1-р сарын 11
14 цаг 45 минут

“МОНГОЛЫН МИСТЕР 2019” УАШТ энэ сарын 12-нд болно

Залуучуудын чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх орчныг сайжруулах, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, түүний дотор бодибилдинг, фитнесээр хичээллэхийг дэмжих зорилгоор "МОНГОЛЫН МИСТЕР 2019" улсын аварга шалгаруулах 28 дахь удаагийн тэмцээнийг “Монголын Бодибилдинг Фитнесийн Холбоо” ТББ, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газартай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Корпорэйт Конвеншн төвд (Corporate Convention centre) зохион байгуулна.

Энэ удаагийн тэмцээнд 54 клубын нийт 180 тамирчин 23 ангилалд өрсөлдөхөөр бүртгүүлсэн нь монголын бодибилдинг, фитнесийн түүхэн дэх хамгийн олон тамирчин оролцсон тэмцээн болж байгаагаараа онцлог юм.

Мөн хѳгжлийн бэрхшээлтэй тамирчдад зориулсан тусгай ангилал болон бикини төрөлд 21, 30, 40-өөс дээш насны ангилал шинээр нэмэгдэж байгаа бөгөөд шилдгээр шалгарсан тамирчид Олон Улсын уралдаан, тэмцээнүүдэд оролцох эрхтэй болох юм.

Энэ талаар өнөөдөр нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, Монголын бодибилдинг фитнесийн холбооны ЕНБД С.Одбаатар, МУГТ Г.Угалзцэцэг нар мэдээлэл өглөө.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Нийслэлийн Залуучууд” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “Монголын Бодибилдинг, Фитнессийн Холбоо” ТББ-тай хамтын ажиллагааны санамж бичгийг хоёрдугаар сарын 28-ны өдөр байгуулсан.

Тус санамж бичгийн хүрээнд "МОНГОЛЫН МИСТЕР 2019" УАШТ-ийг хоёр дахь жилдээ хамтран зохион байгуулах гэж байна.

Мөн дээрх санамж бичгийн хүрээнд өсвөр үе, залуучуудыг нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 22 фитнесс клубүүдэд Даваа-Баасан гарагуудад 10:00-17:00 цагуудын хооронд 50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжоор ханган ажилласнаар өдрийн цагаар үйлчлүүлэх иргэдийн тоо 1500-аар нэмэгдсэн.

Монголын Бодибилдинг Фитнесийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Одбаатар “МОНГОЛЫН МИСТЕР” УАШТ нь 1990 оноос эхлэн зохион байгуулагдсан түүхтэй бөгөөд энэ жилийн 28 дахь удаагийн тэмцээн 23 ангилалтай болж, оролцогчдын тоо өмнөх жилүүдийнхээс нэмэгдэж байгааг дуулгахад таатай байна.

Бодибилдинг фитнесийн спортоор нас насныхан өөрийн онцлогтоо тохируулан хичээллэх боломжтой бөгөөд сүүлийн жилүүдэд энэ спортыг сонирхдог залуучуудын тоо нэмэгдсээр байна.

Цаашид нийслэл Улаанбаатар хотод хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх фитнесс клубүүдийн тоог нэмэгдүүлэх, үйлчилгээний төрлийг өргөжүүлэх, фитнесээр хичээллэх сонирхолтой иргэдэд мэргэжлийн багш нар Баасан гараг бүрийн 19:00-21:00 цагуудын хооронд үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх, амралтын өдрүүдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх боломжийг бий болгохоор төлөвлөн ажиллаж байна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Роботууд ажиллах хүчний хомсдолыг зохицуулахад тусалж байна4 минут 31 секундын өмнөЭнэ өдөр дэлхийн түүхэнд9 минут 31 секундын өмнөМ.Помпео, Т.Коно нар ирэх сард уулзана14 минут 31 секундын өмнөЦагаан гаа, нимбэгээр ядаргаа тайлах ШИДЭТ УС бэлтгэх арга19 минут 31 секундын өмнөХятад улс 2019 оныг "Цэвэр агаартай байлгах тэмцлийн жил" болгов24 минут 31 секундын өмнөӨнөөдрийн оргил барилдаан: Озеки Такаясү - Сэкиваке Такакейшо29 минут 31 секундын өмнөХийн асуудлаар Орос, Украин болон ЕХ уулзалт хийнэ34 минут 31 секундын өмнөГэрийн нөхцөлд хар батга арилгах зургаан арга39 минут 31 секундын өмнөКолумбид терроризмын эсрэг жагсаал цуглаан өрнөжээ44 минут 31 секундын өмнөҮндэсний үйлдвэрлэлийн үнийн талаар үйлдвэрлэгчид болон иргэд юу хэлэв49 минут 31 секундын өмнөДэлхийн тэргүүлэх 26 тэрбумтны хөрөнгө 3.8 тэрбум хүний хөрөнгөтэй тэнцэнэ54 минут 31 секундын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд59 минут 31 секундын өмнөМалайз улсад амь насаа алдсан Ш.Алтантуяагийн иргэний хэргийн шүүх хурал болно1 цаг 5 минутын өмнөАрабын улсууд Гаалийн холбоо байгуулахаар төлөвлөж байна1 цаг 10 минутын өмнөБНСУ-ын эмэгтэй тамирчин тэшүүрийн спорт дахь бэлгийн дарамтын талаар ярьжээ1 цаг 15 минутын өмнөГадаад паспорт ажлын тав хоногт гардаг болно1 цаг 25 минутын өмнөБайнгын хороо: Шанхайд консулын газар нээн ажиллуулах тогтоолын төслийг хэлэлцэнэ1 цаг 35 минутын өмнөЗурхайч А.Эрдэнэбат: Ерөнхийдөө жилийн ноён нуруу гайгүй гарч байгаа, жилдээ ялимгүй хямралтай1 цаг 45 минутын өмнө“Дундаж” хэмээх бөөрөнхийлөл буюу тодорхойгоос тойрох нь1 цаг 55 минутын өмнөЭнэ өдрийн зурхай2 цаг 25 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ2 цаг 35 минутын өмнөХакүхо аваргын ЖУДАГ1 сар 22. 0:03Кирибаяма Б.Лхагвасүрэн Монголын шинэ цолтон болох боломжтой боллоо1 сар 21. 22:05Хацү башё: Хакүхо аварга тэргүүлж буй 9 дэх өдрийн барилдаан1 сар 21. 21:31Малчид, иргэдэд зориулсан мэдээ1 сар 21. 18:10Япон тэнгисийн нэрний асуудлаар хоёр Солонгостой яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна1 сар 21. 18:00БНАСАУ-ын төлөөлөгчтэй хийсэн уулзалтаа үр дүнтэй гэж нэрлэжээ1 сар 21. 17:55110 жилийн настай алдарт гурвалжин шоколадны бүтсэн түүх1 сар 21. 17:50Америкийн шинжээчид Оросын зэвсгийг цөмийн зэвсгээс ч илүү аймшигтай гэжээ1 сар 21. 17:45“Bohemian Rhapsody” киноны талаарх сонирхолтой мэдээллүүд1 сар 21. 17:40
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.