1-р сарын 11
14 цаг 35 минут

Хавдраар өвдсөн орон нутгийн иргэд эмчлүүлэх хугацаандаа түр байрлах байртай болжээ

Манай улсад гэлтгүй дэлхий нийтэд хорт хавдраар өвчлөгсөдийн тоо жилээс жилд өсөн нэмэгддэг. Манай улсад өнгөрсөн онд 7000 гаруй хүн хавдартай гэж оношлогдсон гэх статистик бий. Эмчлүүлэгсэд эмнэлэгт дээд тал нь зургаа хонодог.Тодруулбал нэг хүнийг 10-14 хоногийн хугацаанд хэвтүүлэн эмчлэх гэхээр дараагийн өвчтөн хүлээх шаардлага гардаг учраас ийм нөхцөл үүсдэг байна. ХСҮТ-д жилдээ 100 мянга гаруй хүн үзүүлж, 11 мянган хүн эмчлүүлдгээс 51 хувь нь хөдөө орон нутгаас ирсэн өвчтөнүүд байдаг юм байна. Хорт хавдрын эмчилгээ нь энгийн мэс засал шиг тэр даруйд нь гэрт нь хариулдаггүй. Эмчилгээний хугацаа урт удаан, химийн эмчилгээ гэхэд 40-45 хоног үргэлжилдэг.

18 мянга гаруй хүн хорт хавдрын улмаас аймаг, дүүргийн хавдар судлаач эмчийн хяналтад эмчлүүлж байна. Гэтэл Улсын хэмжээнд ганцхан ХСҮТ л эдгээр өвчтөнүүдийг хүлээн авч үйлчилгээ үзүүлж буй. Хорт хавдраар өвчилсөн иргэдийн зарим нь хэдэн мянган км-ийг цаанаас итгэл өвөртөлсөөр нийслэлийг зорин ирдэг. Гэвч эмчилгээ хийлгэж байх хугацаандаа байрлах байрны асуудал нэн түрүүнд тулгамдаж хамаатан садан, нийтийн байр болон ХСҮТ-ийн ойр орчмын жижиг дэн буудлаар хоног төөрүүлдэг байна.

“Хавдрын Үндэсний зөвлөл” байгууллагаас 2016, 2018 онд хийсэн судалгаагаар хавдартай орон нутгийн өвчтөнүүдийн 70 хувь нь хөрөнгө, санхүү байр орон сууцны бэрхшээлтэй тулгардаг тухайгаа дурджээ. Тиймээс “Хавдрын үндэсний зөвлөл” ТББ 100 гаруй байгууллага, хувь хүмүүсийн хандив, тусламжаар 10 сая орчим төгрөгийг цуглуулж, орон нутгаас ирсэн хавдартай өвчтөнүүдийг нийслэл хотод эмчилгээ хийлгэх хугацаанд тав тухтай байранд байрлуулах, тусламж дэмжлэг үзүүлэх “Дарь-Эхийн өргөө”  төвийг байгуулж, иж бүрэн тохижуулсан аж.

Тус төв нэг дор 30 гаруй өвчтөн, асран хамгаалагч нарыг түр байрлуулах боломжтой юм байна. “Дарь-Эхийн өргөө” төвийн өдрийн төлбөр нь 10-20 мянган төгрөг бөгөөд өвчтөнүүдийн байрлах өрөөнөөс гадна урлагийн сэтгэл заслын өрөө, гал тогоо, амралтын өрөө зэрэг нийт 14 өрөөтэй аж. Байрлах иргэд орон нутгийн эмнэлгийн байгууллагаас бичиг хийлгэн ирж, ХСҮТ-д хандсаны дараа тус төвөөр үйлчлүүлэх юм байна. Өвчтөнүүдийг 24 цагийн турш хүлээн авах бөгөөд ирэх долоо хоногоос албан ёсоор өвчтөнүүдийг хүлээн авч эхлэхээр болжээ. 

 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

203.91.118.180Зочин   • 1 сарын 11. 16 цаг 44 минут

Хавдарын тухай бичиж байгаа хир нь Халдвартын эмнэлгийн зураг тавих нь зүгээр үү,байх л асуудал уу...

Шинэ мэдээ

Парисын Гранд сламд манай 21 жүдоч оролцоно4 минут 29 секундын өмнөЗуун айлын уулзвараас 32-ын тойрог хүртэлх замыг тавдугаар сараас тавьж эхэлнэ9 минут 29 секундын өмнөАфганистанд цэргийн цогцолборт халдлага болж 126 хүн амиа алджээ14 минут 29 секундын өмнөӨмнөговь аймагт H1N1 вирусын халдвараар нэг хүн нас баржээ 19 минут 29 секундын өмнөХятадын хүн ам 1 тэрбум 395 саяд хүрч өсчээ24 минут 29 секундын өмнөУнтахынхаа өмнө утсаа “маажих” нь ямар хортой вэ29 минут 29 секундын өмнөӨвөр Монголын анхны эстрадын дуучин Мөнгөнцэцэг34 минут 29 секундын өмнөӨдөр тутмын сонины тойм 1 сарын 2239 минут 29 секундын өмнөРоботууд ажиллах хүчний хомсдолыг зохицуулахад тусалж байна44 минут 29 секундын өмнөЭнэ өдөр дэлхийн түүхэнд49 минут 29 секундын өмнөМ.Помпео, Т.Коно нар ирэх сард уулзана54 минут 29 секундын өмнөЦагаан гаа, нимбэгээр ядаргаа тайлах ШИДЭТ УС бэлтгэх арга59 минут 29 секундын өмнөХятад улс 2019 оныг "Цэвэр агаартай байлгах тэмцлийн жил" болгов1 цаг 5 минутын өмнөӨнөөдрийн оргил барилдаан: Озеки Такаясү - Сэкиваке Такакейшо1 цаг 10 минутын өмнөХийн асуудлаар Орос, Украин болон ЕХ уулзалт хийнэ1 цаг 15 минутын өмнөГэрийн нөхцөлд хар батга арилгах зургаан арга1 цаг 20 минутын өмнөКолумбид терроризмын эсрэг жагсаал цуглаан өрнөжээ1 цаг 25 минутын өмнөҮндэсний үйлдвэрлэлийн үнийн талаар үйлдвэрлэгчид болон иргэд юу хэлэв1 цаг 30 минутын өмнөДэлхийн тэргүүлэх 26 тэрбумтны хөрөнгө 3.8 тэрбум хүний хөрөнгөтэй тэнцэнэ1 цаг 35 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 40 минутын өмнөМалайз улсад амь насаа алдсан Ш.Алтантуяагийн иргэний хэргийн шүүх хурал болно1 цаг 45 минутын өмнөАрабын улсууд Гаалийн холбоо байгуулахаар төлөвлөж байна1 цаг 50 минутын өмнөБНСУ-ын эмэгтэй тамирчин тэшүүрийн спорт дахь бэлгийн дарамтын талаар ярьжээ1 цаг 55 минутын өмнөГадаад паспорт ажлын тав хоногт гардаг болно2 цаг 5 минутын өмнөБайнгын хороо: Шанхайд консулын газар нээн ажиллуулах тогтоолын төслийг хэлэлцэнэ2 цаг 15 минутын өмнөЗурхайч А.Эрдэнэбат: Ерөнхийдөө жилийн ноён нуруу гайгүй гарч байгаа, жилдээ ялимгүй хямралтай2 цаг 25 минутын өмнө“Дундаж” хэмээх бөөрөнхийлөл буюу тодорхойгоос тойрох нь2 цаг 35 минутын өмнөЭнэ өдрийн зурхай3 цаг 5 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ3 цаг 15 минутын өмнөХакүхо аваргын ЖУДАГ1 сар 22. 0:03
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.