1-р сарын 11
14 цаг 34 минут

УЕП М.Энх-Амгалан: Хуулийн байгууллага ажлаа хийх гэхээр улс төржүүлдэгээ болиоч ээ

ЖДҮ-ийг Хөгжүүлэх сангаас хууль бусаар зээл авсан гэх үндэслэлээр УИХ-ын нэр бүхий 4 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий Прокуророос  хүргүүлээд байгаа. Энэ асуудлыг өнгөрсөн шөнө Төрийн байгуулалтын Байнгын хорооны хурлаар хэлэлцэж нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн дүгнэлтийг гаргаад байна. Тэгвэл тус байнгын хорооны хурлын үеэр Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх  үеэр  М.Энх-Амгалангийн хэлсэн үг, тайлбаруудаас онцлох ишлэлүүдийг хүргэж байна

  • -Энэ дөрвөн гишүүний хувьд  эрүүгийн гэмт хэрэг үйлдээд яллагдагчаар татах хэмжээнд нөхцөл байдал нь тогтоогдсон гэж үзээд оруулж ирж байгаа юм.
  • -УИХ-ын гишүүн Б.Ундармаа нь Б.Батзориг ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа ЖДҮХС-гаас 2018 оны наймдугаар сарын 14-ний өдрийн  А-141 дугаартай тушаалаар  урьд нь сонгон шалгаруулалтаас хасагдсан байсан “Доктор МЭИК” ХХК-д 800 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргаж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгоход нь хамтран оролцсон нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлийг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан “улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэх саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдсэн”
  • -Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар УИХ-ын гишүүн Л.Энхболд нь өөрийн бусдад төлөх өрийг барагдуулах зорилгоор Х тайлантай байсан автомашинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулсан иргэн О-ийн компанийг иргэн Ч-ийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч мах боловсруулах “Дэлгэр говь” төсөл бичүүлэн 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр 4380 дугаартай төслийг дэмжихийг хүссэн бичгийг УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хүргүүлснийг  А-88 дугаартай тушаалаар шийдвэрлэж 950 сая төгрөгийн зээлийг ЖДҮХС-аас гаргаж өгсөн байна”
  •  -“Бүх зээл барьцаатай гарсан байхад ганцхан Д.Дамба-Очир гишүүн барьцаагүй зээл авсан байна. Д.Дамба-Очир гишүүн өөрийн компаниа дүүгийнхээ нэр дээр шилжүүлж, дүү М гэгч иргэнтэй нийлээд уул уурхайн хайгуул хийх зориулалтаар зээл авсан. Гөлтгөний үйлдвэр барина, үйлдвэрийн тоног төхөөрөмж авна гэсэн нэрийн дор зээл аваад тал мөнгийг нь уурхайн ажил руу хийсэн, талыг нь зээл авсан хүмүүс  зарцуулчихсан  ийм л юм байгаа.
  • Жирийн иргэн бол хуульд шаардлагатай бичиг баримт, зээлийн материал олгохдоо ийм барьцаа, ийм зүйл бүрдүүлнэ гэж зээлээ авдаг. Гэтэл УИХ-ын Д.Дамба-Очир ганцаараа барьцаагүй зээлийн гэрээ, барьцаагүй зээл авсан байгаа юм. Тиймээс энэ хүний асуудлыг шалгаж оруулж ирж байгаа юм. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир өөрийн компанийг дүүгийнхээ нэр дээр шилжүүлж, дүү нь өөр хүнтэй хамтран уул уурхайн хайгуул хийх гэж оролдсон асуудал үүссэн” 
  • -Зээлийн материалын бүрдүүлэлт, төсөл бодит байх ёстой. Г.Солтан гишүүний хүүгийн компани зээлийн материал бүрдүүлж өгөх хугацаанд жижиг дунд үйлдвэрээр бүртгэгдээгүй байсан. Тэгэхээр зээл авах шаардлага хангаагүй гэсэн үг. Зээлийн материалд бүрдүүлж өгсөн бичиг баримтыг нотариатаар батлуулж өгөх ёстой байсан. Гэтэл зүгээр хуулбарлаад өгсөн байна. Ингээд зээлийн мөнгө гишүүний эхнэрийн данс руу ороод банканд хүүлэгдсэн.
  • - ЖДҮХС-нд анх тендер зарлаад 1041 материал орж ирснийг хэлэлцсээр байгаад шаардлага хангахгүй гэж хассаар байгаад 431 төсөл үлдэж, дахин хурлаар авч хэлэлцэн 134-т нь зээл олгосон байна. Одоо бидний яриад байгаа хүмүүсийн оруулж ирсэн төсөл анхны шүүлтүүрээр буюу 1041 төслөөс л хасагдчих байсан төслүүд.
  • -Яагаад үүнийг гэмт хэрэг гэж үзээд байгаа юм бэ гэвэл ийм бүрдэл дутуу шаардлага хангахгүй юманд  зээл олгочихов гэдэгт байгаа юм. Нөгөө тэгш байдал гэдэг юм хаана байна. Эрүүгийн хуулинд хэн нэгэнд чи албан тушаалаа урвуулан ашиглаж давуу байдал олгож болохгүй гэсэн заалттай. Үүнийг бид гэмт хэрэг гэж тооцож байгаа. Тэгэхээр энэ хүмүүс яах аргагүй албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдыг албан тушаалаа ашиглахад нь хамтран оролцож байгаа хүмүүс. Энэ бол яах аргагүй гэмт хэрэг. Энэ чинь нийтийн эрх ашгийн асуудал.
  • -Хууль хяналтын байгууллага хэнээс ч хараат бус  үйл ажиллагаа явуулдаг. Үүний нэг баталгаа нь би өөрөө байгаа юм. Ерөнхийлөгч УИХ, Засгийн газартай хуулийн хүрээнд  хэдхэн асуудлаар харилцаж үнэн зөвийг  нь би хариуцаж байдаг хүн. Би энэ ЭНХБОЛД гэдэг хүнээс амьдралдаа нэг ч удаа тушаал заавар авч үзээгүй. Би тийм авахаар ч хүн биш. Хуулийн байгууллага жирийн журмаар ажлаа хийх гэхээр бүх юмыг улс төржүүлээд садаа болоод байдаг ийм байдлаа улс төрчид  минь болиочээ гэж та нөхдөөс хүсмээр байна

 М.Нэргүй

80
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

80 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

122.201.21.144Зочин   • 1 сарын 16. 13 цаг 07 минут

Яаж мэдээд байгаа юм . Хүний ажлыг зүгээр хийлгээч ! Энэ сэтгүүлчид ингэж бүгдийг бичихээ болиоч . Хаалт хязгаар тогтоомоор байна . Бүр үнэн зүйл бичдэг тэрэнд нь төр арга хэмжээ авч баймаар байна .

202.126.89.240Баасансүрэн   • 1 сарын 16. 8 цаг 55 минут

Ард түмэнд хууль мөн амархан хурдан шуурхай хүрч үйлчилнэ шүү. Эрх мэдэлтэнгүүдэд ийм байвал яасан юмбэ.

150.129.143.47С Сүхбат   • 1 сарын 15. 23 цаг 40 минут

Их бохир технолог хэрэглэж захиалгаар орж ирж байна да цагдаа гуай та хэзээ М Энхболдын тусламжгүйгээр ерөнхий прокурор болохгүй байсан монголд болон дэлхийд цагдаа прокурор болдоггүй юм цагдаа гуай эзэнд шудрага байх өөр арга олсон нь дээр дэ сайн дураар а ажлаа өг дөө өвгөн гуай яасан хөгшин юм бэ

103.212.118.15зочин зочин   • 1 сарын 15. 16 цаг 16 минут

Хууль зүйн сайд Нямдорж УЕПрокурор Энх-Амгалангийн талд баймаар юм.Гэтэл луйварчидыг хамгаалаад байгаа нь хачин юм даа

103.212.118.15зочин   • 1 сарын 15. 16 цаг 14 минут

УЕПрокурор Энх-Амгалан шудрага, мэдлэгтэй хүн байна. УИХурлын гишүүд их ичгэвтэр, арчаагүй,гэмт хэрэг үйлдсэн этгээдийн төрхийг харуулж байна.

103.229.121.7зочин   • 1 сарын 15. 13 цаг 19 минут

Прокурор урьд онууд 2009 оноос ЖДҮ-г Болон бусад ,том ,хэргүүдийг ,шалгаад ,оруулж ,ирсэнгүй,яаран Ми.Энхболдыг ,огцоруулахад батлах ,гишүүдээс,хасах ,даалгавартай ,ирсэн,мэт, харагдаж байх ,юм. Яллаж ,болно ,оо. Мэдрэмжгүй ,байна. Монгол ,түмний ,санаа ,бодлыг судлах ,л хэргтэй,шаардлагатай.

183.81.171.2иргэн   • 1 сарын 15. 7 цаг 53 минут

шалгах нь зөв.харин прокурор маань асуудлыг цаг хугацааны хувьд улс төрийн зорилгоор оруулж ирээд байна.

103.10.21.77Зочин   • 1 сарын 14. 20 цаг 35 минут

энэ прокурор чинь Элбэгдоржийн хүн Энхболдын даалгавараар гарын үсэг зурсан 40 өөс 3-ыг нь салгаж 37 гарын үсгээр Энх60лдыг суудлааснь буулгах хуулийн өөрчлөлтийг батлуулахгүй зорилготой ажиллагаа хийж байгааг галзуу хүн л биш бол ойлгогдохоор тоглолт хийж байна шүү дээ АРД ТҮМЭЭН

182.160.38.28Иргэн х   • 1 сарын 14. 19 цаг 16 минут

Энэ Дамбаочир лүнгийн замыг бас аваад яаж олон жим биднийгээ доромжловдоо.Түүнийг давтлаа.Бүр барьцаагүй хөнгөлөлттэй зээл авдаг гэнээ.Ер нь их хуралд сууж буй луйврын гарууд ийм л зорилгоор сонгогддог гэдгийг сонгогчид яс мах цусаараа ойлгоочээ.

182.160.38.28Иргэн х   • 1 сарын 14. 19 цаг 12 минут

Прокурорт хэнч нөлөөлөх боломжгүй болсон байдалтай байна.Шүүгч ерөнхий шүүгч нэг шудрагаа харуулах байхаа даа.Тагнуул цагдаа,АТГ гэсэн уос төрчдөөс зайгаа авахуу хуучнаараа хамтрахуу гэдгээ харуулахгүй бол халаагаа өгөх цагаа хурдасгана.Хэрэг хийсэн бол хэнч бай дархан эрхгүйл байж байж нөгөө хуулийн өмнө бүгдээрээ тэгш эрх хаа байх билээдээ.

103.57.95.250Зочин   • 1 сарын 14. 12 цаг 05 минут

Дергуй буханцар болсон 4 н хулгайчын балагаар баахан менге горьдсон Улс терчийн хэнээтэй ардууд жагсаад хашгираад л байсан гэвч энэ мэтийн заваан луйвараа бурхэгдуулэх гээд тэмцээд байжээ.

103.57.95.250Зочин   • 1 сарын 14. 12 цаг 01 минут

Энэ цаг дор шудрага унэнээр явсан хун заавал буруудаад байх юм. Энэ олон эх толгойгуй Нам Лам ярьсан наманцаруудыг устгаач ээ.

202.179.25.40иргэн   • 1 сарын 14. 11 цаг 13 минут

Энэ прокурорыг өрөвдөж байна.Хууль зүйн сайд нь гишүүдийнхээ талд ороод шившигээ дэлгэж байгаа нь ямар өрөвдмөөр дүр зураг бэ?

66.181.160.30irgen   • 1 сарын 14. 11 цаг 11 минут

erunkhii prokuroriig demjij urubduj suulaa. zub yrij asuudalaa zub taniltsuulj orj irj bgaag said ni boloogui buruu bolgood ybchikh yum daa.2 dokh 3 dokh khunees ekhleed erunkhii pkrokuror maani durgui ni khursen ynztai inder luu ybj bn lee sh uu dee .Ene khuniig ingej uguisgekh baisan yum bol yu gej alban tushaald tomiloo be Nyamka akh bugdiig ni khamj khiigeed bantagnuulaad bj bkhgui dee Ene khazgai kheltei akhad ikh yum bn aa Nas nambatai khunii noen nuruu algaa Baatarbileg gishuun ch yag l uneneiig ni khelsen dee

103.26.194.43Зочин   • 1 сарын 14. 11 цаг 06 минут

Ene uuruu her shudraga hun um boldoo?!

202.179.25.40иргэн   • 1 сарын 14. 11 цаг 04 минут

Энэ хулгайч нарыг сонгсон тойргийн сонгогчид гэж хүмүүс байна уу.Ямар хулгайч төрд гаргасан болхоо харсан бол одоо эргүүлж тат Солтан гишүүнч өөрөө тэгж хэлээд байна.Хуулийнхан яагаад ч дийлэхгүй юм байна.Энэ хүмүүст бурханаас ч илүү эрх дарх өгчихсөн юм байна аа

203.91.117.8Иргэн   • 1 сарын 14. 10 цаг 31 минут

Энэ хуулийн Ерөнхий Прокурор зөв үнэн хэлж байсан, Төрд байгаа луйварчидыг төрөөс зайлуулах хэрэгтэй олон асуудал их байнаа гэдгийг шударга хэлж байсан түний зөвөө.Төрийн албан хаагч болгон луйварчин биш, хэсэг бүлэг хулгайч хоосон толгойд нар байгаа тэднийг шоронд хийцгээе

119.40.98.162123   • 1 сарын 14. 9 цаг 44 минут

Бид ямар хүмүүсийг төрийн түшээгээр сонгочихов доо. Монгол төрийг ямар хүмүүс удирдаад байна вэ. Төрийн минь сүлд өршөө. Төр, түмэн минь амгалан байгаасай. Үр, ач нар минь шударга, сайхан нийгэмд амьдраасай. Өнөөгийн төр, засагт найдах арга алга аа.

66.181.160.71Бор   • 1 сарын 13. 23 цаг 37 минут

Монгол улс хуульгүй төргүй болсныг ИХ-ын гишүүд харуулж байна гэхээс өөр хэлэх үг олдохгүй байна үр хүүхэд минь яаж амьдрана даа

59.153.115.230Зочин   • 1 сарын 13. 23 цаг 20 минут

Эзнийхээ туу гэж заасан хүнийг ноцохоос өөр юм мэдэхгүй зуудаг нохойг л уиу прокурор санагдуулаад байх юм

49.0.212.59Иргэн   • 1 сарын 13. 21 цаг 24 минут

УЛСЫН ПРОКУРОР ХҮН ИНГЭЖ ДУУГАРААД БАЙХААР АРГАГҮЙ Л ҮНЭН ЮМ БАЙНА ДАА.

103.229.121.223зочин   • 1 сарын 13. 19 цаг 05 минут

салихтиин мөнгөнии ордын талаар монгол тэргүүнтэй хуульч нэртэй эх орноо хуалдсан хулгайч нарын талд ажилдаг хуульч нэртэй сүгнүүд монголоос зайл та нар бол зүгээр мөнгөнии төлөө юуч хиихээс буцахгүи хулгайч нар шүүдээ

122.201.21.164Зочин   • 1 сарын 13. 19 цаг 44 минут

ЭЛБЭГДОРЖИЙН ҮҮСГЭСЭН МАНАН ДЭГЛЭМИЙН ТОЛГОЙЛОГЧ МИ.ЭНХБОЛДМАНАН ДЭГЛЭМИЙГ НУРААНА ГЭЖ МОНГОЛЧУУД ЗОРИГ ШУЛУУДАН ЗАЛУУ ГИШҮҮДЭЭРЭЭ УДИРДУУЛСАН ТЭМЦЛИЙГ ТУУШТАЙ ДЭМЖИЖ ҮНДЭСТЭН ДАЯАРАА ХӨДӨЛЖ БАЙНА. ЭНЭ ТЭМЦЭЛД ОЮУТАН ЗАЛУУЧУУД, АХМАД НАСТНУУД, ЯДУУ, БАЯН, СЭХЭЭТНҮҮД БҮГД ОРОЛЦОЖ ЭГНЭЭНД ОРЦГООЖ НИЙГМИЙН БҮХ ДАВХАРГЫГ ХАМАРЛАА. МОНГОЛЧУУДЫГ ОДОО ЮУ Ч ЗОГСООЖ ЧАДАХГҮЙ БОЛЖЭЭ. ЯЛАХ НЬ ОДОО ЗӨВХӨН ЦАГ ХУГАЦААНЫ АСУУДАЛ.МАФИЖСАН ЛУЙВАРЧИД ТӨРӨӨС ЦЭВЭРЛЭГДЭЖ, ШУДАРГА НИЙГЭМ БҮРДЭЖ ЭХЭЛЖ, БАЯЛГИЙН ТЭГШ ХУВААРЬЛАЛТ ТОГТСОН ХАНГАЛУУН АМЬДРАЛТАЙ Х

64.119.17.230зочин   • 1 сарын 13. 15 цаг 53 минут

Том хэргүүдээс нэг ч асуудал шийдэгдэгдэхгүй гэрээ хэлцэл ойлгомжтой эргээд төлөгдөх боломжтой хэргүүд болохоор жагсаалтай зэрэгцээд яаран орж ирж байдагт учир байна аа. Хэдэн хүний гарыг өргүүлэхгүй байх санаа байна л гэж харагдаж байна.

122.201.21.164Зочин   • 1 сарын 13. 16 цаг 46 минут

ЖИВЖ БУЙ ХҮН ХАМХУУЛААС Ч ЗУУРНА ГЭДЭГ. МАНАН ЖИВЖ БАЙНА. ӨНӨӨДРӨӨС ИЛҮҮ ГЭГЭЭЛЭГ МАРГААШИЙГ БҮТЭЭЕ ГЭВЭЛ ТЭДЭН РҮҮ ''АВРАЛЫН ГАР' БҮҮ СУНГА. ӨРӨВДӨЖ БОЛОХГҮЙ, УУЧИЛЖ БОЛОХГҮЙ, ӨРШӨӨЖ БОЛОХГҮЙ, ХАТУУ ШИЙТГЭНЭ.

66.181.160.56Ё   • 1 сарын 13. 15 цаг 45 минут

Угаасаа шударга ёс ардчилал ийм зүйл хаа ч байхгүй шдээ зүгээр л ард олний толгойг угааж байдаг хоосон чалчигчдийн үзэл суртал ухуулга тэр тусмаа улс төр хууль шүүх

103.229.121.223зочин   • 1 сарын 13. 14 цаг 49 минут

эд нарын цалинг нэмэх шаардлаггүй тэртэй тэргүй баяжсан хулгайчууд прокурор гэдэг бол хууль сахиулах байгуулага гэтэл яаж хуулииг завхруулдагииг яруу тодоор үзүүлж байгаа хүмүүс жишээлбэл төриин мөнгөөр эрдэнэтииг луйвардаж авчихаад байхад та хаа явж байсан зоргиин хэрэг бүүр алтингаа алдсан үүнд танай нөхдүүд хамсаатан мэт харагдсан төмөр замын хэргииг баттулгыг ерөнхиилөгч болонгуут хаасан өшөө олон хэргээ нуун дарагдуулсаныг чинь ард түмэн мэдэж байна эрхэм прокороо бид сохор бишшүү

103.9.90.98зочин   • 1 сарын 13. 12 цаг 19 минут

Прокурорын байгууллагын орон тоог нэмээчээ. Орон тоо 1900 оныхоор байна. Гэтэл хэрэг зөрчил 100 дахин нэмэгдсэн байна. Ачаалал даасан орон тоо байж ажилд чанар ахиц гарна ш дэ

202.131.249.202Зочин   • 1 сарын 13. 9 цаг 51 минут

ene ergvv 76 ,90 onoos xoish bvx aimag sumiin towvvdiin zax, xogiin tseg orts, xongiloor tenej muu bvxniig yildej yawdag bvxel bvten zerleg xvn svrgiig bii bolgoson, odoo udaxgvi edgeer sain erchvvd zewsegleed zaisan ruu dairax xertegtei,ta nar ch gesen amid yawax,amidrax erxtei xvn gedgee tedend oilguulax tsag chini bolson ,

202.131.249.202Зочин   • 1 сарын 13. 9 цаг 45 минут

tor ni tor shig baij chadaagvi 90 onoos xoishxi tor deer sandailsan deeremchid tsag busaar xorwoogiin monx busiig vzvvlsen olon arwan xvmvvsiin ami nasnii asuudliig bas dawxar xariutsax estoiu,yalanguya arxi,spirt vildwerlegchid,ta nar ard tvmnii tsus, nulimsaar 30 jil xoololoo, odoo boloo yum bish vv,ta naraas xariutslaga nexex odor irne ee,gaigvi,

49.0.218.140Зочин   • 1 сарын 13. 9 цаг 40 минут

End hund JDU-ees oor yrih, hiih ym alguu. Ard irged eniig chin medej bgaash dee,,,,

202.131.249.202Зочин   • 1 сарын 13. 8 цаг 47 минут

toti shig neg yumiig mon ch olon dawtlaa daa, nogoodvvl ni tooj bgaa ch yum alga, noirondoo jdv geed yariad exlex wii dee, xoorxii amitan, exner ene ter ni bolgoomjtoi l untaarai daa,xaxaxa,

202.9.43.107Зочин   • 1 сарын 12. 22 цаг 25 минут

Ер нь бол Ерөнхий прокурор мундаг байлаа. Мэдээж тэднийг түтгэлзүүлэх хэцүү. Нэг хүнийг улс ороноороо хөдлөөд огцоруулж чадахгүй байгаа юм чинь. Тэр хар шаар Дорлигжав энэ байгууллагын нэр хүндийг их унагалаа

150.129.141.215Зочин   • 1 сарын 12. 16 цаг 08 минут

шударга бусын хонгилыг үүсгэхэд прокуроруудын гүйцэтгэсэн үүрэг ихээ

202.179.25.73Зочин   • 1 сарын 12. 15 цаг 28 минут

***** нар хотонд чинь орчихсон хонийг чинь булаалдаж, хэвлийд чинь орж баялгийг чинь булаалдаж, хүн ардын байгуулсан төрийн хойморьт чинь зайлах боллоо. 7 үеээрээ гэгээрч, цус холилдоогүйг төрд зал, Жанчхүүгийн даваанаас хойш хятад шаахайн мөр бүү гарга, миний газар нутгаас бурхан гуйсан ч битгий өг гэсэн өндөр өвгөд, эгэлгүй эмгэдийн захиас гэрээсээ мартсан гэж үү? Сэрцгээ.

66.181.190.220Иргэн   • 1 сарын 12. 15 цаг 24 минут

Энэ хүн ЭНХБОЛДЫН лхүн бололтойдогоо янз нь учир нь Эгхболдбыг огцоруулах санал хураалт болоход огцоруулах санал өгөх 40 хүнээс нь цөөлж Энхболдын талд олон санал өгүүлж Энхболдыг авч үлдэх гэсэн ажиллагаа л явагдаж байсан ч санаа нь бүтэлгүйтэв бололтой Одоо тэгээд найздаа туслаж чадсангүй дээ Бас нэг өөрл арга бодож олохоос доо

202.179.25.73Зочин   • 1 сарын 12. 15 цаг 24 минут

Энэ бүхний ард Шинжинаас гаралтай хулгайч Элбэгдорж нуугдаж байна. Шүүх , прокурор Хүзүүгүйг хамгаалж байна. Манай 15-ны цагдаа Манжийн харьяанд байхдаа ч ард түмнийхээ талд байсан юм шүү. Гэтэлд одоо тусгаар улсын шүүгч, прокурор яахаараа ***** нарын талд ордог байнаа. Салхитын мөнгөний ордыг авсан ***** чинь Энхболдынд очиж золгодог нөгөө ***** мөн байна билээ. Энэ хужаагаас авилгал өндөр хөлс авсан хуульчид хужааг өмөөрч, ЗГ-ын эсрэг дайрч байна. ЗГ-аа хамгаална шүү ард иргэдээ. Одоо л өмнө хөрөнгөө хамгаалах цаг ирлээ.

202.179.25.73Зочин   • 1 сарын 12. 15 цаг 15 минут

Энэ нөхөр ард түмний өмчийг хулгайлсан МАНАН-гхаацайлж, МАНАН-гийн эсрэг тэмцсэн 40 гишүүнийг цөөрүүлж, улмаар МАНАН-г олонхи болгож өөрийгээ томилсон хулгайч нарыг хамгаалах арга тактик хэрэглэж байгаа нь нэгэнт тодорхой боллоо. АН-ыг бузарласан Эрдэнэ_ Эрдэнэбат нар МАНАН-гаас хувь хүртсэн нь нэгэнт тодорхой болсон тул тэднийг АН-аасаа хөөж цэвэрлэе. Жанчхүүгийн даваанаас хойш хэний мөрийг бүү гарга гэж эгэлгүй эмгэд захилаа бүү март, мартвал сөнөнө.

202.179.31.15зочин   • 1 сарын 12. 11 цаг 15 минут

Энэ их болхи яриатай нөхөр бна, яриа нь ямар ч цэгцгүй

103.229.121.151зочин   • 1 сарын 12. 10 цаг 30 минут

ажлаа хиих байсан юм бол аль эрт хииж энэ том хэргүүдииг шударгаар шиидчихгүй яасан юм та бол элбэгдорж болон хулалдаа хөгжлиин банкны асаалттай танк гэдгииг ард түмэн мэднэ олон юм битгии донгос за

150.129.141.44Зочин   • 1 сарын 12. 10 цаг 18 минут

энэ бүх үзэгдэл яг Элбэгдоржийн зохиолоор яваад бна. Ийм тооцоог ганцхан хүзүүгүй нөхөр л хийнэ. Түүний томилсон прокурор түүний улстөрийн залгамж болох миеэг хамгаалах ийм цаг хожсон анхаарлыг сарниулах тоглолт хийж бнашүү

202.9.43.88Баатар дорж   • 1 сарын 12. 9 цаг 13 минут

Энэ прокуор Энх-амаглан Мөнгөтэй хөрөнгөтэй. авилгалын сүлжээ болсон хүмүүсийн гар хөл болсон хүүхэлдэй юмаа, М.Энх болд Элбэг дорж нарын талаар асуудал босч ирэхээр л хэдэн хүний нэр бариал зөрүүлээл салаглаад ороод ирдэг.Монголын хилээр хэдэн мянган тн нүүрс хуйвалдаж гаргаад баримт тодорхой хүнээ оруулж ирэхгүй байж үүнийг илрүүлсэн хүнийг эрхий нь түдгэлзүүлж оруулж ирдэг чи Энх болд,Элбэгдорж нарынхаа араас дээлээ нөмөрнө өө

66.181.187.44Зочин   • 1 сарын 12. 7 цаг 43 минут

Гишүүн биш болсны дараа эрүү үүсгэж болох уу энэ 4т

202.126.89.50Зочин   • 1 сарын 12. 4 цаг 50 минут

Эрдэнэ гэж хүн болгоныг загнадаг нөхөр бн аа, сүүлдээ жагсаал хийлээ гэж загнах юм больдоо, йим нөхөр яаж намын дарга хийж бн аа, гэр орноо дарамтал, ард түмнийг доромжлох эрх чамд байхгүй, чи өөрөө тэнэг харагдаж бн. Кк кк кк хх

172.56.42.31Зочин   • 1 сарын 11. 22 цаг 48 минут

Chi junaigaas yadag bizdee

202.9.44.79Зочин   • 1 сарын 11. 22 цаг 37 минут

naad enxboldoo xezee zailuulax gej bnaa

103.10.22.77ёр нүүрэлсэн төртэй монголчу   • 1 сарын 11. 21 цаг 27 минут

даварсан хулгайч яахаас ч буцахаа байсан хөгийн улс төрчдөө яах вэ? ард түмэээн аль нэг талд нь далдаганаад байх шаардлага алга. хариуцлага нэхэхгүй ялалж чаддаггүй дорой ард түмэнтэй болохоор давархаас ч яахав дээ. өөр оронд байсан бол бүгд бурханы оронд оччихсон байгаа даа.

59.153.114.34Ahmad   • 1 сарын 11. 21 цаг 26 минут

Erenhii prokyroriig demjij bna.ingej zorigtoi heleh hyn baihgyi dee. mundag gesen unen yum bna

59.153.114.34Ahmad   • 1 сарын 11. 21 цаг 24 минут

JDY giin asuudald holbogdoodles bulaigaa nuur saarmagjuulah gej shudraga dur esgedgee bolioch zasag erh avhiin tuld mungu taraasan shyy dee

180.149.93.14Зочин   • 1 сарын 11. 20 цаг 41 минут

ene nuhur uuruu ih no-toi nuhur. enhboldiin nairuulj bui togloomiin gol duriin neg munuus mun. enhbold unaval ene nuhur bas unah geed bgaa yumshuudee

64.119.17.58Иргэн   • 1 сарын 11. 20 цаг 27 минут

Ийм хөгийн их хурал тараачээ. ЖдҮ - ийн мөнгийг тараачихсан засгийн газар огцрооч.Ямар ичдэггүй хулгайчид вэ. Ард түмний тархийг угааж шудрага царайлж жагсаал зохион байгуулж байгаа гишүүд түүний ард байгаа ерөнхий сайд, ерөнхийлөгч огцрооч. Шудрага ёсны төлөө тэмцэл хийж байгаа бол ард түмэн минь энэ чадамжгүй болсон төр засгаа унагааж байж л хувьсгал болдог юм байгаа биздээ

124.158.113.11Энхамгаланд   • 1 сарын 11. 18 цаг 49 минут

өөрөө тэр видео дээр шал ***** царайтай байна лээ:

103.57.93.131Зочин   • 1 сарын 11. 17 цаг 54 минут

ѲѲРИЙНХѲѲ ПРОКУРОР ЖДҮ.ГЭЭС АВСАН ЗЭЭЛИЙНХЭЭ ТАЛААР ТАЙЛБАРАА ѲГЧ АСУУДЛАА ШИЙДЧИХЭЭД ТЭР ШУДАРГА ЁСОО ЯРЬ Л ДАА. ХУДЛАА ШААДГАА БОЛЬ

103.111.68.3Пээ мөн сүрхий   • 1 сарын 11. 16 цаг 38 минут

Нөгөө 630 тэрбум Цагаан суврага Эрдэнэт 49 Цаст батхүү Баяр Сайханбалаг . Тэд уг нь гишүүн байхаа больсон л юмсан даа. МАНАНг л хамгаалаад нэг 40 гэсэн тоог 37 болгочихгээд үзээд байх юм аа

192.82.65.211Зочин   • 1 сарын 11. 16 цаг 34 минут

Төрийн төмөр нүүрээ харуулах цаг болсон. Эхний хэдийг нь бариад эхэлхээр дараагийн ээлж өөрсдөө гэдгээ мэдээд хамгаалаад байна. Бүгд удахгүй Н.Энхбаяр шиг өргүүлнээ.

202.9.43.147Зочин   • 1 сарын 11. 16 цаг 26 минут

ухныг барьчвал 60 тэрбум илэрчиж байгаан бишүү

115.171.244.105shinechilsen arga   • 1 сарын 11. 18 цаг 32 минут

Yaag unen dee. Iim bulhaigaa nuuh geed tuund ni saad hiideg gants ni Enhbold ene huniig yamar ch hamaagui argaar darchih yum bol Jenko,Huuk, Bold,Batzandan,Ouin-Erdene metiin shudraga dur esegsen hulgaichid urid omno hiisen huuli bus hergiinhee ul moriig arilgaj erh medeld hurch daraagiin,shine hulgaigaa ehluuleh uhaantai yum daa

202.126.89.105Зочин   • 1 сарын 11. 16 цаг 21 минут

Mash zuv. Niseh buudlin hurelsuhiin avilgig sain shalgaarai. Mun TZamin 720 terbumin hergiig shalgaad unen muniig olvol uuriig chini tug met tahij ugluu tsaini deejee urguj baiya

66.181.180.200Дашаа   • 1 сарын 11. 15 цаг 56 минут

Ерөнхий прокурор маш шударга хүн мөрдөн байцаах газрын дарга байхаас эхлээд мэднэ энэ хүнээс илүү шударга хүн олдохгүй байх Харин ёс хаана байна

202.9.43.167.   • 1 сарын 12. 1 цаг 35 минут

Аа мэдэхгүй. Нээрээ л их хуралд яг нэг сонин цагаар орж ирээд байдаг болохоор итгэхгүй л бна шүү. ЕП-т

122.201.23.83зочин   • 1 сарын 11. 15 цаг 46 минут

Хэргийг нь илрүүлээд хорихоор аягүй бол өвдчихнө. Тэгээд хоригдох хугацаагаа дуусгаж чадалгүй гардаг мода гараад байгаа шүү. Ерөнхий прокуророо ЖДҮ-ийг 2020 оны сонгуулиас өмнө бариарай. Амжилт хүсье

122.201.23.83зочин   • 1 сарын 11. 15 цаг 44 минут

Ерөнхий прокурор Энх-Амгалан мундаг байна аа. дэмжиж байна

122.201.23.83zochin   • 1 сарын 11. 15 цаг 43 минут

энхамгалан ерөнхий прокурор үнэн хэлж байна. Хуулийн хүмүүсийг ажлаа хийхэд нь саад болохоо болиоч Нямдорж гуай

202.179.27.71Зочин   • 1 сарын 11. 15 цаг 41 минут

Энхамгалан та шударга ес тэгш эрх ярьдаг хүн эхлээд өөрийнхөө мэдлийн ЖДҮ чин орлогч прокурорын асуудлаа шийдчихсэн бол таньд итгэл үнэмшил төрөх байлаа бас энэ бүх асуудлын эзэн Батзоригыг түдгэлзүүлэхээр дахин оруулахгүй яав

43.242.242.165Жагаа   • 1 сарын 11. 15 цаг 41 минут

Хуулийн байгууллагын ажлыг улс төржүүлэлгүй хийлгэ. Нотлогдчихоод байхад бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд шалгуулах хэрэгтэй. Их Хурал хулгайчийн орогнодог, нуугддаг газар биш.

192.82.65.224Зочин   • 1 сарын 11. 15 цаг 22 минут

hutsaa chi.. odoo l ih ajil hiideg humuus bolj gene.. sandlaasaa buuh bolohooroo l ah ajilsag boldog busad ued n yu ch hiideggui shdee ta nar.. tiim surhii huulia barimtaldag bsiin bol umnu n ene zergiin ajlaa hiij baihgui yasiin.. Battulga shahaj l ta nar neg durtai durgui hudulj ehlesniig chin bugd hun l harj bna.. Eyok iim hudlaa garuudiig husaach

66.181.161.118Монгол   • 1 сарын 11. 15 цаг 05 минут

Ми тэйгээ цуг буусан дээрээ. Хэдэн 10 н тэрбумаар нь идсэн уусныг нь хаацайлж хамгаална... Хүрэлсүхийн 40 с хасах гээл үхэлдээд байна уу.

43.228.131.24ИРГЭН   • 1 сарын 11. 15 цаг 52 минут

ЧИ ЖДҮЧНИЙ ХАМСААТАН УУ

122.201.31.17Зочин   • 1 сарын 11. 16 цаг 29 минут

чи ногоон малгайтны сүнс үү?

66.181.182.178өмгөөлөгч иргэн   • 1 сарын 11. 14 цаг 57 минут

ерөнхий прокурорыг дэмжиж байна манай хуулийнхан зоригтой хуулийн хүрээнд дуугарч байхгүй бол хүн болгон хэт мэдэмхийрч донгодож улстөржих болж дээ Төрийн ордонд насаараа орж ч үзээгүй хүмүүс байна гэтэл орсон нэг нь танхайрдаг хүмүүст зөрчлийн арга хэмжээг дээд хэмжээгээр нь авах хэрэгтэй дээ хэтэрхий улстөржиж замбараагүй байгааг хэн ч дэмжихгүй дээ

66.181.165.216Зочин   • 1 сарын 11. 14 цаг 55 минут

Ene 4-iig hezee ch orshooj bolohgui. Bolohgui bol huuliinhan min 2020 onii daraa zaabal shalgaj hariutslaga tootsooroi. Bayan-Olgiigoos garsan kazak gishuud yasan muuhai humuus be. Dandaa bolohgui yum hiine. Soltan gedeg nohor 2016 onoos hoish chuulganii huraldaand amnaasaa neg ch ug unagaaj uzeegui hun shuu dee. Tegsen mortloo hubidaa ashig bodoj ybdag. Nuur ogch bolohgui humuus shuu

202.179.27.186zochin   • 1 сарын 11. 14 цаг 54 минут

JDY luivarchid, bas M.Enchold bugded n chuuliin chariuuchlaga chuleelge, bid ta nariig il tod charj baigaa chuu

203.217.138.1Зочин   • 1 сарын 11. 14 цаг 54 минут

ЖДҮ-чидийг ингэж өмөөрч хамгаалаад байгаа хүмүүс та нар эдгээр шударга бусуудын нэг талынх нь гутал арчигчид мөн гэдгээ харуулж байна шүү. Аль аль тал нь буруутай нь ил байна

202.21.106.124Зочин   • 1 сарын 11. 14 цаг 49 минут

ард иргэдийг юу ч хардагүй, мэдэдгүй л гж боддог юм бх даа.

202.179.31.118Зочин   • 1 сарын 11. 14 цаг 46 минут

Энэ ЖДҮ-чид яах вэ. Зоригийн хэрэг, Эрдэнэтийн 49%, Баяр, Баярцогт, Сайханбилэг, Оффшор гээд том хэрэг ярихаар энэ нөхөр алга болчих юм. Тэгээд их шударга царайлаад уйлчих гээд гүйгээд байх юм. Бид бага хүнийг бага газар нь ажиллуулах хэрэгтэй юм байна даа

202.9.43.88Бяруузана   • 1 сарын 12. 9 цаг 30 минут

Ёстой үнэн Энэ хүн ерөнхий прокурор хийж чадах хүн биш хэдэн тэр бумын хэрэг баримттай баталгаатай юмыг шийдэхгүй байж Дорлиг жавын араас удахгүй явах байх

202.9.43.167.үнэн үү   • 1 сарын 12. 1 цаг 43 минут

Харин тийм. Сэтгүүлчид бүх хэргийг нь баримттай нь гаргаж өгөөд удаж бна. Тийм шударга хүн юм бол эдгээр хэргүүд аль хэдийн шийдэгдсэн байгаа. Та нарт тархиа угаалгадаг цаг өнгөрсөн. Ичиж амьдарцгаа

103.10.23.2Зочин   • 1 сарын 11. 14 цаг 43 минут

Хуулийн байгууллага лав л эрх мэдэлтэнгүүдэд үйлчилдэг гэдгийг ард түмэн бүгд мэднэ.Ард иргэдийг тэнэг гэж боддогоо болилдоо.Өөрөө М.Энхболдод бөхөлзөөд явж байсан зураг чинь байна лээ.

202.9.43.88Бяруузана   • 1 сарын 12. 9 цаг 26 минут

Энэ прокурор Энх амаглан ичээчээ.наад ЖДҮ -авсан зээл чинь баримттай баталгаатай гэрээтэй Засгийн газрын эрх бүхий байгууллага шалгаад гаргаад ирсэн.энэ бол хэдэн тэрбумаар идсэн өөрийн хамаарал бүхий хүндээ өгсөн Нүүрс. төмөр зам тендэр,гээд нэртэй устай баримттай юмаа шийдэж чадахгүй байж улс төржиж ийм юм ярьдаг ичээчээ, Улсын их хурлын гишүүд Ням доржоос бусад нь энэ үнэн бодит байдлыг яагаад хэлж чададгүй юм бэ.даалгавраа хийгээгүй сурагч шиг ширээн доогуураа ороо алдаал гөлөлзөөд суух юм аа, энэ байдлыг монголын ард түмэн мэдэж байгаа шү

202.9.43.168зочин   • 1 сарын 12. 11 цаг 43 минут

Энхболдыг хамгаалахын тул ЖДҮ-г яриад байна.Буух эзэнтэй юмыг бусад зүйлээ хамгаалахын тул цаг хожих гэж яриад байх юм.Энэ прокурор яаж гарч ирсэнийг ихэнх нь мэдэж байгаа.Бусад тодорхой болсон хэргүүдийг юуны өмнө ярьж цэгцэхлэх хэрэгтэй байтал энэ хүн тодорхой даалгавараар улстөржүүлээд байна.Их хуралыг хархад ийм ёс суртахуунгүй,хүмүүжил боловсоролгүй хүмсийг сонгосон сонгогч нарын мэдлэг боловсорол даанч хөөрхийлөлтөй байх юм.Эрдэнэ,Баасанхүү нар шиг ямарч ёс суртахуунгүй,хүмүүжилгүй хүмсийг дахин бүү сонгоосой сонгогч нар минь

Шинэ мэдээ

МҮБХ-ны маргалдагч талууд "Санамж бичиг" байгуулан, Бөхийн өргөөнд Цагаан сарын барилдааныг хийхээр тохиролцлоо7 цаг 10 минутын өмнө"Ч.Чамин-Эрдэнэ нь амиа хорлосон нь мөрдөн байцаалтын явцад бүрэн тогтоогдсон"1 сар 23. 18:30Малчид, иргэдэд зориулсан мэдээ1 сар 23. 18:10“Starbucks”-ийн тэргүүн асан АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд оролцож магадгүй1 сар 23. 18:00"Аса 2" Хошорюү С.Бямбасүрэн айсуй1 сар 23. 17:562019 онд дэлхий нийтийн эрүүл мэндэд заналхийлж буй 10 эрсдэл1 сар 23. 17:55Өсвөрийн талбайн теннисийн Азийн аваргаас, монголчууд хоёр мөнгө, дөрвөн алтан медаль хүртлээ1 сар 23. 17:54Хүн нэг бүрийн үүргэвчинд байвал зохих зүйлсийн жагсаалт1 сар 23. 17:50Хацү башё: Гэмтлээс эргэн ирсэн Митакеуми Хакүхо аваргыг даван башёг сонирхолтой болголоо1 сар 23. 17:48Хятадад генийн хувьд өөрчлөгдсөн хүүхдүүд төрсөн гэдгийг нотлов1 сар 23. 17:45Дэлхийн хамгийн аюултай 10 уулын зам1 сар 23. 17:40Соёл иргэншил гэдгийг огт үзээгүй омгийнхон1 сар 23. 17:35ШУУРХАЙ: С.Мөнхчулууныг хотын даргаар томилуулах НИТХ-ын тогтоол Засгийн газарт ӨНӨӨДӨР иржээ1 сар 23. 17:33Фэйсбүүкээсээ заавал устгах 12 мэдээлэл1 сар 23. 17:30Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №444 Elvis Presley, ‘Love Me Tender’1 сар 23. 17:25Та юу тарина, тэгж л амьдарна1 сар 23. 17:20Усанд сэлэхийн ач тус1 сар 23. 17:15Гүрвэлийн чулуужсан ясыг ашиглан гүйдэг робот бүтээв1 сар 23. 17:10Гитлер яагаад еврейчүүдийг бүрэн устгахыг хүссэн бэ1 сар 23. 17:05Сар шинийн баяртай холбогдуулан үнээ буулгахыг уриалжээ1 сар 23. 17:00Залилан, хүний эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт өсчээ1 сар 23. 16:55Сар шинийн барилдаанд дархан аварга Б.Бат-эрдэнэ хамгийн олон түрүүлсэн бол дархан аварга Д.Цэрэнтогтох хамгийн олон үзүүрлэжээ1 сар 23. 16:50Усэйн Болт хөлбөмбөгчний замналаа дуусгав1 сар 23. 16:45Шанхайд олон улсын банк санхүүгийн төв байгуулах төлөвлөгөөг танилцуулав1 сар 23. 16:42НСНХ-оос сэтгүүлчдийн дунд Зөрчлийн тухай болон Лизингийн тухай хуулийн хүрээнд сургалт зохион байгууллаа1 сар 23. 16:41Хүйтний улирал эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ1 сар 23. 16:40Жүжигчин Г.Эзэнмөнхийн Чин сэтгэл1 сар 23. 16:35Наоми Осака хагас шигшээд өрсөлдөнө1 сар 23. 16:30Дэлхийн хамгийн бохир ард түмэн1 сар 23. 16:25Унадаг дугуйчдад зориулсан хамгаалалтын хантааз танилцууллаа1 сар 23. 16:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.