1-р сарын 11
19 цаг 34 минут

Чуулган: Д.Дамба-Очир гишүүний бүрэн эрхийн асуудлыг хэлэлцэж эхэллээ

Нэгдсэн чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж дэд хорооны санал дүгнэлтийг танилуулсан бол, Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, байнгын хороон дарга Д.Лүндээжанцан гишүүн чуулганы хуралдаанд танилцууллаа.

Яг одоо ДДамба-Очир гишүүний бүрэн эрхийг түдэлгзүүлэх эсэх асуудалтай холбоотойгоор асуулт, асууж эхэллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "ХХААХҮ-ын сайдыг яаралтай томилох гээд яараад байх юм. Сайн малчны шагналаа өгч өөрсдөө зурагтаар гарах гээд яараад байгаа юм уу. Сайд нарын асуудлаа бүгдийн ярих л хэрэгтэй дээ. М.Энх-Амгалан даргаас асууя. Та 60 тэрбумтай тэмцэх зорилго байгаа юу. Тийм бол та МАН-ын санхүүг шалгаад өгөөчээ. Дараа нь дахиад гишүүдийн асуудлыг оруулж ирвэл ингээд л аваад л үлдэх нь байна шүү дээ. Зарим нэг нь өөрсдөө хулгайч хэрнээ хувьсгал хийнэ гээд байх юм. Мөн Д.Ганболд гэдэг хүний телевизээр ярьсан зүйл дээр та шалгалт хийх үү" гэж асуулаа.

Түүний асуултад Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан "Гишүүдтэй холбоотой асуудал оруулж ирж байгаа учраас энэ хүрээнд л ярих хэрэгтэй байна. Прокурорын байгууллага 60 тэрбумыг эвлүүлэг гээд хаасан гээд байх юм. Прокурорын байгууллага тэр яриа хөөрөө болсон нь үнэн юм байна гээд өөрсдийнхөө тогтоолд тусгасан. Ингээд үүний араас яваад ажилд томилогдсон хүмүүсээс асуугаад, намын санхүүг нь үзэхээр батлагдахгүй байгаа юм аа. Тиймээс 60 тэрбумын асуудлыг ярьсан нь үнэн боловч хэрэгжүүлсэн нь тогтоогдохгүй байгаа юм. Тиймээс асуудлаа зөв ойлгоорой. Тэр Д.Ганболд гэдэг залуугийн ярьсан асуудлыг шалгаад явж байгаа. Анхнаасаа тохироо ч юм шиг, хахууль ч юм шиг эсвэл дээрэмдүүлчихсэн юм шиг зүйлүүд яриад байсан юм. Одоо бол асуудал тодорхой болчихсон байгаа шалгалтын ажил явагдаж байгаа" гэж хариуллаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Та дараа дараагийн гишүүдийг оруулж ирэх хэрэг байгаа юм уу. Энэ гишүүд ийм байдлаар хандах нь тодорхой байна шүү дээ" гэж нэмж асуулаа.

Түүний асуултад Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан "Би Монголын ард түмний сонгоод бий болгосон парламентын гишүүдийг шууд хэрэгт холбогдуулаад явах эрх байхгүй. Тиймээс прокурорын байгууллага цаашдаа ажлаа хийнэ" гэв

Б.Анир

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.27.183иргэн   • 1 сарын 12. 10 цаг 36 минут

Хулгайч аа. Хэлсэн үгийг чинь хараад өмнөөс чинь ичлээ. Шир-ээ. Чамайг буудвал таарна. хэзээ нэгэн цагт чамайг аягүй бол гэсгээнэ дээ

64.119.19.68Зочин   • 1 сарын 11. 21 цаг 55 минут

Одоо ан тоглолт хийнэ дээ . Маанаг ман -хан хэдэн зулбасгаа дараачээ . Устгаач Зайлуулаач .

182.160.33.160Зочин   • 1 сарын 11. 20 цаг 17 минут

ЭРДЭНЭ ЗӨВ ҮГ ХЭЛЛЭЭ.

Шинэ мэдээ

МҮБХ-ны маргалдагч талууд "Санамж бичиг" байгуулан, Бөхийн өргөөнд Цагаан сарын барилдааныг хийхээр тохиролцлоо7 цаг 12 минутын өмнө"Ч.Чамин-Эрдэнэ нь амиа хорлосон нь мөрдөн байцаалтын явцад бүрэн тогтоогдсон"1 сар 23. 18:30Малчид, иргэдэд зориулсан мэдээ1 сар 23. 18:10“Starbucks”-ийн тэргүүн асан АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд оролцож магадгүй1 сар 23. 18:00"Аса 2" Хошорюү С.Бямбасүрэн айсуй1 сар 23. 17:562019 онд дэлхий нийтийн эрүүл мэндэд заналхийлж буй 10 эрсдэл1 сар 23. 17:55Өсвөрийн талбайн теннисийн Азийн аваргаас, монголчууд хоёр мөнгө, дөрвөн алтан медаль хүртлээ1 сар 23. 17:54Хүн нэг бүрийн үүргэвчинд байвал зохих зүйлсийн жагсаалт1 сар 23. 17:50Хацү башё: Гэмтлээс эргэн ирсэн Митакеуми Хакүхо аваргыг даван башёг сонирхолтой болголоо1 сар 23. 17:48Хятадад генийн хувьд өөрчлөгдсөн хүүхдүүд төрсөн гэдгийг нотлов1 сар 23. 17:45Дэлхийн хамгийн аюултай 10 уулын зам1 сар 23. 17:40Соёл иргэншил гэдгийг огт үзээгүй омгийнхон1 сар 23. 17:35ШУУРХАЙ: С.Мөнхчулууныг хотын даргаар томилуулах НИТХ-ын тогтоол Засгийн газарт ӨНӨӨДӨР иржээ1 сар 23. 17:33Фэйсбүүкээсээ заавал устгах 12 мэдээлэл1 сар 23. 17:30Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №444 Elvis Presley, ‘Love Me Tender’1 сар 23. 17:25Та юу тарина, тэгж л амьдарна1 сар 23. 17:20Усанд сэлэхийн ач тус1 сар 23. 17:15Гүрвэлийн чулуужсан ясыг ашиглан гүйдэг робот бүтээв1 сар 23. 17:10Гитлер яагаад еврейчүүдийг бүрэн устгахыг хүссэн бэ1 сар 23. 17:05Сар шинийн баяртай холбогдуулан үнээ буулгахыг уриалжээ1 сар 23. 17:00Залилан, хүний эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт өсчээ1 сар 23. 16:55Сар шинийн барилдаанд дархан аварга Б.Бат-эрдэнэ хамгийн олон түрүүлсэн бол дархан аварга Д.Цэрэнтогтох хамгийн олон үзүүрлэжээ1 сар 23. 16:50Усэйн Болт хөлбөмбөгчний замналаа дуусгав1 сар 23. 16:45Шанхайд олон улсын банк санхүүгийн төв байгуулах төлөвлөгөөг танилцуулав1 сар 23. 16:42НСНХ-оос сэтгүүлчдийн дунд Зөрчлийн тухай болон Лизингийн тухай хуулийн хүрээнд сургалт зохион байгууллаа1 сар 23. 16:41Хүйтний улирал эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ1 сар 23. 16:40Жүжигчин Г.Эзэнмөнхийн Чин сэтгэл1 сар 23. 16:35Наоми Осака хагас шигшээд өрсөлдөнө1 сар 23. 16:30Дэлхийн хамгийн бохир ард түмэн1 сар 23. 16:25Унадаг дугуйчдад зориулсан хамгаалалтын хантааз танилцууллаа1 сар 23. 16:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.