1-р сарын 11
14 цаг 34 минут

Х.Нямхишиг: Би яруу найргийн мөн чанарт үнэнч байхыг хүсдэг

МЗЭ-ээс зохион байгуулдаг утга зохиолын оны  шилдэг бүтээлийг шалгаруулах  “Алтан Өд” наадам өргөн хүрээнд, өрсөлдөөнтэй болж шилдгүүдээ тодруулсан.  Яруу найргийн төрөлд “Алтан Өд”-ийн эзэн болсон яруу найрагч Х.Нямхишигтэй ярилцлаа.
 
-“Алтан Өд” бол босго нь ч, шалгуур  ч өндөр наадам. Яруу найргийн төрөлд шилдгийн шилдэг болсон танд баяр хүргэе. Энэ босгоор давах хүртэл та хэдэн жил шүлэг бичив?
 
-Баярлалаа. Би шүлэг бичих гэж 22 жил оролдсон. Энэ бол шүлэг бичсэн биш, харин  бичих гэж оролдсон он жилүүд юм.
 
-Тэгвэл та дэмий оролдоогүй л юм байна. “Алтан Өд”-өөр бичих болсондоо сэтгэгдэл ямар байна? 
 
– “Хөх цэгцгий жиргэнэ” гэж хамгийн сүүлд гаргасан яруу найргийн түүврээрээ энэ  нэр хүндтэй шагналыг авлаа, маш их баяртай байна. Цаашид илүү даацтай, илүү гүн гүнзгий сайн уран бүтээлүүдээр уншигч олондоо бэлэг барих болно гэдгээ амлаж байгаагаа энэ дашрамд хэлье.
 
-Цаашид ямар төрлөөр уран бүтээлээ туурвих вэ?
 
-Ерөнхийдөө яруу найргийн төрлөөр түлхүү бичиж ирсэн. Гэхдээ нэг эссений ном бий. Дараагийн бүтээл маань богино өгүүллэгийн ном байх болно.
 
-Үргэлжилсэн үгийн төрөл рүү “урваж” буй хэрэг үү?
 
-Ер нь бол хүүрнэл зохиол руу багаас нь эхлээд орж байгаа гэж ойлгож болно. Цаашдаа энэ чиглэлээр  түлхүү бүтээлээ туурвина.
 
-Орж байгаа ч биш ер нь бичээд эхэлчихсэн юм байна, тийм үү?
 
-Оролдож эхэлсэн, бичиж  байгаа юм бий.
 
– Яруу найраг залуу насных гэлцдэг ч насаараа бичиж яваа найргийн сүмбэр оргилууд зөндөө байна шүү дээ?
 
-Ер нь бол яруу найраг мэдрэмж давамгайлах насанд түлхүү бичигддэг. Энэ утгаараа 20-30 насанд ч юм уу, ихэнх  яруу найрагч тэр л насандаа голлох шүлгүүдээ бичсэн байдаг. Тэгэхдээ тэр нь хувь  хүний онцлогоос шалтгаална. Ухаан давамгайлаад ирэхээрээ хүүрнэл зохиол руу ордог шиг ээ.
 
-Яруу найргаас хүүрнэл зохиол руу хөрвөж орж байгаа нь үүнтэй холбоотой юу?
 
-Тийм гэж ойлгож болно.
 
-Өөрийг чинь “Болор цом”-д шүлгээ унших болов уу гэсэн хүлээлт  яруу найрагт шимтэн дурлагч олны зүгээс ихээхэн  байсан. Асууж сурагласан хүн  ч олон байлаа?
 
-Би ноднингийн  “Болор цом”-д шүлгээ уншсаныхаа дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа  “Болор цомд дахиж оролцохгүй”  гэдгээ  хэлчихсэн шүү дээ.
 
-Юу гэсэн үг вэ?
 
-Энэ маань гомдсон бөх зодог тайлдаг шиг асуудал огтхон ч биш л дээ.
 
-Тэгвэл юу юм бэ?        
 
-Хувь уран бүтээлчийн зүгээс, миний өөртөө тавьсан зарчим, албаны үгээр бол  шийдвэр гэх үү дээ. Ер нь яруу найргийн мөн чанар нь тайзан дээрээс чанга дуугаар уншихад  биш цагаан цаасан дээр хараар бичигдсэн тэр л  хэлбэрээр  нь унших нь яруу найргийн мөн чанарт илүү дөхөм юм.
 
-Яруу найргийн мөн чанарт үнэнч зүтгэнэ  гэсэн үг байх нь ээ?
 
-Яг тийм. Би яруу найргийн үнэт мөн чанарт нь илүү ойр байхыг хүссэн. Тэгэхээр өөртөө гаргасан шийдвэр маань  ийм л хүсэл  тэмүүлэл юм.
 
-Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхбат өөрт чинь “Алтан  Өд” шагналыг гардуулахдаа “Болор цомын эзэн болоорой”гэсэн ерөөл хэлсэн, нэг ёсны захиас ч юм шиг. Хүмүүс ч алга ташин дэмжиж байсан?
 
-Тэр  бол амны билэг байх. Харин миний өөртөө гаргасан шийдвэр өөрчлөгдөхгүй.
 
-Цаашид чанартай бүтээл, сайн ном гаргаад байх нь ээ?
 
-Яруу найргийн тухайд маш сайхан амтлаг, чанарлаг тийм номыг л бичээд байх сан гэсэн хүсэл надад байна.
 
-Чанартай бүтээл мэдээж урт насална. Таны бодлоор урт настай зохиол гэж ямар бүтээлийг хэлэх бол?
 
-Утга зохиол тодорхойлогдохгүй  хэмжүүртэй. Уран зохиолын янз бүрийн урсгал чиглэлд өөрийн гэсэн сонгодог бүтээл байдаг. Ямар ч төрөл жанраар бичсэн бүтээлд голоор нь явсан нэг шугам байна. Тэр хэмжүүр шугамд дөхүүлж бичсэн бүтээл цагийн шалгуур давах учиртай. Тухайн зохиолч өөрийн хэмжүүрээр бичнэ гэсэн үг. Харин өөрөө тодорхойлох боломжгүй.
 
– Шүлэг гээч зүйл өдөр болгон бичдэг зүйл, хийдэг ажил мөн үү?
 
-Би хүчээр шүлэг бичдэггүй. Санаанд сэдэв орж ирэхгүй бол хэдэн сар ч шүлэг  бичихгүй явах энүүхэнд. Миний шүлгүүд цаасанд буухаас өмнө цээжин дотор боловсордог. Цаасан дээр буухаараа бас өөр болно. Санаа, хараа хоёрын зөрүү гарч байгаа нь тэр.
 
-Залуу байхад  шүлгээ уншина гээд сэтгэл хөвсөлздөг үе байдаг. Өөрөө бол нас залуу ч илүү дотогшоо ханддаг, бас яруу найргийн мөн чанар, баяр жаргалын тухай дахь ойлголтод гүн хүн­дэт­гэлтэй ханддаг бололтой. Өнөө цагт яруу найраг­чийн  зовлон гэж байна уу?
 
-Мэдээж байлгүй яахав. Нийгмийн бүх салбарт асуудал байна. Уран зохиолын салбарт ч асуудал байна.
 
-Тэр нь юу билээ?
 
-Ер нь бол хэтэрхий олон зохиолчтой болсон. Энэ нэг талдаа сайн хэрэг. Гэхдээ зохиолч байна гэдэг өөрөө уншигч байх ёстой. Хэрэглэгч байна гэдэг өөрөө бүтээгч байх ёстой. Бүтээгч байна гэдэг өөрөө эргээд хэрэглэгч, тийм биз. Гэтэл уншдаг ч үгүй, тэгсэн хэрнээ бичдэг зохиолчдоор Монголын уран зохиол маш их хүрээгээ тэлсэн. Энэ нь нэлээд бухимдал, цухлыг төрүүлдэг дээ.
 
Хар морьтой хүн гол өгсөнө
Халз урдаас нь цагаан морьтой хүн уруудна
Хадан ташлага дээр уулзалдана
Дүнсэн тамхины утаа,
“…мандтугай!” гэсэн бичээсийг
Дүрслэхүйеэ, хөх цэгцгий жиргэнэ.
Морьтнууд тэгээд хоёр тийш
Мордон явахуйяа, хөх цэгцгий жиргэнэ.
Тэдний нэг нь нааш, нэг нь цааш
Тэмээгээ эрэхээр шогшихуйяа,
хөх цэгцгий жиргэнэ.
Айсуй яваа хүн нь маргааш шиг,
Алсарч яваа хүний захиас шиг…
 
 *  *  *
Хавар шиг шалнаас нэвчиж эхлэхэд
Харандаагаар нэгэн зураг зурлаа, би
Зун цаг дээврээс нэвчиж эхлэхэд
Зурсан тэр л зургандаа цэцэг нэмлээ, би
Намар цаг хананаас нэвчиж эхлэхэд
Нандин зургаа баллуурдаж орхилоо, би
Өвөл цаг үүднээс нэвчиж эхлэхэд
Өчүүхэн ч цэггүй цав цагаан цаасандаа
Бийр хүргэхээс эмээнэм
 
  *  *  *
Би, явган уйтай
Сүрлэн дээвэрт бороо орох нь морьд мэт болоод
Сүүдрэвч дор цай уух минь явган уйтай.
 
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.117.34ыёёс   • 1 сарын 14. 16 цаг 10 минут

АМЖИЛТ ХҮСЬЕ. ГОЁ ДУУНЫ ШҮЛЭГ БИЧЭЭЧ

Шинэ мэдээ

МҮБХ-ны маргалдагч талууд "Санамж бичиг" байгуулан, Бөхийн өргөөнд Цагаан сарын барилдааныг хийхээр тохиролцлоо7 цаг 9 минутын өмнө"Ч.Чамин-Эрдэнэ нь амиа хорлосон нь мөрдөн байцаалтын явцад бүрэн тогтоогдсон"1 сар 23. 18:30Малчид, иргэдэд зориулсан мэдээ1 сар 23. 18:10“Starbucks”-ийн тэргүүн асан АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд оролцож магадгүй1 сар 23. 18:00"Аса 2" Хошорюү С.Бямбасүрэн айсуй1 сар 23. 17:562019 онд дэлхий нийтийн эрүүл мэндэд заналхийлж буй 10 эрсдэл1 сар 23. 17:55Өсвөрийн талбайн теннисийн Азийн аваргаас, монголчууд хоёр мөнгө, дөрвөн алтан медаль хүртлээ1 сар 23. 17:54Хүн нэг бүрийн үүргэвчинд байвал зохих зүйлсийн жагсаалт1 сар 23. 17:50Хацү башё: Гэмтлээс эргэн ирсэн Митакеуми Хакүхо аваргыг даван башёг сонирхолтой болголоо1 сар 23. 17:48Хятадад генийн хувьд өөрчлөгдсөн хүүхдүүд төрсөн гэдгийг нотлов1 сар 23. 17:45Дэлхийн хамгийн аюултай 10 уулын зам1 сар 23. 17:40Соёл иргэншил гэдгийг огт үзээгүй омгийнхон1 сар 23. 17:35ШУУРХАЙ: С.Мөнхчулууныг хотын даргаар томилуулах НИТХ-ын тогтоол Засгийн газарт ӨНӨӨДӨР иржээ1 сар 23. 17:33Фэйсбүүкээсээ заавал устгах 12 мэдээлэл1 сар 23. 17:30Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №444 Elvis Presley, ‘Love Me Tender’1 сар 23. 17:25Та юу тарина, тэгж л амьдарна1 сар 23. 17:20Усанд сэлэхийн ач тус1 сар 23. 17:15Гүрвэлийн чулуужсан ясыг ашиглан гүйдэг робот бүтээв1 сар 23. 17:10Гитлер яагаад еврейчүүдийг бүрэн устгахыг хүссэн бэ1 сар 23. 17:05Сар шинийн баяртай холбогдуулан үнээ буулгахыг уриалжээ1 сар 23. 17:00Залилан, хүний эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт өсчээ1 сар 23. 16:55Сар шинийн барилдаанд дархан аварга Б.Бат-эрдэнэ хамгийн олон түрүүлсэн бол дархан аварга Д.Цэрэнтогтох хамгийн олон үзүүрлэжээ1 сар 23. 16:50Усэйн Болт хөлбөмбөгчний замналаа дуусгав1 сар 23. 16:45Шанхайд олон улсын банк санхүүгийн төв байгуулах төлөвлөгөөг танилцуулав1 сар 23. 16:42НСНХ-оос сэтгүүлчдийн дунд Зөрчлийн тухай болон Лизингийн тухай хуулийн хүрээнд сургалт зохион байгууллаа1 сар 23. 16:41Хүйтний улирал эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ1 сар 23. 16:40Жүжигчин Г.Эзэнмөнхийн Чин сэтгэл1 сар 23. 16:35Наоми Осака хагас шигшээд өрсөлдөнө1 сар 23. 16:30Дэлхийн хамгийн бохир ард түмэн1 сар 23. 16:25Унадаг дугуйчдад зориулсан хамгаалалтын хантааз танилцууллаа1 сар 23. 16:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.