1-р сарын 11
10 цаг 10 минут

Б.Энхбат: Тэнгэрт байгаа ээждээ зориулан тоглолтоо хийнэ

“...Арван хуруу шиг найзууд минь Бүгдээрээ нэг ангийхан...” хэмээх дуугаараа олноо танигдсан Торгууд нутгийн дуучин  МУСТА Б.Энхбаттай ярилцлаа. Залуу дуучин маань тун удахгүй “Ээжийгээ бодох л юм даа” хэмээх хоёр дахь бие даасан тоглолтоо хүргэх гэж байна. Тоглолтын найруулгаа шинэлэг, хүмүүст ухаарал хайрлахаар шийдэхийг хичээж байгааг зочин маань онцлосон юм.

-Бидний урилгыг хүлээн авч цаг зав гарган хүрэлцэн ирсэнд баярлалаа. Торгууд нутгын дуучин хэмээн нэрлэгдэх болсон шалтгаанаас тань яриагаа эхэлье гэж бодлоо.

-За баярлалаа. Намайг Батчулууны Энхбат гэдэг. Би Ховд аймгийн Булган суманд төрсөн, Торгууд ястан. Манай суманд ихэвчлэн Торгууд үндэстэн амьдардаг. Иймээс би Торгууд үндэстэн, нутаг усаа магтан дуулсан олон уран бүтээл гаргасан. Магадгүй үүнээс энэ нэрийг хүртсэн болов уу! гэж бодож байна.

-Дуучин мэргэжлийг яагаад сонгох болсон бэ? Анх урлагийн гараагаа хаанаас эхэлж байв?

-Би багаасаа их дуулах дуртай урлагт сонирхолтой хүүхэд байсан. Нэгдүгээр ангиасаа долоодугаар анги хүртэл бүжиглэж, сум, аймаг, орон нутгийнхаа тэмцээн уралдаанд ордог байлаа. Нэг удаа “Яргуй” наадамд багштай яваад дуулж байгаа хүүхдүүдийг хараад дуулмаар санагдсан/инээв/. Үүнээс хойш аравдугаар анги төгстлөө дуулж “Яргуй” наадамд эхний нэг хоёрдугаар байранд орж байсан. Улаанбаатар хотод ирж хүүхдийн дууны наадамд орж тэргүүн байр эзлэн ОУ-ын хүүхдийн Найрамдал зусланд амрах эрхээр шагнуулж байлаа. Энэ бүхэн маань дуучин болох эхлэлийг тавьсан.

-Мэргэжлийн дуучнаар хэзээнээс суралцах болсон бэ?

-Урлагийн дээд сургуулийг дуулаач, найруулагч гэсэн хос мэргэжлээр МУГЖ Буриад Долгормаа хэмээн алдаршсан Долгормаа багшийнхаа удирдлага доор  2007 онд төгссөн. Өөрөөр хэлбэл дуулаач мэргэжилтэй, найруулагчаар давхар мэргэшсэн гэсэн үг юм. Сургуулиа төгсөөд ЦДБЭЧ-т гоцлол дуучнаар таван жил ажилласан. Одоо бие даан уран бүтээл хийж байна.

-Найруулагчынхаа ажлыг хийж, уран бүтээл гаргаж байсан уу?

-Их сургуульд байхдаа ангийнхаа тоглолт, хүүхдийн жүжиг зэрэг багшаас өгсөн үүрэг даалгаварыг гүйцэтгэж найруулж байсан. Оюутан байхдаа ДБЭТ-т дагалдан хийж, дипломынхоо ажлыг хийж байлаа. Мөн Төв аймгийн “Монгол туургатан” театрт ажиллаж байсан. Энэ хугацаандаа Ганхуяг найруулагчийнхаа жүжгүүдэд туслах дүрүүдийг бүтээж, туслах найруулагчаар ажиллаж байсан.

Enkhbat Batchuluun-н зураг.

-ЦДБЭЧ-д гоцлол дуучнаар ажиллаж байсан гэлээ. Тэр тухайгаа дурсаач?

-Энэ чуулгад ажиллах таван жилийн хугацаанд голлох үүрэгтэй дуучин байсан гэж хэлж болно. Манай чуулга алдартай чуулга. Одоо 30 гаруй дуучинтай. Анх би энд орж байхдаа хоор ангийн албаны даргаар ажиллаж байлаа. Энд байх хугацаандаа Чингис хаан рок дуурийн гол дүр, Хүннү дуурийн гол дүр зэрэг цэргийн тухай олон уран бүтээлд тоглож, гоцлол дуунуудыг дуулж байсан.

-Бие даасан анхны тоглолтоо 2013 онд “Сэтгэлд шингэсэн хайр” нэртэйгээр хийж байсан. Энэ жил хоёр дахь тоглолтоо хүргэх гэж байна. Хоёр дахь тоглолтын бэлтгэл ажил хэр амжилттай явж байна вэ?

-Тухайн үед тоглолтоо “Сэтгэлд шингэсэн хайр” дууныхаа нэрээр нэрлэж байсан. Энэ жилийн тоглолтоо ээждээ зориулан хийж байна. Ээж маань жилийн өмнө бурхан болсон. Иймд ээжийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэн тоглолтынхоо бэлтгэл ажилд ороод байна. Энэ тоглолтоо би ашгийн төлөө хийгээгүй тэнгэрт байгаа ээждээ зориулан хийнэ.  Ээждээ зориулан хийж буй энэ тоглолтоо “Ээжийгээ бодлоо доо” дууныхаа нэрээр нэрлэсэн. Иймээс маш их хичээж ажиллаж байгаа. Тоглолтыг маань нутгийн зон олон маань маш их дэмжиж байна. Мөн тоглолтын тасалбар маань 80 хувьтай зарагдсан байгаа нь маш их саашаалтай хэрэг болж байна. Тоглолт болоход 10 хоног үлдлээ.

-“Ээжийгээ бодлоо доо” дуу бүтсэн түүхээс хуваалцвал

-Манай ээжийн бие нь өвдсөн байх үед энэ дууны шүлэг надад ирж байсан. Гэхдээ дууны агуулга нь ээжийгээ алдсан хүний тухай дуу байсан. Би яруу найрагчтай нь ахиж зөвлөөд амьд байгаа ээжийн тухай болгосон. Энэ дууны хөгжмийг Ховд аймгийн хөгжимт драмын театрын хөгжмийн зохиолч Н.Цолмон бичсэн.

-Тоглолтын талаар уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Тоглолт 2019 оны нэгдүгээр сарын 19-нд “Аса” циркийн тайзнаа 19 цагаас эхэлнэ. Энэ  жилийн тоглолт маань ганцхан дуу хуураар үргэлжлэхгүй. Хүнд ухаарал хайрлах драм тал руугаа чиглэсэн хүний сэтгэлд хүрсэн тоглолт хийхийг зорьж байна. Та бүхний сайн мэдэх уран уншигч Дэлгэрцэцэг багш, МУГЖ Цэвэгмэд эгч маань ирж эхийн сайхан шүлгүүд унших юм.

Мөн МУГЖ Уранчимэг, Бямбажав МУСТА Эрдэнэдалай, Төрмандах, Чулуунчимэг, Буянжаргал нараас гадна олон уран бүтээлчид урилгаар ирж ая дуугаа өргөх юм. Тоглолтын ерөнхий найруулагчаар Ховд аймгийн хөгжимт драмын театрын найруулагч Цэцэгмаа ажиллаж байна.

Бидэнтэй ярилцсанд баярлалаа. Таньд уран бүтээлийн өндөр амжилт хүсье

Б.Бадралмаа

Дуучин Б.Энхбатын дэмжигчдийн хуудас-н зураг.

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.70.33.242зочин   • 1 сарын 11. 12 цаг 40 минут

Хэрэйдын хойчис торгууд ястан.

203.91.115.45Зочин   • 1 сарын 11. 12 цаг 21 минут

ГӨЛӨГ ТОРГУУД ҮНДЭСТЭН ГЭЖ БАЙХГҮЙ.ОЮУНЫ ХОМСДОЛТОЙ **** БАЙНА.ТОРГУУД ҮНДЭСТЭНДЭЭ ОЧИЖ ХУЦ

66.181.166.101be   • 1 сарын 11. 10 цаг 38 минут

амжилт хүсье

202.21.106.160Зочин   • 1 сарын 11. 10 цаг 25 минут

Байгалийн тэнэг хүүр байна. Торгууд үндэстэн гэнээ гяхххх

Шинэ мэдээ

МҮБХ-ны маргалдагч талууд "Санамж бичиг" байгуулан, Бөхийн өргөөнд Цагаан сарын барилдааныг хийхээр тохиролцлоо7 цаг 27 минутын өмнө"Ч.Чамин-Эрдэнэ нь амиа хорлосон нь мөрдөн байцаалтын явцад бүрэн тогтоогдсон"1 сар 23. 18:30Малчид, иргэдэд зориулсан мэдээ1 сар 23. 18:10“Starbucks”-ийн тэргүүн асан АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд оролцож магадгүй1 сар 23. 18:00"Аса 2" Хошорюү С.Бямбасүрэн айсуй1 сар 23. 17:562019 онд дэлхий нийтийн эрүүл мэндэд заналхийлж буй 10 эрсдэл1 сар 23. 17:55Өсвөрийн талбайн теннисийн Азийн аваргаас, монголчууд хоёр мөнгө, дөрвөн алтан медаль хүртлээ1 сар 23. 17:54Хүн нэг бүрийн үүргэвчинд байвал зохих зүйлсийн жагсаалт1 сар 23. 17:50Хацү башё: Гэмтлээс эргэн ирсэн Митакеуми Хакүхо аваргыг даван башёг сонирхолтой болголоо1 сар 23. 17:48Хятадад генийн хувьд өөрчлөгдсөн хүүхдүүд төрсөн гэдгийг нотлов1 сар 23. 17:45Дэлхийн хамгийн аюултай 10 уулын зам1 сар 23. 17:40Соёл иргэншил гэдгийг огт үзээгүй омгийнхон1 сар 23. 17:35ШУУРХАЙ: С.Мөнхчулууныг хотын даргаар томилуулах НИТХ-ын тогтоол Засгийн газарт ӨНӨӨДӨР иржээ1 сар 23. 17:33Фэйсбүүкээсээ заавал устгах 12 мэдээлэл1 сар 23. 17:30Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №444 Elvis Presley, ‘Love Me Tender’1 сар 23. 17:25Та юу тарина, тэгж л амьдарна1 сар 23. 17:20Усанд сэлэхийн ач тус1 сар 23. 17:15Гүрвэлийн чулуужсан ясыг ашиглан гүйдэг робот бүтээв1 сар 23. 17:10Гитлер яагаад еврейчүүдийг бүрэн устгахыг хүссэн бэ1 сар 23. 17:05Сар шинийн баяртай холбогдуулан үнээ буулгахыг уриалжээ1 сар 23. 17:00Залилан, хүний эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт өсчээ1 сар 23. 16:55Сар шинийн барилдаанд дархан аварга Б.Бат-эрдэнэ хамгийн олон түрүүлсэн бол дархан аварга Д.Цэрэнтогтох хамгийн олон үзүүрлэжээ1 сар 23. 16:50Усэйн Болт хөлбөмбөгчний замналаа дуусгав1 сар 23. 16:45Шанхайд олон улсын банк санхүүгийн төв байгуулах төлөвлөгөөг танилцуулав1 сар 23. 16:42НСНХ-оос сэтгүүлчдийн дунд Зөрчлийн тухай болон Лизингийн тухай хуулийн хүрээнд сургалт зохион байгууллаа1 сар 23. 16:41Хүйтний улирал эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ1 сар 23. 16:40Жүжигчин Г.Эзэнмөнхийн Чин сэтгэл1 сар 23. 16:35Наоми Осака хагас шигшээд өрсөлдөнө1 сар 23. 16:30Дэлхийн хамгийн бохир ард түмэн1 сар 23. 16:25Унадаг дугуйчдад зориулсан хамгаалалтын хантааз танилцууллаа1 сар 23. 16:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.