1-р сарын 11
14 цаг 18 минут

"Ливерпүүл"-ийн улаан фэн Хосоо багш

“Хобби”-гийн ээлжит зочноор “Алдар” спорт хорооны чөлөөт бөхийн дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярыг урилаа. Тэрээр өнөөх л янзаараа шавь нарынхаа бэлтгэл юуг нь базааж “унаж, даваад” л сууж байна. Хосоо багшийг онцлохын учир нь тэрээр хөл бөмбөг тэр дундаа Ливерпүүлийн улаан фанат бөгөөд үүнийг нь илтгэх олон цуглуулгатай. Чөлөөт бөхөөсөө ч өмнө их спортод дурласан гавьяатын хөл бөмбөг сонирхож эхэлсэн түүх нэгдүгээр ангид байхдаа буюу 1974 оноос эхтэй гэнэ. 1982 онд ОХУ-ын Улаан-Үд хотод чөлөөт бөхийн олон улсын тэмцээнээр очсон байхдаа хүртэл зурагтын өмнө хөл бөмбөг шимтээд дасгалжуулагчдаа “загнуулж” явсан дурсамж санаанаас нь гардаггүй гэсэн. Ливерпүүлийн шүтэн бишрэгч болсон нь 1997 онд гол тоглогч болох “алтан жаал” хочит Майкл Оуэн тодрон гарч ирсэн үеэс ажээ.
 
2000 оноос өмнө Монголын телевизүүд хөл бөмбөгийн тэмцээнийг бүрэн эхээр нь гаргадаггүй байсан үед голчлон Оросын сувгаар хайж үздэг байж. Бүр их дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд Оросын спортын сэтгүүлийг захиалж уншдаг, захиалгынхаа мөнгийг олох гэж нэлээд ч юм болдог байснаа дурсав. Одоо түүний шүтээн нь Стивен Жерард. Найз нөхөд, шавь нар, спорт сонирхогчид түүнийг Ливерпүүлийн шүтэн бишрэгч гэдгийг мэдсэн үеэс энэ төрлийн хувцас, хэрэглэл бэлэглэдэг болж, өөрөө ч гадагшаа тэмцээнд явахдаа ёс болгож заавал авдаг гэнэ лээ. “Ливерпүүлийн тэмдэгтэй хослол, цаг, цүнх, цамц, түлхүүрийн оосор, цамц, ороолт хэдэн арваараа бий. Тоолж үзээгүй. Хүний өдөр тутамдаа хэрэглэдэг хэрэглэл учраас шүүгээнд хадгалаад байхаас илүүтэй өмсч зүүж, эдэлж хэрэглэж дуусгадаг.
 
Өнөөдөр хүртэл цамцыг нь өмсчихсөн байгаа биз дээ” хэмээн ливерпүүлийн тэмдэгтэй хар цамцаа заав. Ажлын ширээн дээрээ хүртэл цагийг нь тавьчихсан байх жишээтэй. Харин сүүлийн үед шавь нартаа төрсөн өдрөөр нь нандигнан цуглуулсан хэрэглэлээсээ бэлэглэж заншаад байгаа гэнэ. Цаашдаа манай Ливерпүүлийн ирээдүй гэрэлтэй байгаа, гурван жилийн өмнө Германы дасгалжуулагчийг авснаас хойш арга барил, амжилт нь эрс сайжирсан гээд тоглолт, тамирчин бүрээр нь онцлоод хөл бөмбөг бол манай бөмбөрцгийн хамгийн их дэлгэрсэн, хамгийн олон үзэгч, сонирхогчтой спорт гэв. Түүний сонирхол хөл бөмбөг, сагсан бөмбөг, теннис цаашлаад бүр спортоор хязгаарлагдахгүй олон төрлийн хоббитой болох нь ярилцаж байхад илт мэдрэгдсэн. Энэ нь түүнийг амьдралд тун идэвхтэй, өөрийгөө хөгжүүлэхэд ихээхэн анхаардаг нэгэн гэдгийг илтгэх шиг санагдав.
 
Д.Болор
Эх сурвалж:  "Соёмбо" сонин
2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.26.12Зочин   • 1 сарын 12. 17 цаг 31 минут

ОРХОНЫ ДОПИНГИЙН ТАЛААР АМ АНГАЙХГҮЙ ГҮРИЙЧИХ ЮМ АА.

66.181.176.225Зочин   • 1 сарын 12. 10 цаг 49 минут

Орхорнд сэргээш хэрэглүүлээд уснаас хуурай гарахаар зүтгэж байгаа хорон саннатай, хомхой итгээд.

Шинэ мэдээ

МҮБХ-ны маргалдагч талууд "Санамж бичиг" байгуулан, Бөхийн өргөөнд Цагаан сарын барилдааныг хийхээр тохиролцлоо8 цаг 10 минутын өмнө"Ч.Чамин-Эрдэнэ нь амиа хорлосон нь мөрдөн байцаалтын явцад бүрэн тогтоогдсон"1 сар 23. 18:30Малчид, иргэдэд зориулсан мэдээ1 сар 23. 18:10“Starbucks”-ийн тэргүүн асан АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд оролцож магадгүй1 сар 23. 18:00"Аса 2" Хошорюү С.Бямбасүрэн айсуй1 сар 23. 17:562019 онд дэлхий нийтийн эрүүл мэндэд заналхийлж буй 10 эрсдэл1 сар 23. 17:55Өсвөрийн талбайн теннисийн Азийн аваргаас, монголчууд хоёр мөнгө, дөрвөн алтан медаль хүртлээ1 сар 23. 17:54Хүн нэг бүрийн үүргэвчинд байвал зохих зүйлсийн жагсаалт1 сар 23. 17:50Хацү башё: Гэмтлээс эргэн ирсэн Митакеуми Хакүхо аваргыг даван башёг сонирхолтой болголоо1 сар 23. 17:48Хятадад генийн хувьд өөрчлөгдсөн хүүхдүүд төрсөн гэдгийг нотлов1 сар 23. 17:45Дэлхийн хамгийн аюултай 10 уулын зам1 сар 23. 17:40Соёл иргэншил гэдгийг огт үзээгүй омгийнхон1 сар 23. 17:35ШУУРХАЙ: С.Мөнхчулууныг хотын даргаар томилуулах НИТХ-ын тогтоол Засгийн газарт ӨНӨӨДӨР иржээ1 сар 23. 17:33Фэйсбүүкээсээ заавал устгах 12 мэдээлэл1 сар 23. 17:30Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №444 Elvis Presley, ‘Love Me Tender’1 сар 23. 17:25Та юу тарина, тэгж л амьдарна1 сар 23. 17:20Усанд сэлэхийн ач тус1 сар 23. 17:15Гүрвэлийн чулуужсан ясыг ашиглан гүйдэг робот бүтээв1 сар 23. 17:10Гитлер яагаад еврейчүүдийг бүрэн устгахыг хүссэн бэ1 сар 23. 17:05Сар шинийн баяртай холбогдуулан үнээ буулгахыг уриалжээ1 сар 23. 17:00Залилан, хүний эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт өсчээ1 сар 23. 16:55Сар шинийн барилдаанд дархан аварга Б.Бат-эрдэнэ хамгийн олон түрүүлсэн бол дархан аварга Д.Цэрэнтогтох хамгийн олон үзүүрлэжээ1 сар 23. 16:50Усэйн Болт хөлбөмбөгчний замналаа дуусгав1 сар 23. 16:45Шанхайд олон улсын банк санхүүгийн төв байгуулах төлөвлөгөөг танилцуулав1 сар 23. 16:42НСНХ-оос сэтгүүлчдийн дунд Зөрчлийн тухай болон Лизингийн тухай хуулийн хүрээнд сургалт зохион байгууллаа1 сар 23. 16:41Хүйтний улирал эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ1 сар 23. 16:40Жүжигчин Г.Эзэнмөнхийн Чин сэтгэл1 сар 23. 16:35Наоми Осака хагас шигшээд өрсөлдөнө1 сар 23. 16:30Дэлхийн хамгийн бохир ард түмэн1 сар 23. 16:25Унадаг дугуйчдад зориулсан хамгаалалтын хантааз танилцууллаа1 сар 23. 16:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.