1-р сарын 22
16 цаг 29 минут

Цэргийн штабын дарга нарын цугларалт болж байна

Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэ сарын 21-25-ны өдрүүдэд аймаг нийслэл, дүүргийн засаг даргын тамгын газрын дарга нарын цугларалт Улаанбаатар хот болон Орхон аймагт зохион байгуулагдаж байна.

Цугларалтын нээлтийн арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд оролцож аймаг, нийслэл, дүүргийн цэргийн штабын дарга нарт тодорхой үүрэг чиглэлүүдийг өглөө. Тэрээр “Шинэчлэгдэн батлагдсан Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийг бүх шатанд хэрэгжүүлэхэд та бүхний ажил үүрэг илүү нэмэгдэж байгаагийн дээр, шинэ хэлбэрээр ажиллах шаардлагатай” байгааг тодосгоод “2018 оноос жил бүр уламжлал болгон энэхүү цугларалтыг зохион байгуулж байхаар шийдсэн. Өнгөрсөн онд Орон нутгийн хамгаалалтын тухай хууль батлагдсан. Монгол Улсын өөрийгөө батлан хамгаалах тогтолцооны гол бүрэлдэхүүн хэсэг нь орон нутгийн хамгаалалт байгаа. Мэргэжлийн цэрэгт суурилсан зэвсэгт хүчинтэйгээ орон нутгийн иргэд, төрийн бус байгууллага гээд бүгд оролцож дайчилгааны тогтолцоондоо тулгуурлан тухайн орон нутгаа батлан хамгаалах, зэвсэгт тэмцэл явуулах ажлыг зохион байгуулах суурь тогтолцоон нь энэ юм. Орон нутгийн хамгаалалтын хууль хэрэгжиж эхэлсний дараа энэ удаагийн цугларалт болж байгаагаараа онцлог юм. Орон нугийн цэргийн штабуудын шинэ хууль эрх зүйн орчинд яаж ажиллах, үүрэг хариуцлага нь яаж нэмэгдэх, орон нутгийн удирдлагатай хамтраад батлан хамгаалах тогтолцооныхоо суурь үндсийг эхнээс хэрхэн зөв чанартай тавьж эхлэхэд заавар зөвлөгөө өгөх, харилцан ярилцах зүйл их байна” хэмээв.

Энэ удаагийн цугларалтаар орон нутаг дахь Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ-ын цэргийн штабуудын өнгөрсөн оны ажлыг дүгнэн, энэ онд дэвшүүлсэн зорилго, зорилт, хийж хэрэгжүүлэх ажил арга хэмжээгээ хэлэлцэхээс гадна орон нутгийн хамгаалалтын төлөвлөлт, сургалт бэлтгэл, удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээний талаар мэдээлэл өгч нэгдсэн ойлголтод хүрэх юм.

Дээрхи цугларалтыг өмнө нь Батлан хамгаалах яамнаас зохион байгуулж байсан бол энэ жил анх удаа Орхон аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж байгаагаараа онцлогтой болж байна. Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө, Батлан хамгаалах яамны 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Батлан хамгаалахын сайдын тушаалын дагуу явагдаж байгаа аж.

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Сант-Петербургт их сургуулийн барилга гэнэт нуржээ2 цаг 24 минутын өмнөНӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорно2 цаг 39 минутын өмнөАрхангай аймагт 4,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ2 цаг 54 минутын өмнөӨнөөдрийн зурхай3 цаг 9 минутын өмнөЦаг агаарын мэдээ4 цаг 9 минутын өмнөОбервартын нээлттэй тэмцээнд Б.Ганхайч, Г.Наранцэцэг нар Алтан медаль хүртлээ4 цаг 14 минутын өмнөШУУД: Европын нээлттэй тэмцээн: Манай 3 жүдоч Алтан медалийн төлөө барилдана2 сар 16. 23:22Залуу оддын тоглолтын шилдэгээр К.Кузма шалгарлаа2 сар 16. 18:44Бахдам мэдээ: Хорт хавдраа ялан дийлсэн 20 хүүхэд "ЭРЭЛХЭГ БААТАР" медалиа гардан авлаа2 сар 16. 18:38"Бүх оддын тоглолт"-ын Супер тоглолт даваа гарагт болно2 сар 16. 17:54Дирк Новицки сүүлийн удаа Бүх оддын тоглолтонд оролцоно2 сар 16. 17:53"ДАШТ-2030"-ыг зохион байгуулах эрхийн төлөө 4 улс хамтран өрсөлдөнө2 сар 16. 15:00Хамгийн романтик нисэх онгоцны буудлуудыг нэрлэжээ2 сар 16. 14:55Үерт нэрвэгдсэн Эхимэ мужийн захиргаанд олон сая иен хандивлажээ2 сар 16. 14:50Нетаньяхугийн онгоц эвдэрчээ2 сар 16. 14:45Худалдаа, үйлчилгээний салбар хариуцсан мэргэжилтнүүд мэргэшсэн шинжээчийн сургалтад хамрагдлаа2 сар 16. 14:44Ангараг руу аялах тасалбарын үнэ 100 мянган ам.доллароос хэтрэхгүй гэв2 сар 16. 14:40NBA-ын шилдэг 10 (19.02.15)2 сар 16. 14:37Заанаа гавьяат Япон дүрээрээ...2 сар 16. 14:35Суданд орон даяар тог тасарчээ2 сар 16. 14:30Тав дахь гахайг ол, Дэлхийн хоёрдугаар дайны үеийн таавар2 сар 16. 14:25Дуучин С.Сэрчмаа “KFC”-гээс хордсон гэв2 сар 16. 14:20Тооны нууц утга учир2 сар 16. 14:15Хятадын хамгийн залуу тэрбумтан 26 настай Zhang Zetian2 сар 16. 14:10“Сахалин”-2019 Азийн хүүхдийн өвлийн спортын наадам2 сар 16. 14:05Хорт хавдар үүсгэдэг хамгийн аюултай 7 бүтээгдэхүүн2 сар 16. 14:00АНУ Венесуэлийн эсрэг хориг арга хэмжээг чангатгажээ2 сар 16. 13:55Засгийн газрыг санхүүжүүлэх тухай хуулий төсөлд Д.Трамп гарын үсэг зуржээ2 сар 16. 13:50Дуучин Г.Эрдэнэтунгалагийн охин ээжтэйгээ дэндүү адилхан болжээ2 сар 16. 13:45АНУ-д үл таних этгээд гал нээсний улмаас 5 хүн амиа алджээ2 сар 16. 13:40
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.