2-р сарын 11
9 цаг 00 минут

"Улаанбаатарын өвлийн наадам" энэ амралтын өдөр болно

“Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг Нийслэлийн Аялал жуулчлалын газар "Скай Резорт" цогцолбортой хамтран хоёрдугаар сарын 16-17-ны амралтын өдрүүдэд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд зохион байгуулах гэж байна.

Тус наадам нь гадаад, дотоодын жуулчдад Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, шинэ тутам хөгжиж буй нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг ард иргэдэд сурталчлах, жилийн дөрвөн улиралтай Улаанбаатар хотдоо өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ач холбогдолтой юм.

“Улаанбаатарын өвлийн наадам” нь уламжлалт болон орчин үеийн гэсэн хоёр хэсэгтэй. Уламжлалт хэсэгт нь Монголчуудын өвлийн улирлын тоглоом наадгайнууд болох мөсөн шагай, мөсөн сур, үндэсний урлагийн тоглолт, үндэсний хувцсны загварын үзүүлбэр, парад багтдаг. Орчин үеийн хэсэгт нь уран гулгалт, тэшүүр, шүхрийн үзүүлэх тоглолт, цана, нохойтой чарга, мөсөн хананд авиралт, снөүборд, рагбигийн тэмцээнүүд зохион байгуулагддаг.

Өвлийн спортоор хичээллэх нь нэгэн төрлийн эмчилгээ болдог бөгөөд амьсгалын замын эрхтнүүдийг дэмжин, биеийн тэнцвэрийг сайжруулах, үе мөч бэхжүүлэх, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, биеийн булчинг бэхжүүлэх, уян хатан болгох, эрүүл хооллох дуршлыг нэмэгдүүлэх, сэтгэл санааг сэргээх, гүн унталтыг дэмжих зэрэг маш олон эрүүл мэндийн ач холбогдолтой юм.

 

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Д.Хаянхярваа: Монгол Улсын “эцэг” хуулийн нэмэлт өөрчлөлтөд иргэн бүрийн санаа чухал3 минут 49 секундын өмнөБид хэрэгцээт хоол хүнснээсээ 200-300 дахин их хоол хэрэглэж байна6 минут 21 секундын өмнөОСНААГ болон Дайцэцэн ХХК-ийн ажилчид бохирын худагт унаж амиа алдлаа9 минут 3 секундын өмнөАнгараг дээр амьдрал байж магадгүй шинж тэмдгийг илрүүлжээ11 минут 21 секундын өмнөЕвропын зуны спортын гуравдугаар наадам Краковт болно16 минут 21 секундын өмнөБ.Жонсоныг тойрсон дуулиан шуугиан чансааг нь унагаажээ21 минут 21 секундын өмнө“Сайнцагаан-95” спортын бага наадамд иргэдийн оролцоо сайн байлаа26 минут 21 секундын өмнөЯг түүн шиг П.Баярцэнгэлийн содон гоёл31 минут 21 секундын өмнөBox office: "Тоглоомын түүх'' эргэн ирлээ36 минут 21 секундын өмнөУлсын шалталтад дээд оноо авсан Путин амжилтын нууцаа дэлгэжээ41 минут 21 секундын өмнөАСЕАН-ы орнууд хөл бөмбөгийн ДАШТ-ийг хамтран зохион байгуулах хүсэлт гаргана46 минут 21 секундын өмнөПарис хот хэт халуунтай хэрхэн тэмцэж байна вэ51 минут 21 секундын өмнөОросыг буруутгасан дүрс бичлэгт одууд үг хэлжээ56 минут 21 секундын өмнөӨнөөдөр 32 нас хүрсэн Лионель Мессигийн амьдралын дүрэм1 цаг 2 минутын өмнөЭнэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ1 цаг 7 минутын өмнөЭ.Батзаяа: Талын тайга нохой миний үнэнч анд1 цаг 12 минутын өмнөАвстралийн хойд нутагт 7,2 магнитудын хүчтэй газар хөдлөв Австралийн хойд нутагт 7,2 магнитудын хүчтэй газар хөдлөв1 цаг 17 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь1 цаг 22 минутын өмнөШШГЕГ-аас Л.Пүрэвбаатарын 1.4 тэрбумын хаусыг албадан чөлөөллөө1 цаг 24 минутын өмнөСур харвааны төрлийн тухайд ...1 цаг 27 минутын өмнөЯмар ч бичиг баримтгүй 16 шуудай химийн бодис нэвтрүүлэхийг завджээ1 цаг 31 минутын өмнө“Boeing” компанийн эсрэг 400 гаруй нисгэгч гомдол мэдүүлжээ1 цаг 32 минутын өмнөЭмэгтэйчүүдийн 1/3 нь үнэгүй хоолны төлөө болзоонд явдаг гэв1 цаг 37 минутын өмнөОсака хотын төмөр замын өртөөнүүдэд хогийн сав, тээш хадгалах хайрцаг ашиглахыг хориглов1 цаг 42 минутын өмнөБатбаяр: Э.Сумьяагаас дэлхийн томчууд жийрхэж байсан1 цаг 47 минутын өмнөАмралтын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван хүн амиа алджээ1 цаг 52 минутын өмнө15-р сургуульд сурч байгаад сүрьеэгээр нас барсан хүүгийн ээж дахин ярилцлага өглөө1 цаг 57 минутын өмнөРоманаас болж ойд амиа хорлох нь ихэсчээ2 цаг 2 минутын өмнө“Сонгино лиг-2019” тэмцээн өрсөлдөөн ихтэй боллоо2 цаг 6 минутын өмнөМэргэжлийн сумо бөхийн Нагоя башёгийн банцүкэг зарлажээ2 цаг 7 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.