1-р сарын 22
18 цаг 10 минут

Малчид, иргэдэд зориулсан мэдээ

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Маргааш төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ.

2019 оны 01-р сарын 22-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Цас орохүй. Салхи баруун өмнөөс 5-10м/сек. 6 хэм хүйтэн байна.

2019 оны 01 дүгээр сарын 22-ны 20 цагаас 01 дүгээр сарын 23-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг. Нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Хүйтэрч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 25-30 хэм, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим, Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 18-23 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 25-30 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон,Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 15-20 хэм, цас багатай энгэр газраар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө бүх нутгаар 13-18 хэм, өдөртөө нутгийн баруун хэсгээр 4-9 хэм, нутгийн зүүн хэсгээр 0-5 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 20-22 хэм, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 9-14 хэм, бусад нутгаар 15-20 хэм, өдөртөө Дундговийн нутгаар 4-9 хэм, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж өдөртөө секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 23-25 хэм, бусад хэсгээр 15-17 хэм, өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.

2019 оны 01 дүгээр сарын 24-нөөс 01 дүгээр сарын 28-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

24-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 25-нд Хангайн уулархаг нутгаар, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 24-нд зүүн аймгуудын нутгаар, 26-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 27-32 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр газраар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Сант-Петербургт их сургуулийн барилга гэнэт нуржээ1 цаг 48 минутын өмнөНӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорно2 цаг 3 минутын өмнөАрхангай аймагт 4,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ2 цаг 18 минутын өмнөӨнөөдрийн зурхай2 цаг 33 минутын өмнөЦаг агаарын мэдээ3 цаг 33 минутын өмнөОбервартын нээлттэй тэмцээнд Б.Ганхайч, Г.Наранцэцэг нар Алтан медаль хүртлээ3 цаг 38 минутын өмнөШУУД: Европын нээлттэй тэмцээн: Манай 3 жүдоч Алтан медалийн төлөө барилдана2 сар 16. 23:22Залуу оддын тоглолтын шилдэгээр К.Кузма шалгарлаа2 сар 16. 18:44Бахдам мэдээ: Хорт хавдраа ялан дийлсэн 20 хүүхэд "ЭРЭЛХЭГ БААТАР" медалиа гардан авлаа2 сар 16. 18:38"Бүх оддын тоглолт"-ын Супер тоглолт даваа гарагт болно2 сар 16. 17:54Дирк Новицки сүүлийн удаа Бүх оддын тоглолтонд оролцоно2 сар 16. 17:53"ДАШТ-2030"-ыг зохион байгуулах эрхийн төлөө 4 улс хамтран өрсөлдөнө2 сар 16. 15:00Хамгийн романтик нисэх онгоцны буудлуудыг нэрлэжээ2 сар 16. 14:55Үерт нэрвэгдсэн Эхимэ мужийн захиргаанд олон сая иен хандивлажээ2 сар 16. 14:50Нетаньяхугийн онгоц эвдэрчээ2 сар 16. 14:45Худалдаа, үйлчилгээний салбар хариуцсан мэргэжилтнүүд мэргэшсэн шинжээчийн сургалтад хамрагдлаа2 сар 16. 14:44Ангараг руу аялах тасалбарын үнэ 100 мянган ам.доллароос хэтрэхгүй гэв2 сар 16. 14:40NBA-ын шилдэг 10 (19.02.15)2 сар 16. 14:37Заанаа гавьяат Япон дүрээрээ...2 сар 16. 14:35Суданд орон даяар тог тасарчээ2 сар 16. 14:30Тав дахь гахайг ол, Дэлхийн хоёрдугаар дайны үеийн таавар2 сар 16. 14:25Дуучин С.Сэрчмаа “KFC”-гээс хордсон гэв2 сар 16. 14:20Тооны нууц утга учир2 сар 16. 14:15Хятадын хамгийн залуу тэрбумтан 26 настай Zhang Zetian2 сар 16. 14:10“Сахалин”-2019 Азийн хүүхдийн өвлийн спортын наадам2 сар 16. 14:05Хорт хавдар үүсгэдэг хамгийн аюултай 7 бүтээгдэхүүн2 сар 16. 14:00АНУ Венесуэлийн эсрэг хориг арга хэмжээг чангатгажээ2 сар 16. 13:55Засгийн газрыг санхүүжүүлэх тухай хуулий төсөлд Д.Трамп гарын үсэг зуржээ2 сар 16. 13:50Дуучин Г.Эрдэнэтунгалагийн охин ээжтэйгээ дэндүү адилхан болжээ2 сар 16. 13:45АНУ-д үл таних этгээд гал нээсний улмаас 5 хүн амиа алджээ2 сар 16. 13:40
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.