2019 оны 2-р сарын 2
16 цаг 05 минут

Т.Өсөх-Ирээдүй: Сар шинийн барилдаанд сайн барилдвал тухайн жилдээ өнгөтэй байдаг

БХЯ-ны харьяа “Алдар” спорт хорооны Биеийн тамир, чийрэгжүүлэлтийн төвийн дарга, Монгол улсын харцага, дэд хурандаа Т.Өсөх-Ирээдүйтэй ярилцлаа.
 
“Алдар” спорт хороотой яаж холбогдсон талаар ярилцлагаа эхлүүлье...
 
-1998 онд Сэлэнгэ аймгийн ЕБС-ийг төгсөж, Улаанбаатар хотод ирэхдээ “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, МУГТ Г.Жамсран багшийнхаа удирдлагад бэлтгэл сургуулилтаа хийх болсон юм. Дугуйланд хамрагдахаасаа өмнө самбо, жүдо бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртчихсэн, чамгүй амжилт үзүүлсэн жил байлаа. Ингэж л “Алдар” спорт хороогоор овоглогдож, өнөөдрийг хүртэл ажиллаж байна даа. Манай хорооноос төрөн гарсан гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар гээд олон алдартан бий шүү. Их л том түүхтэй газар даа.
 
Та Биеийн тамир, чийрэгжүүлэлтийн төвийг хариуцахаас гадна үндэсний бөхийн секц, дугуйланг ч хариуцдаг. Таны удирдлагад хэдэн бөх бэлтгэл сургуулилтаа хийдэг вэ?
 
-Өсвөрийн хүүхэд залуус, үндэсний бөхийн өнгийг тодорхойлж яваа бөхчүүд гээд нийтдээ 70 гаруй тамирчин бий. Монгол орны өнцөг булан бүрээс л ирцгээсэн.
 
“Алдар” спорт хороонд харьяалагддаг үндэсний бөхчүүдийн 2018 онд үзүүлсэн амжилтуудаас онцолвол...
 
-Сар шинийн барилдааны түрүүг авлаа. Улсын баяр наадмаас хоёр харцага, хоёр начин төрж, мөн Ч.Санжаадамба аварга маань үзүүрлэсэн. Ер нь заал, танхимын барилдаануудад Б.Бат-Өлзий, П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, Ч.Санжаадамба тэргүүтэй “Алдар” спорт хорооны бөхчүүд тогтмол амжилтыг үзүүлсээр байгаа.
 
Үндэсний бөхийн спортыг хөгжүүлэх, бөхчүүдийн чанар, чансааг дээшлүүлэх үйлсэд “Алдар” спорт хороо үлэмж гавьяатай гэж боддог...
 
-Тэгэлгүй яах вэ. Үүсэн байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл үндэсний спорт, тэр дундаа бөхийн спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Манай хорооноос улсын цолтой бөхчүүд олноор төрөн гарсан. Үндэсний бөхийн 13 аварга, 15 арслан, 3 гарьд, 11 заан, харцага начин цолтой 200 гаруй бөх бий. Ийм л том түүхийг бүтээлцсэн байгууллага даа.
 
Та сар шинийн барилдааны өнгийг төсөөлж л суугаа байх...
 
-Манай бөхчүүдээс үзүүр, түрүүг нь авах байх гэж бодож байна. Тэр, энэ гээд цохоод хэлчихэж чадахгүй юм. Бүгд л бэлтгэл сургуулилт сайтай байгаа. Ер нь сар шинийн барилдаанд сайн барилдвал тухайн жилийнхээ өнгийг ч бас сайнаар тодорхойлчихдог гэж бөхчүүд ярьдаг.
 
Монгол түмний уламжлалт баяр хаяанд ирсэн энэ үед үндэсний бөхийн холбооны талцал, хуваагдал нэг талдаа гарч, эв эеийг олсноор бөхчүүд өргөөндөө барилдах боломж бүрдлээ...
 
-Холбооны удирдлагууд эв эеэ ололцсонд их баяртай байна. Бөхийн өргөөний болон холбооны маань үйл ажиллагаа жигдрээд сайхан явах байх.
 
Сар шинийн баярын талаар яриа эхлүүлснийх, таны барьдаг хөөрөгний талаар сонирхоё гэж бодлоо. Ямар хийц, түүхтэй хөөрөг барьдаг вэ?
 
-Тийм, ийм гэж товойлгоод байх юмгүй л энгийн хөөрөг бий. Хийцийг нь ч сайн мэдэхгүй юм. Найз минь л надад бэлэглэсэн.
 
Бөх хүн бүдүүн зүрхтэй гэдгийг та хэрхэн тайлбарлах вэ?
 
-Барилдана гэдэг чинь тэмцэлдэнэ гэсэн үг. Тийм цаг үед өр нимгэн байна гэсэн ойлголт байж болохгүй. Бэлтгэл сургуулилт хийх үедээ ч би залуучуудад өндөр шаардлага тавьдаг. Харин гэр бүлдээ сайн аав, сайн хань байхыг л хичээдэг. Өөрийгөө яг тийм, ийм гэж сайн хэлж мэдэхгүй юм.
 
Таныг цэрэгжлийн бэлтгэл, сургуулилтдаа үндэсний бөхийнх шигээ л ач холбогдол өгч, анхаарал хандуулдаг гэдгийг цөөнгүй хүнээс дуулсан. Гэхдээ хүчний байгууллагуудад харьяалагддаг зарим бөхчүүдийг сул цалин, өндөр цол авдаг гэхчилэн их шүүмжилдэг шүү дээ. Та үүнтэй санал нийлэх үү?
 
-Бусдын талаар хэлж мэдэхгүй юм. Би 20 гаруй жил цэргийн амьдрал дунд явж ирсэн. Цэргийн ангид биеийн тамир, спортын офицероор 10 жил ажиллахдаа Зэвсэгт хүчний аварга шалгаруулах олон уралдаан тэмцээнд бие бүрэлдэхүүнээ удирдаж шагналт байруудад шалгарч байлаа. Биеийн тамир, спорттой холбоотой бүхий л ажлыг удирдлагуудын заавар, тушаалын дагуу цаг алдалгүй гүйцэтгэж ирсэн. Хүмүүс бөхчүүдийг “Зүгээр суугаад л цалин аваад байна” гэж хэлдэг л дээ. Би хувьдаа бөхчүүдийг бэлтгэл сургуулилтаа хийхээс гадна өөрт хамааралтай, өөрт оногдсон ажлаа хийгээд, хөдөлмөрлөөд л явдаг гэж ойлгодог. Би ч өөрөө тийм.
 
2019 онд үндэсний бөхийн дугуйлангийн хувьд ямар зорилт тавин ажиллаж байгаа вэ?
 
-Мэдээж өмнөх амжилтуудаа бататгах, заал, танхимын барилдаануудад амжилттай барилдах. Аймаг, улсын цолтнууд маань цолоо ахиулах, цаашлаад улсын баяр наадамд үзүүр, түрүүнд хүч үзэх л зорилго тавьж байна.
 
Сайн эрийн ард сайн гэргий байдаг гэдэг. Гэр бүлийн хүнээ танилцуулахгүй юу?
 
-Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Г.Хулан гэж бүсгүй бий. Хуульч мэргэжилтэй, төрийн банкинд ажилладаг. Бид дөрвөн сайхан хүүхдийн аав, ээж.
 
Ярилцсанд баярлалаа, монгол бөхийн босоо цагаан хийморь ямагт өөдөө байх болтугай.
 
 
Ц.Энх-Оргил
Эх сурвалж: "Соёмбо" сонин
6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

203.91.118.180Зочин   • 2 сарын 3. 16 цаг 57 минут

нийгэмд юу хийж бүтээсэн гэж өндөр цол, энгэр дүүрэн одон тэмдэг зүүв, өдөр шөнөгүй явдаг цагдаа нарт юу ч байхгүй

202.9.43.93Зочин   • 2 сарын 3. 13 цаг 04 минут

albandaa 25 jil zutgeed ene tsol ene odon medali abaagui jinhene alban haagch opitser ahlagch zondoo bii dee

180.149.93.14Зочин   • 2 сарын 2. 10 цаг 53 минут

Оюун ухааныг шүтье....эрдэм мэдлэгийг үнэт зүйл болгоё .... энэ цол хэргэм, одон медалийг харалдаа барилдаал авчдаг. Энэ буруу шүү...

103.229.122.181Зочин   • 2 сарын 1. 18 цаг 24 минут

Chi gologoo iu Ium be halz uulzahuu nusaa nuureer chin gazar zulgene shuu

66.181.166.196зочин   • 2 сарын 1. 14 цаг 38 минут

Нэг муу тэнэг бөх дэд хурандаа цол зүүчхээд явж байна гэхээр юу ч гэмээр юм бэ дээ, өнөөгийн энэ төр засгийг

202.131.225.150Намхай   • 2 сарын 1. 14 цаг 12 минут

Сайхан хосдоо аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Ганбатын Хулан гэдэг мэргэжилдээ эзэн болсон сайн хуульч бүсгүй бий.

Шинэ мэдээ

ӨДРИЙН ТОЙМ: Д.Одбаяр 16 саяар торгуулж,Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахыг байнгын хороо дэмжлээ26 минутын өмнөХөлбөмбөгийн одод ямар дуу сонсдог бол...29 минут 23 секундын өмнөМАХН-аас Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт санал тавив30 минут 24 секундын өмнөКанад: Хүүхдийн тэргэн дээр агааржуулагч унаж хоёр настай охин амьсгал хураажээ34 минут 23 секундын өмнөТомуу, томуу төст өвчний тохиолдол 4.2 хувийг эзэлж байна36 минут 29 секундын өмнөУлсын хэмжээнд гэмт хэрэг 9.3 хувиар буурсан байна37 минут 32 секундын өмнөЭЗБХ: Олон талт конвенцид нэгдэн орох асуудлыг зөвшилцөв37 минут 56 секундын өмнөЮвентусын хөлбөмбөгчид Роналдуг уучлал гуйхыг хүлээж байна39 минут 23 секундын өмнөСтивен Хокинг: Хүн төрөлхтөнд мөхөж буй гаригаа орхиход 100 жил л үлдсэн44 минут 23 секундын өмнөД.Одбаярыг долоон сая воноор торгож, хилийн хоригийг нь цуцлахаар болжээ49 минут 23 секундын өмнөЦасны тухай содон бөгөөд сонирхолтой баримтууд54 минут 23 секундын өмнөДональд Трамп Туркийн Ерөнхийлөгчид 100 тэрбум ам.долларын гэрээ санал болгожээ59 минут 23 секундын өмнөБразилд нярай хүүхэд ээж аавтайгаа инээмсэглэн сэлфи татуулжээ1 цаг 5 минутын өмнөСтерлинг шигшээ багаас хасагдлаа1 цаг 10 минутын өмнөНийгмийн давхаргын ялгааг арилгахаар "элит" сургуулиудыг хаана1 цаг 15 минутын өмнөХүүхдэд зан үйлийн хохирол учруулсан багшийг 100 мянган төгрөгөөр торгох хуулийн заалттай1 цаг 20 минутын өмнөДэлхийн нефтийн эрэлт нэмэгдэнэ1 цаг 25 минутын өмнөЗургаан суманд ойгоос мод бэлтгэхийг хоригложээ1 цаг 30 минутын өмнө#TimberlandMongolia 7th Anniversary #Nature Needs eroes1 цаг 35 минутын өмнөД.Трампыг автомашинуудын татварыг дахин хойшлуулна хэмээн найдаж байна1 цаг 40 минутын өмнөЧөлөөт бөхийн ДЦАШТ-д хүчээ сорих 6 багийн бүрэлдэхүүн1 цаг 45 минутын өмнөУсархаг борооны улмаас Венец хотын 80 гаруй хувь нь усанд автжээ1 цаг 50 минутын өмнөТүүхий нүүрс хадгалж хэрэглэсэн зэрэг зөрчлүүдийг илрүүлжээ1 цаг 55 минутын өмнөХүний эрхийн дэд хороо нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна2 цагийн өмнөЛавров Оросыг АНУ-ын сонгуульд бэлдэх талаар: Бид асуудлыг шийднэ, санаа зовох хэрэггүй2 цаг 5 минутын өмнөТоть шувуу урт наслахын бэлгэ тэмдэг2 цаг 10 минутын өмнө149 тооны бод, 116 тооны бог хулгайлсан малын хулгайчдыг дайчлан баривчилжээ2 цаг 15 минутын өмнөБоливид 7 хүн амиа алджээ2 цаг 20 минутын өмнөСэрэмжлүүлэг: Гар утас хэтэвчээ далд халаасандаа хийж байхыг зөвлөж байна2 цаг 25 минутын өмнөЛампард: Ситигийн дээр байгаа нь сайхан2 цаг 30 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.