1-р сарын 11
12 цаг 40 минут

А.Мөнх-Эрдэнэ: Хөвсгөл аймагт зам тээврийн осол, нас баралт 50 гаруй хувиар буурсан

Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч А.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.

-2018 онд Хөвсгөл аймгийн хэмжээнд Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг болон түүний улмаас амь насаа алдсан, гэмтсэн хүн 50 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байна. Цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх болон хяналт шалгалтыг хэрхэн зохион байгуулсан бэ?

-Хөвсгөл аймаг дах Замын цагдаагийн тасаг нь Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулсан нэгдсэн арга хэмжээ болон “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл-2018” аяныг  орон нутгийнхаа онцлогт тохируулан хэрэгжүүлэн ажилласан.

Манай аймгийн хувьд сүүлийн жилүүдэд аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байгаа, үүнийгээ дагаад тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим урин дулааны улиралд огцом өсдөг, энэ үеэр бид улсын чанартай хатуу хучилттай авто зам дагуу 4-6 чиглэлд хөдөлгөөнт эргүүл, пост гарган ажиллуулж, иргэдийг хэрэг, осолд өртөхөөс урьдчилан сэргийлж ажилласнаар хэргийн улмаас амь насаа алдах, гэмтэх явдлыг 50 орчим хувиар багасгаж чадсан.

-Гэмт хэрэг болон зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд засаг захиргааны нэгж, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд хэрхэн хамтарч ажиллаж байна вэ? Гэмт хэрэг, зөрчлийг бууруулах гол үйл ажиллагаа нь тэдний оролцоо байдаг шүү дээ?

-Аймгийн Засаг даргын Тамгын газар, ИТХ, ГХУСАЗСЗөвлөлд зам тээврийн гэмт хэрэг, ослын нөхцөл байдлыг танилцуулан ажилласны үр дүнд гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, орон нутгийн авто замд тавих хяналт шалгалтыг сайжруулах зорилгоор хөдөлгөөнт эргүүлийн авто машины шатахууны зардлыг шийдвэрлүүлсэн.

Хөдөлгөөнт эргүүлийн авто машины шатахууны зардлыг шийдвэрлэснээр хэрэг, осол ихээр үйлдэгддэг замын зорчих хэсэгт хөдөлгөөний ачаалал нэмэгдэх үеэр  орон нутгийн авто замд хөдөлгөөнт эргүүл, постыг тогтмол  ажиллуулж байгаа.

Мөн ГХУСАЗСЗөвлөлтэй хамтран 2018 онд хар цэгээр тодорхойлогдсон цэгүүдэд гэрэл ойлгогчтой 8 төрлийн 16 ширхэг мэдээлэх самбар байршуулсан нь нилээн үр дүнтэй ажил болсон.

Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр  аймгийнхаа 4 телевиз, 1 сонин,  40 орчим төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэгтэйгээ тогтмол хамтран ажиллаж, хууль тогтоомж, дүрэм журмаар сургалт, сурталчилгаа, ухуулга нөлөөллийн ажлыг тогтмол явуулан хамтран ажиллаж байгаа нь урьдчилан сэргийлэх зорилгоор хийсэн ажил  илүү олон хүнд хүрч, үр дүнтэй, чанартай зохион байгуулагдахад гол нөлөө үзүүлж байгаа.

-Нутаг дэвсгэрийн хэмжээнд замын хөдөлгөөний хяналтыг хэрхэн зохион байгуулж байна вэ? Танай аймаг бол ялангуяа зуны улиралд аялал жуулчлал, амралт зугаалгын үед хөдөлгөөний эрчим эрс нэмэгддэг шүү дээ?

-Хөвсгөл аймагт замын хөдөлгөөний ачаалал 6-9 сарууд дотоодын болон гадаадын аялал жуулчдын тоо эрс нэмэгдэж, иргэд Нийслэл, орон нутгаас тус аймагт ирэхийн тулд 700-1000 гаран км автозамыг туулж,  өглөө үүрээр эсвэл шөнийн цагт хэт  ядарсан үедээ манай аймгийн нутаг дэвсгэрт орж ирдэгээс шалтгаалж замын хажуу руу онхолдох мөн даваа, гүвээнд зорчиж үзээгүй жолооч нарын ур чадвар дутах зэргээс шалтгаалж онхолдох хэлбэрийн осол их гаргадаг.

Тус аймгийн цагдаагийн газраас Тариалан сумаас Хатгал тосгон хүртэлх авто замд 4 зөөврийн пост байрлуулж, хатуу хучилттай автозам дагуу байрлалтай сумдын хэсгийн төлөөлөгч, хэв журмын цагдаа нарыг нэмэгдлээр ажиллуулж байгаа.  

-Хяналт шалгалт, үйл ажиллагаанд ямар техник хэрэгсэлийг ашиглаж байна вэ?

-Өнгөрөгч 2018 онд аймгийн Мөрөн сумын нутагт улсын төсөвт хөрөнгөөр байнгын хяналтын цэг шинээр баригдсан ба 2019 онд дахин 1 байнгын хяналтын цэг байгуулахаар төлөвлөгдөөд байгаа.

Аймгийн  ГХУСАЗСЗ-өөс Приус маркийн 2 ширхэг автомашин, 4 зөөврийн пост /чиргүүл/ тоноглож мөн цагдаагийн газраас Kia Rio маркийн 1 ширхэг автомашин олгосон ба ТЦА-аас 1 хурд хэмжигч шийдвэрлэж өгсөн нь эргүүлд ажиллах, хяналт шалгалт хийх алба хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулсан том ажил болсон.

Зөөврийн постыг замын хөдөлгөөнд хяналт тавихаас гадна цагдаагийн газрынхаа  бусад төрөл мэргэжлийн албадтай хамтран  самар, жимсний үеэр эргүүл шалгалт гаргах ажилд ашиглаж байна.

-2019 онд гэмт хэрэг, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар үйл ажиллагаа зохион байгуулах вэ?  Сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан хяналт шалгалтыг хэрхэн явуулж байна вэ?

-Орон нутагт бүртгэгддэг, анхаарал татсан бас нэг асуудал бол мотоциклийн хөдөлгөөн байдаг, хөдөө орон нутгийн иргэд маань техникийн хувьд бүрэн бус түүнчлэн жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хамгаалах малгай хэрэглэлгүй мотоцикльтой замын хөдөлгөөнд оролцсоны улмаас амь насаа алдах тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна.

Иймд нутаг дэвсгэрийн хэмжээнд мотоцикльтой иргэдийг бүртгэлжүүлэх, тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгох, иргэдийг жолооны сургалтад хамруулж жолоодох эрх олгох, хууль тогтоомжийн мэдлэг олгох, хамгаалах малгайн хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр 2019 онд нилээдгүй ажил, арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа.

Мөн удахгүй болох Сар шинийн баяртай холбоотойгоор улсын болон орон нутгийн чанартай автозамд хийх хяналт шалгалтыг эрчимжүүлсэн.

Аймгийн Цагдаагийн газрын хэмжээнд алба хаагчдыг баг болгон тодорхой маршрутанд хяналт шалгалтад ажиллуулах, ганц замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бус олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хулгайлах гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, эрэн сурвалжлагдаж байгаа хүн, эд зүйл, тээврийн хэрэгсэл зэргийг олж тогтоох чиглэлээр 24 цагийн турш хяналт шалгалтыг хийж ажиллаж байна.

 

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

203.91.118.180Зочин   • 1 сарын 14. 20 цаг 29 минут

sain ajil hsen bn ene zaluu

202.9.42.121Зочин   • 1 сарын 11. 15 цаг 16 минут

согтуугаар эсвэл хурд хэтрүүлсэн жолооч нарын арван хурууг нь таслах хэрэгтэй

Шинэ мэдээ

МҮБХ-ны маргалдагч талууд "Санамж бичиг" байгуулан, Бөхийн өргөөнд Цагаан сарын барилдааныг хийхээр тохиролцлоо7 цаг 19 минутын өмнө"Ч.Чамин-Эрдэнэ нь амиа хорлосон нь мөрдөн байцаалтын явцад бүрэн тогтоогдсон"1 сар 23. 18:30Малчид, иргэдэд зориулсан мэдээ1 сар 23. 18:10“Starbucks”-ийн тэргүүн асан АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд оролцож магадгүй1 сар 23. 18:00"Аса 2" Хошорюү С.Бямбасүрэн айсуй1 сар 23. 17:562019 онд дэлхий нийтийн эрүүл мэндэд заналхийлж буй 10 эрсдэл1 сар 23. 17:55Өсвөрийн талбайн теннисийн Азийн аваргаас, монголчууд хоёр мөнгө, дөрвөн алтан медаль хүртлээ1 сар 23. 17:54Хүн нэг бүрийн үүргэвчинд байвал зохих зүйлсийн жагсаалт1 сар 23. 17:50Хацү башё: Гэмтлээс эргэн ирсэн Митакеуми Хакүхо аваргыг даван башёг сонирхолтой болголоо1 сар 23. 17:48Хятадад генийн хувьд өөрчлөгдсөн хүүхдүүд төрсөн гэдгийг нотлов1 сар 23. 17:45Дэлхийн хамгийн аюултай 10 уулын зам1 сар 23. 17:40Соёл иргэншил гэдгийг огт үзээгүй омгийнхон1 сар 23. 17:35ШУУРХАЙ: С.Мөнхчулууныг хотын даргаар томилуулах НИТХ-ын тогтоол Засгийн газарт ӨНӨӨДӨР иржээ1 сар 23. 17:33Фэйсбүүкээсээ заавал устгах 12 мэдээлэл1 сар 23. 17:30Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №444 Elvis Presley, ‘Love Me Tender’1 сар 23. 17:25Та юу тарина, тэгж л амьдарна1 сар 23. 17:20Усанд сэлэхийн ач тус1 сар 23. 17:15Гүрвэлийн чулуужсан ясыг ашиглан гүйдэг робот бүтээв1 сар 23. 17:10Гитлер яагаад еврейчүүдийг бүрэн устгахыг хүссэн бэ1 сар 23. 17:05Сар шинийн баяртай холбогдуулан үнээ буулгахыг уриалжээ1 сар 23. 17:00Залилан, хүний эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт өсчээ1 сар 23. 16:55Сар шинийн барилдаанд дархан аварга Б.Бат-эрдэнэ хамгийн олон түрүүлсэн бол дархан аварга Д.Цэрэнтогтох хамгийн олон үзүүрлэжээ1 сар 23. 16:50Усэйн Болт хөлбөмбөгчний замналаа дуусгав1 сар 23. 16:45Шанхайд олон улсын банк санхүүгийн төв байгуулах төлөвлөгөөг танилцуулав1 сар 23. 16:42НСНХ-оос сэтгүүлчдийн дунд Зөрчлийн тухай болон Лизингийн тухай хуулийн хүрээнд сургалт зохион байгууллаа1 сар 23. 16:41Хүйтний улирал эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ1 сар 23. 16:40Жүжигчин Г.Эзэнмөнхийн Чин сэтгэл1 сар 23. 16:35Наоми Осака хагас шигшээд өрсөлдөнө1 сар 23. 16:30Дэлхийн хамгийн бохир ард түмэн1 сар 23. 16:25Унадаг дугуйчдад зориулсан хамгаалалтын хантааз танилцууллаа1 сар 23. 16:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.