Монгол эр нэгэн цагаачтай муудалцаад заамдалцжээ. Цагаач "Чамайг алчихья п даа" гэтэл монгол залуу "Үхэхдээ харамсахгүй байна. Намайг үхлээ ч эх орон минь байсаар л байх болно. Харин чамайг би битгий үхээсэй гэж бодож байна. Яагаад гэвэл чамаар эх орон чинь дуусна" гэж хэлтэл өнөөх нь хүүхэд шиг цурхиртал уйлсан гэдэг.
Үнэхээр ч тийм. Бид эх оронтой. Юугаар ч сольшгүй сайхан эх оронтой, ховорхон хувьтай хүмүүс. Тэгш дервөн улирал, онгон байгаль, тагнай ташим хүйтэн булгийн ус, хараа гүйцэмгүй уудам тал, уулыи сэрчигнэсэн салхи, дэнж хотойтол нааддаг наадам, сэнгэсэн айраг, шандаст хурдан хүлэгтэй гээд нарлаг Монгол орныхоо тухай бичээд дуусамгүй.
Хайнан, Хавай, Чэжү арал сайхан, алсын Аме-рик, тэртээх Канад, хажуу-дах Солонгос гоё хэмээн ярьцгаагаад бүр хэвш-чихсэн. Тэгээд сүүлдээ энэ газруудыг "Газрын диваажин" гээд нэрлэчихсэн. Үнэхээр л энэ газрууд диваажин юм бол яагаад бидний сэтгэл нутаг руу гаа эргэж тэмүүлээд байдаг юм бэ. Диваажин гэгддэг тэр газруудад далайн эрэг дээр биеэ шараад хэвтэж, хавч, хясаа зооглож хэвтээ эрхмийн сэтгэлийн мухарт эх орон нь гадсаа тойроод буйлах ботго шиг уясаад л байдаг. "Газрын диваажин"-гаас буцаж ирж буй хүмүүс онгоцноос бууж нутагтаа хөл тавиад гүн амьсгаа авч, сэтгэл нь сая уужирдаг билээ. Ийм болохоор бид диваажингаас илүү эх оронтойдоо өглөө бүр баярлаж, монгол хүн болж төрснөөрөө үргэлж бахархаж байх учиртай юм. Хаа ч очсон биднийг эх орон минь үнээний зэлэн дээр хувингаа бариад, саравчлан зогсоо ижий шиг минь хүлээсээр л байдаг. Бид диваажингаас ч илүү эх. оронтой хүмүүс шүү.
Д.ГАНСАРУУЛ
6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
munharsan mankuur booluudad hezee yamagt gadniin uls gyren divaajin baisan. orchin tsagt tord garsan hulgaich luivarchid, tednii yr hyyhdyyd mongoloor yarihaas ichij mongol gej helehees gutaj hagas dutuu angliaar yarihchaa bolj 1 negendee gaihuulna. neg heseg orosoor yarij gaihuuldag bailaa. tyynees omno manj hyatadaar yarij gaihuuldag bailaa…. gazar shoroo, oorsdiigoo ichihgyi mongoloor bish tyvdeer nerlene…
1 22 15 10 iin tolgoigee chaa.aas l gie dee
Сайхан. Гэхдээ тусгаар улс байна гэдэг үүнээс ч илүү чухал. Улсын хэргээ өөрсдөө шийтгэн явуулж, өөрсдийгөө удирдаж чадан, тусгаар улсын иргэд гэдгээ мэдрэх алив хүнд жинхэнэ аз жаргал мөн. Тийм хүнд эх орон гэдэг жинхэнэ утгаараа эрхэм чухал.
zuv yum bichsen baina mongol shig saihan oron delhiin haa ch baihgui
Харин тийм
Цагаачид бууж өгөөд үхэх гээд байдаг яасан ч хямдхан амьтай залуус гараад ирэв.