1-р сарын 11
20 цаг 39 минут

УИХ-ын гишүүдийн 71.4 хувь нь Г.Солтан гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэв

УИХ-ын гишүүн Г.Солтаныг өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулан зээл авсан гэх үндэслэлээр прокурорын байгууллагаас бүрэн эрхийн түдгэлзүүлэх санал оруулж ирснийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ "Анхнаасаа л зорилготойгоор ЖДҮ-г бий болгож. 200 саяын хязгаартай байсан сангийн мөнгөн дүнг хязгааргүй болгоод, жилийн 9 хувиар олгодог байсныг 3 хувь болгож бууруулаад, арилжааны банкаар өгдөг байсан зээлийг яам руу татаж авч ирээд бүгдийг нь хулгайлжээ. Аль намаас хэн ямар хэрэгт холбогдох нь асуудал биш л дээ. Өнөөдөр нэгэнт л хууль зөрчсөн нь тодорхой байгаа нөхцөлд хуулийн байгууллагад нь шалгаадах гээд явуулах хэрэгтэй. Өнөөдөр энд шударга ёсоо тогтоож чадахгүй, энд шударга ёсыг тогтоож чадахгүй гэдгийг өөрсдөө та нар баталчихлаа. Битгий талбай дээр хүн амьтанд худлаа яриад хүйтэнд дааруулж, хөөрүүлээд хэрэггүй ээ. УИХ тараад ард түмнээрээ дүнгээ тавиулъя аа" гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбаят "Үүр шөнөөр эхэлсэн ЖДҮ-гийн хэрэг одоог хүртэл үргэлжилж байна. Өнөөдөр бид ЖДҮ-г хэрэг мөн биш гэж яриад дуусахгүй. Энэ ард түмэн чинь нүдтэй чихтэй шүү. Тун удахгүй ганцхан жилийн дараа сонгуулиар бид бүгдээрээ дүнгээ тавиулна. Шударга ёсны төлөө тэмцэнэ гэж гарч ирчихээд шударга бус болчихлоо. Одоо Л.Болд мэтийн өвчтэй балай хүмүүсийг дагаж явдагаа болъё. Өөрөө энэ бүгдийг хийчихээд цуст мөргөлдөөнд мөрөөрөө явж байгаа залуусыг худлаа гүтгэ. Одоо энэ хүн чинь картаа сугалаад зугтчихлаа шүү дээ. Л.Болдыг дагаад гүйгээд байвал эцэстээ та бүхэн ард түмэндээ юу хэлэхээ мэдэхгүй үлдэнэ шүү. Ард түмэн бол энэ УИХ-ын гишүүдийн аав, ээж нь шүү. Бид аав ээждаа алгадуулах цаг болсон бололтой" гэв.

Ингээд гишүүд үг хэлж дууссаны дараагаар УИХ-ын гишүүн Г.Солтаны бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн байнгын хорооны санал дүгнэлтээр цахимаар нууц санал хураалт явуулахад хуралд оролцсон гишүүдийн 71.4 хувь байнгын хорооны санал дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ.

Б.Анир

10
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.57.92.187Зочин   • 1 сарын 12. 10 цаг 34 минут

Мөнхбатаа чи зүгээр л зайл

64.119.26.12Зочин   • 1 сарын 12. 9 цаг 27 минут

эрдэнэ нд-аас их идсэн л гээд байдаг. шалгаач ээ.

66.181.160.187Ард түмэн   • 1 сарын 11. 23 цаг 57 минут

Ард түмэн гэж хашгирч байгаа хүмүүс л хамгийн худлаа шүү мөнхбат мэт

114.129.101.102Зочин   • 1 сарын 11. 23 цаг 22 минут

ene arai bishuu mongoloos oor oron bol ali hedii r 20 jil shorond chinad bol ali hediin tsaaz mongol hezeech hogjhgui

202.21.106.102Зочин   • 1 сарын 11. 23 цаг 09 минут

ednii tuluu jagsaj bgaa maluudiig bas yaltai

202.21.106.102Зочин   • 1 сарын 11. 23 цаг 08 минут

buzaruud

66.181.185.139zochin   • 1 сарын 11. 22 цаг 04 минут

ene hun yaridag baisan ym uu.uuriinhuu l, tuhai yariahaas bish. sanal helj baigaa n haragddagui shdee.

103.57.95.190Зочин   • 1 сарын 11. 22 цаг 01 минут

Хүрэлсүхийн Засгийн газар бол хулгайч Засгийн газар.

64.119.19.68Зочин   • 1 сарын 11. 21 цаг 50 минут

Том данхайсан 30 орчим гэр барьсан байна . Энэ хар гэртээ бүгдээрээ өлсөж үхээсэй .

139.5.217.97Зочин   • 1 сарын 11. 21 цаг 19 минут

Олсеглен зарлах гээд байгаа эргуунуудээ одоохон елсеед ухээсэй.

Шинэ мэдээ

МҮБХ-ны маргалдагч талууд "Санамж бичиг" байгуулан, Бөхийн өргөөнд Цагаан сарын барилдааныг хийхээр тохиролцлоо7 цаг 56 минутын өмнө"Ч.Чамин-Эрдэнэ нь амиа хорлосон нь мөрдөн байцаалтын явцад бүрэн тогтоогдсон"1 сар 23. 18:30Малчид, иргэдэд зориулсан мэдээ1 сар 23. 18:10“Starbucks”-ийн тэргүүн асан АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд оролцож магадгүй1 сар 23. 18:00"Аса 2" Хошорюү С.Бямбасүрэн айсуй1 сар 23. 17:562019 онд дэлхий нийтийн эрүүл мэндэд заналхийлж буй 10 эрсдэл1 сар 23. 17:55Өсвөрийн талбайн теннисийн Азийн аваргаас, монголчууд хоёр мөнгө, дөрвөн алтан медаль хүртлээ1 сар 23. 17:54Хүн нэг бүрийн үүргэвчинд байвал зохих зүйлсийн жагсаалт1 сар 23. 17:50Хацү башё: Гэмтлээс эргэн ирсэн Митакеуми Хакүхо аваргыг даван башёг сонирхолтой болголоо1 сар 23. 17:48Хятадад генийн хувьд өөрчлөгдсөн хүүхдүүд төрсөн гэдгийг нотлов1 сар 23. 17:45Дэлхийн хамгийн аюултай 10 уулын зам1 сар 23. 17:40Соёл иргэншил гэдгийг огт үзээгүй омгийнхон1 сар 23. 17:35ШУУРХАЙ: С.Мөнхчулууныг хотын даргаар томилуулах НИТХ-ын тогтоол Засгийн газарт ӨНӨӨДӨР иржээ1 сар 23. 17:33Фэйсбүүкээсээ заавал устгах 12 мэдээлэл1 сар 23. 17:30Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №444 Elvis Presley, ‘Love Me Tender’1 сар 23. 17:25Та юу тарина, тэгж л амьдарна1 сар 23. 17:20Усанд сэлэхийн ач тус1 сар 23. 17:15Гүрвэлийн чулуужсан ясыг ашиглан гүйдэг робот бүтээв1 сар 23. 17:10Гитлер яагаад еврейчүүдийг бүрэн устгахыг хүссэн бэ1 сар 23. 17:05Сар шинийн баяртай холбогдуулан үнээ буулгахыг уриалжээ1 сар 23. 17:00Залилан, хүний эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт өсчээ1 сар 23. 16:55Сар шинийн барилдаанд дархан аварга Б.Бат-эрдэнэ хамгийн олон түрүүлсэн бол дархан аварга Д.Цэрэнтогтох хамгийн олон үзүүрлэжээ1 сар 23. 16:50Усэйн Болт хөлбөмбөгчний замналаа дуусгав1 сар 23. 16:45Шанхайд олон улсын банк санхүүгийн төв байгуулах төлөвлөгөөг танилцуулав1 сар 23. 16:42НСНХ-оос сэтгүүлчдийн дунд Зөрчлийн тухай болон Лизингийн тухай хуулийн хүрээнд сургалт зохион байгууллаа1 сар 23. 16:41Хүйтний улирал эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ1 сар 23. 16:40Жүжигчин Г.Эзэнмөнхийн Чин сэтгэл1 сар 23. 16:35Наоми Осака хагас шигшээд өрсөлдөнө1 сар 23. 16:30Дэлхийн хамгийн бохир ард түмэн1 сар 23. 16:25Унадаг дугуйчдад зориулсан хамгаалалтын хантааз танилцууллаа1 сар 23. 16:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.