2-р сарын 2
10 цаг 50 минут

Их Жанжин Дамдины Сүхбаатар Хамниган хүн

Д.Сүхбаатар нь 1893 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр ОХУ-ын Чита мужийн Бооржийн районы нутагт манай улсын Улз голд цутгадаг Тарь нуураас хойш Дорнод аймгийн Чулуун хороот сумын хойд талд орших Гүн жалгатай нэртэй газарт цагаан дээлт жаахан Дамдин хэмээх хамниган айлын 2 дахь хүү нь болж Цагаангууд омгийн буриад Лувсангийн Хандаас төржээ. Түүний ах Чүлтэм хэдэн онд хаана төрсөн нь тодорхойгүй, их нүүдэл болоход нутагтаа үлдсэн аж. Охин дүү Д.Дулам нь ОХУ-ын Чита мужийн Бооржийн районы Бухын харуул нэртэй газарт 1906 онд төрж, аав ээж болон ээжийнхээ төрсөн дүү Лувсангийн Жанга, ойрын хамаатан Дамбийням лам, Намдагийн Жигмэд нарын хамт 1918 оны эхээр олон зуун өрх айлын хамт Монгол оронд нүүж ирээд одоогийн Халхгол сумын Таван Ташгайд нутаглаж байгаад 1930-аад оны эхээр зүүн хязгаарт Япон улс өнгөлзөж хил түгшүүртэй болоход тэдгээр айлууд одоогийн Цагаан-Овоо сумын нутагт нүүж ирж суурьшжээ. Д.Дулам нь тус нутагт бүх насаа өнгөрүүлсэн байдаг.

Д.Сүхбаатар нь монголчуудын нэгэн адилаар бага насаа хурга ишигтэй ноцолдож, тугал хариулж малын захад эцэг эхийн асрамжинд өнгөрүүлжээ. Тэрээр Бооржийн районы буриадын Хада Булагийн бага сургуульд амжилттай суралцаж төгсчээ. Тэднийхтэй айл хөрш нутаглаж явсан Дорнод аймгийн алдарт уяач Жигмэдийн Цэрэндоржийн эцэг Намдагийн Жигмэд, Д.Сүхбаатарын эхийн төрсөн дүү Лувсангийн Жанга, Д.Сүхбаатар нар нь хоорондоо ганц ганц насны зөрүүтэй үеийн хүүхдүүд байсан тул багадаа цуг тоглож наадаж өссөн ажээ. Д.Сүхбаатар бага сургуулиа төгсөөд Чита хотын орос гимназид элсэн орж 1908 онд төгсчээ Д.Сүхбаатарын эцэг нь Бооржийн районы Бухын харуулд орших хасаг цэргийн албанд олон жил харуулын алба хашсан байна. Д.Сүхбаатар нь төрөлхийн сэргэлэн цовоо хүүхэд байсан бөгөөд хил хамгаалах үүрэгтэй хасаг цэргүүдийг хар багаасаа дуурайн ах нарынхаа хамт морин дээрээс малгай шүүрэх, хонь шүүрэх, сэлэм эргүүлж бургас цавчих мэтээр сургуулилан байсаар эр төөлөх 15,16 насанд хүрэх үедээ эдгээр дасгал сургуулилтуудыг тун чадамгай хийж сурсан юмсанж.

Эцэг Дамдин нь Омск хотод хасаг цэргийн бага дарга нарыг бэлтгэдэг сургууль байдгийг сонссон тул хүү Сүхээгээ Чита хот дахь орос гимназийг төгсөнгүүт нь тэр үеийн тэргүүний хасаг хөвгүүдийн суралцдаг Омск хотын Кадетад сургахаар 1909 оны намар илгээжээ. Тэнд 3 жил суралцах хутацаандаа Д.Сүх нь цэргийн дасгал сургуулилтад бүрэн төгс боловсорчээ. Д.Сүхбаатар нь 1912 онд сургуулиа дүүргээд Оросын хаант засгийн армид пулемёт бууны сапааны даргаар томилогдсон байна. Нийслэл хүрээн дэх хаант оросын бүрэн эрхт тусгай төлөөлөгч И.Я.Коростовец, Монголын талаас Ерөнхий сайд сайн ноён хан Т.Намнансүрэн, цэргийн яамны сайд Г.Гомбосүрэн нар 1913 оны хоёрдугаар сард Орос, Монголын "Цэрэг бэлтгэн сургах гэрээ”-нд гарын үсэг зурж, Оросоос зээлээр авсан 2 сая рублиэс суутган төлөхөөр тохирчээ. Энэ гэрээ ёсоор Монгол Улс 2 морьт хороо, пулемёт бууны баг, их бууны салаанаас бүрдсэн нийт 1900 хүн бүхий цэрэгтэй болно. Тэднийг сургаж боловсруулахын тулд Оросын засгийн газар 2 штаб офицер (удирдах офицер), 15 обер офицер (ахлах офицер), 42 бага даргаас бүрдсэн сургагчдын багийг Өргөөд томилон ирүүлэхээр тогтжээ. Хаант Оросын армиас монгол цэргийг сургахаар ирсэн эдгээр 58 сургагч нарын дунд 1921 оны ардын хувьсгалын удирдагч нарын нэгээр тодорсон Оросын цэргийн хамниган бага дарга Дамдины Сүхбаатар байлаа. Монгол Улсад ирсэн цэргийн бага дарга сургагч нарыг буриад, халимаг, хамниган, тува зэрэг гол төлөв монгол угсааны хүмүүсээр бүрдүүлсэн бололтой. Тэд үндэс угсаа нэг болохоор халхчуудтай хэлмэрчгүйгээр үг хэлээ ололцож чадна гэж үзсэн байх. Д .Сүхбаатар нь 20 нас хүртлээ буюу Монголд ирэхдээ Д.Сүх нэртэй байжээ. Энэ нэрийг нь батлах баримт сэлт ч олон байдаг. Үүнийг билгүүн номч Б.Ренчин өөрийн дуртгал номондоо бичсэн байдаг. Д.Сүх Монгол Улсад ирсэн даруйдаа 3 настай Галсандэндэв гэдэг хүүтэй Дондооны Нэмэндэйн охин Янжинтай танилцжээ. Н.Янжингийн нөхөр нь 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд идэвхтэй оролцсон ноён хүн байсан бөгөөд Хятад, Сросын тагнуулын байгууллагын хар саварт өртөж хорлогдсон ажээ. Д.Сүх (хожим Д.Сүхбаатар нэртэй болсон), Н.Янжин (хожим Сүхбаатарын Янжмаа болж овог нэрээ өөрчилсөн) нарт сангаас гэр олгосон учир өрх тусгаарлажээ.

 

Д.Сүхбаатар морин дээр харайж гарах, үсэрч буух болон морины давхиа дунд хойшоо урагшаа бас хоёр тийш харайж савах нь нүдэнд оногдмооргүй түргэн, дөрөөгөө дээш нь холбож тавиад морин дээрээ босоо зогсож давхил дунд нь хоёр тийшээ цавчина. Даавуунд боож газарт тавиад давхиут шүүрүүлдэг мөнгөн янчааныг Сүхбаатараас өөр хэн ч авч чаддаггүй байжээ. Хурдаараа давхиж яваа мориныхоо ууцан дээр сандайлан сууж, зүг бүхэндээ буй байг чадмагаар буудаж мэргэн онодог. Сүхбаатар савлуур, дүүжин дээр сургууль хийж байхыг үзвэл толгой, хөл нь чухам аль болохыг ялгаруулахад бэрхтэй гэж Хужирбулан дахь монгол цэргүүд бахдан дурсдаг байжээ хэмээн Дамдины Сүхбаатар намтар зохиолын 30,31 дэх талд бичжээ. Хужирбулан дахь монгол цэргүүд түүний Сүх гэдэг нэрийг мэдэхгүй тул өндөр гоолиг нуруутай учраас Гоймон баатар гэх болж, 1918 оны хүртэл Баатар гэж нэрлэж байсныг нь 5, 4 дүгээр зэргийн жинс, тогосын отгоор шагнасан Богд хааны зарлиг дээрх Баатар гэсэн нэр нь гэрчилдэг. Д.Сүх нь Гоймон баатар гэдэг нэрээрээ ард олны дунд ихэд алдаршжээ. Үүнээс үзвэл Д.Сүхбаатарын эцэг Дамдин ОХУ-ын Чита мужийн Бухын харуулын апбанд алба хашиж байх үед хасаг цэргийн сургуулилтыг багаасаа харж дадлагажсан, Омскийн цэргийн бага дарга нарыг бэлтгэдэг Кадетад 3 жил суралцах хугацаандаа бүрэн төгс боловсорсон болох нь тодорхой харагдаж байна.

 

Д.Сүхбаатар Омскийн Кадет төгсөөд Оросын цагаан хааны цэрэгт алба хааж байх үедээ өмсөж байсан суран мөрөвчтэй бага даргын хувцасаа өмсөөд 1921 оны 5-рсарын 17-өдөр Хиагт хотноо Кубанийн алдарт V морьт дивизийн удирдах бүрэлдэхүүн болох цэргийн дарга 16 хүний хамт авахуулсан фото зураг түүхэн үнэний бодит гэрч болж үлджээ. Энэхүү фото зураг нь МАХН-ын түүхийн институтээс 1974 онд хэвлүүлсэн гэрэл зургийн цомогт орсноос гадна Е.Д.Соловьев, А.И.Чугунов/По граничние войска СССР1918-1928/ Москва 1973 гсад номын 781 дэх талд хэвлэгдсэн байна. Энэ зураг дээрх хүмүүс нь ардын журам цэргийн 16 зөвлөх сургагч нар бололтой. Зураг дээр ардын журамт цэргийн штабын дарга монгол нэр нь Эрдэнэ хэмээх Стретенскийн морин бригадын дарга П.И.Литвинцев байна. Тройцкоосавск дахь Зөвлөлт Орос улсын ардын комиссарын төлөөлөгч ардын комиссар О.И.Макстенекийн тушаалаар П.И.Литвинцев, Г.И.Демко, улаан цэргийн дарга Лятте, Беритте, Лярский, цэргийн эмч Ружецкий, тагнуулч Ленский, Александров, офицер И.В.Давыдов, Волков, Мельников, Михиал Афсина нарын 16 зөвлөх сургагчийг Монгол ардын журамт цэргийн зөвлөх сургагчаар томилсон байна. Ардын Засгийн газраас тэдэнд сар бүр 300 төгрөгийн тэтгэмж олгож байсныг архивын баримт гэрчилдэг.Жанжин Д.Сүхбаатарын удирдсан 400 орчим хүнтэй ардын журамт цэрэг Хиагт хотод бүгсэн Хятадын гамин цэргийн 1500 орчим хүнтэй цэргийн хүчтэй 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр тулалдаж их буу, пулемётын сум дуусч ухрахад Оросын улаан цэрэг зэвсэг сум хэрэглэлээр нөхөн хангалт хийж, П.И.Литвенцевийн удирдсан Стретенскийн морин бригадын цэргүүдэд урьдаас бэлдсэн монгол хувцас өмсгөж үдшийн бүрийгээр давшилт эхэлж, шөнө дунд Хиагтаас гамин цэргийг ховх цохин хөөжээ. Бут ниргүүлсэн гамин цэргүүдийн үлдэгдэл хүч хойд хил дээр амиа тээж ирэхэд нь улаан цэргүүд тосон авч вагонд суулган Бээжин рүү буцаасан гэдэг. Зөвлөлт оросын Большевик нам Хятадын Гоминданы намтай холбоо, гэрээтэй байсан болохоор манай цэрэг Хиагтад танай цэрэгтэй тулалдаагүй гэж худал залахаас өөр арга байгаагүй тул цэргүүддээ монгол дээл хувцас өмсгөхөд хүрсэн биз ээ. 1917 оны арваннэгдүгээр сарын 07-ны өдөр В.И.Ленин тэргүүтэй большевикүүд төрийн эргэлт хийж Оросын хаант засгийг унагаж, Автономит Монгол Улсын цэрэгт сургагчаар ажиллаж байсан 58 цэргийн офицероо эргүүлж татжээ. Яг энэ үед Д.Сүхбаатар нь ардын хатанбаатар Магсаржавын удирдсан 3000 цэргийн бүрэлдэхүүнд пулемёт бууны салаатайгаа харчин гүн Бавуужавын цэргийн үлдэгдлийг дарахаар хил ийн чанадад Хятадын нутагт тулалдаж байсан учир Монгол Улсад үлдэж хоцорчээ.

Хатанбаатар Магсаржав Богд хааны зарлигаар дорнод хил хязгаар нутгаа төвшитгөж, мөн оны арванхоёрдугаар сарын эхээр Нийслэл хүрээнээ эргэж иржээ. Д.Сүхбаатар нь орос нутагтаа буцахаас бултаж, гарал үүслээ нууцалж хамниган буриад биш, хайс овогтой Төгөөгийн Дамдины хүү халх хүн болж хувирсан байна. Гарал үүслээ нууцлахдаа Д.Сүх нэрээ өөрчилж, Д.Сүхбаатар нэртэй болжээ. Д.Сүхбаатар нь Янжмаагийн төрсөн эцэг Д.Нэмэндэйн хөрш нэг нутаг усны хоосон ядуу айл Төгөөгийн Дамдиныхтай танилцаж хуурай ах дүү болон дотноссон гэдэг. Угийн сэргэлэн залуу болохоор Сүхбаатар нь Цэцэн хан аймгийн ЁСТ бэйсийн хошууны халх хүн болж хувирчээ. Тусгаартогтносон Богд хаант улс, Автономит Монгол Улсын цэрэгт 7 жил алба хаасан үе нь Д.Сүхбаатарын амьдрал, тэмцэл, улс төр, үзэл санааны төлөвшилд тодорхой нэг шат болсон бөгөөд улс орныхоо тусгаар тогтнолыг эрхэмлэх, түүний эрх ашгийг хамгаалан амь бие хайргүй тэмцэх үзэл суулгажээ. Соц нийгмийн үед Сүхбаатарын түүхэнд тэр болгон эс дурдагдсан нэгэн түүхийг энд цухас тэмдэглэн үлдээх нь зүйтэй болов уу хэмээн санаад түүнийг энд дурдъя. Богд хаант Монгол Улсын үед өнөөгийнхнөөс парламентын топголцооноос илүү дэвшилтэт хоёр танхимтай тогтолцоотой байжээ. Д.Сүхбаатараар толгойлуулсан доод танхим Хятадын элчин сайд Чен И-гийн Монголыг Хятадын нэг хэсэг болгох гэсэн тулган шаардлагыг нь удаа дараа эсэргүүцэж байсан боловч харамсалтай нь Шанзав Бадамдорж тэргүүтэй түүний тойрон хүрээлсэн дээд танхимын хэсэг нөхөд Чен И-гийн тулган шаардлагыг хүлээн зөвшөөрч байсан нь өдгөө ил болсон бөгөөд тэр үед ч Д.Сүхбаатар тэргүүтэй эх орныхоо төлөө тэмцэж байсан нөхдийн түүхэн ач гавьяа өнөөгийн Монгол Улс бүрэн бүтэн тусгаар улс болоход түүхэн хувь нэмэр оруулсан нь дамжиггүй билээ.

Цагаан дээлт жаахан Дамдинг архи нэлээн балгадаг, мөрийтэй тоглох дуртай нэгэн байсан гэдэг ч, нэлээд чинээлэг амьдардаг байсан тулдаа хүү Сүхээгээ орос гимназид сургаж, боловсрол мэдлэгтэй хүн болгоод зогсохгүй Омскийн Кадетад 3 жил сургасан байдаг. Үүнээс үзвэл эцэг нь ихээхэн алсын хараатай, ухаалаг бодлоготой хүн байжээ. Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг гэдэг монгол ардын зүйр цэцэг үг бий. Ухаалаг аавын хүү удмаа дагаж ухаант хүн болох нь зүй юм. Д.Сүхбаатарын хайсу овгийг хаанаас ч хайгаад олсонгүй. Хамниганы 130 овог, буриадын 11 овгийн 100 хөхүүр, баргийн 87 овог, үзэмчиний 52 овгийг шүүрдэн үзэхэд ер олдсонгүй. Харин хайс овог Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын халхчуудын дотор мөн Өвөрмонголын Зүүн Үзэмчин хошуунд байгаа нь маш ховор овгийн нэгд тооцогддог аж. Д.Сүхбаатар нь Төгөөгийн Дамдины хүү болж халх хүн болж хувирахдаа хайс овогтой болсон нь эргэлзээгүй. 1922 онд хүн ам мал хөрөнгийн улсын тооллого явагдахад улсын тоологч түүний овгийг Хайсу гэж андуурч бичжээ гэсэн дүгнэлтэд эрхгүй хүрч байна. Д.Сүхбаатар нь тухайн цагийн монгол хэл, бичгийн нэрт эрдэмтэн Онход овогт Сангижавын Жамъян гүнд шавь орсон нь 1920 оны сүүл хавиар болов уу. Д.Бодоогийн тэргүүлсэн ардын намд С.Жамъян багтаж байсан билээ. Түшмэдийн ба Ардын нам 1920 оны зургадугаар сарын 25-нд нэгдсэнээс хойш тэд бие биеэ мэддэг болсон байж болох талтай. Ингэхлээр Д.Сүхбаатар нь апиваа бичиг хэрэг захидлаа С.Жамъянаар хянуулдаг байсан байж мэдэх юм. Зарим хамниган үгийг С.Жамъян зассаныг Сүх баатар судлаач О.Пүрэв хамниган үгийг манж үг хэмээн эндүүрч Д.Сүхбаатарыг манж үг мэддэг хэмээн ташаарсан нь гарцаагүй. С.Жамъян гүн монгол хэлнийхээ утга гүн, яруу тансаг хэллэгийг гарамгай эзэмшсэн их бичгийн эрдэмтэн хүн байсан билээ.

Д.Сүхбаатар нь С.Данзантай танилцсанаар Ардын хувьсгалд удирдах үүрэгтэй оролцох боломж түүнд тохиосон байна. Магсар хурцын Дугаржавын дурдатгалд: “Хятадын цэргийн генерал Сюй Шү-жан үлэмжхэн тооны цэрэгтэй 1919 оны арваннэгдүгээр сард Монголд цөмрөн ямар ч эсэргүүцэлтэй тулгаралгүй Нийслэл хүрээнд орж ирээд Богд хаан болон түүний засгийн газрыг цэргийн хүч хэрэглэн элдвээр сүрдүүлж арваннэгдүгээр сарын 17-ны өдөр Монголын автономит эрхийг сайн дураар устгах хүсэлт бичгийг гаргуулж Хятад улсын бүрэн эрхшээлд оруулсныг нь мэдсэн даруйдаа буюу 1919 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр Баруун өргөөний улаан сахиусны өмнө С.Данзан, Д.Сүхбаатар, М.Дугаржав, Д.Догсом, Ө.Дэндэв, Тогтох, Гапсан, Дапай, Цэнд, Даш ... нар хүж барьж ах дүү бололцон тусгаар тогтносон төр, бурхан шашнаа хамгаалах үйл хэрэгт нэгэн амь, сэтгэлээр зүтгэхээр ариун тангараг тавьж, ерөөлийн үг бичиж, бурханд өргөж анхны хувьсгалт нууц бүлэг үүсэн бий болсныг С.Данзан, Д.Сүхбаатар, Д.Догсом, М.Дугаржав, Ө.Дэндэв нар Богд гэгээнд мэдэгдеэн” тухай бичсэн байдаг нь одоо архивт бий. Хувьсгалт нууц бүлэг байгуулагдсан цагаасаа эхлэн итгэлт нөхдөө эгнээндээ элсүүлж, улмаар Түшмэдийн нам байгуулагдах суурь нь болжээ. Нам өөрийн туг, сүлд дуутай байсан аж.

 

Хаант Орос улсад цэргийн эрдэм эзэмшсэн, орос хэл бичиг мэддэг Д.Сүхбаатарыг Ардын хувьсгапд маш их үүрэг гүйцэтгэж чадна хэмээн С.Данзан урьдаас тооцоолон харж, түүнийг өөрийн байгуулсан Түшмэдийн намд гишүүнээр элсүүлэн их хэргийн төлөө хамтран зүтгэжээ. Тэгээд ч Д.Сүхбаатар хойд хөрш Зөвлөлт Орос улс, Большевик намтай холбоо тогтоох, цэрэг зэвсэг, санхүүгийн тусламж авахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн байна. Монгол Улсын ардын арми байгуулагдах үндэс суурь нь болсон 400 орчим хүнтэй партизаны отряд буюу ардын журамт цэргийг эмхлэн байгуулах ажлыг Д.Сүхбаатар богино хугацаанд гардан гүйцэтгэж Хиагт хотыг 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Хятадын гамин цэргээс чөлөөлөх онц чухал ажлыг биечлэн удирдаж, хувьсгалчдын гол түшиц газрыг бий болгосон юм. Монгол оронд ардын хувьсгал ялах урьдчилсан нөхцөл, боломж ийнхүү бүрдсэн түүхтэй. Энэ өдрийг Монгол Улсын ардын арми мэндэлсэн өдөр гэжжил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

Д.Сүхбаатар 1921 оны долдугаар сарын 10-ны өдөр Нийслэл хүрээнд Эвслийн засгийн газар байгуулагдахад Цэргийн яамны тэргүүн сайдаар Богд хааны зарлигаар томилогдсон юм. Д.Сүхбаатарыг хамниган гаралтайг нотлох баримт цөөнгүй байна. Эхний нотолгоог дурдвал, миний бие нь Чойбалсан хотын иргэн Дорнод аймгийн мал эмнэлгийн газрын даргаар олон жил ажилласан буриад судлаач “Монголын буриад зон" номын зохиогч 83 настай Дугаржавын Дамдинжавтай уулзаж байхад тэрээр Цагаан-Овоо сумын Галуут нэгдлийн дарга, Монгол Улсын гавьяат нэгдэлчин асан Доржийн Батхуяг гуай надад нэгэн удаа, “Жанжин Д.Сүхбаатар бол хамниган хүн шүү дээ” хэмээн хуучилсан гэж ярьсан юм. Д.Сүхбаатарын садан төрлийн хүмүүс дотор хамнигад цөөнгүй бий. Тухайлбал, Уляад хамниган Тарвийн Дэжид, баягид хамниган Т.Раднаабазар, шар намиад хамниган Бадамын Буджав нарыг энд дурдаж болно. Монгол Улсад Д.Сүхбаатарын эхийн талын хамаатан садан бүрэн бус мэдээгээр 540 хүний нэрийг тодруулсан. ОХУ-д Д.Сүхбаатарын ах Чүлтэм, үеэл дүү Дамбын үр сад, БНХАУ-ын ӨМӨЗО Хөлөнбуйр аймгийн Шинэхээн хошуунд эхийнх нь дүүгийн үр сад нар нутаглажбайна. Тэдэнтэй одоогоор холбогдоогүй байна.

Хамниган угсаатан өнгөрсөн 4000 жилийн урт хугацаанд төв халхын нутаг Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон голуудын сав нутгаар нутаглаж иржээ. Балар ойн иргэд болох барга, дөрвөд, буриадтай айлсан амьдарч эзэн Чингисийн их Монгол Улсын бүрэлдэхүүнд багтаж байсан 108 аймгийн нэг юм. Хамниган угсаатныг зарим эрдэмтэд Эвенк гаралтай гэж улмаар адилтган үздэг. Энэ нь огтоос үндэслэлгүй таамаг гэлтэй. Учир нь эвенк үндэстэн гэж Монгол нутагт байхгүй, байгаа ч үгүй. Иймд хамниган угсаатанг тунгүүс гаралтай гэж үзэх нь буруу. Харин монгол нутагт үүссэн эртний олон аймгуудын нэг агаад монгол ундэстний нэгэн хэсэг гэж үзэх нь зүйтэй болов уу. Монголын нууц товчоонд Добу мэргэн гунжин бугын гуяар сольж авсан Малиг баяуд овгийн хамниган зарцын тухай гардаг. МНТ-д Малиг баяуд хэмээн тэмдэглэгдэн үлдсэн овог нь өдгөө ч Хамнигадуудын дунд байгаа нь хамниган нар эртнээс нааш Монгол нутагт амьдарч ирсний нэгэн нотолгоо мөн буй за. Энэ нь хамниган нар эртнээс нааш монгол нутагт амьдарч ирсний нэг нотолгоо мөн. Б.Ренчин гуай хамниган хэл аялгууг 30 жил судпаад “Хамниган аялгуу” ном бичсэн нь одоо олдохуйяа бэрх болжээ. Тус номонд Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон голын нэрийг анх хамнигад өгснийг дурдсан байдаг. Эрдэмтэд хамниган угсаатны гарал үүсэл дээр одоо ч гэсэн янз бүрийн таамаг дэвшүүлсээр байна. Монгол үндэстний бүрэлдэхүүнд буриадын нэгэн адилаар хамниган угсаатныг хамруулах нь зүйтэй. Хамниган нар угаас монгол гаралтай болохоор казах, түрэг, эвенк, түнгүүс мэтийн харь угсаатан биш болов уу. Академич Б.Ренчин “Хамниганыг 4000 жилээс нааш монгол, түрэг лүгээ оролцсоор ирсэн хуучин их үндэстэн даруй мөн болох бөгөөд бие бялдрын шинж ба хэлний байдал нь нэгэн их үндэстний ард хэмээн мэдэгдмээр баймой” гэж “Монгол Ард Улсын хамниган аялгуу” (1969) номдоо бичжээ. Оросын эрдэмтэн А.Т.Решетов “Эл угсаатан МЭ-ны II зууны үед бүрэлдсэн” гэж бичсэнээс үзэхэд хамниган угсаатан өнө эртнээс нааш төв Азийн өндөрлөгт монгол, түрэг лугаа аж төрөн ирсэн агаад Хамниган хэмээн өөрсдийгөө өдий хүртэл нэрлэн ирсэн зарим нэг овог МНТ-д дурдагдан тэмдэглэгдэн үлдсэнээс үзвэл Хамниган хэмээх ард нь өвөг монголчууд тэдэнтэй холбоотой нь магадтай үнэн хэмээн Монгол Улсын Хамниган Судлалын Төвийн Удирдах Зөвлөлийн дарга, хатиган хамниган Санжаагийн Мөнхжаргал үздэг ажээ.

Д.Сүхбаатар нь Монголын ард түмний дунд ардын баатрын ёсоор домоглон хэлэлцдэг үндэсний баатар болж түүхэнд мөнхөрсөн юм. Түүхэн үнэнийг улс төрийн зорилгоор мушгин гуйвуулсныг нь засах гэж хичээснээс бус өөртөө нэр алдар олох зорилго өвөрлөж түүхэн үнэн, архивын бодит баримтуудыг засварлаж гуйвуулсангүй. Жинхэнэ үнэн далд нууцлагдсаныг нь олж хараад бодит баримтад тулгуурлан бичсэнийг минь өргөн олон түмэн уншигчид, түүхч эрдэмтэн мэргэд ойлгох биз ээ. 1921 оны гуравдугаар сарын 1,2-ны өдөр Оросын Дээд Шивээнээ хийсэн Монголын хэсэг хувьсгалчид, зарим аймаг хошууд, ардын журамт цэргийн төлөөлөл оролцсон оросын большевик намын шууд зааврын дагуу хийсэн зөвлөгөөнийг “МАХН-ын анхдугаар их хурлын протокол”, Монголын Хиагтхотноо 1921 оны гуравдугаар сарын 3-ны өдөр хийсэн зөвлөгөөнийг “МАН-ын хурлын бичиг" гэсэн нь үүнийг уншсан хэнд ч эргэлзээ төрөхөөр байна. Э.Ринчино зөвлөгөөний протоколыгсүүлд нь засварласан бололтой. Орос эх нь зөрдөг гэнэ билээ. Оросын Зөвлөлт Засгийн төлөөний хүн Макстенек хурал дээр хэясэн үгэндээ: ”...

 

Монгол Ардын Нам байгуулагдсанд маш их баяр хүргэсэн ....” нь МНРП нам байгуулагдсаныг гэрчилж байна. Д.Сүхбаатар хорлогдож нас барахад хувцаснаас нь МНРП намын батлах олдсон гэдэг. С.Данзангийн гэрт нууц байдалд 1920 оны зургадугаар сарын 25-ны өдөр Ардын ба Түшмэдийн намын 47 хүн хуралдаж МАН-ыг анх байгуулж мөрийн хөтөлбөрөө батлан С.Данзанг намын анхны даргаар сонгосныг түүх гэрчилдэг. 1924 оны наймдугаар сарын 30-ны өдөр МАН-ын III их хурлын 26 дахь өдөр намын дарга СДанзанг хилсээр цаазалж маргааш нь Э.Ринчино 1921 оны гуравдугаар сарын 01-ний өдрийг МАН анх байгуулагдсан өдөр гэж хүчээр батлуулсан нь түүхэн үнэнийг үгүйсгэсэн хэрэг юм.

 

Эцэст нь дурдахад, миний бие нь их жанжин Д.Сүхбаатарын уг гарвалыг тодруулахаар 2016 оны дөрөвдүгээр сараас эхлэн хөөцөлдөж бичсэн нийтлэлээ “Зууны мэдээ” сонинд 2017 оны гуравдугаар сарын 15-20- ны өдрүүдийн таван дугаар дамжуулан гаргасан. Өнгөрсөн оны хоёрдугаар сарын 1-ний өдөр "Зууны мэдээ" сонины №24 (5731) дугаарт хамниган хүн болох талаар бичсэн билээ. Одоо 200 хуудас бүхий номыг хамниган судлаач С.Мөнхжаргалтай хамтарч бичээд байна. Дамдины Сүхбаатарын эцгийн овог ба ургийн омгийг мэдэх хүн одоогоор олдоогүй байгаа учир номоо хэвлүүлэх ажил хойшлогдсоор байгааг энд дурдах нь зүйтэй байх. Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат Жалцавын Жамц агсаны эхлүүлсэн ажлыг нэр төртэй үргэлжлүүлж буйдаа миний бие баяртай байдаг юм.

 

Цэдэндоржийн МӨНХДОРЖ

73
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

73 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.26.193Гэгээн үнэн   • 3 сарын 4. 10 цаг 57 минут

Гайхалтай сайхан түүх. Ухаантай хүн ухаантай л байдаг юм байна. Хамниган буриад гэдгээ нуугаагүй бол 1930-1940 оны буриадуудын хядлага бүүр 1-ийг ч үлдээхгүй дуусгах байсан нь гарцаагүй

139.5.218.61Зочин   • 2 сарын 12. 11 цаг 24 минут

Сүхбаатар аймгаас гаралтай тэгээд л Сүхбаатар аймаг гэж нэрлээ биздээ бидэнд тэгж л заадаг түүхэнд тэгж л бичиж байсан Яг үнэний ортой нь бол Өвөрлөгч газраас ирсэн барга хүн л гэдэг байсан ш дээ юун оросоос ирсэн ХАМНИГАН болоод явчихваа Өвөг эцэг нь Өвөр монголоос ирж Одоогийн Сүхбаатар аймагт амьдарч байсан Дамдин гуай Сүх хүүг бага байхад Амгаланд ирж суурьшсан Барга ястай МОНГОЛ хүн. Янжмаа гуайг байхад түүхийг ингэж л бичиж байсан. Янжмаа гуай СҮХБААТАР барга бишээ хамниган буриад хүн гэж хэлээгүйш дээ Бодитой бич лдээ

43.242.241.153Зочин   • 2 сарын 11. 11 цаг 55 минут

Амгаланд төрсөн хүн шүү төрсөн гэрийн буйр нь одоо байгаа шүү

202.9.45.114MANJ HAMNIGAN BOLCHIHVUU   • 2 сарын 11. 11 цаг 32 минут

HUTSDAG HUJAA NAR ODOO SUH JANJNIIG MAANI HAMNIGAN MANJ BOLGOOD HAYCHIHLAA BITGII SHAA

112.72.15.198сүхбаатарыг хэт мэдэгч   • 2 сарын 11. 10 цаг 13 минут

хамаатаныхан хүмүүс өөрсдийгөө хамниган буриад биш цэвэр монгол тийм юм аав ээжэээсээ огт сонсоогүй гээд бн

202.9.43.213Зочин   • 2 сарын 10. 23 цаг 21 минут

Манай түүхэнд ихээхэн будлиантай ардын хувсьгалд тохируулж гажуудсан юм их байдаг нь үнэн.бид 4 пулематтай 400 партизан /3хоногоос 3сар цэргийнбэлтгэл хийсэн/ардууд 10мянган гаминг бут цохисон гэж заалгасан.Гэхдээ аль 78онд Алтанбулагийн хувьсгалын музейг үзэж явахад нутгийн хүн хилийн цаанаас хиагтаас Оросууд их буугаар буудаж тусалсан юм гэсэнд илүү итгэж билээ.

43.242.243.226Зочин   • 2 сарын 10. 11 цаг 54 минут

Хуцсан байна.

202.9.43.213Зочин   • 2 сарын 10. 11 цаг 14 минут

Надад бол үнэн санагдлаа.Оросууд Сүхбаатарыг хорлосон гэдэг нь батлагдах шиг.Учир нь Ийм Оросын цагаан хааны офицер байсан түүхдээ хүн урт наслах ёсгүй,тэгээд ч их нүүдлээр орж ирсэн буриадуудыг Сүхбаатар хэлмэгдүүлэх гүй байсан юм байна.

103.212.118.146Зочин   • 2 сарын 10. 10 цаг 25 минут

bvx mongol ovog negdex gej Xallxad olon sain er irj bsni neg n Svx janjin gej oilgoloo

66.181.180.206уугуул   • 2 сарын 10. 10 цаг 22 минут

одоо тэгэхээр сүхбаатар аймгийг Янжмаа аймаг гэхүү

66.181.187.10Lord   • 2 сарын 9. 4 цаг 35 минут

Yun Oros orond gimnazi ene ter ve?Yu yu bicheed bgaa yum be?Komentern Mongold erx medlee togtooxiin tuld Svx janjinii neriig ix ashiglaj eldeviin xudal bolson boloogvi vlger zoxioson boloxoos Manj xamnigan garalgvi Vzemchin garaltai xvn shdee.Ardiin Namiig baiguulaagvi svvld ni elsej bsn.Mongoliin anxnii evseliin Zasgiin Gazriin Tsergiin Yaamnii Said bsn.Bvr Bogd xaanii xuurai xvv bsn Gvn tsoloor shagnuulj bsn gesen barimt ch bii. Monxdorjoo ex survaljaa bich!!!Esvel sanaanaasaa shaaxaa boliz vz!!!!

66.181.187.10Lord   • 2 сарын 9. 4 цаг 28 минут

16-18 nas xvrtlee Ortoo xoorond ulaach xiisen.18 nasandaa tseregt tatagdaad Xujirbuland alba xaaj bsn.Baatar Vangiin tseregt bxdaa Tsaxariin Gvn Bavuujaviin esreg baildaand todorch Baatar tsol avsan.Avtnomit Zasaglal ustaxiin omno tsergee xalagdaad xevlex vildvert vseg orogch xiij bsn.Tegeed Danzang ix dagadag dotno noxorloj bsn.Ardiin Namd neleen svvld elssen gej unshij bsn yum bna.Oros ulsaas tuslamj guix gej yavaad Ulaan-Vvd ochood tendeesee ireed Tsergiin Yaamnii Said bolj bsn......gej l unshij sudalj oilgoson yumsan.Yun Xamnigan Manj ve?

66.181.187.10Lord   • 2 сарын 9. 4 цаг 21 минут

Monxdorjiin bichsen ni xudlaa yum shig sanagdaad bna.Ex survaljaa xaanaas avsanaa bichix xeregtei shvv dee!!!Minii unshij oilgosnoor Svx janjinii aav Damdin ni Ovormongoliin Vzemchin xvn bsn.Tegeed tuxain veiin Darigangiin hoshuund nvvj ireed aild zaragdaj amidraxdaa ter ailiin oxin Xandtai xair setgeltei bolood xvv torvvlsen.Tegeed Xvreend nvvj ireed Maimaachin dvvregt odoogiin Amgalangiin Ortoond irj amidarsan gej unshsan yum bna.Svx 14 nasandaa Onxodiin Jamiyan Gvnd shavi orood gereeg mongol bichig 4 argiin too zaalguulsan.

202.126.89.90Зочин   • 2 сарын 8. 18 цаг 42 минут

Чи битгий хуцаа Галсансүхээс иш татлаа

103.240.240.73БӨӨ БАТАА   • 2 сарын 8. 10 цаг 00 минут

АН-н анхны 13гэдэг ихэнх нь ирлийз буриад бага ястангууд байсан болохоор сөрөг хүчний удирдагчийг ГАДААДААС ОРЖ ИРСЭН БАГА ЯСТАН БОЛГОЖ ТАРХИ УГААХ АЖИЛЛАГААНД ЭЛБЭГЭЭ ИХЭЭХЭН МӨНГӨ ХӨРӨНГӨ ЗАРЖ, СҮХБААТАР-Г ХОЙНООС ОРЖ ИРСЭН БУРИАД ЧОЙБАЛСАНГ УРДААС ОРЖ ИРСЭН БАРГА ХЯТАД БОЛГОЖ БГАА ГЭСЭЭН

202.126.89.21Зочин   • 2 сарын 7. 22 цаг 23 минут

Baabariin tvvhiig unshaarai us ni dotogsh harsan naiz naraa. Tegvel honinoosoo uur haragdana

202.126.89.21Зочин   • 2 сарын 7. 22 цаг 19 минут

....buriaduud orosiin tsagaan haand beleg barij dagaar orson bus uu...oin irged gej ta nariin tuhai nuuts tovchoond todorhoi bichsen bishuu . Ihenh ni urvagch shuu dee

124.158.95.187Зочин   • 2 сарын 22. 12 цаг 54 минут

ариун шудрага тэмцэл манжид дагаар ихэнх нь орсонд үед болсон хэрэг шүү дээ

202.126.89.21Зочин   • 2 сарын 7. 22 цаг 15 минут

Chingis bas buriad uu

202.126.89.21Зочин   • 2 сарын 7. 22 цаг 14 минут

Hutsvaa buriaduud...

202.9.43.251Зочин   • 2 сарын 7. 22 цаг 04 минут

Үнэн худал нь мэдэгдэхгүй элдэв юм бичсээр монгол толгой үгүй боллоо. Толгойгоо сайтөр угаалгасан учраас одоо юм мэдэх хүнгүй болсоны зэрэгцээ монгол эрдэмтэд,их мэдэгчид маш олон болсон ч дэлхийд гарах бүтээл даанч алгадаа

49.0.171.43Зочин   • 2 сарын 7. 21 цаг 18 минут

manj garaltai hun baisan gej yaridag unen baij magadgui

66.181.176.97kkk   • 2 сарын 7. 18 цаг 37 минут

neere soliorch duusahgui yumaa, ertnii tuuhte Mongol geed bdag haana bnaa. Tsagaan deelt Damdin gej yaduu hohi taij bsan Amgalanbaatart suuld amdarch bsa gej emee maani yarj blaa

66.181.160.105Зочин   • 2 сарын 7. 17 цаг 47 минут

ургах нараа зүүнээс манддаг хэмээн эндүүрдэг хүмүүс улс Монголын унг галын хүүгээ минийх чинийх тэрнийх хэмээн хэмхэлдэх юутай гунигтай.халх,ойрад, хамниган........ хэн ч байсан адилхан хөх тэнгэрий үр сад шүүдээ,

66.181.191.93Дорж6   • 2 сарын 6. 12 цаг 48 минут

Шаа пизда мин

103.26.193.12Дип   • 2 сарын 6. 12 цаг 28 минут

Орос гүрэн Японд ялагдсанаасаа хойш 1907 оноос Монголыг Хятадаас салгаж, нөлөөндөө авах зорилт тавьсан. Чингэхдээ Хятадтай дайн хийлгүйгээр эдийн засаг, соёл, боловсролын аргаар монголчуудыг татахаар шийдсэн байдаг. Мөн шууд цэргийн тусламж үзүүлэлгүйгээр офицэрүүдээ армиас чөлөөлж, сайн дураар нь сургагчаар илгээх, буу зэвсгийг мөн далдуур өгөх зэрэг ажиллагааг явуулсан байдаг. Энэ нь явсаар хувьгалыг экспортлох ажиллагаа болсон.1924 оны 5- р сарын 31- ний гэрээ нь оросын тактик бсн ба МУ ч о/у статусаараа Хятадын бүхэлдхүүнд бсн ...

203.91.115.44Зочин   • 2 сарын 6. 9 цаг 04 минут

За за . Сүхбаатарчууд бид чинь Хамниганчууд юм байна ш байна ш дээ.

182.160.1.19Зочин   • 2 сарын 6. 8 цаг 12 минут

Сүхбаатар бол өвөрлөгч нөхөр байсан болохоор ингэж гуйвуулаад байгаа юм. Юунаас нь ичдэг юм. Өвөрмонгол бол монгол үндэстэн шүү дээ.

124.158.95.187Зочин   • 2 сарын 22. 12 цаг 51 минут

Монгол гэдэг үндэстэн цагаан хэрэмээс Байгал нуурт хүртэл, Хянганы нуруунаас Алтай нуруу хүртэл ард түмэн нь амьдарсаар л байна.

182.160.1.19Зочин   • 2 сарын 6. 8 цаг 09 минут

Сүхбаатар өвөрлөгч нөхөр байсан болохоор л ингэж худлаа гуйвуулад байгаа юм. Битгий ич. Өвөрмонголч адилхан монгол.

182.160.1.19Зочин   • 2 сарын 6. 8 цаг 07 минут

Сүхбаатар өвөрлөгч эр байсымаа.

208.54.80.138Монгол   • 2 сарын 6. 4 цаг 31 минут

Дуслаас далай гэдэг шиг олон ястан угсаатнаас улс бүрддэг. Хамниган халх ойрад бүгд монгол шүү дээ. Нэг нэгнээ элдвээр дуудаж сарниулах хэрэггүй. Ямар ч угсаатай байсан монгол улсад их гавьяа байгуулсан хүн. Түүхээр үнэнийг батлавал зөв үйл шүү дээ. Баатар зоригт ухаани мэргэд заавал халх боржигон байх албагүй. Гарал угсаагаар хийсэн ажил алдар гавьяаг үгүйсгэж болохгүй.

64.119.23.127Zochin   • 2 сарын 5. 11 цаг 07 минут

Нэг мөсөн орос хүн байсан гээд бичихгүй юу даа. Тэгээд дараа жилээс шаравтар үстэй болгоод. Сүүлийн үед түүх мэддэг юм шиг захиалгаар юу дуртайгаа ярьж бичдэг хүмүүс их болж дээ

84.0.104.85Зочин   • 2 сарын 4. 20 цаг 59 минут

Бас Хамниган болгочихсон уу. Бүх л алдартай хүмүүстйг хамниган болгох гээд байгаа хэсэг хүмүүс байгаад байна уу. Хүний муу хамниган гэдэг үг үнэний ортой л юм байна

122.201.21.24Зочин   • 2 сарын 4. 12 цаг 27 минут

ТҮҮХ Л БОЛ ТҮҮХ БИДНИЙ БАГАД ЖАНЖНЫ ААВ СҮХБААТАР АЙМГААС ГАНЦ БИE ХҮРЭЭНД ИРЖ ХАНД ГЭДЭГ ЭМЭГТЭЙТЭЙ АМЬДАРЧ СҮХ ГЭДЭГ ХҮҮТЭЙ БОЛСОН . БАС НЭГ ОХХИН ДҮҮТЭЙ . СҮХ ХҮҮ БАГААСАА СЭРГЭЛЭН ЦОВОО ӨСӨЖ КОНСУЛЫН ОРОС ХҮҮХДҮҮДТЭЙ ТОГЛОН БАГААСАА ОРОС ХЭЛ СУРСАН . ДАРАА НЬ ЦЭРЭГТ ЯВЖ ЦЭРГИЙН ЭРДЭМД ОНЦГОЙ САЙН СУРАЛЦАЖ ГОЙМОН БААТАР ГЭДЭГ ЦОЛТОЙ БОЛСОН . БИДЭНД ИНГЭЖ ЗААДАГ БАЙСАН .ӨӨРӨӨР МЭДЭХИЙГ ХҮСЭХГҮ

202.179.26.57мөнхдоржид   • 2 сарын 4. 11 цаг 16 минут

атаархал чамд хэрэггүй араамандаа яжиганаарай

64.119.23.83Зочин   • 2 сарын 3. 20 цаг 06 минут

zochin ene odoo tvvh guivuulaad yu bolj bnaa yu medej ingej bichij bgaan bol oo

66.181.161.103зочин   • 2 сарын 3. 19 цаг 01 минут

хэ хэ Хамниган дотроо ямар ургын овогтойг мэдэхгүй байж түүх гуйвуулж хуцах юм даа. Чингис хааныг хамниган хүн байсан гэж хамниганчууд хуцаж байна гэсэн. дэндүү туйлширсан үзэл сурталыг гаргах гэж оролддог энэ Мөнхжаргал гэнүү тэр хүмүүс болимоор байна шүү. Монгол хүн бол Монгол хүн. Түүх уншиж байхад Хамниган чинь Буриадын босгоны боол байсан юм байна лээ.

203.91.118.180зочин   • 2 сарын 3. 16 цаг 07 минут

угсаа нь ямар хамаа байна монгол улсыг хар хятадаас чөлөөлж өгсөн баатар жанжин

66.181.160.91Зочин   • 2 сарын 3. 15 цаг 32 минут

Жанжны эцэг нь үзөөн хамниган, эх нь цагаангууд буриад байсан гэдэг. Монголын бага ястан, монгол хүн л байж. Яалт ч үгүй эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө халуун амь, бүлээн цусаа өргөсөн түүхэн их хүн. Хиагтад хамт тулалдаж явсан цэрэг эрсээс амьд үлдсэн буурайчууд дурсамж номондоо жанжныг буриад аялгаар ярьдаг байсан тухай дурссан байдаг

202.9.42.255Мөрөн   • 2 сарын 2. 19 цаг 56 минут

Мөнхдорж гуай Д.Сүхбаатарыг Оросын ч юм шиг, Дорнотын ч юм шиг их эргэлзээтэй нэг мөрийн болооүй юм бичжээ.Нэг л зохиомол нь мэдэгдээд байна шүү...

202.72.245.122б   • 2 сарын 2. 15 цаг 23 минут

Монголчууд иртэй улсууд шүү,Дэлхйи мэддэг Жанжин хүнийг лам шиг явадлтай байлгах гэж боддог хүмүүс андууурч бна.Бид Оросын дагаж НҮБ -д элссэн маргангүй үнэн Сүх мэргэн хүн байж

66.181.168.81зочин   • 2 сарын 2. 15 цаг 16 минут

Үнэн худлыг тогтоох хэрэгтэй Улс орон маань шудрага үнэний төлөө тэмцэл явуулж байгаа биз дээ Эх нь булингартай бол эцэс нь бүр их булингартай байх болно шүү

202.55.188.46Зочин   • 2 сарын 2. 14 цаг 49 минут

Яг нэг улаан түүхийг бодоход ялимгүй ягаарчээ. Гэхдээ л энд худлаа юм их байна. Нөгөөх л их жанжингаа харлуулахгүй гэж хичээсэн комунист хандлага. Амьсгал давхцуулсан чекист магтаалууд, айн? Хувьсгалчид тэр дундаа Сүх бол коминтерны бууны нохдын ээлжит хүүхэлдэй л байсан. Бургас цавчихдаа гарамгай нь үнэн. Мөрийтэй тоглоомд донтогч. Хиагтад болсон тулаан худлаа шүү. Энэ бол үзүүлэх тоглолт байсан. Монголд улаан цэргийг оруулах халхавч, шалтаг нь болсон. Энд ямар ч логикгүй аваад хаячихлаа. Юу гэнэ ээ? Наанаас нь журамт цэрэг хөөгөөд цаанаас нь

202.55.188.46Зочин   • 2 сарын 2. 14 цаг 53 минут

вагонд суулгаад явуулж байна гэнэ ээ. Ямар ч логик байхгүй байгаа биз? Үнэхээр тиймэрхүү өнгө аястай юм болсон. Гэхдээ цаад шалтгаан нь өөр юманд байсан. Саяхан Оросууд Крымыг хэрхэв булаав? Яг ийм сценари тэнд болж өнгөрсөн. Үүнийг далдлах процес нь жанжин Сүх, улаан хувьсгал, ардын түр засаг, улсаа тунхаглах зэрэг үйл явдал. Бүгд хоосон. Хэрэг дээрээ юу ч болоогүй. Зөвхөн коминтерний төлөвлөгөө л нарийн чанад хэрэгжиж байсан. Ардын намын 7 тэрчлэн бусад удирдагчид бүгд хүүхэлдэйнүүд байсан. Тэдэнд ээлж дараагаар суудал амлан нэгийг нь нөгөөгө

202.55.188.46Зочин   • 2 сарын 2. 14 цаг 55 минут

өр нь зайлуулж, устгуулж байв. Үр дүнд нь коминтерний даалгавар хэрэгжинэ. Чухамдаа өнөөдөр жагсаал цуглаан, засаг төрөө сольж холивч нөгөө л хэдэн луйварчид байраа солисоноос иргэд, улсад нэг ч ашигтай зүйл болохгүй байгаатай адил юм. Иймэрхүү л юм болсымдаа.

202.55.188.46Зочин   • 2 сарын 2. 15 цаг 03 минут

Гарал үүслийн тухайд Сүх яг ч халх хүн биш нь үнэн. Гэхдээ хамниган ч биш байхаа. Дамдин өөрөө өвөрлөгч эр байсан гэдэг. Цагаач хүн. Тэхээр Сүхийг барга юмуу өөр ястан гэж үзэж болно.

202.21.106.144Зочин   • 2 сарын 2. 18 цаг 33 минут

чи хэдэн настай хүн бэ 130 уу? хажууд нь байсан юм шиг бурах юмаа...ардчилал хүний эрх гэдэг маань дураараа хуцахыг хэлэхгүй байх...

202.126.89.179БААГИЙНУУДАА   • 2 сарын 2. 20 цаг 16 минут

ХУЦАХ ЯАХ ВЭЭ МАРГААШ ИДЭХ ТАЛХАА БЭЛДСЭН ҮҮҮ БААГИЙНУУДАА

66.181.187.29Зочин   • 2 сарын 2. 13 цаг 52 минут

ENGIIN HALH BULD USSUN HUNSHDEE HUDLAA PZDA NAR!!! HAMNIGAN BURIAD BAGA YASTAN BOGLOCHIH GESEN HEDEN ADGIIN KOMMUNIST GICHII NAR 70 JIL TUUH GUIVUULLAA LLR GEJ!!!!

103.57.94.30Зочин   • 2 сарын 2. 13 цаг 29 минут

ХУДЛАА СЕНСААЦ ТАРИХАА БОЛИОЧ.ЧИНГИС ХААН ХАМНИГАН БАЙСАН ГЭЭД Л МӨДХӨН БИЧИЖ ЭХЛЭХ НЬ ДЭЭ.

66.181.176.236Зочин   • 2 сарын 2. 14 цаг 26 минут

Чингис хааны эх буриад хүн

124.158.95.187Зочин   • 2 сарын 22. 12 цаг 46 минут

чингисийн өвөг дээдэс хиан хүн байсан түүх унш

124.158.95.187Зочин   • 2 сарын 2. 13 цаг 28 минут

Монголыг хутган үймүүлэгч, их гүрний дээрэнгүй бодлого үзэл санааг хэрэгжүүлэгч комминтерний гар хөл бологсод жанжинийг хорлосноо лам хорлосн мэт кино түүхээр тархи угаадаг байсан шүү дээ

124.158.77.41Зочин   • 2 сарын 2. 12 цаг 48 минут

Баабарын ярьж хэлдэг юмнууд үнэн юм байна л даа бүр ойлгохоо байлаа ш дээ Ардыг хумсалсан со үнэн ярьжээ

202.126.89.160Зочин   • 2 сарын 2. 12 цаг 37 минут

Энэ тухайн үед Чита орчмоор амьдарч бсан Сүх нэртэй хүү Монгол яваад алга болсон сүүлд Монголд хувьсгал ялж Сүхбаатар гэж хүн удирдсан гэнэ гэхээр нутгийн буриад өвгөд эмгэд манай нөгөө Сүх биш бгаа гэснээс үүдсэн яриа таамаг. Сүх жанжинтай маань андуурсан ийм л зохиол

103.10.22.15Зочин   • 2 сарын 2. 12 цаг 33 минут

Энэ тухай манай нутгийн өндөр настай хөгшчүүл хааяа нэг чухас ярьдаг л байсан. Тухайн үеийн нусан буу мань мэтийн пацан юугаа ойлгохов. Гэхдээ л ямар ч байсан орост байсан, цэргийн эрдэмтэй моринд сайн хүн байсан тухай толгойд бүдэг бадаг үлдсэн байдаг юм. Харин ээжийнх нь тухай арай илүү сонссон юм байна.

202.131.230.19цэлмэг   • 2 сарын 2. 12 цаг 29 минут

д.Сүхбаатар жанжин биднии монгол улсын жанжин.хятад .японы дарлалаас эх орноо аварсан.биднии одоо иим баигаа нь их жанжы минь гавъа гэж бид боддог.ач гавъа нь үүрд оршино.

66.181.184.144Иргэн   • 2 сарын 2. 12 цаг 24 минут

Түүхэн үнэнийг баримттай сэргээж бичсэнд баяр хүргэж улам сайн нягтлахыг хүснэ.

66.181.176.236Зочин   • 2 сарын 2. 12 цаг 21 минут

Сүхбаатар аав ни хамниган буриад ээж ни ага буриад хүн

202.179.31.48zochin   • 2 сарын 2. 12 цаг 07 минут

Tuuhiig shiineer zohioj bolohgui. Hudal ugiig 1000 helbel unen boldog gedgeer ingej bichih hend ashigtai yum be. Suhbaatar orosiin hariyat eej ni uvurmongol bolj bgaa yumuu. Barimt notogootoi yum bicheerei. Ard tumnii tarhiig iim baidlaar ugaah hereggui shuu Munhdorj guai.

202.179.26.209Зочин   • 2 сарын 2. 12 цаг 07 минут

монголын коммунистууд монголынхоо түүхийг өөрийн намын үзэл сурталдаа тааруулж худал зохиодог байсны нэг илэрлэ шүү дээ.өөр бас юу ч гарч ирэх магадлалтай шүү.түүхээ мэдэхгүй бол ойд төөрсөн сармагчинтай адил гэдэг.

122.201.21.24Зочин   • 2 сарын 2. 11 цаг 55 минут

Энхболдыг муулаад маньяк болчихсон сданууд одоо Чингэс хаанаа хятад хүн байсан гэж хуцах нь дээ .

202.21.106.144монгол хүн   • 2 сарын 2. 11 цаг 53 минут

юу бичээд байгаа элий балай эргүү тэнэг вэ чи.. монголчуудын түүхэн хүнийг гадаад болгон бичих нь хэнд хэрэгтэй хэний даалгавараар хийж байгаа балайрал вэ? мэдлэг муутай мунхаг санаандаа төсөөлөн бодсоноо бичиж, тэгсэн бололтой гэх мэт таавраа үнэн мэтээр тайлбарлах нь ардчилал биш байх шүү. чам шиг малд хэлхэд БИДНИЙ ТҮҮХИЙГ ТАЙВАН ОРХИ.....

202.179.31.57Зочин   • 2 сарын 2. 11 цаг 47 минут

Сүхбаатар аймгийн хүн биш цагаан хааны үеийн оросын иргэн байсан хүн юм байна ш дээ тэгвэл. ардын засгийн үеийн түүх зохиол үнэндээ ихэнх нь зохиомол байдаг гэдэг нь үнэн байх

43.228.131.180Зочин   • 2 сарын 2. 11 цаг 31 минут

мөнхдорж гуай юу бичээд толгой эргүүлээд байнаа ерөөсөө ойлгосонгүй

103.14.38.144Иргэн   • 2 сарын 2. 11 цаг 49 минут

Харин тийм, бүр толгой эргэчихлээ.

203.91.115.44Зочин   • 2 сарын 2. 11 цаг 31 минут

Эцэг Дамдин нь орчин үеийн мэдээллийн зуунд бүх юм нь бэлэн байгаа одоо үеийн хүмүүсээс ч ухаантай алсын хараатай хүн байжээ гэж дүгнэж байна. Хүүгээ орос сургуульд явуулж Гимназид 3 жил сургасан нь Их жанжинг агуу хүн болгоход нөлөөлсөн байх. Сүхбаатар жанжин хувьсгалт үйл хэргийг явуулаагүй бол Монголчууд бөөс тэмбүү маажуур өвчиндөө баригдсан хорвоогийн хамгийн мунхаг хүмүүс хэвээрээ байх байсан даа. Одоо ч буцаад Хувьсгалаас өмнөх үе рүүгээ яваад байна уу даа гэж харагдаад л байгаан.

59.153.115.169Зочин   • 2 сарын 2. 11 цаг 29 минут

Хамниган гэж манж угсааны овог ш дээ

103.9.90.98Зочин   • 2 сарын 2. 11 цаг 17 минут

тэгээд сүхбаатар аймгийн сүхбаатар сумийн хүн биш юм уу

66.181.176.236Зочин   • 2 сарын 2. 14 цаг 29 минут

Биш

203.91.115.40Баясаа   • 2 сарын 2. 10 цаг 58 минут

Юу бичээд байнаа

124.158.113.11БИД ЦӨӨХӨН МОНГОЛЧУУД   • 2 сарын 2. 10 цаг 57 минут

хамниган ч гэсэн буряд халх дөрвөд гэдэг шиг МОНГОЛ хүн

Шинэ мэдээ

УИХ-ын сонгуульд өрсөлдөх бие даагчдыг дэмжих “Электорат” хөдөлгөөний II чуулган боллоо5 сар 23. 20:22Гүрж хүчтэн Точиношин сэтгэлзүйгээ захирч чадахгүй байна5 сар 23. 19:38Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь5 сар 23. 18:20Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд5 сар 23. 18:10С.Амарсайхан: “Уншлагыг дэмжих 2021” хөтөлбөр хэрэгжсэнээр Улаанбаатарт номын сангүй цэцэрлэг ховор болсон5 сар 23. 18:08“АНУ Ирантай дайтна” гэж Америкчуудын тэн хагас нь үзэж байна5 сар 23. 18:00Номоо “Хаадын тоглоом” цувралтай адилхан бичнэ гэж бодохгүй байгаагаа илэрхийлжээ5 сар 23. 17:55Гэв гэнэт төрөл садан болсон ард түмнүүд5 сар 23. 17:50Бүх цаг үеийн хамгийн алдартай 20 зураг5 сар 23. 17:45Таны амжилт, дэвшлийг боож, дарж байсан хүн хэн бэ5 сар 23. 17:40Эгчтэй хүн бусдаас илүү сайхан сэтгэлтэй байдгийг эрдэмтэд баталжээ5 сар 23. 17:35Хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг битгий улстөржүүлээч гэв5 сар 23. 17:33Зуун настай эмээ урт наслаж байгаа нууцаа дэлгэжээ5 сар 23. 17:30Канад улс Филиппинд илгээсэн хог хаягдлаа зургаадугаар сарын сүүлч гэхэд буцааж авна5 сар 23. 17:25Охид дандаа л онцгой байдаг…5 сар 23. 17:20Далайн гахай дэндүү чалчаа5 сар 23. 17:15Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №107 Bob Dylan, ‘Mr. Tambourine Man’5 сар 23. 17:102022 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийг 48 багтай зохион байгуулахаас татгалзжээ5 сар 23. 17:05НАТО ОХУ-д хандан Крымийг орхихыг уриалав5 сар 23. 17:00Иргэд нь хамгийн ядуу амьдралтай 10 улс5 сар 23. 17:00Ерөнхийлөгч Х.Баттулга парламентыг тарахыг дахин шаардлаа5 сар 23. 16:56Ботсванад заан агнах хоригийг цуцалжээ5 сар 23. 16:55А.Дамцагдорж: Чингэлтэйн фестиваль Нийслэлийн аялал жуулчлалын төлөвлөгөөнд орсон5 сар 23. 16:55"Орон сууц" үндэсний хөтөлбөр таван жилийн хугацаанд хэрэгжиж, 150 мянган айлын орон сууц барина5 сар 23. 16:50Дэлхийн хамгийн анхны гитарын хэлбэртэй зочид буудалтай танилц5 сар 23. 16:50“Panasonic” компани “Huawei”-д нийлүүлдэг хэрэгслийнхээ тоог бууруулна5 сар 23. 16:45Наршихаас сэргийлэх зөвлөмж5 сар 23. 16:40Гурил яагаад идэж болохгүй маш энгийнээр тайлбарлая5 сар 23. 16:35“Умардын урсгал 2”-ын эсрэг хориг арга хэмжээг няцаажээ5 сар 23. 16:30Их Британи хуванцар бүтээгдэхүүний хэрэглээг хориглоно5 сар 23. 16:25
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.