Д.Нарангэрэл: 5 хүүхдийнхээ төлөө 150 тонны хүнд даацын машин жолоодож өглөөний нар, үдшийн бүрийтэй "уралдаж" явна

Жаргал зовлон ээлжилсэн амьдралын их далайд хатан ухаан, хат суусан сэтгэл хоёроороо сэлүүрдэн яваа энэ бүсгүйг Д.Нарангэрэл гэдэг. Гурван охин, хоёр хүүтэй энгийн нэгэн ЭЭЖ.

Гэхдээ түүнд бусад ээжүүдийн адил халуун дулаан гэртээ үр хүүхдүүдээ тойруулан инээлдэн суух боломж тэр болгон гараад байдаггүй. Жилдээ 3-4 хөн удаа 10-14 хоногоор гэртээ ирдэг, бусад үед нь Улаанбаатар хотоос 1000 шахам км-ийн алсад орших Шивээхүрэнгийн хилийн боомтод 150 тонны нүүрс тээвэрлэдэг хүнд даацын автомашин жолоодож, амьдралынхаа ихэнх цагийг машиныхаа кабинд өнгөрөөдөг нэгэн.

Түүнийг хүүхдүүдтэйгээ хамт цагаалахаар гэртээ ирсэн байхад нь бид уулзаж, цөөн хором ярилцсан юм.

Эмэгтэй хүн байтугай эрэгтэй хүн ч халширмаар хүнд ажлыг хийдэг ч, "Үр хүүхдүүдийнхээ төлөө бол үүнээс ч илүү хийж чадна" хэмээн зоримог хэлэх, нүдэнд нь гал дүрэлзэж, нүүрэнд нь мишээл тодорсон энэ сайхан эмэгтэйн ярилцлагаас уншигч та нэгийг бодож, хоёрыг тунгаана биз ээ.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байна уу. Zaluu.com сайтын уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе ээ. Намайг Дорж овогтой Нарангэрэл гэдэг. Нөхөртэйгээ хамт Шивээхүрэнгийн хилийн боомтод нүүрс тээврийн жолооч хийдэг. Таван хүүхэдтэй.

-Бүсгүй хүн байтугай эрэгтэй хүн ч халширмаар хүнд ажил биш гэж үү?

-Тийм шүү. Үнэхээр халширмаар хэцүү ажил. 100  гаруй тонн нүүрс зөөдөг, 12 араатай, техник сэтгэлгээгүй хүнд бол бүр хэцүү. Гараа, хавчиж, цохичхоод уйлаад гүйх тохиолдол олон гарна шүү дээ. Манай нэг жолооч залуугийн зохиосон хил дээр болж үйл явц, жолооч нарын зовлон жаргалыг багтаасан “Бүсгүй жолооч” гээд шүлгийг сонсоход бидний ажлын нөхцөл байдал нүдэнд харагдана дөө.

-Яагаад том тэрэгний жолооч болсон юм бэ?

-Анх манай нөхөр ганцаараа том тэрэг барьдаг байсан юм. Тухайн үед хил дээр тогооч ажилд авна гэж байна гэхээр нь би очоод орох гэтэл нөхөртэй хүн ажилд авахгүй гээд орж чадаагүй. Тэгээд нөхрийнхөө машины жолооны ард сууж үзээд яаж асаадаг юм гэж асууж байгаад хөдөлгөж үзээд “Би чадах юм байна. Энд эмэгтэй жолооч байдаг юм байна лээ. Би сурья. Надад заагаад өг” гээд л нөхрийгөө шалж байгаад бариад сурчихсан. Тэгээд өнөөдрийг хүртэл тасралтгүй таван жил ажиллаж байна даа.

-Танай хил дээр нийт хэчнээн эмэгтэй жолооч байдаг вэ?

-1000 гаруй жолооч байдгаас 23 нь эмэгтэй жолооч байгаа. Ихэнх нь 2-3 хүүхэдтэй, хүүхдүүдийнхээ сайн сайхан ирээдүйн төлөө шүд зуун тэвчиж, тэмцэж ажилладаг. Эмэгтэй жолоочийн тоо нэмэгдэхэд гаднаа баярладаг ч миний охин шиг залуухан охид ирэхээр “Яана даа. Залуугаараа энэ хэцүү ажлыг хийгээд биегүй болно” гэж бодохоор дотроо маш их харамсдаг.

-Тэр олон эрэгтэй жолооч нар эмэгтэй жолооч нартаа туслах юм уу?

-Өмнө нь дугуй хагараад зогсож байхад зогсоод тусалдаг, нүүрс буулгах гэж байхад хаалга онгойлгоод өгдөг үе байсан. Одоо бол хил гаалийн дараалал их болсон болохоор хэцүү болчихсон. Бүгд л амьдрахын төлөө, ар гэр үр хүүхдээ тэжээхийн төлөө явж байгаа болохоор нэг рейс ч болтугай илүү хийчих юм сан гэж цаг нартай уралдаж явдаг шүү дээ.

-Тэгэхээр тэр том машины дугуй хагарах юм уу, эсвэл ямар нэгэн эвдрэл, гэмтэл гарахад та өөрөө засна гэсэн үг үү?

-Нөхөртэйгээ хамт явдаг болохоор нөхөр маань зогсоод туслаад өгдөг юм. Ер нь тэнд явдаг эмэгтэй жолооч нар дийлэнх нь нөхөртэйгээ хамт явдаг. Үгүй бол өвлийн хүйтэнд тэр том машины дугуйг солино, нөхнө гэдэг чинь эмэгтэй хүнд хэтэрхий ахадсан ажил шүү дээ.

-Машин дотроо бараг амьдардаг гэж байсан. Хамгийн ихдээ хэд хоног байх уу?

-Манайх зүүн хилийг бодвол харьцангуй гайгүй. Дээд тал нь 4-5 хоног дугаарладаг.

-Зам дагуу буугаад хооллох боломж байдаг юм уу. Хоол ундаа яах уу?

-Тийм газар байхгүй ээ. Хоол идэх байтугай, хоолны хордлого тусахад үзүүлэх эмнэлэг, эм аваад ууя аа гэхэд орчих эмийн сан байхгүй. Манай жолооч нар бүгд машин дотороо газан плитктэй. Машиндаа хоолоо хийж идээд л явна. Бараг ихэнх нь эрэгтэй жолооч нар байдаг болохоор нөхөр бид хоёр заримдаа хоолоо хийчхээд ойрхон явж байгаа хэдийгээ дуудаад хооллодог юм. Өөрсдөө хоолоо хийгээд иддэг ч эмэгтэй хүний гарын хоолоор дутагдаж л явдаг байх гэж боддог.

-Таны бодлоор том тэрэгний жолооч байхын хамгийн сайхан нь юу вэ?

-Шалаанзан дотроо суучхаад, хүүхдүүдийнхээ сайн сайхан ирээдүйг төсөөлөөд, ганцаараа дуулаад явах  л сайхан даа.

-Өвлийн хүйтэнд өдөр, шөнөгүй машин бариад явахаар нуруу бөөр өвдөхөөс эхлээд асуудал гарах л байх даа?

-Тийм. Одоо нуруу өвдөөд л байдаг юм. Байнга тоос шороотой хүнд нөхцөлд ажилладаг болохоор уушгигүй л болох юм шиг байна лээГэхдээ ажиллахгүй бол таван хүүхдийг маань хэн тэжээх билээ гэж бодоод л явдаг юм.

-Өөр ажил хайж үзэв үү. Өмнө нь ямар ажил хийж байсан бэ?

-Өмнө нь нөхөр бид хоёр барилгын ажил хийдэг байсан. Сүүлдээ цалин мөнгө өө өгөхгүй болохоор нь больсон. Тэгээд өөр ажил хайж үзсэн чинь 50 хүрч байгаа хүмүүсийг чинь хөгшин гэж голоод авах газар байдаггүй юм байна лээ. Аргагүйн эрхэнд л энэ ажлыг сонгож хийсэн дээ.

-Одоо хэзээ буцах вэ?

-Цагаан сар өнгөрөөд буцна.

-Тэгээд хэзээ ирэх үү?

-Чадвал долоон сард наадмын үеэр л ирнэ дээ. Бид чинь хятадуудын машин түрээсэлж ажилладаг болохоор жаахан л удвал машиныг маань өөр хүнд өгчих гээд хэцүү байдаг юм 

-Олон сар хүүхдүүдээсээ хол ажиллаж байгаад гэртээ ирэх бөөн аз жаргал биз?

-Тэгэлгүй яахав. Хоног тоолон хүлээж байгаад гэртээ ирээд "Ээж ирсэн, гоё доо" гэж угтах үрсээ харахаар тоостой гутлаа холоо шидчихээд, толгойд эргэлдэх тоо томшгүй олон бодлоос өөрийгөө олж авах шиг болдог юм.

-Олон сараар явахаар хүүхдүүд нь санаад хэцүүддэг байх?

-Манай том охин одоо 28, хамгийн бага нь 10 настай. Бид хоёр чинь бага хүүгээ таван настай байхад нь л ажилд явсан. Эгч, ах нар нь л хүн болгосон доо. Бага байхад нь орхиод явсан болохоор хүү маань санаад хэцүүддэг юм шиг байгаа юм. Ажлаасаа ирэх, ажилдаа явах хоёрт бөөн “тэнгэрлэг оршихуй” болно шүү дээ.

-Алаг үрс нь өдөр бүр аав ээжтэйгээ хамт байхыг хамгийн ихээр хүсч байгаа байх. Ер нь хэзээ болтол энэ ажлаа хийе гэж боддог вэ?

-Тэгэлгүй яахав. Хүүхдүүд маань гэлтгүй бид хоёр ч гэсэн маш их хүсч байна. Болдогсон бол өнөөдөр ч гэсэн больчихмоор л байх юм. Гэхдээ биднийг ажлаа болиод энд ирвэл 50 гарчихсан, хөгшин гээд авах газар олдохгүй. Тиймээс хүүхдүүдээ өөр шигээ амьдруулахгүйн тулд, бүгдийг сургууль төгсгөж, юунд ч санаа зовохгүйгээр амьдруулж чадахаар болох хүртлээ л ажиллана гэж бодож байна даа. Эцэг, эх хүний хамгийн том үүрэг хариуцлага энэ шүү дээ.

 

 

 

 

63
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

63 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

59.153.87.171OOGOO   • 3 сарын 1. 20 цаг 25 минут

NARAA egchteigee tsug teewert ywj bsndaa bahrahdag shvv mundag emegtei HERIIN er hvn hiihgvi hvnd ajil shvv egchdee amjilt

66.181.190.94Зочин   • 2 сарын 16. 17 цаг 47 минут

Мундаг эмэгтэй бнаа аз жаргал хүсье

112.72.11.107Horwoo uujimaa   • 2 сарын 12. 21 цаг 58 минут

Naraa egchee ta vnheer mundag shvv amjilt

202.126.89.137Зочин   • 2 сарын 13. 18 цаг 10 минут

chi ch gesen mundag busgui chamaarch bas baharhaj bna

182.224.106.32Зочин   • 2 сарын 12. 18 цаг 34 минут

Mundag egch yumaa ajiliin amjilt saihan buhniig husin eruue

202.131.249.202Зочин   • 2 сарын 12. 4 цаг 43 минут

ERGVV 77 GIIN XULGAILSAN NVVRSIIG XVRGEJ OGOX GEJ XAMTRAAD L ZVTGEJ YAWAA YUM BNA,

217.149.165.117Зочин   • 2 сарын 12. 2 цаг 38 минут

Ulsaas eh huuhded anhaaral sain tawidag tetgeqert garsan ch hungun ajil hiih bolomj olgodog bwl emegtei hun ingej yawah hereggui bolno.Ur huuhdee sain hun bolgoyo gj bodoj bg ch esregeeree eej aawaasaa hol hundii usuh tiim ch sain zuil bish shuu

66.181.184.140Зочин   • 2 сарын 12. 1 цаг 53 минут

minii nuruu ih uvdug zvgeer hot dotor jijeg teregtei oir zuurhan yvaad ter shvv dee bie bodooroi bolj ugvul buuruu nuruugaa sain vzvvleerei em tan ach yvaarai aj jargal hvsei ger bvld ni

66.181.184.140Зочин   • 2 сарын 12. 1 цаг 50 минут

mundag mungu oldon bie oldohgvi shvv bie bodooroi daichin bvsgvi mini nur

64.53.213.174Зочин   • 2 сарын 12. 0 цаг 41 минут

advice-tei nohor ehnereeree tom tereg bariulaad ichihgui baina uu chi

211.246.116.86Зочин   • 2 сарын 12. 0 цаг 35 минут

Uls oron yaduu blhoor olon 1000 huuhduud eej aawaasaa hol sanaj betgerch 2 tald amidrah ym da.Manai turiin tomchuud daan ch uudgui...

66.181.161.58Зочин   • 2 сарын 11. 23 цаг 49 минут

Төр минь зөв бодлого хэрэгжүүлж иргэдээ хүнд нөхцөлд олон жил ажлуулахгүй хурдан амьдралаа дээшлүүлэхэд нэмэр болоосой!!!

202.126.89.193Зочин   • 2 сарын 11. 22 цаг 15 минут

баяр хүргэхгүй байхын арга алга.эм хүн хийх нь байтугай эр хүнд хальширмаар үнэхээр хүнд хөдөлмөр байна лээ.би явж үзсэн хэцүү л юм бна лээ.ажлын амьжилт гэр бүл хүүхдүүд нь сайн сайхныг хүсье

103.212.116.26zochin   • 2 сарын 11. 21 цаг 55 минут

saihan aab eejtei tursundu bavarlaj ajil amidralaara aab eejiige bavarluulsan sain hvvhdvvd bolooroi ter l aab eejiihen bie setgele zoriulan zvtgesnii ach gavbva shv hvvhdvvde az jargal ervvll enhiig hvsie

81.193.5.36zochin   • 2 сарын 11. 20 цаг 45 минут

Saihan mundag emegtei baina ,iim hund ajil hiideg gehed zaluu saihan haragdaj baina.Ene huneer baharhaj baivch Mongoliin tur zasag,erchuuded gomdoj baina .

116.127.62.59Доогоо   • 2 сарын 11. 19 цаг 09 минут

Нараа маань үнэхээр мундаг дайчин бүсгүй шүү тусархуу хүнлэг эмэгтэй бгаан аз жаргал амжилт хүсэе

66.181.190.94Зочин   • 2 сарын 11. 18 цаг 47 минут

Мундаг шүү

103.10.22.43сүрэн   • 2 сарын 11. 17 цаг 57 минут

Чин сэтгэлээсээ та бүхэндээ амжилт хүсье.Түмэн олноо тохирсон ажлаар нь хангачих төр засагтай ч болоосой доо.

109.41.128.17Oogii   • 2 сарын 11. 17 цаг 42 минут

Medel maan hurdeg bol ene eejiig uur ajild oruulah iumsaan

66.181.191.217Цагаан шүхэрт   • 2 сарын 11. 17 цаг 24 минут

Сайхан дайчин эмэгтэй, сайхан ч гэр бүл байна. Аз жаргал сайн сайхныг хүсье.

103.10.21.77Монгол   • 2 сарын 11. 16 цаг 52 минут

Яанадаа Наад муу ***** машин чинь наснаас чинь авч байгаа гэж бодохоор зүрх шархирч байна.Биеэ бодоорой ээж хүн үр хүүхдүүддээ маш их хэрэгтэй шүү

202.179.31.71Архангайгаас   • 2 сарын 11. 16 цаг 43 минут

Чин сэтгэлээсээ аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье,Болгоомжтой явцгаагаарай,Та бүхэн хийж чаднаа,Амжилт

202.179.25.224zochin   • 2 сарын 11. 16 цаг 18 минут

goe umaa, tanai ger buld az jargal chuseei.

202.170.71.39Zochin   • 2 сарын 11. 16 цаг 04 минут

Odoo uuriiguu jaahan huugee bodood naad ajilaa bolison ni deerdee. Ingej yavj bgaad huuhduudiihee sain saihaniig harj chadahgui biegui bolvol yahuu. 5 jil ih hugatsaa odoo boloo sh de. Ur huuhded etseg eh ni derged ni bh shig saihan zuil haa ch bhgui shu dee. Uuriiguu l boddoo.

197.249.60.180Зочин   • 2 сарын 11. 16 цаг 03 минут

Mundag yumaa tanai ger buld sain saihniig husey

202.72.245.122б   • 2 сарын 11. 15 цаг 55 минут

Үр хүүхэд нь их хөдөлмөрийг нь үнэлдэг хүмүүс болоосой

103.212.117.56Зочин   • 2 сарын 11. 15 цаг 49 минут

"Таван хүүхэдээ машин дотроо олсон хүүхэн" гээд нэртэй нийтлэл байдагшдээ

66.181.167.140Зочин   • 2 сарын 11. 15 цаг 46 минут

Ard tumnee ingej amidruulj chadaj bgaa aviyastai tur zasag 76 manuuhai oligarhuuddaa bayarlalaa, udahgui tsusaar uilah baihdaa yana daa

202.21.106.140Amjilt   • 2 сарын 11. 15 цаг 34 минут

Mundag emegtei bna,baharhaad byr dotor ogshchihloo,uilahnee,Manai Mongol bysgyichyyd yneheer daichin baharhmaar shyy,Amjilt

124.158.93.130зочин   • 2 сарын 11. 15 цаг 32 минут

гэр бүлд нь аз жаргал хүсье, амьдрал сайхан болно оо

31.164.60.87unshigch   • 2 сарын 11. 15 цаг 28 минут

saihan mongol emegtei. iim hymyys mongoliig avch yavj baina. tanai ger byl, yr hyyhdyyded az jargal, eryyl enhiig Hysen erooe

202.179.24.80Зочин   • 2 сарын 11. 15 цаг 18 минут

Ажилсаг мундаг эмэгтэй байна. Одоо бага насны хүүхдээ бодоод хотод ажиллавал зүгээр санагдлаа. Автобусны жолооч хийвэл цалин сайтай юм шиг байналээ, миний л бодол шүү. Амжилт.

202.72.245.122у   • 2 сарын 11. 14 цаг 34 минут

орчин цагийн монгол эрчүүд тэсвэртэй мөнгө байнга олдог Ийм бүсгүй л хайгаад Дуундаа ч магтаад байдаг болсон бус уу

66.181.165.171зочин   • 2 сарын 11. 14 цаг 19 минут

Бахархахмаар мундаг ,дайчин бүсгүй байна. Гэр бүлд нь аз 60 гал, эрүүл энхийг хүсэн ерөөе.

103.194.176.117зочин   • 2 сарын 11. 14 цаг 09 минут

төмөр замаа яаралтай тавиж энэ олон хятадын төмөр амбааруудыг нэг мөр жагсаалаас гаргаж төмөрийн хогонд өгөх хэрэгтэй. Эдгээр амбаарууд байхгүй болчихвол яадаж л байгал орчинд ээлтэй бас бохирдохгүй шүү дээ

202.21.110.242L   • 2 сарын 11. 13 цаг 54 минут

BI MASHINI CHINI BARIAD UGII UNEGUI,CHI TER HUUHDEE HAR YAVJ

64.119.19.28Мөнхөө   • 2 сарын 11. 13 цаг 40 минут

Ёстой бахархал юмда

112.72.12.8Зочин   • 2 сарын 11. 13 цаг 34 минут

Бахархмаар гэр бүл байна аа. Мань мэт нь бол хонохгүй л амьтан болоод нусаа хацар битгий хэл духан дээрээ наасан явж байх байх даа!?

66.181.161.57Зочин   • 2 сарын 11. 12 цаг 45 минут

Эмэгтэй хүнд үнэхээрийн хэцүү ажил шүү нээрээ

192.82.65.182battogtokh   • 2 сарын 11. 12 цаг 37 минут

amjilt,az jargal husie.

202.179.26.251Зочин   • 2 сарын 11. 12 цаг 33 минут

Amydraliin tuloo zutgehees yahav. Mash ih tom tom mundag ajluud hiij baigaa humuus zundoo baina

103.87.255.42Зочин   • 2 сарын 11. 12 цаг 18 минут

КАБИНЫ БОР Л БОЛОХ ШАХЖЭЭ.

66.181.188.196Зочин   • 2 сарын 11. 12 цаг 36 минут

Тэр бол чиний туулсан амьдрал, чиний боддог охорхон амьдрал хөгийн муу архичин минь чи авгайгаараа тэжээлгэж суухаар ядахдаа энд очиж зам дагуу хар цай боловч зарж гүйгээч. чадахгүй л дээ муу нусан суга.

202.9.43.245Зочин   • 2 сарын 11. 13 цаг 45 минут

үнэн шүү би бас тэгэж чтхгү их юм болдлоо одоо би 20той

202.131.243.186uu   • 2 сарын 11. 11 цаг 38 минут

mundag bn

202.179.24.5Зочин   • 2 сарын 11. 11 цаг 25 минут

Mundag yum aa. Uneheer baharhaj baina

202.9.43.49Зочин   • 2 сарын 11. 11 цаг 22 минут

хүүхэдтэй хүн хүүхдийнхээ төлөө зүтгэхгүй өөр яах юм

59.153.114.69Зочин   • 2 сарын 11. 11 цаг 14 минут

Миний Монголын охидууд ийм л мундаг даа

43.242.241.153мийгаа   • 2 сарын 11. 11 цаг 03 минут

Бидний Монголчууд үнэхээр гайхалтай Зүйрлэх сайхан үг олдохгүй юм. Бахархаж байна.

124.158.79.164Булган   • 2 сарын 11. 10 цаг 56 минут

мундаг ээж байнаа хүүхдүүд нь яасан ч хөөрхөн юм танай гэр бүлд аз жаргал эрүү энхийг хүсье удахгүй бүх юм сайхан болноо

202.131.254.54Зочин   • 2 сарын 11. 10 цаг 14 минут

Заавал эр хүн том машин барих ёстой эн тэр гэсэн ном дүрэм журам байхгүй лдээ. Энэ хүн амьдралынхаа төлөө амиа ам бүлээ тэжээхийн төлөө л явж бншд. Өөрийнх нь эрх шүү дээ. Сайн сайхан л яваа юм бна. Хэн хүнээс нэхээд зүгээр суулгүй сайн л байна. Мундаг юм

202.21.106.167Зочин   • 2 сарын 11. 10 цаг 14 минут

олон монгол бүсгүйчүүд байгаа

202.131.243.186Зочин   • 2 сарын 11. 10 цаг 05 минут

Үе үед ийм мундаг эмэгтэйчүүд байдаг.Атрын 1,2-р аянаар шинэ САА-д олон эмэгтэйчүүд эрчүүдтэй хамт трактор, комбайн барьж явсандаа.Тухайн үеийн оросын техник гэж хэцүүхэн эд байх.Наад зах нь статор байхгүй туслах мотороо гараар татаж асаана,кабиндаа дулаацах пар байхгүй,шороо тоос,дуу шуугиан гэж авах юм алга тийм нөхцөлд ажилдаг байлаа.

202.9.44.74Anar   • 2 сарын 11. 14 цаг 06 минут

Unen shuu. Minii eej nagats egch bugd l SAA.d traktor kombain baridag humuus bsan daa. Emegtei hund ahadsan ajil hedii ch manai huuhnuud mundag yumaa.

182.160.36.134Карл Маркс   • 2 сарын 11. 9 цаг 44 минут

Босоцгоо дарлагдсан ардуудаа

66.181.176.176Zochin   • 2 сарын 11. 9 цаг 41 минут

Eruul enkh aj jargal husie tand bolon tani ger buld

2.122.248.241Зураач   • 2 сарын 11. 9 цаг 31 минут

Эмэгтэй, эх хүнийг ингэж ажиллуулж болох уу?

172.56.13.159Монгол   • 2 сарын 11. 9 цаг 16 минут

Амжилт хүсье. Ажилтай амьдралтай сайхан гэр бүл юм

202.179.31.48zochin   • 2 сарын 11. 9 цаг 16 минут

Eruul enh sain saihniig husie.

202.179.31.24зочин   • 2 сарын 11. 9 цаг 13 минут

Мундаг бас сайхан сэтгэлтэй ээж байнаа. Эрүүл энх аз жаргалыг хүсэн ерөөе.

202.9.43.49Зочин   • 2 сарын 11. 9 цаг 10 минут

монголчууд хувь тавилантайгаа эвлэрэхээс өөр арга байхгүй.

182.160.33.40Зочин   • 2 сарын 11. 8 цаг 47 минут

az jargal husie saihan amidraarai amijilt

139.5.218.230Зочин   • 2 сарын 11. 8 цаг 34 минут

Эгэл монголчуудын нэгээхэн амьдрал л байна.

Шинэ мэдээ

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ4 сар 18. 18:10Д.Трамп ерөнхийлөгчийн сонгуулийн гол өрсөлдөгчдөө нэрлэжээ4 сар 18. 18:00Г.Занданшатарын “Нэг Монгол нэг зүгт. Хөгжил бол цэгцрэх хөдөлгөөн” ном “Университетская книга” төслийн Гран при шагнал хүртлээ4 сар 18. 17:55Танд хэрэгтэй санаанууд: Цэцгийн мандал4 сар 18. 17:55Америкийн сансрын нисэгч эмэгтэй дээд амжилт тогтоохоор зэхэж байна4 сар 18. 17:50БНХАУ-ын анхны “хуруу шил”-ний хүүхэд ээж болжээ4 сар 18. 17:45Хорт хавдраар нас барсан бүсгүйн энэ захидал таны амьдралыг өөрчилнө4 сар 18. 17:40Серхио Агуэро: Финалдахад 3 тоглолт үлдлээ4 сар 18. 17:35“Patriot” зенитийн пуужингийн системийг нийлүүлэх асуудлаар шинэ санал тавьжээ4 сар 18. 17:30Нохой нэрээр нь дуудахад баярладаг бол муур болгоомжилж, үл итгэдэг4 сар 18. 17:25“D13 Esports” баг Малайз улсад болох тэмцээнд урилгаар оролцоно4 сар 18. 17:20Ядуу буурай орны иргэд үхэж байхад Нотр- Дамд хандивлагч баячууд хаана байсан бэ4 сар 18. 17:15Өсвөрийн бөхчүүд улсын аваргаас багаараа мөнгөн медаль хүртжээ4 сар 18. 17:10Х.Тэргэл: Хадам ээж4 сар 18. 17:05Консейсо: Ливерпүүл бол яах аргагүй дэлхийн хүчирхэг баг болсон4 сар 18. 17:00УЕП-ын орлогчоор М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг томиллоо4 сар 18. 16:57Израилын Засгийн газрыг байгуулах үүргийг Биньямин Нетаньяху хүлээлээ4 сар 18. 16:55Тайванийг өөрийн болгох Бээжингийн “нууц хөзөр”4 сар 18. 16:50Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа4 сар 18. 16:49Хөтлөгч Ууганаа хүүхдүүдээс үл ялгарна4 сар 18. 16:45Ким Жөн Ун тактикийн зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ4 сар 18. 16:40Ж.Харден трибл-дабл хийн цуврал 2-0 боллоо4 сар 18. 16:38Ус цацах баяр4 сар 18. 16:35Бензиний шар гэрэл чинь асаалттай удаан явбал юу болох вэ4 сар 18. 16:30“Walt Disney” Нотр-Дамыг сэргээн засварлахад зориулж 5 сая ам.доллар хандивлана4 сар 18. 16:25ОБЕГ: Богд ууланд гарсан галыг унтраахаар ажиллаж байна4 сар 18. 16:23Жүжигчин Цоомоо “од” юм байна4 сар 18. 16:20Шинэчилсэн “Boeing 737 MAX”-ийг сүүлийн удаа туршжээ4 сар 18. 16:15Сансарт зочид буудал хөөрөх нь4 сар 18. 16:10ЦЕГ: "Никель Ганбаа" нарт холбогдох хар тамхины хэргийн нотлох баримтууд алдагдаагүй4 сар 18. 16:09
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.