2-р сарын 11
9 цаг 50 минут

Б.Лхагвасүрэн: Ижийтэйгээ байхад би баян байсан

Хагарсан чулуу дахиад эвлэдэггүй шиг
Үнэнээ хэлье
Нулимсаараа зуурч хэлье
Хагацахын цагт үхэл давж уулздаггүй шиг
Үнэнээ хэлье
Амьсгалаа зангидаж хэлье
Ижийтэйгээ байхад би баян байсан...
Орилсоор ижийдээ очин нулимсаа арчуулахад
Одод бүгдээрээ миний нүдэн дотор л түгдэг байсан
Ижий минь инээгээд над руу ирэхэд
Энэхэн замбуу тивийн наран над дээр л асгардаг байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан
Араг үүрсэн ижийнхээ ар өвөрт гүйхэд
Аараг толгодын элс алтаар нурдаг байсан
Бөртөн бөртөн зэрэглээ хормойтой тинь орооцолдож
Бүжин бор хөлийн минь сайрыг долоодог байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан
Судас нь лугшиж халуу дүүгсэн
Бурханы өвөр дээр тоглодог байсан
Сүнс зайлам харанхуйн дунд
Сүү нөмөрч унтдаг байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан
Уул уулын орой уулзадгүй шиг
Үнэнээ хэлье
Эсээ шатааж хэль
Урсгал усан эргэж уулзадгүй шиг
Үнэнээ хэлье
Цусаа буцалгаж хэлье
Ижийгээ амирласнаас хойш би гуйлагчин болсон
Гэхдээ...
Энэ хорвоогийн үхлээс бусдыг тоож гуйхгүй гуйлагчин болсон 
Ижийтэйгээ байхад би баян байсан
Чилтлээ ширтэх,харчуудын нүдэнд хордсон 
Чиний үзэгслэнд өөрийн чинь юм нэгч байхгүй
Төөрөг заяа чинь тэнгэр эцгийнх
Төрсөн бие чинь газар эхийнх
Нулимс чинь хөх булгийн ус
Инээд чинь хөөрүү хадны цуурай
Эрвэлзэх сормуус чинь хиаг өвсниих
Элбэг сөвх чинь харвасан ододынх
Илүү зангүй дөлгөөн чинь уулынх
Их тунгалаг зүс чинь сарных
Өнгө ,сүүдрийн хорвоогоос булааж авсан үзэгслэн чинь
Өгсөн юм болхоороо буцааж чамаас авна
Гайхуулж яваа үзэгслэнгээс чинь
Ганц ч юм чинийх бишээ амраг минь

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.72.245.122б   • 2 сарын 12. 11 цаг 59 минут

хүний ухаанийг Хүн шиг байлгах гэж оюунаа ширгээж байж дээ

103.9.90.98уншигч   • 2 сарын 11. 17 цаг 17 минут

Хүний шүлгийг ядаж зөв бичээч ээ, нил үг үсгийн алдаа

202.72.245.122ч   • 2 сарын 11. 15 цаг 49 минут

монгол залуусын аархал гээч аймшигт өвчнөөс ангид дархлаатай насаараа бүтээлийн жигүүр дээрээ бусдыг суулгаж хайрлаж , нисэн амьдралын далайг аялуулдаг байсан аугаа уран зохиолч нарыг хэн орлох бол

Шинэ мэдээ

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ4 сар 18. 18:10Д.Трамп ерөнхийлөгчийн сонгуулийн гол өрсөлдөгчдөө нэрлэжээ4 сар 18. 18:00Г.Занданшатарын “Нэг Монгол нэг зүгт. Хөгжил бол цэгцрэх хөдөлгөөн” ном “Университетская книга” төслийн Гран при шагнал хүртлээ4 сар 18. 17:55Танд хэрэгтэй санаанууд: Цэцгийн мандал4 сар 18. 17:55Америкийн сансрын нисэгч эмэгтэй дээд амжилт тогтоохоор зэхэж байна4 сар 18. 17:50БНХАУ-ын анхны “хуруу шил”-ний хүүхэд ээж болжээ4 сар 18. 17:45Хорт хавдраар нас барсан бүсгүйн энэ захидал таны амьдралыг өөрчилнө4 сар 18. 17:40Серхио Агуэро: Финалдахад 3 тоглолт үлдлээ4 сар 18. 17:35“Patriot” зенитийн пуужингийн системийг нийлүүлэх асуудлаар шинэ санал тавьжээ4 сар 18. 17:30Нохой нэрээр нь дуудахад баярладаг бол муур болгоомжилж, үл итгэдэг4 сар 18. 17:25“D13 Esports” баг Малайз улсад болох тэмцээнд урилгаар оролцоно4 сар 18. 17:20Ядуу буурай орны иргэд үхэж байхад Нотр- Дамд хандивлагч баячууд хаана байсан бэ4 сар 18. 17:15Өсвөрийн бөхчүүд улсын аваргаас багаараа мөнгөн медаль хүртжээ4 сар 18. 17:10Х.Тэргэл: Хадам ээж4 сар 18. 17:05Консейсо: Ливерпүүл бол яах аргагүй дэлхийн хүчирхэг баг болсон4 сар 18. 17:00УЕП-ын орлогчоор М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг томиллоо4 сар 18. 16:57Израилын Засгийн газрыг байгуулах үүргийг Биньямин Нетаньяху хүлээлээ4 сар 18. 16:55Тайванийг өөрийн болгох Бээжингийн “нууц хөзөр”4 сар 18. 16:50Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа4 сар 18. 16:49Хөтлөгч Ууганаа хүүхдүүдээс үл ялгарна4 сар 18. 16:45Ким Жөн Ун тактикийн зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ4 сар 18. 16:40Ж.Харден трибл-дабл хийн цуврал 2-0 боллоо4 сар 18. 16:38Ус цацах баяр4 сар 18. 16:35Бензиний шар гэрэл чинь асаалттай удаан явбал юу болох вэ4 сар 18. 16:30“Walt Disney” Нотр-Дамыг сэргээн засварлахад зориулж 5 сая ам.доллар хандивлана4 сар 18. 16:25ОБЕГ: Богд ууланд гарсан галыг унтраахаар ажиллаж байна4 сар 18. 16:23Жүжигчин Цоомоо “од” юм байна4 сар 18. 16:20Шинэчилсэн “Boeing 737 MAX”-ийг сүүлийн удаа туршжээ4 сар 18. 16:15Сансарт зочид буудал хөөрөх нь4 сар 18. 16:10ЦЕГ: "Никель Ганбаа" нарт холбогдох хар тамхины хэргийн нотлох баримтууд алдагдаагүй4 сар 18. 16:09
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.