1-р сарын 22
8 цаг 10 минут

“Дундаж” хэмээх бөөрөнхийлөл буюу тодорхойгоос тойрох нь

Монгол төрийн байгууллагууд “Дундаж” гэсэн хэмжигдэхүүнийг албан мэдээндээ ахиухан хэрэглэдэг. Үнэндээ энэ дундаж гэсэн илрхийлэл бол бүдүүн баараг, бодит байдлаас холдуулсан  тайвшруулах тариа шиг санагддаг.  Магадгүй юуг дунджлахав, юуг дундажлахгүй байхав гэдэг нь нарийн тооцоолуур байж мэднэ.

Саяхан нэг хачирхалтай гэмээр дундажтай тааралдав. Нийгмийн даатгалын ерөнхий газрын нэг мэдээнд дурдснаар Монгол Улсын иргэдийн тэтгэвэр авах дундаж хугацаа 22 жил гэжээ. Хэрэв энэ дунджийг иш үндэс болговол 60 хүрээд тэтгэврээ тогтоолгосон эрэгтэй 82 нас, эмэгтэй 77  нас хүртлээ тэтгэврээ авдаг юм байна.  Энэ жилээс эхлэн мөрдөгдөж эхлэх тэтгэврийн цаашлуулсан нас буюу 65 насаар тооцвол 87 нас хүртэл тэтгэвэр авахаар харагдаж байгаа юм.

Гэвч тэтгэврийн насны монгол хүн дунджаар 22 жил тэтгэвэр авч байна гэсэн энэ дундаж бодит амьдралаас хэт хол, андуурал гэмээр төсөөлөгдөж байна. 

Монгол хүний дундаж нас одоогоор  69,  эрэгтэйчүүд нь бол бүр ч доогуур  65 жил байгаа. Харин эмэгтэйчүүд нь 75 хүрдэг аж. Гэтэл яахаараа дунджаар 22 жил төрийн хишиг хүртэж тэтгэвэрээр тэжээлгэх хувь тохиодог билээ. Хэрэв тэтгэврийн хугацааг дундаж наслалттай нь харьцуулж харвал тэнгэрийн оронд очсон хойноо ч тэтгэврээ үргэлжлүүлэн авсаар байдаг гэсэн үг үү.  Нас барсан хүний тэтгэврийг үргэлжлүүлэн авч байсан гэх мэдээлэл үе үе чих дэлсдэг л юм. Арай энэ дундаж  дунд цохьж яваа юм биш биз гэж эргэлзмээр.   

Яахав, ганц нэг харгалзах үзүүлэлт шалгуур байдагийг үгүйсгэх аргагүй. Жишээ нь зарим нь олон хүүхэдтэй, эсвэл цэрэг цагдаад ажиллаж байсан гэхчлэнгээр тэтгэврээ харьцангуй эрт тогтоолгодог хүмүүс бий. Мөн 80, 90 нас хүртлээ энх тунх байж тэтгэврээ авдаг  хүн ч бас байдаг л биз.  Энэ мэт харьцангуй байдлаас тэтгэвэр авах дундаж хугацаа сунаж мэдэх ч 22 жил гэдэг бол бодит байдлаас арай л хэтэрхий хол хөндий сонсогдож байна.

1,1 сая төгрөгийн дундаж цалинтай гэсэн хөөргөн мэдээлэлд хамгийн доод хэмжээгээр буюу 280 мянган төгрөгөөр цалинждаг 80 мянган хүний амьдралын чанар, үнэлэмж бүрхэгдэн бүүдгэрч орхигдож байгаа нь гол гонсоймоор.

Ер нь яаж ч бодсон дундаж наслалт нь 69 жил хүрдэг Монголд тэтгэвэр авах дундаж хугацаа нь 22 жил байна гэдэг итгэл үнэмшилтэй байж чадах уу. Ийм  дундаж үзүүлэлтээр  бодит байдлыг бүрхэгдүүлж, магадгүй улс төрчид, салбарынхан сэтгэлээ засч, олон түмний тархийг угаахад л хэрэг болдог байх.

Цалингийн дундаж гэх сайхан үзүүлэлт бий.  Монголчуудын дундаж цалин нэг сая төгрөгөөс хэдийнэ давсан бол өрхийн дундаж орлого ч мөн тийм хэмжээнд хүрсэн. Тухайлбал, аж ахуйн нэгж байгууллагын ажиллагсдын дундаж цалин 1,1 сая орчим төгрөг бол төрийн албан хаагчдын цалин  өмнөх долоо хоногт нэмэгдэж 916 мянган төгрөг болжээ. Гэхдээ энэ бас л дундаж үзүүлэлт.  Гэтэл үүний цаана Монгол Улсын ажил эрхэлж байгаа 1,1 сая иргэдийн 8 хувь буюу 80 000 хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 280 мянган төгрөгийн цалинтай гэсэн мэдээлэл байна. Харин саяхан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 340 мянга болгож нэмэгдүүлсэн ч инфляц цалингийн өсөлттэй зуузай хоршсон хэвээр байгаа.

Ингэхээр 1,1 сая төгрөгийн дундаж цалинтай гэсэн хөөргөн мэдээлэлд энэхүү хамгийн доод хэмжээгээр цалинждаг 80 мянган хүний  амьдралын чанар, үнэлэмж бүрхэгдэн бүүдгэрч орхигдож байгаа нь гол гонсоймоор.  

Хэдхэн хоногийн өмнө тэтгэврийг нэмлээ. Ингэснээр салбарын сайдын мэдээлснээр  дундаж  тэтгэвэр 371 мянган төгрөг болжээ. Энэ удаагийн нэмэгдлээр  тэтгэврийн доод хэмжээ 310 мянган төгрөг болсон. Гэхдээ  тэтгэврийн насныхны ихэнх нь буюу 195 000 иргэн доод хэмжээгээр тэтгэвэр авдаг ажээ. Мөн л 195 мянган ахмадуудын  доод түвшний тэтгэвэр мөнөөх дундаж гэсэн ахиу үзүүлэлт дор  бүрхэгдэж байна гэсэн үг. Ийм жишээ олныг дурдаж болно. Ийнхүү монголчуудын “Алтан” хэмээн тодотгодог  дундаж гэсэн хэмжүүрийн сүүдэрт нуугдаж дарагддаг

“Дундаж” гэсэн нэг иймэрхүү дулимаг дутуу илэрхийллээр улсын нийгэм эдийн засгийн чухал үзүүлэлтүүдийг илэрхийлэх нь  ажил, амьдралын бодит байдлыг тэгшитгэн, өө сэвийг нь дарж харуулдаг,  зүгээр л нэг бөөрөнхийлөл шиг харагдаж байна.

Үгүй ядахнаа3 сая гаруйхан иргэдийнхээ аж амьдралын  дүр төрхийг дунджлахгүй, нарийн  нямбай, нас хүйсээр нь тооцож тольдох хэрэгтэй биш үү. Төрийн үндсэн үүрэг чинь л энэ иргэдийн ахуй амьдралын чанар байдал биз дээ. Аль эсвэл дунджлаад тэг дундуур нь туучаад байх юм уу.

Г.Хантулга

19
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

19 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

182.160.36.99zochin   • 1 сарын 22. 16 цаг 04 минут

ard irged bid utaand hordsonii mongo gej toroos olgoj ogmoor bna iim huulitai bolmoor bna zovhon utaanii ulirald olgoj baihaar tusgah.

202.72.245.122ё   • 1 сарын 22. 15 цаг 00 минут

СТАТИСТИК МЭДЭЭГ УЛСТӨРИЙН ӨНЦӨГ ШҮҮЛТҮҮРЭЭР БУРУУ АШИГЛАЖ БАЙДАГ улс МОНГОЛ уг нь гэмт хэрэг

124.158.95.138zochin   • 1 сарын 22. 13 цаг 07 минут

uneniig bichsen bna.uund zarim humuus yagaad egduutseed bnaa.hojim horboogiin jamaar chi ch tetgebert garna shuu.

124.158.95.138zochin   • 1 сарын 22. 13 цаг 02 минут

emch nariin dundach tsalin 1000000 tugrug geed lSarangerel said yarij baisan. Bodit baidal deer gar deer 600.000 abch bgaa shuu dee.Tegeheer dundach gedegiig tsaana bodit baidlaas iim ih zuruug nuun daldaj ard tumnee huurch ban gej uzhees uur argagui bolood baina

202.131.243.190Zochin   • 1 сарын 22. 10 цаг 56 минут

Tegej baihaar tetgevert garagchdiin NDS-d tolson mongiig ni tolson jiliinh ni huutei bodood tetgevert garahad oorsodod ni, 55-aas deesh naslasan ch tetgevertee garch chadaagui horvoogoos butsagsadiin NDS-d tolson mongoniih 45huviig ar gert ni olgodog bolbol yasiin

202.131.243.190Zochin   • 1 сарын 22. 10 цаг 52 минут

Dundaj naslalt, dundaj tsalin geed l harahaar buh yum bolj buteed bgaa met haragdavch, ene toon uzuulelt chini bodit baidaltaigaa niitsehgui bgaag oilgodog ulstorch, tor zasgiin humuus bna uu. Hedhen toogoor oorsdiigoo ih ajil hiij dundaj naslalt, dundaj tsalingiin osolt gej yariaad bhaar ard irgediinhee amidral dund orood uzeech. Niit toriin bolon huviin sektort ajillagsadiin heden huvi ni ter dundaj tsalingii chini avaad bgaan, tetgevert garagsadiin heden huvi ni 22 jil tetgever avch ulsiig shataagaad bgaan. ineedtei.

45.117.32.130Зочин   • 1 сарын 22. 10 цаг 42 минут

сайн бичсэн байнас

64.119.17.71з   • 1 сарын 22. 10 цаг 08 минут

нийгмийн даатгал ер нь их но-той шүү.нас барсан хойно нь тэтгэврийг нь авдаг гэдэг нь статистикаар батлагдаад байгаа юм уу

66.181.160.71kjg   • 1 сарын 22. 9 цаг 33 минут

hun ami tsootei ajliin bair bhgui iim ulsad tetgeveriin nasnii bodlogoo anhaarach uzehgui bol zaluu ue ni ajilgui nastaichuud ni ajliin bairaa tavij ogohgui hamag zaluu bolovson huchin zaluuchuud ni gadaad ruu durvsen iim ezengui heden muihar ovod hogshid duursen tor zasagtai orchin ueiin shinjleh uhaan tehnikiin hogjloos hotsorsn tiim l uls boloh sovin tataad bn daa. Ene togtooson tetgeveriin nas bol shiree alban tushaald durlagsadiin hiisen ajil jishee bn sh dee Nuymdorj,Ulaan, g m huts uhna tavisan yam shig nam nam damjij tensen zonson noh.

64.119.26.235Зочин   • 1 сарын 22. 9 цаг 25 минут

Угаасаа манайд ардчилал, капитализм гэж байхгүй. Байх ч боломжгүй гэдгийг 29 жилийн түүх харуулаад байна. Гадаад төрхөн дээрээ ардчилал, капитализм яриад байгаа боловч бодит байдал дээр нийгмийн орчин цагийн феодлын систем л үйлчлээд байгаа. Яахав феодлыг капитализм гэж ойлгож болох л юм.

122.201.23.210Зочин   • 1 сарын 22. 9 цаг 07 минут

Статистик мэдээлэл гаргаж байгаа хүмүүс нь мэргэжлийн бус байх л даа. Дундаж гэхээр бүх хүний тоог нийт цалингийн санд, эсвэл нийт тэтгэврийн хэмжээг тэтгэвэр авагчид шууд хувааж гаргахгүй ээ. Тэхээр л нөгөө хэсэг хүмүүс дундаж гэдэгт брхэгдээд байгаа юм. Статистик мэдээлэл гаргадаг хүмүүсээ мэргэжлийн болго оо. Ямар нийтийн сайтаар хичээл заалтай биш дээ тэд нарт нь

103.14.38.130saraa   • 1 сарын 22. 8 цаг 59 минут

tiishdee. ene dundajuud arai l amidralaas hol tasarsan toonuud, manai tusviin baiguulgiin hamgiin undur tsalin ni l 900000 hurvel ih yum, busad ni 400000-600000 hoorond baidag,

202.21.113.238Зочин   • 1 сарын 22. 8 цаг 58 минут

Дундаж гэдэг хэмжигдэхүүнээр зарим нэг нийгмийн үзүүлэлтийг бүрхэгдүүлж байгаа нь үнэн шүү.

202.131.245.69зочин   • 1 сарын 22. 8 цаг 53 минут

хүмүүсийг тэтгэвэрт нь цагт нь гаргая гэвэл сарын цалингийнх нь ядаж 80 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэвэр тогтоож өгөх хэрэгтэй. сард авч байсан цалингийнхаа 45 хувьтай тэнцэхгүй шахуу мөнгөө гэнэт амьдралаа залгуулахын хэн хүсэх билээ.

202.131.245.69зочин   • 1 сарын 22. 8 цаг 51 минут

дундаж гэдэг үгийн утгаа эхлээд ойлгох хэрэгтэй шүү. бага ангийн хүүхэд мэддэг байхад насанд хүрсэн хүн ингээд балайраад байх нь буруу шүү.

202.180.220.172Зочин   • 1 сарын 22. 8 цаг 22 минут

Энэ нэг эргүү мал дундаж наслалт, тэтгэвэр авагчдын дундаж нас хоёрынхоо ялгааг ойлгохгүй байж юу мэдэж бичдэг үхэр вэ? Хонгио толгойлчихоод энэ лав тоондоо муу сурдаг байсан байхдаа. Юм бичмээр байвал ядаж мэддэг юмаа эсвэл ойлгодог юмаа сараачиж бай заа

124.158.95.138zochin   • 1 сарын 22. 13 цаг 04 минут

za chi toogoo bodood amidralaa zalguuli.bid hiisenteigee tentsuu tetgemjee abch amidarmaar bna.chi hugshruhgui tetgeber abalgui amidar za.

122.201.23.210Зочин   • 1 сарын 22. 9 цаг 09 минут

69 наснаас 22-ыг хасахаар 47 болж байгаа биз дээ. тэхээр тэтгэвэрт гарч байгаа хүмүүсийн дундаж нас нь 47 болох юм уу.

202.179.31.13Зочин   • 1 сарын 22. 11 цаг 26 минут

humuusee zob ysedeb bichjee er n mongoliin tor hedii boltol irgedee erguu dutuu unelj ybah bileedee zaluu humuus ene tuhai sain bodoh hergetei ym bnaa zah zeeliin niigemd olon zelmuun amidrald hurehgui heden togrogoor saihan amidarch b dundach teteber tsalin ene ter geed hudlaa hunii tolgoi ugaasan yum heblel medeeler ih yrih ymaa delhiin jishegeer uls ornii sain sain hunee uidberlegchdee demjij bodlog bolobuulj hiigemee saihan hogjuulj bnadaa gadaad ybaad mongo guihaas oor yu harj uzej ybdagiin medehgui heehe

Шинэ мэдээ

НӨАТ: 5 сая төгрөгийн 28, 10 сая төгрөгийн 1 азтан тодорлоо9 цаг 1 минутын өмнөАТМ машинаас мөнгө авахдаа анхаарах зүйлс2 сар 17. 15:00Төрөх эмнэлгүүд нэгдүгээр сард 6,124 хүүхдэд регистрийн дугаар олгожээ2 сар 17. 14:50“Шар хантаазтан"-уудын эсэргүүцэл үргэлжилсээр байна2 сар 17. 14:40Pixar-ын захирал Disney-д ирээд хийсэн өөрчлөлт2 сар 17. 14:30Трамп, Абег Нобелийн шагналд нэр дэвшүүлжээ2 сар 17. 14:20“Улаанбаатар өвлийн наадам 2019” үргэлжилж байна2 сар 17. 14:10Казахстан, Монгол улс хоорондын худалдааны эргэлт 67.4 сая ам.долларт хүрснийг мэдээлэв2 сар 17. 14:00Хезер Науэрт НҮБ-д суух байнгын төлөөлөгчийн албан тушаалаас татгалзлаа2 сар 17. 13:30Комьютерийн гар /кeyboard/-аа хурдан ашиглах 100 арга2 сар 17. 13:00Халуун ногооны түүхээс2 сар 17. 12:30Бойтог цэвэрлэх хялбар арга2 сар 17. 12:00Сант-Петербургт их сургуулийн барилга гэнэт нуржээ2 сар 17. 11:45НӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорно2 сар 17. 11:30Архангай аймагт 4,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ2 сар 17. 11:15Өнөөдрийн зурхай2 сар 17. 11:00Цаг агаарын мэдээ2 сар 17. 10:00Обервартын нээлттэй тэмцээнд Б.Ганхайч, Г.Наранцэцэг нар Алтан медаль хүртлээ2 сар 17. 9:55ШУУД: Европын нээлттэй тэмцээн: Манай 3 жүдоч Алтан медалийн төлөө барилдана2 сар 16. 23:22Залуу оддын тоглолтын шилдэгээр К.Кузма шалгарлаа2 сар 16. 18:44Бахдам мэдээ: Хорт хавдраа ялан дийлсэн 20 хүүхэд "ЭРЭЛХЭГ БААТАР" медалиа гардан авлаа2 сар 16. 18:38"Бүх оддын тоглолт"-ын Супер тоглолт даваа гарагт болно2 сар 16. 17:54Дирк Новицки сүүлийн удаа Бүх оддын тоглолтонд оролцоно2 сар 16. 17:53"ДАШТ-2030"-ыг зохион байгуулах эрхийн төлөө 4 улс хамтран өрсөлдөнө2 сар 16. 15:00Хамгийн романтик нисэх онгоцны буудлуудыг нэрлэжээ2 сар 16. 14:55Үерт нэрвэгдсэн Эхимэ мужийн захиргаанд олон сая иен хандивлажээ2 сар 16. 14:50Нетаньяхугийн онгоц эвдэрчээ2 сар 16. 14:45Худалдаа, үйлчилгээний салбар хариуцсан мэргэжилтнүүд мэргэшсэн шинжээчийн сургалтад хамрагдлаа2 сар 16. 14:44Ангараг руу аялах тасалбарын үнэ 100 мянган ам.доллароос хэтрэхгүй гэв2 сар 16. 14:40NBA-ын шилдэг 10 (19.02.15)2 сар 16. 14:37
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.