1-р сарын 13
13 цаг 00 минут

Эмнэлгүүдэд нэмэлт ор тавина

рүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, дэд сайд Л.Бямбасүрэн, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж нар өнөөдөр НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнуудтай томуу, томуу төст өвчний цаг үеийн асуудлаар уулзалт хийлээ.

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 10-ны өдрийн байдлаар, амбулаторийн үзлэг 7.3 хувьд хүрч, дүүргийн эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлгийн нийт батлагдсан 977 хүүхдийн орон дээр нэмэлтээр 723 орыг дэлгэн зохицуулалт хийгээд байна. Гэвч томуугийн А хүрээний дэд хэв шинжийн А(H1N1), A(H3N2) вирусын идэвхжил нэмэгдэж, өвчлөл хүндрэх байдалтай байгаа тул хүүхдийн орны ачаалал цаашид ч нэмэгдэх хандлагатай юм. Тиймээс энэ асуудалд дорвитой анхаарч, хүүхдийн ор төдийгүй эм бэлдмэл, эмнэлгийн тоног төхөөрөмжийг хангалттай хэмжээнд хүргэх нь зайлшгүй чухал болохыг Эрүүл мэндийн сайд эмнэлгийн удирдлагуудад санууллаа.

Мөн энэ хүрээнд өөрийн зүгээс болон Эрүүл мэндийн яамнаас авч хэрэгжүүлж буй ажлуудынхаа талаар мэдээлэл өгч, нийслэлийн эмнэлгүүдэд нэмэлтээр дэлгэсэн хүүхдийн орны тоо, эм тарианы хангамж болон пневмококкийн эсрэг вакцинд хамрагдсан хүүхдүүдийн дунд хийсэн өвчлөлийн судалгаа зэрэг асуудлаар ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин нараас гадна НЭМГ-ын удирдлагуудтай мэдээлэл солилцлоо.

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй СХД-ийн 240 ортой жишиг нэгдсэн эмнэлгийн барилгыг энэ онд ашиглалтад оруулах бөгөөд Хан-Уул, Чингэлтэй дүүргийн шинэ эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа Эрүүл мэндийн сайд энэ үеэр онцолсон. Мөн БЗД-д 50 ортой хүүхдийн эмнэлэг баригдсан энэ онд ашиглалтанд орох гэж байна. Түүнчлэн тэрбээр “Ханиад томууны өвчлөл өндөр байгаа энэ цаг үед ДЭМБ-аас буцалтгүй тусламжаар өгсөн 550 хүн тун “Тамифлю” эмийг нийслэлийн эмнэлгүүдэд хуваарилсан ч хүрэлцээ муу хэвээр байна. ДЭМБ-аас дахин 75 мг “Тамифлю” эмийг 500 хүн тун, 45 мг “Тамифлю” эмийг 1200 хүн тунг өгөхөөр болсон.

Эмнэлгүүдийн хувьд өнөөдөр нөхцөл байдалдаа тохируулан арга хэмжээ авч, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаар ирсэн иргэд, хүүхдийг буцаахгүй гэсэн үүднээс эмнэлгийн зай талбайг ашиглан нэмэлтээр ор дэлгэж, зохицуулалт хийж байна. Эмч, эмнэлгийн ажилтнууд уртасгасан цагаар ажиллаж, ачаалал ихтэй байгаа ч иргэд, үйлчлүүлэгчидтэй харилцах харьцаа хандлагаа сайжруулах нь чухал” хэмээн ярилаа.

Уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл томуу, томуу төст өвчний хүрээнд төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад хүүхдийн ор нэмэлтээр дэлгэх нөхцөл бололцоог судалж, хамтран ажиллах үүрэг өглөө.

 

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.111.218ЭГЭЛ АРД   • 1 сарын 14. 9 цаг 10 минут

Бодлого алга даа. Одоо байтлаа байр бүхнийг эмнэлэг, хүн бүхнээ эмнүүлэгч буюу өвчтөн болгоод дуусах нь ээ дээ. Сарангэрэл үүнээс өөр юу ч хийх вэ дээ зайлуул

66.181.176.123Сонгогч   • 1 сарын 13. 21 цаг 37 минут

Хамаг муу муухай бузар булайгын vvр болсон МАН-ыг татан буулгаж хахуулиар боссон байруудыг нь хурааж эмнэлэг, цэцэрлэг оруулъя

66.181.160.13Зочин   • 1 сарын 13. 20 цаг 25 минут

HUDLAA JUJIG

66.181.165.198zochin   • 1 сарын 13. 15 цаг 57 минут

said maan sain ajillaj bga emnelegvvd emch ajilchid bvgd setgeltei ajillabal bolohgvi vum bhgvi

66.181.165.198zochin   • 1 сарын 13. 15 цаг 45 минут

SARANGEREL SAID NELEED AJIL HIIJ BGA BAS VGVISGEJ BOLOHGVI NAS NASAAR NI HVRTEL ERVVL MENDIIN VZLEGT ORUULJ EMNELEGVVDED TEHNIH HEREGSELVVDEES ABHUULAAD VUM HIIJ BGA TAND AMJILT HVSIE

66.181.160.56Эн   • 1 сарын 13. 15 цаг 31 минут

Энэ авгай юу хийж чадахав дээ чаавас нэг л их тэгэхэд ингэнэ гэсэн элий балай юм ярьсан инээх гээд ч байгаа юм шиг уйлах гээд ч байгаа юм шиг хошин шогийн авгай л байх юм

202.9.42.66Бат   • 1 сарын 13. 15 цаг 11 минут

Зохион байгуулалтын арга хэмжээ л дутаад байгаа тухайлбал дотор мэдрэлийн тасгуудад эмээ өвөө нар витамин тариулаад хэвтэж л байгаа шүү дээ энэ тэсгуудаас ор дайчил

Шинэ мэдээ

МҮБХ-ны маргалдагч талууд "Санамж бичиг" байгуулан, Бөхийн өргөөнд Цагаан сарын барилдааныг хийхээр тохиролцлоо7 цаг 38 минутын өмнө"Ч.Чамин-Эрдэнэ нь амиа хорлосон нь мөрдөн байцаалтын явцад бүрэн тогтоогдсон"1 сар 23. 18:30Малчид, иргэдэд зориулсан мэдээ1 сар 23. 18:10“Starbucks”-ийн тэргүүн асан АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд оролцож магадгүй1 сар 23. 18:00"Аса 2" Хошорюү С.Бямбасүрэн айсуй1 сар 23. 17:562019 онд дэлхий нийтийн эрүүл мэндэд заналхийлж буй 10 эрсдэл1 сар 23. 17:55Өсвөрийн талбайн теннисийн Азийн аваргаас, монголчууд хоёр мөнгө, дөрвөн алтан медаль хүртлээ1 сар 23. 17:54Хүн нэг бүрийн үүргэвчинд байвал зохих зүйлсийн жагсаалт1 сар 23. 17:50Хацү башё: Гэмтлээс эргэн ирсэн Митакеуми Хакүхо аваргыг даван башёг сонирхолтой болголоо1 сар 23. 17:48Хятадад генийн хувьд өөрчлөгдсөн хүүхдүүд төрсөн гэдгийг нотлов1 сар 23. 17:45Дэлхийн хамгийн аюултай 10 уулын зам1 сар 23. 17:40Соёл иргэншил гэдгийг огт үзээгүй омгийнхон1 сар 23. 17:35ШУУРХАЙ: С.Мөнхчулууныг хотын даргаар томилуулах НИТХ-ын тогтоол Засгийн газарт ӨНӨӨДӨР иржээ1 сар 23. 17:33Фэйсбүүкээсээ заавал устгах 12 мэдээлэл1 сар 23. 17:30Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №444 Elvis Presley, ‘Love Me Tender’1 сар 23. 17:25Та юу тарина, тэгж л амьдарна1 сар 23. 17:20Усанд сэлэхийн ач тус1 сар 23. 17:15Гүрвэлийн чулуужсан ясыг ашиглан гүйдэг робот бүтээв1 сар 23. 17:10Гитлер яагаад еврейчүүдийг бүрэн устгахыг хүссэн бэ1 сар 23. 17:05Сар шинийн баяртай холбогдуулан үнээ буулгахыг уриалжээ1 сар 23. 17:00Залилан, хүний эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт өсчээ1 сар 23. 16:55Сар шинийн барилдаанд дархан аварга Б.Бат-эрдэнэ хамгийн олон түрүүлсэн бол дархан аварга Д.Цэрэнтогтох хамгийн олон үзүүрлэжээ1 сар 23. 16:50Усэйн Болт хөлбөмбөгчний замналаа дуусгав1 сар 23. 16:45Шанхайд олон улсын банк санхүүгийн төв байгуулах төлөвлөгөөг танилцуулав1 сар 23. 16:42НСНХ-оос сэтгүүлчдийн дунд Зөрчлийн тухай болон Лизингийн тухай хуулийн хүрээнд сургалт зохион байгууллаа1 сар 23. 16:41Хүйтний улирал эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ1 сар 23. 16:40Жүжигчин Г.Эзэнмөнхийн Чин сэтгэл1 сар 23. 16:35Наоми Осака хагас шигшээд өрсөлдөнө1 сар 23. 16:30Дэлхийн хамгийн бохир ард түмэн1 сар 23. 16:25Унадаг дугуйчдад зориулсан хамгаалалтын хантааз танилцууллаа1 сар 23. 16:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.