд байгаа юм бишүү? Кислород коктейл гээд хөөсрүүлсэн уусмал уулгаж баахан хүн хуурсан шүү. Мөнгөний төлөө сурталчилгаа л байна даа.

103.212.117.185Зочин   • 1 сарын 10. 12 цаг 57 минут

ТӨЛБӨРӨӨ ХЭЛСЭНГҮЙ. МӨНГӨ Л ОЛОХ ЗОРИЛГОТОЙ НЬ ТОДОРХОЙ.

Шинэ мэдээ

МҮБХ-ны маргалдагч талууд "Санамж бичиг" байгуулан, Бөхийн өргөөнд Цагаан сарын барилдааныг хийхээр тохиролцлоо7 цаг 2 минутын өмнө"Ч.Чамин-Эрдэнэ нь амиа хорлосон нь мөрдөн байцаалтын явцад бүрэн тогтоогдсон"1 сар 23. 18:30Малчид, иргэдэд зориулсан мэдээ1 сар 23. 18:10“Starbucks”-ийн тэргүүн асан АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд оролцож магадгүй1 сар 23. 18:00"Аса 2" Хошорюү С.Бямбасүрэн айсуй1 сар 23. 17:562019 онд дэлхий нийтийн эрүүл мэндэд заналхийлж буй 10 эрсдэл1 сар 23. 17:55Өсвөрийн талбайн теннисийн Азийн аваргаас, монголчууд хоёр мөнгө, дөрвөн алтан медаль хүртлээ1 сар 23. 17:54Хүн нэг бүрийн үүргэвчинд байвал зохих зүйлсийн жагсаалт1 сар 23. 17:50Хацү башё: Гэмтлээс эргэн ирсэн Митакеуми Хакүхо аваргыг даван башёг сонирхолтой болголоо1 сар 23. 17:48Хятадад генийн хувьд өөрчлөгдсөн хүүхдүүд төрсөн гэдгийг нотлов1 сар 23. 17:45Дэлхийн хамгийн аюултай 10 уулын зам1 сар 23. 17:40Соёл иргэншил гэдгийг огт үзээгүй омгийнхон1 сар 23. 17:35ШУУРХАЙ: С.Мөнхчулууныг хотын даргаар томилуулах НИТХ-ын тогтоол Засгийн газарт ӨНӨӨДӨР иржээ1 сар 23. 17:33Фэйсбүүкээсээ заавал устгах 12 мэдээлэл1 сар 23. 17:30Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №444 Elvis Presley, ‘Love Me Tender’1 сар 23. 17:25Та юу тарина, тэгж л амьдарна1 сар 23. 17:20Усанд сэлэхийн ач тус1 сар 23. 17:15Гүрвэлийн чулуужсан ясыг ашиглан гүйдэг робот бүтээв1 сар 23. 17:10Гитлер яагаад еврейчүүдийг бүрэн устгахыг хүссэн бэ1 сар 23. 17:05Сар шинийн баяртай холбогдуулан үнээ буулгахыг уриалжээ1 сар 23. 17:00Залилан, хүний эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт өсчээ1 сар 23. 16:55Сар шинийн барилдаанд дархан аварга Б.Бат-эрдэнэ хамгийн олон түрүүлсэн бол дархан аварга Д.Цэрэнтогтох хамгийн олон үзүүрлэжээ1 сар 23. 16:50Усэйн Болт хөлбөмбөгчний замналаа дуусгав1 сар 23. 16:45Шанхайд олон улсын банк санхүүгийн төв байгуулах төлөвлөгөөг танилцуулав1 сар 23. 16:42НСНХ-оос сэтгүүлчдийн дунд Зөрчлийн тухай болон Лизингийн тухай хуулийн хүрээнд сургалт зохион байгууллаа1 сар 23. 16:41Хүйтний улирал эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ1 сар 23. 16:40Жүжигчин Г.Эзэнмөнхийн Чин сэтгэл1 сар 23. 16:35Наоми Осака хагас шигшээд өрсөлдөнө1 сар 23. 16:30Дэлхийн хамгийн бохир ард түмэн1 сар 23. 16:25Унадаг дугуйчдад зориулсан хамгаалалтын хантааз танилцууллаа1 сар 23. 16:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.