1-р сарын 11
17 цаг 37 минут

"Шинэ Монгол" сургууль Энэтхэгийн Ачаръя Институттэй хамтран “АЧАРЪЯ ШИНЭ МОНГОЛ” англи хэлний сургалтын төв нээлээ

Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэн Энэтхэг улсын Ачаръя Институттэй хамтран нээж буй “АЧАРЪЯ ШИНЭ МОНГОЛ” англи хэлний сургалтын төвийн нээлт 1 дүгээр сарын 9-ны өдөр тохиолоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Эрдмийн Хүрээлэнгийн Ерөнхийлөгч Ж.Галбадрах, Монголын англи хэлний багш нарын холбооны тэргүүн Н.Мира, Yu Language Tokyo сургуулийн захирал Канеко Широ нар хүрэлцэн ирж, сэтгэгдлээ хуваалцаж, баяр хүргэв.

Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Г.Тогос энэхүү сургалтын төвийг нээх болсон шалтгаан, хэтийн зорилго, хөтөлбөр болон багш нарын ур чадварын талаар дурьдаж нээлтийн үг хэлснээр “Ачаръя Шинэ Монгол” төв албан ёсоор үүдээ нээлээ.

Үүний дараагаар “Ачаръя Шинэ Монгол” төвийн эрхлэгч Э.Энх-Ариун сургалтын төвийн онцлог болон сургалтын хөтөлбөрийн давуу талыг танилцуулж, Энэтхэг Улсаас хүрэлцэн ирсэн багш нараа танилцуулж, тэдний сэтгэгдлийг сонслоо.

Сургалтын төвийн анхны элсэгчдийн нэг болох Ерөнхий Боловсролын Шинэ Монгол сургуулийн 6-р ангийн сурагч Д.Наранзаяа маань мөн оролцогсодтой сэтгэгдлээ хуваалцлаа.

 

Түүнчлэн, Эрдмийн Хүрээлэнгийн ерөнхийлөгч Ж.Галбадрах “Энэтхэг улсын Ачаръя Институтээс англи хэлний сургалтын төвөө Монголд нээж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, бидэнд санал тавьсан. Энэхүү саналыг удаан хугацаанд судлан Ачаръя институт өөрийн гэсэн онцлог, туршлагатай, чадварлаг багш бүрэлдэхүүн, ноу-хаутай болох нь ажиглагдсан тул бид саналыг хүлээн авснаар, ийнхүү “Ачаръя Шинэ Монгол” англи хэлний сургалтын төвийг нээж байна. Барууны улс орнуудад суралцах Шинэ Монголын төгсөгчдийн тоог нэмэгдүүлэх, улмаар Монгол залуучуудын мөрөөдлийг биелүүлэхэд туслах эрхэм зорилго дор үйл ажиллагаагаа явуулах болно.” хэмээн нээлтийн ёслолд маань мялаалга өргөлөө.

Төгсгөлд нь “Ачаръя Шинэ Монгол” сургалтын төвийн нээлтийн туузыг эрхэм хүндэт зочид төлөөлөгчдийн төлөөлөл хайчлан, сонгон суралцахаар ирсэн анхны 26 сурагчид маань анхны хичээлийн хонхоо жингэнүүлэн ангидаа орсноор төвийн үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ. Төвийн удирдлагын зүгээс нээлтэд оролцогсод, эцэг эхчүүдийг нээлттэй хичээлд урьж оролцуулснаар хэд хэдэн эцэг эх мөн сэтгэгдлээ хуваалцаад байна.

Ийнхүү англи хэл үзэх дуртай, сонирхолтой, мөрөөдөлтэй хэн бүхний очих дуртай бас нэгэн эрдмийн өргөө өнөөдөр Шинэ монгол нэрийн дор үүдээ нээжээ.

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

МҮБХ-ны маргалдагч талууд "Санамж бичиг" байгуулан, Бөхийн өргөөнд Цагаан сарын барилдааныг хийхээр тохиролцлоо7 цаг 58 минутын өмнө"Ч.Чамин-Эрдэнэ нь амиа хорлосон нь мөрдөн байцаалтын явцад бүрэн тогтоогдсон"1 сар 23. 18:30Малчид, иргэдэд зориулсан мэдээ1 сар 23. 18:10“Starbucks”-ийн тэргүүн асан АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд оролцож магадгүй1 сар 23. 18:00"Аса 2" Хошорюү С.Бямбасүрэн айсуй1 сар 23. 17:562019 онд дэлхий нийтийн эрүүл мэндэд заналхийлж буй 10 эрсдэл1 сар 23. 17:55Өсвөрийн талбайн теннисийн Азийн аваргаас, монголчууд хоёр мөнгө, дөрвөн алтан медаль хүртлээ1 сар 23. 17:54Хүн нэг бүрийн үүргэвчинд байвал зохих зүйлсийн жагсаалт1 сар 23. 17:50Хацү башё: Гэмтлээс эргэн ирсэн Митакеуми Хакүхо аваргыг даван башёг сонирхолтой болголоо1 сар 23. 17:48Хятадад генийн хувьд өөрчлөгдсөн хүүхдүүд төрсөн гэдгийг нотлов1 сар 23. 17:45Дэлхийн хамгийн аюултай 10 уулын зам1 сар 23. 17:40Соёл иргэншил гэдгийг огт үзээгүй омгийнхон1 сар 23. 17:35ШУУРХАЙ: С.Мөнхчулууныг хотын даргаар томилуулах НИТХ-ын тогтоол Засгийн газарт ӨНӨӨДӨР иржээ1 сар 23. 17:33Фэйсбүүкээсээ заавал устгах 12 мэдээлэл1 сар 23. 17:30Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №444 Elvis Presley, ‘Love Me Tender’1 сар 23. 17:25Та юу тарина, тэгж л амьдарна1 сар 23. 17:20Усанд сэлэхийн ач тус1 сар 23. 17:15Гүрвэлийн чулуужсан ясыг ашиглан гүйдэг робот бүтээв1 сар 23. 17:10Гитлер яагаад еврейчүүдийг бүрэн устгахыг хүссэн бэ1 сар 23. 17:05Сар шинийн баяртай холбогдуулан үнээ буулгахыг уриалжээ1 сар 23. 17:00Залилан, хүний эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт өсчээ1 сар 23. 16:55Сар шинийн барилдаанд дархан аварга Б.Бат-эрдэнэ хамгийн олон түрүүлсэн бол дархан аварга Д.Цэрэнтогтох хамгийн олон үзүүрлэжээ1 сар 23. 16:50Усэйн Болт хөлбөмбөгчний замналаа дуусгав1 сар 23. 16:45Шанхайд олон улсын банк санхүүгийн төв байгуулах төлөвлөгөөг танилцуулав1 сар 23. 16:42НСНХ-оос сэтгүүлчдийн дунд Зөрчлийн тухай болон Лизингийн тухай хуулийн хүрээнд сургалт зохион байгууллаа1 сар 23. 16:41Хүйтний улирал эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ1 сар 23. 16:40Жүжигчин Г.Эзэнмөнхийн Чин сэтгэл1 сар 23. 16:35Наоми Осака хагас шигшээд өрсөлдөнө1 сар 23. 16:30Дэлхийн хамгийн бохир ард түмэн1 сар 23. 16:25Унадаг дугуйчдад зориулсан хамгаалалтын хантааз танилцууллаа1 сар 23. 16:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.