1-р сарын 21
9 цаг 40 минут

Шагж гэлэн: Бууз

Олон хүүхэдтэй ядуухан айлын хүүхэд байсан болохоор баян айлын хүүхэд шиг шинэ жил энэ тэрийг мэдэхгүй ш дээ. Цагаан сар л сэтгэлд тод үлдэж.
Цагаан сар гээл бодхоор миний ходоодыг баясгахаар ирж буй үй түмэн бууз зэрэглээн дунд төсөөлөгддөг байж билээ.

Багадаа яасан ч их өлсдөг байсан юм. Хоол идэхэд идэж байгаа хурд нь өлсөж байгаа хурдаа гүйцдэггүй байсан байгаан.

Байнга өлсөж явдаг учраас бие жижигрээд үргэлж хоол бодож сэрдэг учраас толгой томроод үлдчихсэншдээ миний. Миний толгойг чихрийн цаасанд ороочихвол би зүгээр л аварга том Чупа Чупс. Өнөөдөр яаж цадах уу гээл тувт толгойгоо ажиллуулдаг учраас IQ лут хөгжсөн шиг байгаа юм. 
Өгүүлбэртэй бодлого бодохооор “хоёр галт тэрэг угталцан гараад нэг нь тэдэн км цагийн хурдтай явахад хэдэн цагийн дараа уулзалдах вэ” гээл бодлого байдаг ш дээ.Эхэндээ бодож чадахгүй. Харин хоёр галт тэрэг дөнгөж сая жигнэсэн бууз ачаад уур савсуулаад хөдөлжээ гэх юм бол шууд бодно ш дээ. Сайхан уур савссан богоон бууз төсөөлөхөөр тархи гавал дотроо буцалж байгаа юм чинь. Тэгшитгэлийн Х, У-ыг олохдоо зүгээр бууз гээл төсөөлчихөд асуудалгүй бодно. Ямар ч бодлогыг хоол, буузтай холбоход алданаа гэж гонж. 
Гучин хоёр цагаан лонхыг тоолж чадахгүй хэрнээ “гучин хоёр цагаан” бууз гээл тоолоход 42 хүргэж байгаа юм чинь.

“Би чамд хайртай” дээр хөрш нь давсгүй бууз оруулж өгөхөд Баяраагийн аав нээх тоодоггүйшдээ. Би тэгэхэд дотроо “ямар хамаатай юм бэ, давсгүй чигээр нь хусчих л даа” гээд өмнөөс нь гэдэс шажигнацан этр хо хо. Кино үзэхэд, ном уншихад хоолтой хэсэг ороод ирвэл гэдсэн дотор Харангын Пүүжээ ах орж суугаад бөмбөгр нүдэх лугаа гэдэс хоржигононо. 
Сурагч байхдаа амралтаараа өвөөгийндөө очиж хонь хариулав. Хоёр хонь хайгаад олдоггүй. Айлаас асуух санаатай ортол хойд авдар дээр нь хоёр бууз байх юм. Энүүгээр хоёр хонь харагдвуу гэх гэсэн хүн чинь “ энүүгээр хоёр бууз харагдавуу” гэж асуугаад баларсан. Намайг өнгөрсөн зун нутагт очиход тэднийхэн "Шагжаа нөгөө хоёр буузаа олсон уу” гэж дарамталж байлээшдээ.

Их багад нь шилжүүлээд нэг Монгол хүн цагаан сараар 80-100 бууз иддэг гэж тооцвол бид чинь 150-200 сая бууз хийдэг юм байна.
Ай миний Монголын хэдэн зуун сая бууз минь.

Гэснээс энэ хотынхон ах дүү нараа сайн нүдэлж, мэдэж аваарай. Хоорондоо уулздаггүйн гайгаар хамаатан садангууд хоорондоо хайр сэтгэлтэй болж заваарах явдал их байгаа шүү.

Цагаан сарын дараа айлуудын буузны амтыг шинжсэн бичлэгээ гуснаа түр баяртай.
Бууз шингэцтэй, буян нүнжигтэй сайхан баярлаарай.

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.26.184Зочин   • 1 сарын 23. 6 цаг 50 минут

Уран тансаг Монгол хэл яачих ваа? Ийм бичвэрчин байх ч гэж. Ямар ч утга логик алга ямарч амт алга

66.181.161.60Зочин   • 1 сарын 23. 0 цаг 22 минут

Сайхан нийтлэл бн Амжилт

103.26.194.94зочин   • 1 сарын 21. 11 цаг 49 минут

Дээр,үед,ажилгүй ,хүмүүс,ядуурдаг, байсан, Нэгдэл ,нэрээр,ажилсаг,мянгат,малчингуудын ,малыг ,хурааж,, өгөөд ,юу, боллоо.

202.72.245.122ө   • 1 сарын 21. 11 цаг 38 минут

шинэ жилийн зөвхөн баян айл бус Хот газрын айл болгон тэмдэглэдэг байсан илүү ардчилсан маягийн баяр.БУУЗыг их өгөмжлөж бичиж Бүдүүлэг маягийн хоол шүү дээ

202.131.231.26Лувсан   • 1 сарын 21. 16 цаг 06 минут

Бүдүүлэг хоол ч гэх шиг........

202.179.31.253Зочин   • 1 сарын 21. 9 цаг 50 минут

идэх хоолгүй байж яасан их кино үзэх мөнгөтэй юм вэ?

Шинэ мэдээ

НӨАТ: 5 сая төгрөгийн 28, 10 сая төгрөгийн 1 азтан тодорлоо9 цаг 25 минутын өмнөАТМ машинаас мөнгө авахдаа анхаарах зүйлс2 сар 17. 15:00Төрөх эмнэлгүүд нэгдүгээр сард 6,124 хүүхдэд регистрийн дугаар олгожээ2 сар 17. 14:50“Шар хантаазтан"-уудын эсэргүүцэл үргэлжилсээр байна2 сар 17. 14:40Pixar-ын захирал Disney-д ирээд хийсэн өөрчлөлт2 сар 17. 14:30Трамп, Абег Нобелийн шагналд нэр дэвшүүлжээ2 сар 17. 14:20“Улаанбаатар өвлийн наадам 2019” үргэлжилж байна2 сар 17. 14:10Казахстан, Монгол улс хоорондын худалдааны эргэлт 67.4 сая ам.долларт хүрснийг мэдээлэв2 сар 17. 14:00Хезер Науэрт НҮБ-д суух байнгын төлөөлөгчийн албан тушаалаас татгалзлаа2 сар 17. 13:30Комьютерийн гар /кeyboard/-аа хурдан ашиглах 100 арга2 сар 17. 13:00Халуун ногооны түүхээс2 сар 17. 12:30Бойтог цэвэрлэх хялбар арга2 сар 17. 12:00Сант-Петербургт их сургуулийн барилга гэнэт нуржээ2 сар 17. 11:45НӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорно2 сар 17. 11:30Архангай аймагт 4,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ2 сар 17. 11:15Өнөөдрийн зурхай2 сар 17. 11:00Цаг агаарын мэдээ2 сар 17. 10:00Обервартын нээлттэй тэмцээнд Б.Ганхайч, Г.Наранцэцэг нар Алтан медаль хүртлээ2 сар 17. 9:55ШУУД: Европын нээлттэй тэмцээн: Манай 3 жүдоч Алтан медалийн төлөө барилдана2 сар 16. 23:22Залуу оддын тоглолтын шилдэгээр К.Кузма шалгарлаа2 сар 16. 18:44Бахдам мэдээ: Хорт хавдраа ялан дийлсэн 20 хүүхэд "ЭРЭЛХЭГ БААТАР" медалиа гардан авлаа2 сар 16. 18:38"Бүх оддын тоглолт"-ын Супер тоглолт даваа гарагт болно2 сар 16. 17:54Дирк Новицки сүүлийн удаа Бүх оддын тоглолтонд оролцоно2 сар 16. 17:53"ДАШТ-2030"-ыг зохион байгуулах эрхийн төлөө 4 улс хамтран өрсөлдөнө2 сар 16. 15:00Хамгийн романтик нисэх онгоцны буудлуудыг нэрлэжээ2 сар 16. 14:55Үерт нэрвэгдсэн Эхимэ мужийн захиргаанд олон сая иен хандивлажээ2 сар 16. 14:50Нетаньяхугийн онгоц эвдэрчээ2 сар 16. 14:45Худалдаа, үйлчилгээний салбар хариуцсан мэргэжилтнүүд мэргэшсэн шинжээчийн сургалтад хамрагдлаа2 сар 16. 14:44Ангараг руу аялах тасалбарын үнэ 100 мянган ам.доллароос хэтрэхгүй гэв2 сар 16. 14:40NBA-ын шилдэг 10 (19.02.15)2 сар 16. 14:37
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.