1-р сарын 11
14 цаг 29 минут

Манай улс махны экпортоос 400 тэрбумын орлого олжээ

Эдийн засаг сэргэж, Засгийн газрын үйл ажиллагаа эрчээ нэмэн ард түмний амьдрал ахуйд нааштай шийдвэрүүд баталж, өмнөх ажлын үр дүн ч эерэг сайнаар эхнээсээ гарсаар байна.

МАН-ын 2016 оны УИХ-ын сонгуульд нэрлэн оруулсан мөрийн хөтөлбөрт эрчимсэн мал аж ахуйг хөгжүүлэх, энэ салбарын орлого ашгийг нэмэгдүүлэх тухай заалт өнөөдөр биелэлээ олж өнгөрөгч 2018 оны нэгдсэн дүнгээр махны экспортоос 400 тэрбум төгрөгийн орлого улсдаа оруулснаа мэдээллээ.

2018 онд 54.9 мянган тонн мах экспортод гаргасны 37.3 мянган тонн нь хөлдүү, 17.6 мянган тонн нь дулааны аргаар боловсруулсан мах байжээ. Энэ тоог малын тоо толгойд шилжүүлбэл 4-5 сая толгой мал экспортолсон гэсэн үг. Манай улс өнгөрсөн жил экспортоос 160 сая доллар орчим буюу 400 тэрбум төгрөгийн орлого олсон байна. Цаашид мал, махны чанарыг сайжруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малаас гарч буй бусад дайвар бүтээгдэхүүнийг сайжруулах, экспортлох боломжийг сайжруулах бодлогыг ХХААХҮЯ-наас хэрэгжүүлэх юм байна.

Өмнөх жилүүдэд хэрэглээнээс давсан мах зах зээлд нийлүүлдэг байсан болохоор үнэ харьцангуй хямд, тогтвортой байсан бөгөөд махыг эдийн засгийн эргэлтэд оруулж, экспортын хэмжээ өссөнөөр зах зээлийн зарчмын дагуу үнэд нөлөөлсөн байна. Гэхдээ зөвхөн энэ шалтгаанаар үнэ өссөн гэвэл ташаа ойлголт. Учир нь шатахууны үнэ өссөнөөс тээвэрлэлтийн зардал нэмэгдэн махны үнэд нөлөөлсөн тухай ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар тайлбарлав. 

Монголчууд жилд дунджаар 10-12 сая толгой мал буюу 300-400 мянган тонн махыг хүнсэндээ хэрэгдэг. Бид дотооддоо энэ хэмжээний махны хэрэгцээг бүрэн хангаад, цаашид ессөн сая толгой малыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, нийт 180 гаруй мянган тонн мах экспортлох боломж байгаа юм байна. Эрчимжсэн мал ахуйг хөгжүүлж, малаа эдийн засгийн эргэлтэд оруулъя гэж олон жил ярьсан манай улсын хувьд сүүлийн үед гадаад зах зээлд махны эрэлт ихэссэн нь том боломж. Цаашид ч боломжийг ашиглах хэрэгтэй гэдгийг салбар яамныхан үзэж буй.

Махны үнийг тогтворжуулахаар ХХААХҮЯ-ны болон холбогдох газруудын төлөөлөл багтсан Ажлын хэсэг гарсан бөгөөд махны хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар үнийг тогтворжуулах, шуурхай авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Шадар сайдад танилцуулсан байна. Шадар сайд танилцсаны дараагаар махны үнийг тогтворжуулах арга хэмжээний тухай олон нийтэд албан ёсоор мэдээлэх аж.

 

 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.89.1283   • 1 сарын 11. 16 цаг 16 минут

Махны наймаанаас хэн илүү ашиг олов. Монгол улс уу, Хятад наймаачид уу. хэрвээ төр засаг гэж байсан бол Монгол улс илүү их ашиг олох боломж байсан биш үү

Шинэ мэдээ

Роботууд ажиллах хүчний хомсдолыг зохицуулахад тусалж байна5 минут 58 секундын өмнөЭнэ өдөр дэлхийн түүхэнд10 минут 58 секундын өмнөМ.Помпео, Т.Коно нар ирэх сард уулзана15 минут 58 секундын өмнөЦагаан гаа, нимбэгээр ядаргаа тайлах ШИДЭТ УС бэлтгэх арга20 минут 58 секундын өмнөХятад улс 2019 оныг "Цэвэр агаартай байлгах тэмцлийн жил" болгов25 минут 58 секундын өмнөӨнөөдрийн оргил барилдаан: Озеки Такаясү - Сэкиваке Такакейшо30 минут 58 секундын өмнөХийн асуудлаар Орос, Украин болон ЕХ уулзалт хийнэ35 минут 58 секундын өмнөГэрийн нөхцөлд хар батга арилгах зургаан арга40 минут 58 секундын өмнөКолумбид терроризмын эсрэг жагсаал цуглаан өрнөжээ45 минут 58 секундын өмнөҮндэсний үйлдвэрлэлийн үнийн талаар үйлдвэрлэгчид болон иргэд юу хэлэв50 минут 58 секундын өмнөДэлхийн тэргүүлэх 26 тэрбумтны хөрөнгө 3.8 тэрбум хүний хөрөнгөтэй тэнцэнэ55 минут 58 секундын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 1 минутын өмнөМалайз улсад амь насаа алдсан Ш.Алтантуяагийн иргэний хэргийн шүүх хурал болно1 цаг 6 минутын өмнөАрабын улсууд Гаалийн холбоо байгуулахаар төлөвлөж байна1 цаг 11 минутын өмнөБНСУ-ын эмэгтэй тамирчин тэшүүрийн спорт дахь бэлгийн дарамтын талаар ярьжээ1 цаг 16 минутын өмнөГадаад паспорт ажлын тав хоногт гардаг болно1 цаг 26 минутын өмнөБайнгын хороо: Шанхайд консулын газар нээн ажиллуулах тогтоолын төслийг хэлэлцэнэ1 цаг 36 минутын өмнөЗурхайч А.Эрдэнэбат: Ерөнхийдөө жилийн ноён нуруу гайгүй гарч байгаа, жилдээ ялимгүй хямралтай1 цаг 46 минутын өмнө“Дундаж” хэмээх бөөрөнхийлөл буюу тодорхойгоос тойрох нь1 цаг 56 минутын өмнөЭнэ өдрийн зурхай2 цаг 26 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ2 цаг 36 минутын өмнөХакүхо аваргын ЖУДАГ1 сар 22. 0:03Кирибаяма Б.Лхагвасүрэн Монголын шинэ цолтон болох боломжтой боллоо1 сар 21. 22:05Хацү башё: Хакүхо аварга тэргүүлж буй 9 дэх өдрийн барилдаан1 сар 21. 21:31Малчид, иргэдэд зориулсан мэдээ1 сар 21. 18:10Япон тэнгисийн нэрний асуудлаар хоёр Солонгостой яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна1 сар 21. 18:00БНАСАУ-ын төлөөлөгчтэй хийсэн уулзалтаа үр дүнтэй гэж нэрлэжээ1 сар 21. 17:55110 жилийн настай алдарт гурвалжин шоколадны бүтсэн түүх1 сар 21. 17:50Америкийн шинжээчид Оросын зэвсгийг цөмийн зэвсгээс ч илүү аймшигтай гэжээ1 сар 21. 17:45“Bohemian Rhapsody” киноны талаарх сонирхолтой мэдээллүүд1 сар 21. 17:40
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.