1-р сарын 11
14 цаг 41 минут

Эрүүл мэндийн салбарын 139 ажилтанг өндөр хөгжилтэй улсад сургана

Засгийн газраас олон улсын хэмжээнд өрсөлдөхүйц боловсон хүчинг бэлтгэх бодлого барин ажиллаж байгаагийн нэг жишээ бол эрүүл мэндийн салбарын 139 ажилтанг дэлхийн долоон улсад суралцуулж мэргэжил дээшлүүлэхээр боллоо.

“Эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтныг 2017-2020 онд улсын төсвийн санхүүжилтээр гадаадын өндөр хөгжилтэй оронд төгсөлтийн дараах сургалтад хамруулах тэргүүлэх чиглэл”-ийн хүрээнд 77 эмч, 19 сувилагч, 2 эм зүйч, 41 бусад ажилтан гээд нийт 139 хүнд суралцах боломжийг нээж өглөө. 31 чиглэлээр Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Япон Улс, Бүгд Найрамдах Франц Улс, Оросын Холбооны Улс, Шинэ Зеланд Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс гэсэн долоон оронд 5-160 хоногийн сургалтад суралцуулна. Эдгээр орны сургалтын зардлыг засгийн газраас санхүүжүүлэх бөгөөд 534.5 сая төгрөгийн төсвийг гаргахаар болжээ. /Суралцагчдын мэргэжил, харъяа байгууллагыг дэлгэрүүлэн буулгав./

СУРАЛЦАХ ЧИГЛЭЛ:

  1. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын болон мэс заслын дараах хяналтыг сайжруулах – 8
  2. Эрхтэн шилжүүлэн суулгасны дараах дархлаа тогтолцооны хяналт, эмчилгээний үр дүнг тооцох – 7
  3. Дурангийн мэс засал – 1
  4. Хүүхдйн дурангийн мэс засал – 1
  5. Тархины гүн хэсгийг цочроох стеротакси мэс засал эмчилгээний арга – 3
  6. Тархины судсан доторх мэс заслын эмчилгээ – 2
  7. Хүүхдийн зүрхний зонхилон тохиолдох хавсарсан гажгийн мэс засал эмчилгээний технологи – 3
  8. Торлог шилэнцэрийн мэс заслын технологи – 1
  9. Нүдний даралтын мэс заслын технологи – 1
  10. Окулопластик мэс заслын технологи – 1
  11. Уушигны дурангийн оношилгоо, эмчилгээний технологи – 1
  12. Хүүхэд судлал – 2
  13. Хүүхдийн ерөнхий мэс засал – 7
  14. Хүүхдийн хавдрын мэс засал – 3
  15. Ихэр жирэмсэний үед ургаас урагт цус юүлэгдэх хам шинжийн үеийн лазер эмчилгээ – 2
  16. Ургийн мэс засал, үр хөврөлийг умайд суулгахаас өмнөх генетикийн оношилгоо – 2
  17. Умайн хүзүүний хорт хавдарын эрт илрүүлэг, оношилгоо – 3
  18. Яс зөөлөн эдийн хавдрын нөхөн сэргээх мэс засал – 3
  19. Ясны хавдрын оношилгоо, эмчилгээ –5
  20. Хүүхдийн гэмтэл согог, судлал – 10
  21. Эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотой эмгэг судлалын шинжилгээ – 2
  22. Эсийн эмгэг судлалын шинжилгээ – 4
  23. Иммуногематологийн лавлагаа шинжилгээ – 3
  24. Шинээр тархаж буй халдварт өвчний оношилгоо, эмчилгээ – 10
  25. Мэдрэлийн өвчин эмгэгийн үеийн сэргээн засах эмчилгээ – 2
  26. Нян судлал, биоаюулгүйн 2,3 дугаар бүлэгт хамаарах эмгэг төрүүлэгчтэй ажиллах био аюулгүй ажиллагааны үндэс – 1
  27. Зоонозын халдварын оношзүйн тэжээлт орчин биоүйлдвэрлэл – 1
  28. Молекул биологийн оношилгооны арга зүй – 1
  29. Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зохион байгуулалт – 37
  30. Донтох өвчин эмгэгийн оношилгоо, эмчилгээ – 5
  31. Зайн анагаах ухаан – 7

СУРАЛЦАХ ГАДААД УЛСААР АНГИЛБАЛ: 

  1. Бүгд Найрамдах Солонгос Улсад – 89
  2. Япон Улсад – 26
  3. Оросын Холбооны Улсад – 14
  4. Бүгд Найрамдах Хятад Ард Улсад –6
  5. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад – 1
  6. Шинэ Зеланд Улсад – 2
  7. Бүгд Найрамдах Франц Улс – 1

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГААР АНГИЛБАЛ:

  1. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллага – 28
  2. Эрүүл мэндийн хөгжлийн төв, бусад – 16
  3. Гэмтэл согог судлалын үндэсний төв – 15
  4. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв – 14
  5. Улсын гуравдугаар төв эмнэлэг – 13
  6. Хавдар судлалын үндэсний төв – 13
  7. Халдварт өвчин судлалын үндэсний төв – 10
  8. Улсын нэгдүгээр төв эмнэлэг – 8
  9. Эмгэг судлалын үндэсний төв – 6
  10. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв – 5
  11. Улсын хоёрдугаар төв эмнэлэг – 1
  12. Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг – 2
  13. Зоонозын өвчин судлалын үндэсний төв – 3
  14. Цус сэлбэлт судлалын үндэсний төв – 3
  15. Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг –1
  16. Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэг – 1
0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Роботууд ажиллах хүчний хомсдолыг зохицуулахад тусалж байна4 минут 8 секундын өмнөЭнэ өдөр дэлхийн түүхэнд9 минут 8 секундын өмнөМ.Помпео, Т.Коно нар ирэх сард уулзана14 минут 8 секундын өмнөЦагаан гаа, нимбэгээр ядаргаа тайлах ШИДЭТ УС бэлтгэх арга19 минут 8 секундын өмнөХятад улс 2019 оныг "Цэвэр агаартай байлгах тэмцлийн жил" болгов24 минут 8 секундын өмнөӨнөөдрийн оргил барилдаан: Озеки Такаясү - Сэкиваке Такакейшо29 минут 8 секундын өмнөХийн асуудлаар Орос, Украин болон ЕХ уулзалт хийнэ34 минут 8 секундын өмнөГэрийн нөхцөлд хар батга арилгах зургаан арга39 минут 8 секундын өмнөКолумбид терроризмын эсрэг жагсаал цуглаан өрнөжээ44 минут 8 секундын өмнөҮндэсний үйлдвэрлэлийн үнийн талаар үйлдвэрлэгчид болон иргэд юу хэлэв49 минут 8 секундын өмнөДэлхийн тэргүүлэх 26 тэрбумтны хөрөнгө 3.8 тэрбум хүний хөрөнгөтэй тэнцэнэ54 минут 8 секундын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд59 минут 8 секундын өмнөМалайз улсад амь насаа алдсан Ш.Алтантуяагийн иргэний хэргийн шүүх хурал болно1 цаг 5 минутын өмнөАрабын улсууд Гаалийн холбоо байгуулахаар төлөвлөж байна1 цаг 10 минутын өмнөБНСУ-ын эмэгтэй тамирчин тэшүүрийн спорт дахь бэлгийн дарамтын талаар ярьжээ1 цаг 15 минутын өмнөГадаад паспорт ажлын тав хоногт гардаг болно1 цаг 25 минутын өмнөБайнгын хороо: Шанхайд консулын газар нээн ажиллуулах тогтоолын төслийг хэлэлцэнэ1 цаг 35 минутын өмнөЗурхайч А.Эрдэнэбат: Ерөнхийдөө жилийн ноён нуруу гайгүй гарч байгаа, жилдээ ялимгүй хямралтай1 цаг 45 минутын өмнө“Дундаж” хэмээх бөөрөнхийлөл буюу тодорхойгоос тойрох нь1 цаг 55 минутын өмнөЭнэ өдрийн зурхай2 цаг 25 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ2 цаг 35 минутын өмнөХакүхо аваргын ЖУДАГ1 сар 22. 0:03Кирибаяма Б.Лхагвасүрэн Монголын шинэ цолтон болох боломжтой боллоо1 сар 21. 22:05Хацү башё: Хакүхо аварга тэргүүлж буй 9 дэх өдрийн барилдаан1 сар 21. 21:31Малчид, иргэдэд зориулсан мэдээ1 сар 21. 18:10Япон тэнгисийн нэрний асуудлаар хоёр Солонгостой яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна1 сар 21. 18:00БНАСАУ-ын төлөөлөгчтэй хийсэн уулзалтаа үр дүнтэй гэж нэрлэжээ1 сар 21. 17:55110 жилийн настай алдарт гурвалжин шоколадны бүтсэн түүх1 сар 21. 17:50Америкийн шинжээчид Оросын зэвсгийг цөмийн зэвсгээс ч илүү аймшигтай гэжээ1 сар 21. 17:45“Bohemian Rhapsody” киноны талаарх сонирхолтой мэдээллүүд1 сар 21. 17:40
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.