2-р сарын 11
12 цаг 25 минут

Долгорын Цэнджав: Хоёрын даваа

Тэднийхээс шив шингэн утаа эгц дээшээ олгойдож байлаа. Оюунаа аль хэдийнэ босчихоод цайгаа оргиулаад
уудалж байгаа, мань "Хоёрын даваа" яахав дээ, дээлээ эгэлдрэглээд суучихсан хузүүгээ шөргөөгөөд л амсар нь цоороод уруул урчихмаар болсон мөнгөн аягатай цайгаа тэмээ шиг хүчтэй сорж суугаа. Орсон гарсанд:
- Миний энэ чинь Мэргэ вангийн Далхаа зааны аяга шүү дээ гэж хөөрлөнө. Харин тэр Далхаа заан гэдэг нь ямархуу бөх хэзээ байсныг ярьж шагширч байгаа хүнийг би л сонсоогүй юм байна. Банди гуай наадам болгоноор зодоглодогч хоёрын даваанаас нэг их хэтэрдэггүй болохоор нутгийнхан мань "Хоёрын даваа" гэлцэн инээд наргиан болдгийг Оюунаа ч мэднз. Явж явж нэрмэл тагш тагшаар залгилсан, юм л бол бөх ярьсан хөгийн эртэй хадамсдаг байна шүү. Оюунтай суусан хойно аав гэх ч хэцүү, Банди гуай гэх бүүр ч хэцүү яанаа гэж би дотроо бодоод чөдөртэй морь руугаа явлаа. Үүрч яваа эмээлийн ган дөрөө хоорондоо жин жин хавирах нь чихэнд чимэгтэй. Оюунаа өмнөөс гүйсээр ирж явна. Бариухан ногоон торгон тэрлэгтэй түүний наранд борлосон шилбэний булчин ирвэлзэн чинэрч туяхан нуруугаа даган асгарсан торгон хар үс намиран сугсарна. Нар дээрээс навтайтал ангасан газраас халуу хөөрөгдөж байсан ч миний сэтгэлд бол эргэн тойрон нартай бороо шаагиж, тэртээ хөндийд солонго хөллөх шиг санагдаж байлаа. Би мориныхоо сайвар алхаан дунд Зюунаагийнхаа сугаар тэврэн шүүрч урдуураа сундлав. Урд шөнө хачин зүүд зүүдэллээ. Чи намайг түлхэж хаячихаад Цэцгээ эмчтэй хаашаа ч юм цуг явчих юм. Дэр нэвтэрсэн байна лээ гэж тунамал алаг нүдэндээ нулимс гүйлгэн над руу эргэж харав. Санаанд ормооргүй юм зүүдэлдэг хачин ч амьтан шүү чи гэж түүнийхээ амьсгал нь бүүр цаана үл мэдэгхэн лүгших бэлхүүсээр тэврэхэд саяхан угаасан гэзэгнээс нь хүүхдийн сэвлэгнийх шиг үнэр сэнгэнэхэд тархины судас суга суга өндөлзөх шиг болно. Оюунаа миний энгэрт налаад хоёулханаа мориор ингээд л сажлуулаад байвал гоёо, тээр тэнгэрийн гүнд од харвах шиг боллоо гээд инээмсэглэхэд охин мариагаа алдаагүй царай нь улмаа шингэрч үзэгдэнэ. Шон дээр буухад Банди гуай өлөн хиртэй пансан цамцныхаа хоёр ч товчийг зад татсан цүдгэр гэдсээ ил гаргасаар тосоод Оюунааг сугадан буулгаснаа,
-Та хоёр ямар жаахан хүүхдүүд биш дээ, гантай цагийн морь нуруугаа амархан авчихдаг юм шүү дээ гэхэд Оюунаа "Ааваа, та намайг ерөөсөө сундалдаггүй шүү дээ" гэж тунирхав. Охин минь хэзээ ухаажина даа гэж Банди гуай гүнзгий санаа алдсанаа над руу харж Манай Баяраа ч морины дэлийг орос сойзны үс шиг болгоод өгдөг хүн дээ. Наад халиуныгаа согоо шиг болгоод өгөөрэй, өглөө хар үүрээр хөдөлнө шүү, бөх хүний л зан юм байх, наадмын урд өдөр ерөөсөө нойр хүрдэггүй юм гэлээ.
Энэ жил таны бяр ямар байна даа гэж намайг асуувал "Яршигаа аавын ноололдохыг харахаас ичээд байдаг юм. Гэдэс нь танай их гарын ширмэн тогоо шиг гээч. Таныг хүмүүс шоолдог юм билээ шүү" гэхэд,
- Цөг хө, байсаар чи эрчүүдийн хэрэгт оролцох нь уу? Тогтоож барилдана гэдэг амаргүй гэснээ над руу дөхөн шивнэх шахан "Энэ жил дор хаяж сумын начин. Урд шенө унтаагаараа ханын гурван үдээрийг ташраар нь зад тийрсэн байна лээ. Одоо наад халиун чинь гэхэд л даага шиг харагдаад болох биш, Тэр өдрийн тэнгэр мэдэж дээ" гээд хүд хүд инээв. Гурвуулаа наадмаас харьж явлаа. Архинд халамцсан Банди гуай далбийж үнгэлдсэн бүрх малгайныхаа доор гүвтнэж явснаа гэнэт морь бусгатал учиргүй шогширч гаслав. Тэр муу чөргөр бандид шууд л дотуур дэгээгээ хутгачихдаг байж. Анаж байж алдчихлаа. Бүүр нэг, ойчих нь мэдрэгдээд гуяных нь хөх мах чичрээд байхад шүү гэхэд би түүнийг тайвшруулах санаатай "Гаднаас олон сайн бөх ирсэн байна лээ, аргагүй байх" гэхэд Оюунаа аав одоо хөгширч яваагаа мэддэггүй юмуу гэж ширвэв. Дөчтэй эр дервөө дарсан ат гэдэг юм. Намдаг арсланг гэрээрээ дайраад гараарай гэсэн, хэдэн мэх заалгаад үлдэнээ. Хойтон жилийн наадмаар ч "За энэ ч яахав би Содномынхоор дайраад гаръя. Миний хоёр хүү шударгахан ергүүлээд харьчих, сар мөддөө гарахгүй шүү. Төөрөөд чөтгөрийн гүйдэлтэй Ишгэнэ хоолой руу орчихвоо гэснээ "Хоёр хангайн нутаг хүрэнтэж найгаад байна" гэж дуулсаар нар шингэчихээд сүүлчийнхээ улаан туяаг цацаж байгаа тэнгэрийн хаяа руу Банди гуай жижгэрэн жижгэрсээр уусав.
Намдаг арслан гэж хүрэн баримал шиг эр манай хотоор ирж, Банди гуайн магнайг тэнийлгэлээ. Оюун "Тэр хараа, Намдаг ахыгхөдөөлсөн бухны хүзүү шиг ямар аймаар юм бэ Төө хэрийн тэвнээр хатгасан ч нэвтрэхгүй байхаа" гэзд тас тас инээв. Бөх хүний охин, бөхөө шоолбол аавын чинь наадмын тэнгэр харина шүү дээ гэж Оюуныг цаашлуулбал, Чи ааваар минь даажигнаад байна уу? Барилдаж чаддаггүй ч гэсэн Бага газрын чулуу шиг нөмөртэй хүн дээ гэж надтай мөчөөрхөлцөв. Банди гуай хонь гарган Намдаг арсланг тухлуулж, ядаж хоёр хонооч гэж гуйсан боловч хажуу сумын наадамд миний даага үүрсээд хүлээж байхад энд толгой ганзагалж хэвтээд юугаа хийхэв. Харин саяын байныхаа даагыг танд үлдээе гэхэд Банди гуай бөх хүний бэлэг, цаанаа нэг юм бэлгэдэж байгаа гээд бөөн хөл хеөрцөг боллоо. Би Малахын отроос Оюунаа руугаа довтолголоо. Оюунаа минь намайгхаруутаа их л холоос тосдогсон. Чамайг гурав хоновол санаж үхнэ гэсэн юм чинь гуч хоноод ирэхлээр ёстой бэтгэрэх шахсандаа. Бие нь зүгээр л байдаг байгаа даа гэж амандаа үглэн мориндоо ташуур өгөв. Хот хороо нэг л эль хульхан. Банди гуайн гэрийн яндангаар утаа гарахгүй байв, Өмнөөс ээж минь л тосов.
- Хүү минь яасан их давхиа вэ? Морь чинь бахардаж унах нь байна шүү дээ
- Тэр яах вэ ээжээ, Оюунаа гэртээ байгаа биз дээ
- Чамаас түрүүхэнд Намдаг арслан тэрэгтэйгээ ирээд явсан. Мөр нь арилаагүй байна. Банди тэр хоёр буцаж ирэхгүй юм шиг хамаг хувцас хунараа хумьж аваад явчихсан шүү дээ гэсэн үг дотор манартуулав. Түүний үлдээсэн зурвасыг уншвал "Баяраа, чиний цаашдын амьдралд чинь сайн сайхныг хүсье. Би Намдагийг дагаад явлаа. Бөхийн өвчтэй аавыг минь чи мэднэ. Бүсгүй ядарсан амьтан нэг удаа ч болохноо аавыгаа гялайлгая. Хоёрын хоёр бехийг гомдоох аргагүй байсныг чи минь ойлгоорой" гэсэн хэдэн үг бүрэлзэв. Даанч дээ, Оюунаа минь ... Ийм юм гэж байдаг юмуу. Миний янзыг үзээд, тохуу хийгээд л хашааны ард зогсч байгаа гэж бодон орчиноосоо түүнийг эрж хайж, Оюунаа... гэж хашгирлаа. Пүнзний саравчин дээр сууж байсан хэдэн турлиах цочоод нисэв. Ноосолчихсон тэмээд шиг цэлдэн хөхөлбөр гүвээ толгод чимээ аниргүй нэг ойртож, нэг холдож байлаа.
Сониноос, Банди гуай барилдахаа больж, жаахан халамцаад ирэхлээрээ "Би өөрийнхөө дархан дотуур дэгээгээ хүргэндээ үлдээснээс хойш миний бөх болж төрсний хэрэг бүтэж байгаа нь тэрээ" гэдэг болсон гэнэ лээ. Хоёрын даваа гэдэг чинь мөн л холын даваа юм билээ дээ. — with Долгорын Цэнджав.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Академич Р.Барсболдод хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ7 цаг 52 минутын өмнөАНУ: FaceApp аппликейшнийг аюулгүй байдалд заналхийлнэ гэж үзжээ7 цаг 53 минутын өмнө“Мисс бөх“ Молдир Мекенбаевагийн тухай 12 баримт7 цаг 59 минутын өмнөТаксинд явж байсан эмэгтэйг хүчирхийлж тээврийн хэрэгслийг дээрэмдсэн этгээдүүдийг баривчиллаа8 цаг 3 минутын өмнөТамхинаас гарахад эхний арав хоног л хэцүү байдаг8 цаг 4 минутын өмнөАкадемич Р.Барсболдод хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ8 цаг 8 минутын өмнөХөлбөмбөгийн солилцооны эргэн тойронд8 цаг 9 минутын өмнө50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэр бүхий Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барина8 цаг 11 минутын өмнө40 жил үсээ засуулж, угаагүй эр8 цаг 14 минутын өмнөНэгхэн шөнийн дотор биеэс хортой бодисыг гадагшлуулах итгэмээргүй арга8 цаг 19 минутын өмнөАНУ-ыг эдийн засгийн террорист заналхийлэл хэрэгжүүлж байна хэмээв8 цаг 24 минутын өмнө2019 оны хамгийн их борлуулалттай ТОП-10 цахилгаан машин8 цаг 34 минутын өмнөДурлалын дуу8 цаг 39 минутын өмнө2019 оны дэлхийн шилдэг 50 рестораны жагсаалт8 цаг 44 минутын өмнөӨдөр бүр нимбэгтэй ус уух 8 шалтгаан8 цаг 54 минутын өмнөДэлхийн хамгийн нэр хүндтэй төр, нийгмийн зүтгэлтнүүдийг Билл Гейтс, Мишель Обама нар тэргүүлэв8 цаг 59 минутын өмнөДэлхийн хамгийн цацраг идэвхит газрыг нэрлэжээ9 цаг 3 минутын өмнөДэлхийн хамгийн цацраг идэвхит газрыг нэрлэжээ9 цаг 3 минутын өмнөХууль бусаар ашигт малтмал олборлож байсан иргэдийг илрүүлжээ9 цаг 10 минутын өмнөДэлхийн II дайнд 14 сая хүний амийг аварсан цахим эриний эцэг Алан Турингийн бодит түүх9 цаг 13 минутын өмнөСталлоне матарт “хайртай”9 цаг 18 минутын өмнөХадам ээж, хүргэн, бэрүүдийн харилцаа9 цаг 24 минутын өмнөПутин “Билетийн мафи”-ийн эсрэг хуульд гарын үсэг зурав9 цаг 38 минутын өмнөБайгууллагын үр бүтээмжийг нэмэх 4 чухал зүйл9 цаг 44 минутын өмнөЕвропын холбооны улсуудад тэмбүүгийн өвчлөл ихэсжээ9 цаг 53 минутын өмнөХовор дурсгалуудыг Кремлийн музейд дэлгэлээ9 цаг 59 минутын өмнөХовор дурсгалуудыг Кремлийн музейд дэлгэлээ9 цаг 59 минутын өмнөХөгширч биш хөшиж...7 сар 19. 14:50“Улаанбаатар Ипекс” Авто сэлбэгийн худалдааны зах шинээр нээгдлээ7 сар 19. 14:47“Их хурд-8” наадмын хөтөлбөр7 сар 19. 14:44
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.