1-р сарын 22
16 цаг 22 минут

Бэлтгэл офицер Т.Гомбосүрэнг “Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон”-гоор шагналаа

Богд Уулын Залаатын аманд байгаль хамгаалагчаар тасралтгүй 17 жил ажилласан, өдгөө 71 настай Т.Гомбосүрэн гуай өнөөдөр төрдөө хөдөлмөрөө үнэлүүлж, Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор энгэрээ мялаалаа.

Армийн дэслэгчээс армийн хурандаа хүртлээ 25 жил ажилласан Т.Гомбосүрэн гуай 1993 онд тэтгэвэртээ гарчээ. Түүнийг тэтгэвэртээ гармагц Батлан хамгаалахын сайд хүлээн авч уулзан, “Чин шударга зан чанартай тань шиг хүн л д байгаль хамгаалагчаар ажиллаж чадна” гэснээр тэрбээр 60 нас хүртлээ Богд Уулын Залаатын аманд идэвхтэн байгаль хамгаалагчаар ажилласан байна. Харин түүний хөдөлмөрийг үнэлж, Богдхан Уулын хамгаалалтын захиргааны газраас шагналд тодорхойлсноор Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр Төрийн ордонд шагналыг нь гардуулан өглөө.

Энэ үеэрээ Шадар сайд Ө.Энхтүвшин "Т.Гомбосүрэн гуайн нөр их хөдөлмөрийг төр засаг үнэллээ. Богдхан уулын хамгаалалтын захиргааны газраас таныг тодорхойлсон байдаг. Таныг Байгаль орчны аялал жуулчлалын яамныхан анддаггүй юм билээ" хэмээн онцоллоо. 

Харин Т.Гомбосүрэн гуай "Богд Уулын төлөө олон жил чөмгөө царцааж, цөсөө өтгөрүүлж, уушгаа угаартуулж ажилласны үр дүн гарч байна. Ажлаа чин шударгаар хийж, өнөөдрийг амжилтад хүртэл дэмжиж байсан хань ижил, үр хүүхэд, хамт олон, төр засагтаа баярласнаа илэрхийлж байна" гэлээ. 

Т.Гомбосүрэн өдгөө Богдхан уулын хамгаалалтын захиргааны ахмадын зөвлөлийн даргын албыг хашиж байна. Энэ ажлаа ч гэсэн зүрх сэтгэлээсээ хийж, олон санал санаачилга өрнүүлж, төрийн шагнал “Байгаль орчны яамны тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагнуулжээ. Тэрбээр байгаль хамгаалах энэхүү ажлаа өөрийн хүү Г.Барайширдаа өвлүүлсэн бөгөөд хүү Г.Барайшир нь одоо Богдхан уулын хамгаалалтын захиргаанд Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байгаа аж. 

Б.Чимэг 

 

 

 

 

 

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

111.239.176.88Зочин   • 1 сарын 23. 8 цаг 21 минут

2 дахь шагнуулсан хүн нэр хаяггүй хүн юм уу?!

124.158.77.15ККККК   • 1 сарын 23. 1 цаг 00 минут

ЯААНАА БОГД ХАН УУЛ ЧИНЬ ДАРГА НАР ХУВААГААД АВЧИХСАН ЮМ БИШ ҮҮ. БӨӨН БАЙШИН БАРИЛГА, ХАУС, ХАШЛАГА. ХЭНИЙ ЮМЫГ ХАМГААЛСАН ЮМ БОЛОО. ОЙЛГОСОНГҮЙ. АЛДЧИХСАН ЮМ БИШ ҮҮ. КККК. ЗА ЗА ЯМАР Ч БАЙСАН НЭГ ЮМ ХАМГААЛСАН Л ЮМ БАЙНА ТЭЙ.

203.91.117.8Зочин   • 1 сарын 22. 21 цаг 04 минут

Цусан улаан одон авсан байхад давхардуулж Улаан тугийн одон өгөх хэрэг байсан юмуу? Монголын төр хөдөлмөрлөсөн хүндээ харам юмаа

103.212.119.152зочин   • 1 сарын 22. 18 цаг 26 минут

Сайхан уулзалт болжээ.

Шинэ мэдээ

Сант-Петербургт их сургуулийн барилга гэнэт нуржээ2 цаг 36 минутын өмнөНӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорно2 цаг 50 минутын өмнөАрхангай аймагт 4,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ3 цаг 5 минутын өмнөӨнөөдрийн зурхай3 цаг 21 минутын өмнөЦаг агаарын мэдээ4 цаг 21 минутын өмнөОбервартын нээлттэй тэмцээнд Б.Ганхайч, Г.Наранцэцэг нар Алтан медаль хүртлээ4 цаг 26 минутын өмнөШУУД: Европын нээлттэй тэмцээн: Манай 3 жүдоч Алтан медалийн төлөө барилдана2 сар 16. 23:22Залуу оддын тоглолтын шилдэгээр К.Кузма шалгарлаа2 сар 16. 18:44Бахдам мэдээ: Хорт хавдраа ялан дийлсэн 20 хүүхэд "ЭРЭЛХЭГ БААТАР" медалиа гардан авлаа2 сар 16. 18:38"Бүх оддын тоглолт"-ын Супер тоглолт даваа гарагт болно2 сар 16. 17:54Дирк Новицки сүүлийн удаа Бүх оддын тоглолтонд оролцоно2 сар 16. 17:53"ДАШТ-2030"-ыг зохион байгуулах эрхийн төлөө 4 улс хамтран өрсөлдөнө2 сар 16. 15:00Хамгийн романтик нисэх онгоцны буудлуудыг нэрлэжээ2 сар 16. 14:55Үерт нэрвэгдсэн Эхимэ мужийн захиргаанд олон сая иен хандивлажээ2 сар 16. 14:50Нетаньяхугийн онгоц эвдэрчээ2 сар 16. 14:45Худалдаа, үйлчилгээний салбар хариуцсан мэргэжилтнүүд мэргэшсэн шинжээчийн сургалтад хамрагдлаа2 сар 16. 14:44Ангараг руу аялах тасалбарын үнэ 100 мянган ам.доллароос хэтрэхгүй гэв2 сар 16. 14:40NBA-ын шилдэг 10 (19.02.15)2 сар 16. 14:37Заанаа гавьяат Япон дүрээрээ...2 сар 16. 14:35Суданд орон даяар тог тасарчээ2 сар 16. 14:30Тав дахь гахайг ол, Дэлхийн хоёрдугаар дайны үеийн таавар2 сар 16. 14:25Дуучин С.Сэрчмаа “KFC”-гээс хордсон гэв2 сар 16. 14:20Тооны нууц утга учир2 сар 16. 14:15Хятадын хамгийн залуу тэрбумтан 26 настай Zhang Zetian2 сар 16. 14:10“Сахалин”-2019 Азийн хүүхдийн өвлийн спортын наадам2 сар 16. 14:05Хорт хавдар үүсгэдэг хамгийн аюултай 7 бүтээгдэхүүн2 сар 16. 14:00АНУ Венесуэлийн эсрэг хориг арга хэмжээг чангатгажээ2 сар 16. 13:55Засгийн газрыг санхүүжүүлэх тухай хуулий төсөлд Д.Трамп гарын үсэг зуржээ2 сар 16. 13:50Дуучин Г.Эрдэнэтунгалагийн охин ээжтэйгээ дэндүү адилхан болжээ2 сар 16. 13:45АНУ-д үл таних этгээд гал нээсний улмаас 5 хүн амиа алджээ2 сар 16. 13:40
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.