1-р сарын 16
19 цаг 27 минут

"БАГАХАНГАЙ-СҮҮН СЭТГЭЛ" сайн үйлсийн хандивын аян

2019 оны анхны хандивын аян "Алдарт Эх" Цахим нэгдлийн гишүүн асан (Nyamsukh Nymka)-ийн гэр бүлд зориулагдсан билээ. 2018.12.31 ний орой Nyamsukh Nyamka маань гэртэйгээ шатан амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарсан бөгөөд тэрээр 3, 7, 12, 14 насны 4 хүүхэдтэй, 37 настай ээж байсан. Баярын орой гал гарах үед 2 хүү эзгүй байсан, хүнсний зах явсан том охиныг гэртээ ирэхэд гал гарч байсан ба гэртээ оронгуутаа унтаж байсан бага дүүгээ эхэлж гаргаад дараа нь унтаж байсан аавыгаа гэрээс чирж гаргаж амжсан боловч ээжийгээ гаргаж амжаагүй, яах ийхийн зуургүй гэр бүхэлдээ дотогшоо цөмрөн нурж үнс нурам болон шатжээ.

Гэрээс үлдсэн зүйл үнэндээ байхгүй, хүүхдүүд аавын хамт айлд түр байрлаж байсан. Багахангай дүүргийн Алдарт эхчүүдийн санаачлагаар уг хандивын аян 2019.01.03 өдрөөс эхлэн Багахангай дүүргийн төрийн болон ТББ байгууллага ард олон аянд нэгдэж эхэлсэн билээ. “Алдарт Эх” цахим нэгдлийн хувьд бид төлөвлөгдсөн хандив тусламжийн аянаас гадна гэнэтийн осол гамшгийн үед бие биенээ халуун сэтгэлээр дэмжин хандив тусламжийн гараа сунгаж чаддаг хамт олон билээ. Манай группын гишүүдийн дунд 2019.01.03-01.10 өдөр хүртэл албан ёсоор 8 хоног энэ аян өрнөлөө.

Хандив өрнөж байх хугацаанд Багахангай дүүрэгт Алдарт эх группын Админ баг болон группын ээжүүдийн төлөөлөл хүрэлцэн очиж уулзалт хийх хандивын аяны төлөвлөгөөнд санал бодлоо тусгасан бөгөөд бид энэ гэр бүлд тус дүүрэгт 30 сая төгрөгний үнэ бүхий 2 өрөө орон сууцыг хандиваар худалдан авч өгөхөөр шийдвэрлэсэн. Талийгаачийн үр хүүхдүүдэд туслахыг хүссэн 605 алдарт эхчүүд энэ хандивийн аянд нэгдэн 12.521.620₮ хандивыг өргөсөн билээ.

Мөн айл гэрт хэрэг болохуйц тавилга хэрэгсэл, хувцас хунарыг хандивласан олон ээжүүдийн сэтгэл зүрх, хайр энэрэлээр хандивын аян зорилгодоо хүрч өнөөдөр 4 хүүхэдтэй үлдсэн аавд 2 өрөө байрыг хүлээлгэн өглөө. Сайхан сэтгэлээр хандаж дэмжлэг үзүүлсэн хүмүүсийн сэтгэлийн өргөлийг 4 хүүхдэд хадгаламж болгон гардуулж галд шатаж үрэгдсэн бүх бичиг баримтыг нөхөн олгож хүлээлгэн өгсөн Багахангай дүүргийн ажилтан албан хаагчид алдарт эхчүүддээ талархаж байна. Хандивт нэгдсэн алдарт эхчүүд болон Багахангай дүүргийн ААН, төрийн байгуулага, ТББ-ийн хамт олон талархаж байна, маш их баярлалаа.
Сайн үйлс бүхэн дэлгэрч, үрс бүр жаргалтай өсөн торниг.
"Алдарт Эх” цахим нэгдэл

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Pixar-ын захирал Disney-д ирээд хийсэн өөрчлөлт3 минут 11 секундын өмнөТрамп, Абег Нобелийн шагналд нэр дэвшүүлжээ13 минут 26 секундын өмнө“Улаанбаатар өвлийн наадам 2019” үргэлжилж байна23 минут 33 секундын өмнөКазахстан, Монгол улс хоорондын худалдааны эргэлт 67.4 сая ам.долларт хүрснийг мэдээлэв33 минут 9 секундын өмнөХезер Науэрт НҮБ-д суух байнгын төлөөлөгчийн албан тушаалаас татгалзлаа1 цаг 4 минутын өмнөКомьютерийн гар /кeyboard/-аа хурдан ашиглах 100 арга1 цаг 34 минутын өмнөХалуун ногооны түүхээс2 цаг 4 минутын өмнөБойтог цэвэрлэх хялбар арга2 цаг 34 минутын өмнөСант-Петербургт их сургуулийн барилга гэнэт нуржээ2 цаг 49 минутын өмнөНӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорно3 цаг 3 минутын өмнөАрхангай аймагт 4,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ3 цаг 18 минутын өмнөӨнөөдрийн зурхай3 цаг 34 минутын өмнөЦаг агаарын мэдээ4 цаг 34 минутын өмнөОбервартын нээлттэй тэмцээнд Б.Ганхайч, Г.Наранцэцэг нар Алтан медаль хүртлээ4 цаг 39 минутын өмнөШУУД: Европын нээлттэй тэмцээн: Манай 3 жүдоч Алтан медалийн төлөө барилдана2 сар 16. 23:22Залуу оддын тоглолтын шилдэгээр К.Кузма шалгарлаа2 сар 16. 18:44Бахдам мэдээ: Хорт хавдраа ялан дийлсэн 20 хүүхэд "ЭРЭЛХЭГ БААТАР" медалиа гардан авлаа2 сар 16. 18:38"Бүх оддын тоглолт"-ын Супер тоглолт даваа гарагт болно2 сар 16. 17:54Дирк Новицки сүүлийн удаа Бүх оддын тоглолтонд оролцоно2 сар 16. 17:53"ДАШТ-2030"-ыг зохион байгуулах эрхийн төлөө 4 улс хамтран өрсөлдөнө2 сар 16. 15:00Хамгийн романтик нисэх онгоцны буудлуудыг нэрлэжээ2 сар 16. 14:55Үерт нэрвэгдсэн Эхимэ мужийн захиргаанд олон сая иен хандивлажээ2 сар 16. 14:50Нетаньяхугийн онгоц эвдэрчээ2 сар 16. 14:45Худалдаа, үйлчилгээний салбар хариуцсан мэргэжилтнүүд мэргэшсэн шинжээчийн сургалтад хамрагдлаа2 сар 16. 14:44Ангараг руу аялах тасалбарын үнэ 100 мянган ам.доллароос хэтрэхгүй гэв2 сар 16. 14:40NBA-ын шилдэг 10 (19.02.15)2 сар 16. 14:37Заанаа гавьяат Япон дүрээрээ...2 сар 16. 14:35Суданд орон даяар тог тасарчээ2 сар 16. 14:30Тав дахь гахайг ол, Дэлхийн хоёрдугаар дайны үеийн таавар2 сар 16. 14:25Дуучин С.Сэрчмаа “KFC”-гээс хордсон гэв2 сар 16. 14:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.