1-р сарын 29
12 цаг 30 минут

УИХ-ын дарга М.Энхболд: Бүх бурууг нэг хүнд тохож байгаа нь туйлын шударга бус байна

        УИХ-ын дарга М.Энхболд Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр үг хэллээ.

Тэрбээр, “2016 оны 6 сарын 28-ны өдөр тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 49 хувийг хувьчилсан тухай олон нийтэд мэдээлсэн. Яг энэ өдөр сонгуулийн сурталчилгаа өндөрлөж байсан бөгөөд би тухайн үеийн МАН-ын дарга, МАН-ын сонгуулийн төв штабын даргаар ажиллаж байсан хүний хувьд хувьчлал хуулийн дагуу явагдсан эсэхийг хэрэв УИХ-д олонх болвол шалгана гэдгээ илэрхийлсэн.

Дараа нь УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж ажилласны дараа энэ асуудлаар ажлын хэсэг байгуулж, УИХ-ын тогтоол гарсан. УИХ-ын тогтоол гаргахыг би өөрөө дэмжиж кноп дарж байсан.

Зарим нэг гишүүд уг тогтоол дээр үг үсгийн засвар хийх гэж хэсэг бүлэг хүмүүс асар их ажиллаж байсан гэж буруу ташаа мэдээлэл өгч байгаа.

Хэн нэгнийг буруутгахын тулд юу ч ярьж байсан хамаагүй мэтээр төрийн албан тушаалтнууд хандаж болохгүй гэж бодож байна.

УИХ-аас гарсан тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд хоёр Засгийн газар ажилласан ч тогтоол хэрэгжихгүй байгаа болохоор УИХ-ын дэд дарга Я.Санжмятаваар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг би өөрөө санаачилж 49 хувийн хувьчлал, 51 хувийн өр зээлийн асуудлыг шалгах ёстой гэсэн үүрэг чиглэлийг өгсөн.

Засгийн газар асуудлаа шийдэж чадахгүй байгаа шалтгаанаа гаргасан шийдвэрийг нь захиргааны хэргийн шүүх дээр хүчингүй болгоод байна гэж тайлбарлаж байгаа. Гэвч үнэн хэрэгтээ Засгийн газрын байгууллагуудынхаа гаргасан шийдвэрүүдийг хамгаалах түүний үнэн зөвийг тогтоолгох талаар Засгийн газар ажиллахгүй байгаа юм байна. Үүнийг Засгийн газарт дэд сайдаар ажиллаж байсан нэг эрхэм 10 хоногийн өмнө “намайг тэр шүүх хуралд очихыг манай сайд зөвшөөрөөгүй” гэж олон нийтэд мэдээлсэн.  

Мөн Эрдэнэтийн 49 хувийг Сингапурт худалдаж байгаа тухай яриа гарсан. Энэ асуудлыг надтай холбож тэр ч бүү хэл энэ асуудлыг шийдэхийн тулд УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хойшлуулж байгаа гэсэн буруу ташаа ойлголт өгч байна.  Шөнө оройн цагаар 49 хувийн хүмүүс манай гэрт очиж уулзсан гэх мэт ор үндэсгүй зүйлийг ярьж байна.

Болж буй бүх үйл явдлуудын хар борыг нь нэг хүн дээр тохож, нэг хүнийг буруутгаж гүтгэж байгаа нь туйлын шударга бус зарчимгүй асуудал гэж үзэж байна” гэлээ.

15
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.229.122.32Зочин   • 1 сарын 30. 15 цаг 54 минут

Харин тийм л юм бол шударгаар 60,000,000,000- с эхлээп бүгдийг нь яриад гаргаад ир л дээ...

150.129.142.37зочин   • 1 сарын 30. 14 цаг 24 минут

20 жил төрийн дээр,байв. Өөрөө 3 тэжрбум ,төгрөгний ,хөрөнгөтэй ,болов. 300 ,адуутай. Ард ,олон ,өлмөн ,зэлмүүн. Буг ,болоод лбайдаг. Буруугаа ,хүлээдэггүй. Ямар ,ёс ,зүй ,гэхэв.

64.119.26.55Ми   • 1 сарын 29. 18 цаг 31 минут

Энэ хүн ингэж буучихаад юу ч ойлгоогүй явж байна шд, яагаад буучихваа гэж бодсонгүй юу эмгэнэл, энэ хүн иргэдээс тасраад ваакуум орчинд оржээ гэж харахаар юм ярьж байна, өөрөө л их хууль дээдэлдэг, парламент ёсыг авч яваа лидэр гээд ойлгочихсон тууж байна шд, нэг шивнээд л УИХ гишүүн болгодог гээд ойлгочихож, энд чиний гавьяа юу ч байхгүй, ард иргэд АН-д санал өгөх боломжгүй учраас л таны толгойлсон багийг дэмжжээ, та сүүлийн 2 жилийн үйл ажиллагаагаараа хамгийн ихээр өөрийн үндсэн нүүр царайгаа харуулж аядуу дөлгөөн маскаа өөрөө хуулсан шүү кк

202.21.109.145Зочин   • 1 сарын 30. 13 цаг 41 минут

Яг үнэн хэллээ энэ хулгайчид ойлгуулах хэрэгтэй

103.57.95.216Зочин   • 1 сарын 29. 16 цаг 15 минут

Bvx uymiig enxbold medej bga ychpaac ene xvtei xolboxgvi xentei xolbox bile..yb xotiin gazap.yb xotiin yta..yt xotiin bapilga .zam talbai bolin tub aimgiin gazap nytag bvgd ene xvni gapaap olj dyycaa biz de....vnexeep csmapch xaychixaad odo uy geed olon uym goshigonood bgaan be...

103.26.195.41Сансар   • 1 сарын 29. 14 цаг 27 минут

ЭНЭ ХҮН БУСАД ИХЭНХ УЛС ТӨРЧДИЙН НЭГЭН АДИЛ БУРУУТАЙ ГЭЖ ХАРАГДДАГ. ГЭХДЭЭ НЭГ ХҮНД БҮХ БУРУУГ ТОХОЖ ТУХАЙН ҮЕИЙН ХАМТРАГЧИД НЬ АРДЫН БААТАР БОЛЖ ҮЛДЭЖ БАЙГАА НЬ ШУДАРГА БУС ЮМ. ЦӨХӨРСӨН АРД ТҮМЭН НЭГ ХЭСЭГТ НЬ АШИГЛУУЛЖ БАЙГАА НЬ ЭМГЭНЭЛТЭЙ. ЭНЭ ХАР ПИАРЫН ТЕХНОЛОГИ НЬ ГАДНЫ ГАР ХӨЛ ГЭДЭГ НЬ ОЙЛГОМЖТОЙ. ЭЦСИЙН ДҮНДЭЭ МОНГОЛ УЛС ХОХИРЧ, ГАДААДЫН НЭГ ТОМ ГҮРЭН ХОЖИНО.

202.72.245.165Зочин   • 1 сарын 30. 8 цаг 29 минут

харин тийм

202.131.243.190Zochin   • 1 сарын 29. 14 цаг 17 минут

Niigemd har piar ih hemjeegeer tolborteigeer tsatsaj olon niited buruu tashaa medeelel ogoh, herev ter ni sorog ur dagavar bii bolgovol hen ni hariutslaga huleeh talaar erhem setguulchid bolon notlogoogui medeelel tsatsaj bgaa UIH-iin gishuud, zasgiin gazriin said, holbogdoh darga nar yas yuman deer hariutslaga huleej chadah uu. MANAN neriin dor neg huniig arai denduu helmegduuleed bgaa met setgegdel toroh bolloo. Soshialaar bichij bgaa setgegdluudiig harahad bugd l neg ulaan hamgaalagchid chig l bna. Neg hun Enhboldoor tug tahih bish shuu de

66.181.185.173Г   • 1 сарын 29. 13 цаг 35 минут

Одоо битгий хуц чиний бух юм дууссан хор уу ухэж далд ор

66.181.185.173Н   • 1 сарын 29. 13 цаг 32 минут

Хуцдаг муу долир хятад хар будаг арилахгуй удахгуй чи ухнээ чи давж гарч чадахгуй

66.181.185.173Н   • 1 сарын 29. 13 цаг 31 минут

Залуу гишуудийн зев чи бол баасанд хутгалдсан одоо 7уе чинь тамд орно

43.228.131.180hghjgkj   • 1 сарын 29. 13 цаг 24 минут

ОЛОН ТҮМНИЙ НҮДЭН ДЭЭР ЭСЭРГҮҮЦЭЭД ЦААНАА ДЭМЖДЭГ ГАР ХӨЛ НЬ АЖИЛЛАДАГ БАЙХГҮЙ ЮУ

202.9.43.130Зочин   • 1 сарын 29. 13 цаг 14 минут

зайл муу луйварчин минь..шоронд ороогүй дээрээ эртхэн зайлсан нь дээр байх шүү..чамаар монголын улс төр дутлаа юу..

182.160.40.37Болд   • 1 сарын 29. 13 цаг 10 минут

БҮХ ЗҮЙЛ ЧАМААС ЭХТЭЙ .

202.126.89.61Dlob   • 1 сарын 29. 13 цаг 17 минут

Buh zuil Battulga,Hurelsuhees ehtei shuu!

Шинэ мэдээ

НӨАТ: 5 сая төгрөгийн 28, 10 сая төгрөгийн 1 азтан тодорлоо9 цаг 16 минутын өмнөАТМ машинаас мөнгө авахдаа анхаарах зүйлс2 сар 17. 15:00Төрөх эмнэлгүүд нэгдүгээр сард 6,124 хүүхдэд регистрийн дугаар олгожээ2 сар 17. 14:50“Шар хантаазтан"-уудын эсэргүүцэл үргэлжилсээр байна2 сар 17. 14:40Pixar-ын захирал Disney-д ирээд хийсэн өөрчлөлт2 сар 17. 14:30Трамп, Абег Нобелийн шагналд нэр дэвшүүлжээ2 сар 17. 14:20“Улаанбаатар өвлийн наадам 2019” үргэлжилж байна2 сар 17. 14:10Казахстан, Монгол улс хоорондын худалдааны эргэлт 67.4 сая ам.долларт хүрснийг мэдээлэв2 сар 17. 14:00Хезер Науэрт НҮБ-д суух байнгын төлөөлөгчийн албан тушаалаас татгалзлаа2 сар 17. 13:30Комьютерийн гар /кeyboard/-аа хурдан ашиглах 100 арга2 сар 17. 13:00Халуун ногооны түүхээс2 сар 17. 12:30Бойтог цэвэрлэх хялбар арга2 сар 17. 12:00Сант-Петербургт их сургуулийн барилга гэнэт нуржээ2 сар 17. 11:45НӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорно2 сар 17. 11:30Архангай аймагт 4,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ2 сар 17. 11:15Өнөөдрийн зурхай2 сар 17. 11:00Цаг агаарын мэдээ2 сар 17. 10:00Обервартын нээлттэй тэмцээнд Б.Ганхайч, Г.Наранцэцэг нар Алтан медаль хүртлээ2 сар 17. 9:55ШУУД: Европын нээлттэй тэмцээн: Манай 3 жүдоч Алтан медалийн төлөө барилдана2 сар 16. 23:22Залуу оддын тоглолтын шилдэгээр К.Кузма шалгарлаа2 сар 16. 18:44Бахдам мэдээ: Хорт хавдраа ялан дийлсэн 20 хүүхэд "ЭРЭЛХЭГ БААТАР" медалиа гардан авлаа2 сар 16. 18:38"Бүх оддын тоглолт"-ын Супер тоглолт даваа гарагт болно2 сар 16. 17:54Дирк Новицки сүүлийн удаа Бүх оддын тоглолтонд оролцоно2 сар 16. 17:53"ДАШТ-2030"-ыг зохион байгуулах эрхийн төлөө 4 улс хамтран өрсөлдөнө2 сар 16. 15:00Хамгийн романтик нисэх онгоцны буудлуудыг нэрлэжээ2 сар 16. 14:55Үерт нэрвэгдсэн Эхимэ мужийн захиргаанд олон сая иен хандивлажээ2 сар 16. 14:50Нетаньяхугийн онгоц эвдэрчээ2 сар 16. 14:45Худалдаа, үйлчилгээний салбар хариуцсан мэргэжилтнүүд мэргэшсэн шинжээчийн сургалтад хамрагдлаа2 сар 16. 14:44Ангараг руу аялах тасалбарын үнэ 100 мянган ам.доллароос хэтрэхгүй гэв2 сар 16. 14:40NBA-ын шилдэг 10 (19.02.15)2 сар 16. 14:37
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.