1-р сарын 11
9 цаг 50 минут

Сурвалжлага: Аав, ээжийнхээ хүзүүнээс салахгүй зуурсан хүүхдүүдийн уйлж халуурсан, бөгшүүлж ханиалгасан өрөвдөм дүр төрх

Шинэ жилийн баярын дараа “А” хүрээний вирус болох H1, N1, H3, N2  зэрэг улирлын томуу үүсгэгч вирүс дэлгэрч, хүүхдүүдийн ханиад томуу хүндэрч, эмнэлэгт хэвтэх нь эрс нэмэгдсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж, ханиад томуугаас урьдчилан сэргийлэх мэдээлэл өгсөн.

Тодруулбал, Шинэ жилийн дараах сүүлийн тав хоногт эмнэлэгт хэвтэх хүүхдийн тоо эрс нэмэгдсэн. Шалтгаан нь бага насны хүүхдийг айл, олон нийтийн газраар их авч явсан нь халдвар тараах үндэслэл болсон. Хоёрт, шинэ жилийн дараа насанд хүрэгчид олноор томуугаар өвчилсөн нь хүүхдэдээ халдвар тараах нөхцөл болж байгаа аж.

Зөвхөн нийслэлийн эмнэлгүүдэд хоёр мянга гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа мэдээлэл байна

Хамгийн сүүлд танилцуулсан мэргэжлийн байгууллагын судалгаагаар томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 87.6 хувийг 15, үүнээс 69.4 хувийг дөрөв хүртэлх насны хүүхдүүд эзэлж байгаа аж. Нийт өвчлөгсдийн 35.6 хувийг 0-1 нас, 26.8 хувийг 2-4, 14.4 хувийг 5-9 насны хүүхдүүд буюу нийт өвчлөгсөдийн хамгийн их хувийг бага насны хүүхдүүд эзэлж байгаа юм байна.  

Мэдээж өвчлөлд нөлөөлж буй хамгийн том хүчин зүйл бол агаарын бохирдлын асуудал.

Үүнээс үүдэж өрхийн эмнэлгээс эхлээд дүүргийн нэгдсэн эмнэлгүүд хүүхдээ тэвэрсэн аав ээжүүдийн хөлд дараатай байна. Тиймээс бид дүүргийн эмнэлгүүдийн ачаалал хэр байгааг сурвалжлахаар хамгийн их хүн амтай гэгддэг Баянзүрх дүүргийн эмнэлгийг зорилоо.

Эмнэлгийн хүлээн авахын хаалгаар ороход аав, ээжийнхээ хүзүүнээс салахгүй зуурсан хүүхдүүдийн уйлж халуурсан, бөгшүүлж ханиалгасан өрөвдөм дүр төрх нүдэнд тусав. Харамсалтай нь ийм байдал зөвхөн тус эмнэлэгт биш өрхийн болон хувийн эмнэлэгт яг ижил байгааг олон нийтийн сүлжээнд эцэг эхчүүд онцолсоор байгаа юм. 

Бид үзлэгийн өрөөний үүд сахиж үзүүлэх дарааллаа хүлээн уйлах, ханиалгах хүүхдүүдээ тэвэрч аргаа барсан шинжтэй суугаа эцэг эхчүүдийн төлөөлөлтэй уулзаж зарим зүйлийг тодруулсан юм.

Эцэг эхчүүдийн ярьж байгаагаар ихэвчлэн, халуурсан, хатгалгаа болсон, ханиалга ихтэй, унтаж чадахгүй, хоол идэхгүй, таталт өгсөн шинж тэмдэгтэй хүүхдүүд их ирж байна. Мөн эдгэлт маш удаан байгааг эцэг эхчүүд сануулж, энэ бүхнээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байгааг дуулгаж сэрэмжлүүлж байв.

-ЭМНЭЛГЭЭР ДҮҮРЭН ХАНИАЖ, ХАЛУУРЧ, ХАТГАЛГАА АВСАН ХҮҮХДҮҮД БАЙНА-

БЗД-ийн иргэн Д.Саруул

-Энэ эрхэм сайдууд хэрүүл, хулгайгаа зогсоож ажлаа хийгээсэй. Энэ эмнэлэгүүд чинь ханиад томуу, өвдөж шаналсан хүүхэд багачуудаар дүүрч та бүхнийг арга хэмжээ авч өгөхийг шаардаж байна. Хүүхэд өвдөөд нөхөр бид хоёр хоёулаа ажилдаа явж чадахгүй эмнэлэгээр явж байна. Эмнэлгээр дүүрэн ханиаж, халуурч, хатгалгаа авсан хүүхдүүд байна. Ард түмний хүүхэд яаж ч байсан яах вэ гэсэн сэтгэлээр хандаж болохгүй баймаар. Хаана баяр ёслол, тууз хайчлаж байна тэнд явж байхын оронд ажлаа хийх хэрэгтэй байна. 

-ЯМАР Ч ҮР ДҮНГҮЙ ЭМЧИЛГЭЭНД МАШ ИХ МӨНГӨ ЗАРЛАГДЛАА-

БЗД-ийн иргэн И.Ариунсанаа

-Манай хүүхэд дөрвөн настай. Ханиад хүрээд бараг 15 хонолоо сайн гэсэн бүх л эмчилгээг хийлгээд ямар ч нэмэр байсангүй. Ямар ч үр дүнгүй эмчилгээнд маш их мөнгө зарлагдлаа. Дээрээс нь ажлаасаа цалингүй чөлөө авчихсан байгаа. Ер нь хараад байхад зөвхөн манайх гэлтгүй дийлэнх  эцэг эхчүүд хүүхдийнхээ ханиадыг эдгээхийн тулд хамгийн багадаа 20 мянган төгрөгөөр эм худалдан авч байна. Одоо манай хүүхэд бүр хатгаа болчихсон байна гээд өрхийн эмнэлэгээсээ хэвтэх бичигтэй дүүрэг рүүгээ ирлээ. Яаж амьдрах юм байгаан бүү мэд. Бүр аргаа барчихаад л сууж байна даа. 

Харин дараа нь бид тус эмнэлгийн хүлээн авахын эмчээс нөхцөл байдлын талаар тодруулах гэсэн боловч "Ханиад, томуу ихэссэн. Одоо харин ч гайгүй байна. Орой ажил тарснаас хойш хүүхдээ тэвэрсэн эцэг эхчүүдийн цуваа улам ихэсдэг. Зарим өдөр хүлээн авахын үүдний хоёр өрөө хоёулаа дүүрээд хөл гишгэх зайгүй болдог" гэх товчхон хариултыг авч чадав. Учир нь хүлээн авахын эмч нарт тухалж зогсоод яриа өгөх нь байтугай, суудлаасаа өндийх ч зав олддоггүй гээд хэлчихэж болохоор аж.

-ХАТГАЛГАА ХҮНДРЭХЭЭС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ-

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч Б.Бат-Амгалан 

-Аль хүрээний вирусээр өвчилснөөс шалтгаалан эмнэлзүйн шинж нь өөр байдаг. Одоогоор А хүрээний H1N1 вирусийн тархалт түгээмэл байна. Бага насны хүүхдүүд өндөр халуурч, халуурснаас таталт өгөх, өвчин хүндрэх зэрэг хүндрэл их гарч байна. Томуугаар 0-2 насныхан голдуу өвдөж байна. Мөн гурваас дээш насныхан томуугаар өвчилж, дээр нь төвөнхийн бачуурал болж хүндрэх тохиолдол их байна. Хүүхэд өвдсөн тохиолдолд хүүхдийнхээ халууныг тогтмол хянаж, 38.5-аас дээш халуурвал халуун бууруулах эмийг уулгах, шингэн сайн уулгах хэрэгтэй. Хүүхдээ өвчлөхөөс сэргийлэх тал дээр эцэг, эхчүүд онцгой анхаарч, олон нийтийн газраар авч явахгүй байхыг зөвлөе. Хүүхдийг цэцэрлэгт нь явуулахдаа амны хаалт зүүлгэж заншмаар байна. Хүүхдэдээ аарц, чацаргана зэрэг амин дэмээр баялаг хүнс, витамин, ногоогоор баяжуулсан хүнс өгөх хэрэгтэй байна.

-ЯМАР ТОХИОЛДОЛД ЭМЧ ЯАРАЛТАЙ ХАНДАХ ЁСТОЙ ВЭ-

ЭХЭМҮТ-ийн хүүхдийн их эмч Б.Ариунхишиг 

 -Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгдсэн. Томууг гэрийн нөхцөлд эмчлэх боломжтой. Эмнэлгүүд тухайн хүүхдийг үзээд гэрээр эмчлэх боломжтой бол 2-3 хоногийн давтамжтайгаар дахин үздэг. Эцэг, эхчүүдийн дунд ханиадыг дутуу эмчилж байна гэсэн ойлголт байна. Хүүхдийн дархлааг дэмжээд өгвөл ханиад нь аяндаа эдгэх ёстой. Харин тухайн хүүхэд суурь эмгэгтэй, хавсарсан өвчинтэй бол эмнэлэгт хэвтүүлдэг. Ингэснээр томуугийн хурц үеийг дардаг. Томуу нь 5-7 хоногийн дотор халуурдаг. Мөн томуугийн эмчилгээ 5-7 хоног хийгдэж байгаа бөгөөд энэ хугацаанд бүрэн эдгэрсэн гэж үзэх нь буруу.

Ханиад томууны өвчлөл их байгаатай холбогдуулан дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет” ажлын өдрүүдэд 17.00-22.00 цаг хүртэл, ням гарагт 10.00-16.00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллах бол, бямба гарагт Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10.00-16.00 цаг хүртэл ажиллаж байгаа юм байна.

Мөн иргэд дүүргийн эрүүл мэндийн төвийн зөвлөгөө өгөх утсаар дамжуулан хүүхдийн мэргэжлийн эмчээс томуу, томуу төст өвчний зөвлөмж, мэдээллийг авах боломжтой юм.

 Т.Гэрэл

21
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

21 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

203.217.139.225иргэн   • 1 сарын 11. 13 цаг 34 минут

жагсаалд даарлаа ч гэх шиг, нэг хүн юу бичээ вээ, өвөл болонгуут л даарч эхэлнэ,

203.217.139.225иргэн   • 1 сарын 11. 13 цаг 32 минут

ямар хэцүү юм бээ, хүүхдүүд хөөрхий бнаа, энэ утаа, хүйтэн 2-оос л болж байгаа байх, яаралтай орон сууцжуулах арга хэмжээ авмаар юмаа, ямар л хөрөнгө мөнгөний бололцоо бна, бүгдийг л орон сууцжуулахад зарцуулах хэрэгтэй , маш яаралтай

66.181.164.222Зочин   • 1 сарын 11. 12 цаг 05 минут

АРАЙ Ч ДЭЭ ЯАСАН ГУДАРЧ ДУУСДАГГҮЙ ЮМ БЭ. ТЭР ГУДРААД БАЙГАА МӨНГӨӨРӨӨ ГЭР ХОРООЛОЛ РУУГАА ДЭД БҮТЭЦ УС ЦАХИЛГААН ОРУУЛААЧ. ТӨР ТӨМӨР НҮҮРЭЭ ХАРУУЛЖ БАЙГААД Ч ГЭСЭН ЭНЭ ГАМШГААС АРД ТҮМНЭЭ ГАРГААЧ. ӨМХИЙ ЛУЙВАРЧИНГУУДАА.

66.181.164.222Зочин   • 1 сарын 11. 12 цаг 02 минут

Утаа бохирдол хэрээс хэтэрлээ. Дарга нарт суудал л чухал юм шиг байна. Гэр орондоо хичнээн хичээгээд ч орчин ийм байхад яаж ханиад хүрэхгүй байхийм дээ. Ард түмэнд хайртай дарга нар мөн ч их юм. Хаа байна хулгайчуудаа. Хойч үе чинь хордож үхлээ. ТӨР ГЭЖ БАЙГАА БОЛ НЭГ ЮМ ХИЙГЭЭЧ. 1,5 хан сая хүнтэй хот ш дээ. **** ГЭЖ.

66.181.171.26lai   • 1 сарын 11. 12 цаг 02 минут

eruul mendiin said ded said bolon emnelegiin hun chanargui salbadai darga nariig zailluul bi bi gesen showdsan tcunh barugch doldoinuud

66.181.164.222Зочин   • 1 сарын 11. 11 цаг 56 минут

МОНГОЛЧУУДЫН ЭРҮҮЛ МЭНД ХЭЦҮҮДЛЭЭ. САЙД, ДЭД САХЙД ГАЗЫН ДАРГА ГЭСЭН АВГАЙ НАР ТВ -ЭЭР ХЭРЭГТЭЙ ХЭРЭГГҮЙ ХУРАЛ СЕМИНАР ДЭЭР ҮГ ХЭЛЭЭД БАЙГАА ХАРАГДАХ ЮМ. ӨӨРСДИЙЙГӨӨ ТВ ЭЭР РЕКЛАМДАХАА БОЛИОЧ. ЭРҮҮЛ МЭНД ГАМШИГ БОЛЛОО.

202.179.31.30Monhzorig   • 1 сарын 11. 14 цаг 13 минут

Said ni shagnal avsan shuu de yndan taraah biznesiig ni demjeegui bolohoor tag bolovoo

202.9.45.218irgen   • 1 сарын 11. 11 цаг 50 минут

yana daa.....udaxgvi tsagaan nogoon sar n bolloo.....gamshigiin xemjeeneesee garaagvi btal bas l ......vr xvvxdee bodood tsagaan saraar ail xesexgvi ee

202.72.245.122б   • 1 сарын 11. 11 цаг 20 минут

өөрөө мөнөгтэй бол сйахан гоё гэж бодож байна Улс орон чинь баялагаа зөв хувиарлаж тргэдийнхээ орон сууцанд халуун хйүтэн усны шугам тавих Төрийн төлөө тэмц,ханиад жасгаалаас боллоо гэж тэнэгтүүлэх гэж хөөрхийсийг

64.119.19.68Зочин   • 1 сарын 11. 11 цаг 13 минут

Жагсаалд маш их даарч ханиад хүрээд гэр орныхондоо хүүхдүүддээ халдааж байна . Утаатай болохоор ханиад идэггэхгүй улам хүдэрч улмаар хатгаа уушгины архаг бронхиттой болж байна . Томцуулаас хэт улс төржсөнөөс 50 мянган төгрөгнөөс зовлонд үр хүүхдээ унагаж байна .

103.14.38.130зочин   • 1 сарын 11. 10 цаг 33 минут

ээж аавууд өөрсдөө хүүхдүүдээ ханиад хүрэхээс урьдчилан сэргийлэх ёстой юм биш үү

122.201.23.226zochin   • 1 сарын 11. 10 цаг 31 минут

ur huuheddee hamag anhaarlaa handuulaa. mash muu archilj baina sh dee. hooliig ni togtmol ogch, archilgaa tordolgoo sain hiih heregtei. buh yumiig utaa ruu, emch nar ruu chihej bolohgui l bolov uu.

66.181.189.180Зочин   • 1 сарын 11. 10 цаг 19 минут

Ийм хунд уед зурагчин сэтгуулч боловсролгуй авгайд эруул мэндийн салбарыг даалгадаг хурэлсух унэхээр хувийнхаа л эрх ашгийг боддог хун гэдгээ мянгантаа баталж бн. Монголын хуухдуудийн амь насаар янхан авгай хурэлсух 2 тоглож дууслаа

64.119.18.82Зочин   • 1 сарын 11. 9 цаг 54 минут

ТАМХИЧИД ӨВЛИЙН ХҮЙТЭНД ДАН ЦАМЦТАЙ БААР ,РЕСТОРАН ЕР ХАА САЙГҮЙ ТАМХИ ТАТААД ЗОГСОЖ БАЙДАГ ТЭДНҮҮС ДААРЧ ХӨРЧ ХАНИАД ТОМУУ ТУСААД НИЙГЭМД АСАР ИХЭЭР ТАРААД БНА. ТАМХИЧИД ӨВЛИЙН ХҮЙТЭНД ТАМХИ ТАТДАГ БОЛСЛНООС ХОЙШ ХҮҮХДҮҮД АСАР ИХЭЭР ТОМУУ ТУСДАГ БОЛСОН.

103.229.123.169Зочин   • 1 сарын 11. 9 цаг 51 минут

MANAI DARGA NARIIN BIDEND BARIJ BAIGAA BELEG BIDNIIG IIM BOLGOCHOOD OORSDOO TENGERIIN AMITAD SHIG L AMIDARCH BAIGAA SHDEE MUU IDEJ UUJ HANADGUI LALRUUD BUGD SHORONDOO UHEJ DALD ORBOL TAARNA

202.9.42.167Зочин   • 1 сарын 11. 9 цаг 31 минут

Zasgiin gazar. Niisleliin ITH.ZDTG agaariin boknirdloos sergiilekn talaar todorhoi ajil zoknion baigyylaach ee. Iim boknir baiknad yaaj knaniad tomyy gvi baikn yum be TA bvknen CKND. Iin nytag devsgereer irj nukntsul baidalai taniltsdaa

202.131.243.186Зочин   • 1 сарын 11. 9 цаг 25 минут

энэ хүүхдүүдийн зовж шаналж байгаа нь эргээд төрөөс баяжсан хулгайч нар дээр бууна

124.158.95.14ЗОЧИН   • 1 сарын 11. 9 цаг 19 минут

МЭРГЭЖЛИЙН БУС БАЛАЙ АВГАЙ САРАНГЭРЭЛ АЖЛАА ХИЙГЭЭЧЭЭ, ЯДАЖ НААД ЭМНЭЛГҮҮДИЙН БАЙДАЛТАЙ ТАНИЛЦАЖ СУРВАЛЖИЛГА ХИЙЖ МЭРГЭЖЛИЙН АЖЛАА ХИЙГЭЭЧ??? БАЯРЫН ДАРАА ТОМЧУУД АЙО ХЭСЭЖ ХАНИАД ДАМЖУУЛСАН Л ГЭЭД БАЙХ ЮМ. ХАМГИЙН ГОЛ НЬ АГААРЫН БОХИРДОЛ ИЙМ ГАМШГИЙН БАЙДАЛТАЙ БАЙХАД ЯАЖ ХАНИАД ХҮРЭХГҮЙ ХҮНДРЭХГҮЙ БАЙХ ЮМ БЭ??? ТЭР ШАГНАЛ АВЧ СОЛИОРООД БАЙГАА БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД, ШАГНАЛ ӨГЧ ТЭНЭГТЭЭД БАЙГАА ГАДААД ХЭРГИЙН САЙД, СЭТГҮҮЛЧ АВГАЙ САРАНГЭРЭЛ БҮГД ОГЦОР??? ГАМШГИЙН ХЭМЖЭЭНД ХҮРЧИХЭЭД БАЙХАД ХАМРАА Ч ЦУХУЙЛГАХГҮЙ АЖЛАА Ч ХИЙХГҮЙ БАЙНА.

202.72.245.122ё   • 1 сарын 11. 8 цаг 57 минут

Монголчуудын амьралын соёл догуур түвшинд байна Гоё хувцас машинаар сайхан амьдрал төсөөлөөд.Гэтэл агаар ус амьдрах орчны бохирдлыг Огт тоохгүй сайржуулах Сэдэл ТЭмцэл хойрго,

66.181.188.159Akhmad nastan   • 1 сарын 11. 8 цаг 42 минут

Ur khuukhduudee khanaud tomuunaas khamgaalakh talaar zaluu etseg ekhshuud unekheer khainga khandaj baina.Etseg ekhiin khair khalamj bukhniig shiiddeg shuu dee.Yaltai bilee.

203.91.118.180аагий   • 1 сарын 11. 8 цаг 34 минут

естой балиар ханиад би бүтэн 1 сар зовж байна хүүхэд бол бүр аймаар байгаа даа

Шинэ мэдээ

МҮБХ-ны маргалдагч талууд "Санамж бичиг" байгуулан, Бөхийн өргөөнд Цагаан сарын барилдааныг хийхээр тохиролцлоо7 цаг 2 минутын өмнө"Ч.Чамин-Эрдэнэ нь амиа хорлосон нь мөрдөн байцаалтын явцад бүрэн тогтоогдсон"1 сар 23. 18:30Малчид, иргэдэд зориулсан мэдээ1 сар 23. 18:10“Starbucks”-ийн тэргүүн асан АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд оролцож магадгүй1 сар 23. 18:00"Аса 2" Хошорюү С.Бямбасүрэн айсуй1 сар 23. 17:562019 онд дэлхий нийтийн эрүүл мэндэд заналхийлж буй 10 эрсдэл1 сар 23. 17:55Өсвөрийн талбайн теннисийн Азийн аваргаас, монголчууд хоёр мөнгө, дөрвөн алтан медаль хүртлээ1 сар 23. 17:54Хүн нэг бүрийн үүргэвчинд байвал зохих зүйлсийн жагсаалт1 сар 23. 17:50Хацү башё: Гэмтлээс эргэн ирсэн Митакеуми Хакүхо аваргыг даван башёг сонирхолтой болголоо1 сар 23. 17:48Хятадад генийн хувьд өөрчлөгдсөн хүүхдүүд төрсөн гэдгийг нотлов1 сар 23. 17:45Дэлхийн хамгийн аюултай 10 уулын зам1 сар 23. 17:40Соёл иргэншил гэдгийг огт үзээгүй омгийнхон1 сар 23. 17:35ШУУРХАЙ: С.Мөнхчулууныг хотын даргаар томилуулах НИТХ-ын тогтоол Засгийн газарт ӨНӨӨДӨР иржээ1 сар 23. 17:33Фэйсбүүкээсээ заавал устгах 12 мэдээлэл1 сар 23. 17:30Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №444 Elvis Presley, ‘Love Me Tender’1 сар 23. 17:25Та юу тарина, тэгж л амьдарна1 сар 23. 17:20Усанд сэлэхийн ач тус1 сар 23. 17:15Гүрвэлийн чулуужсан ясыг ашиглан гүйдэг робот бүтээв1 сар 23. 17:10Гитлер яагаад еврейчүүдийг бүрэн устгахыг хүссэн бэ1 сар 23. 17:05Сар шинийн баяртай холбогдуулан үнээ буулгахыг уриалжээ1 сар 23. 17:00Залилан, хүний эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт өсчээ1 сар 23. 16:55Сар шинийн барилдаанд дархан аварга Б.Бат-эрдэнэ хамгийн олон түрүүлсэн бол дархан аварга Д.Цэрэнтогтох хамгийн олон үзүүрлэжээ1 сар 23. 16:50Усэйн Болт хөлбөмбөгчний замналаа дуусгав1 сар 23. 16:45Шанхайд олон улсын банк санхүүгийн төв байгуулах төлөвлөгөөг танилцуулав1 сар 23. 16:42НСНХ-оос сэтгүүлчдийн дунд Зөрчлийн тухай болон Лизингийн тухай хуулийн хүрээнд сургалт зохион байгууллаа1 сар 23. 16:41Хүйтний улирал эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ1 сар 23. 16:40Жүжигчин Г.Эзэнмөнхийн Чин сэтгэл1 сар 23. 16:35Наоми Осака хагас шигшээд өрсөлдөнө1 сар 23. 16:30Дэлхийн хамгийн бохир ард түмэн1 сар 23. 16:25Унадаг дугуйчдад зориулсан хамгаалалтын хантааз танилцууллаа1 сар 23. 16:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.