1-р сарын 12
11 цаг 35 минут

Маргааш Үндсэн хуулийн өдөр тохионо

Маргааш Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн өдөр тохионо.

Одоогоос 27 жилийн тэртээ 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монголын нийгмийн харилцааны язгуур үндэс болсон хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиараа тунхаглан баталсан билээ.

Монголчууд нэн шинэ түүхэндээ дөрвөн удаа Үндсэн хууль баталжээ.1992 оноос өмнөх гурван удаагийн Үндсэн хууль нь тус тусдаа үүргээ гүйцэтгэж ирсэн түүхтэй. Гэхдээ өмнөх гурван Үндсэн хууль ангич, намч хандлага, марксист үзэл суртлыг баримталснаараа социалист чиг баримжааны болон социалист маягийн Үндсэн хуулиуд байв.

Харин 1992 оны шинэ Үндсэн хууль бол манай орны нийт хүн амыг нийгмийн анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлалгүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлсэн ардчилсан Үндсэн хууль гэж Монголын ард түмэн нийтээр хүлээн зөвшөөрдөг билээ.

Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хуультай болоход тухайн үедээ улс төрийн олон намын төлөөлөлтэйгээр анхны ардчилсан чөлөөт сонгуулиар байгуулагдаж, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байсан Ардын Их Хурлын 430 гаруй депутат, Улсын Бага Хурлын 50 гаруй гишүүн оюун ухаанаа уралдуулан гар бие оролцон батлалцсан түүхтэй. Мөн шинэ Үндсэн хуулийг батлалцах олон нийтийн хэлэлцүүлэгт Монголын нийт 1,2 сая иргэний 75 орчим хувь нь оролцож, 200 мянга гаруй санал ирүүлж байжээ.

.Монголын нийт ард түмний өргөн оролцоотойгоор хэлэлцэж баталсан шинэ Үндсэн хуулиар нийгэм, эдийн засгийн харилцаанд төдийгүй хувь хүн, гэр бүл, нийгмийн салбарт хөгжил дэвшлийг авчирч, дэлхий дахинд ардчилсан Монгол Улс хэмээн нэрийдэх болов. Тиймээс шинэ Үндсэн хууль нь Монголын нийт ард түмний хамтын оюун санааны бүтээл юм.

Өнгөрсөн хугацаанд хүний эрх, эрх чөлөө, парламентат ёс, эрх зүйт төр, сонгуулийн ардчилал, олон намын тогтолцоо, ил тод байдал, шударга өрсөлдөөн, олон нийтийн мэдээллийн эрх чөлөө, нутгийн өөрөө удирдах ёс, олон тулгуурт нээлттэй гадаад бодлого зэрэг ардчиллын тулгуур үнэт зүйлс шинэ Үндсэн хуулиар эрх зүйн хувьд баталгаажиж, тэдгээрийн хэрэгжилтийн явц, үр дүнгээр өнөөгийн Монгол Улсын хөгжлийн өнгө төрх, цаашдын ирээдүй тодорхойлогдож байна.

Шинэ Үндсэн хууль хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улс “... төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх” эрхэм зорилгоо хэрэгжүүлэхэд томоохон алхам хийгээд байна. Нийгмийн амьдралын бүх салбарт ардчиллын үзэл санаа хэрэгжин төрийн ардчилсан тогтолцоо төвхнөн, хувийн өмчид суурилсан чөлөөт зах зээлийн харилцаа төлөвшиж байна. Монгол Улсын иргэдийн эрх, эрх чөлөөний эрх зүйн баталгааны үндэс тавигдаж, монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж өссөөр байна. Монгол Улсын олон улсын нэр хүнд, байр суурь бэхжин, тусгаар тогтнол,  аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн гадаад таатай орчин бүрдэв.

Үндсэн хууль нь Монгол Улсын хууль, эрх зүйн тулгуур хууль учир Монгол Улсын төрийн байгуулал, нийгмийн улс төрийн ардчилсан тогтолцооны үндсийг хуульчлан баталгаажуулсан билээ. Шинэ Үндсэн хуульд Монгол Улсын Их Хурал, төрийн тэргүүн Ерөнхийлөгчийн институци, Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Шүүх эрх мэдлийн байгууллагуудын сонгох, томилох үндэслэл журам, бүрэн эрх, чиг үүрэг, харилцааны зарчим, зохион байгуулалтын үндсийг төрийн эрх мэдлийг тэнцвэржүүлэн хуваарилах, харилцан хяналт тавих зарчмын үндсэн дээр хуульчлан тогтоосон. Төрийн тогтолцооны хуулиуд (Монгол Улсын Их Хурлын тухай, Ерөнхийлөгчийн тухай, Засгийн газрын тухай, Монгол Улсын Шүүхийн тухай, Прокурорын байгууллагын тухай, Яам, агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулиуд, түүнчлэн, эрүү, иргэн, захиргааны хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх тухай процессын хуулиуд)-ын тогтолцоо бүрдэж, Монгол Улсын төр, иргэн-иргэний нийгмийн харилцааны суурь зарчмууд хуульчлагдаж, хүний эрх, эрх чөлөөний эрх зүйн баталгаа бүрдэв. Ингэснээр Монгол Улсад төрийн эрх мэдэл хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн бие  даасан салаа мөчирт хуваарилагдан, үйл ажиллагаа нь төлөвшин байгаа билээ.

Монгол Улс дэлхий дахины орчин цагийн төр ёсны шилдэг жаягтай, ардчилсан төр засагтай болов. Бүрэн дүүрэн, төгс төгөлдөр болж хараахан чадаагүй ч  төр, засгаа ардчилсан шударга сонгуулиар байгуулахад оролцох замаар Монгол Улсын иргэд төр барих эрхээ хэрэгжүүлж, эдүгээ нийт ард түмний төлөөлөл болсон Монгол Улсын Их Хурал 7 дахь удаагаа байгуулагдан бүрэн эрхээ хэрэгжүүлж байна.

Тухайн үеийн Ардын Их Хурлын депутатууд 1992 онд 70 зүйлтэй шинэ Үндсэн хуулийг батлахдаа 34 зүйлийн 60 гаруй заалтад эрх зүйн үндсийг нь хуулиар тогтоохоор зааж, шинээр бүрдэх байнгын ажиллагаатай парламентад даатгаж үлдээсэн байдаг. Үндсэн хуулийн эдгээр заалтуудын дагуу холбогдох хууль боловсруулан баталж, Үндсэн хуулийг амилуулан иж бүрэн хэрэгжүүлэх гол үүргийг 1992-1996 оны Улсын Их Хурал бүрдүүлсэн юм. Энэхүү гавьяаг Монгол Улсын төр, ард түмэн мартах учиргүй билээ.

Төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага-үе үеийн Монгол Улсын Их Хурлаас өнгөрсөн хугацаанд 684 хууль, Улсын Их Хурлын 1846 тогтоол, Монгол Улсын олон улсын 545 гэрээ баталжээ. Ийнхүү Монгол Улсад хууль тогтоох эрх мэдэл зөвхөн Улсын Их Хуралд хадгалагдан нийгмийн харилцааг дур зоргоор бус харин эрх зүйгээр зохицуулах боломж бүрдсэн байна.

Энэ бүхэн нь Монголын ард түмний эргэлт буцалтгүй сонголтын, Үндсэн хуулийн хэрэгжилтийн эрх зүйн нэгэн гол үр дүн юм.

 

 

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

112.72.12.6Зочин   • 1 сарын 12. 19 цаг 54 минут

ККККК ЗА НЭЭГ ИХ ҮНДСЭН ХУУЛЬ БАС ХУУЛЬ МЭДДЭГ ХҮН ГАРААД ИРЛЭЭ. Ми.ЭНХБОЛД НЬ ХУУЛИЙН ЗААЛТААР ОГЦОРНО ГЭЧИХСЭН ЧИНЬ Л Ми ОВОГТОО ӨМӨӨРӨӨД ХУУЛЬ ХУУЛЬ ГЭЭД Л БАРХИРАГЧ ЭТГЭЭД Л БАЙНА.СООТОН ХАЛТАР ЧИМЭЭНЭЭР СОХОР НОХОЙ ДҮЙВЭЭНЭЭР ГЭГЧЭЭР ДАГАН БАЯСАЖ ОРИЛООД БАЙДЫН ЧАМААС БАС ҮХ-ИЙН ГАНЦ ЗААЛТ АСУУХАД ЧИ АМАРХААН ГОДРОЙТОНО ДОО. ЕР НЬ ТЭГЭЭД ТИЙМ САЙН ХУУЛИЙГ НЬ ЧАМ ГИШ МУУ ХҮМҮҮС ГАЖУУДУУЛСЫН БОЛ ГАЖУУДДАГ МУУ ХУУЛЬ Л БАЙСАН БАЙНА. ТИЙМ Ч БОЛОХООР УЛС ХӨГЖӨӨД БАЙНА УУ? СӨНӨӨД БАЙНА УУ? ӨРӨНДӨӨ БАРИГДААД ЧАМ МЭТ ӨТӨНДӨӨ ИДЭГДЭЭД ТҮЙ СДА ГЭЖ.

202.9.43.66Зочин   • 1 сарын 12. 18 цаг 07 минут

Лиценз эзэмшигч нь улсад ашгийнхаа 50 хувийг өгнө, бусдад зарахгүй, лиценц аваад 2 жилийн дотор ашиглаж чадахгүй бол улс хураан авна гэхчилэн хуулинд нь хязгаар тогтоож болох л байсан ш дээ. Лиценз хэмээх алгын чинээ цаасаар ард түмний баялгийг ховх сорох хууль чинь үндсэн хуулинд байхгүй. Үндсэн хуулийг өөрчлөнө гэхээсээ үндсэн хууль зөрчсөн заалт бүхнийг 27 жил батласан хуулиас авч хаях хэрэгтэй. Хариуцлага ч тооцох хэрэгтэй.

112.72.12.4Зочин   • 1 сарын 12. 20 цаг 01 минут

ТЭГЭЛГҮЙ ЯАХАВ ТЭГЭЭД Л Ми.эНХБОЛДООС ЭХЭЛИЙ ГЭЭД БАЙГААН БИШ ҮҮ? ЗӨВ ХӨ ЭНХБОЛДТОН ТАРВАГАНЧӨТГӨР НАРААС ЭХЛЭЭД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ.НОМТОЙБАЯР ГЭЭД ОЛОН ЛИЦЕНЗТЭЙ АМЬТАН БИЙ ТА ХОЁРЧ Ми-ОВОГТЫН ЭРХЭМ НӨХӨД БИЗДЭЭ? ТЭР ОЛОН ЛИЦЕНЗИЙГ НЬ УЛСДАА АВИЙ ГЭЖ ЖУРМЫН НӨХӨР НОМТОЙБАЯРТАА ХЭЛЭЭЧ 202- ОО

202.9.43.66Зочин   • 1 сарын 12. 18 цаг 00 минут

Юу ч мэдэхгүй мөрдлөө том том ярьдаг хүн олширчдээ. Энэ коммент бичиж хэхрээд байгаа новшнуудаас үндсэн хууль асуухад наад захын хариултанд унана. Нэг л их их мэдэхүүд. Үндсэн хууль муудаа биш үндсэн хуулийг гажуудуулсан түүх л 27 жил бичигдсэн. Газар түүний хэвлий дэх баялаг ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэж заасан атал барууны тэжээврүүдийг цөөврүүдийг зориут АНУ-д бэлтгэж тэд нар нь зүтгүүлсээр байж батласан хуулийн үр дүн хамаг баялагаа лиценц хэмээх алгын чинээ цаасааар алдчихаад, байна ш дээ.

112.72.12.3Зочин   • 1 сарын 12. 17 цаг 03 минут

1992 оны ҮХ гээд л баярлаад байхын ЭНЭ ХУУЛЬ БАТЛАГДСАН ӨДРӨӨС ЭХЛЭН МОНГОЛ УЛСЫН СҮЛДЭНД САХАРСАН ТАСАРХАЙ БМОДОН Ч ЮМ УУ? ХААШАА ЮМ БЭ? НЭГ МОРЬ МАЯГИЙН СҮГ ЗУРАГ ОРЖ ИРЭЭД НҮЦГЭН ӨЛСГӨЛӨН АРДЧИЛАЛ НОМЛОГЧИД ӨӨРСӨДДӨӨ АШИГТАЙ ЛУЙВРЫН ХУУЛЬ БАТЛААД Л МОНГОЛ УЛС ҮЙЛДВЭРҮҮДЭЭ СӨНӨӨГӨӨД, ӨРӨНД ОРООД Л СӨНӨӨД БАЙГААН БИШ ҮҮ?

64.119.24.83зочин   • 1 сарын 12. 13 цаг 11 минут

Хэрэгждэггүй хууль алтан хавтастай байгаад ч нэмэргүй шүү дэ

103.20.152.50Зочин   • 1 сарын 12. 11 цаг 44 минут

Өнөөдөр 2019 оны 1-р сарын 12 ны өдөр шүү дээ ....

112.72.12.8Зочин   • 1 сарын 12. 10 цаг 47 минут

ХЭЦССС ХҮН АМЫГ АНГИ, ДАВХРАГААР НЬ ХАМГИЙН ИХ УРЬД ХЭЗЭЭ Ч БАЙГААГҮЙГЭЭР ЯЛГАВАРЛАСАН ХАМАГ МУУ МУУХАЙ БҮХНИЙ ЭХ УНДРАГА БОЛСОН ҮХЛИЙН ХУУЛЬ ҮХ ХУУЛИАС Л ХАМАГ ЮМ ЭХЭЛСЭН ДЭЭ

Шинэ мэдээ

МҮБХ-ны маргалдагч талууд "Санамж бичиг" байгуулан, Бөхийн өргөөнд Цагаан сарын барилдааныг хийхээр тохиролцлоо7 цагийн өмнө"Ч.Чамин-Эрдэнэ нь амиа хорлосон нь мөрдөн байцаалтын явцад бүрэн тогтоогдсон"1 сар 23. 18:30Малчид, иргэдэд зориулсан мэдээ1 сар 23. 18:10“Starbucks”-ийн тэргүүн асан АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд оролцож магадгүй1 сар 23. 18:00"Аса 2" Хошорюү С.Бямбасүрэн айсуй1 сар 23. 17:562019 онд дэлхий нийтийн эрүүл мэндэд заналхийлж буй 10 эрсдэл1 сар 23. 17:55Өсвөрийн талбайн теннисийн Азийн аваргаас, монголчууд хоёр мөнгө, дөрвөн алтан медаль хүртлээ1 сар 23. 17:54Хүн нэг бүрийн үүргэвчинд байвал зохих зүйлсийн жагсаалт1 сар 23. 17:50Хацү башё: Гэмтлээс эргэн ирсэн Митакеуми Хакүхо аваргыг даван башёг сонирхолтой болголоо1 сар 23. 17:48Хятадад генийн хувьд өөрчлөгдсөн хүүхдүүд төрсөн гэдгийг нотлов1 сар 23. 17:45Дэлхийн хамгийн аюултай 10 уулын зам1 сар 23. 17:40Соёл иргэншил гэдгийг огт үзээгүй омгийнхон1 сар 23. 17:35ШУУРХАЙ: С.Мөнхчулууныг хотын даргаар томилуулах НИТХ-ын тогтоол Засгийн газарт ӨНӨӨДӨР иржээ1 сар 23. 17:33Фэйсбүүкээсээ заавал устгах 12 мэдээлэл1 сар 23. 17:30Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №444 Elvis Presley, ‘Love Me Tender’1 сар 23. 17:25Та юу тарина, тэгж л амьдарна1 сар 23. 17:20Усанд сэлэхийн ач тус1 сар 23. 17:15Гүрвэлийн чулуужсан ясыг ашиглан гүйдэг робот бүтээв1 сар 23. 17:10Гитлер яагаад еврейчүүдийг бүрэн устгахыг хүссэн бэ1 сар 23. 17:05Сар шинийн баяртай холбогдуулан үнээ буулгахыг уриалжээ1 сар 23. 17:00Залилан, хүний эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт өсчээ1 сар 23. 16:55Сар шинийн барилдаанд дархан аварга Б.Бат-эрдэнэ хамгийн олон түрүүлсэн бол дархан аварга Д.Цэрэнтогтох хамгийн олон үзүүрлэжээ1 сар 23. 16:50Усэйн Болт хөлбөмбөгчний замналаа дуусгав1 сар 23. 16:45Шанхайд олон улсын банк санхүүгийн төв байгуулах төлөвлөгөөг танилцуулав1 сар 23. 16:42НСНХ-оос сэтгүүлчдийн дунд Зөрчлийн тухай болон Лизингийн тухай хуулийн хүрээнд сургалт зохион байгууллаа1 сар 23. 16:41Хүйтний улирал эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ1 сар 23. 16:40Жүжигчин Г.Эзэнмөнхийн Чин сэтгэл1 сар 23. 16:35Наоми Осака хагас шигшээд өрсөлдөнө1 сар 23. 16:30Дэлхийн хамгийн бохир ард түмэн1 сар 23. 16:25Унадаг дугуйчдад зориулсан хамгаалалтын хантааз танилцууллаа1 сар 23. 16:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.