2-р сарын 11
12 цаг 00 минут

Баярын өдрүүдэд авто замын ослоор 13 хүний амь нас хохирч, 60 хүн гэмтжээ

Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 04-нөөс 10-ны өдрүүдэд улсын хэмжээнд тус алба нь нийт 1903 дуудлага, мэдээллийг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 489 дуудлагыг хүлээн авч шалгажээ. 

Нийт бүртгэгдсэн ослын улмаас 13 хүний амь нас хохирч, 60 хүн гэмтсэн ба амь нас нь хохирсон хүний 92 хувь буюу 12 нь орон нутгийн замд гарсан ослын улмаас амь насаараа хохирсон, гэмтсэн хүний 80 хувь буюу 49 нь нийслэл хотод бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн осол, хэргийг өнгөрсөн 2018 оны сар шинийн баярын өдрүүдтэй буюу Битүүн, Шинийн 1-3-ны өдрүүдийн нөхцөл байдалтай харьцуулахад дуудлага мэдээлэл 13 хувиар, бүртгэгдсэн осол 3 хувиар, гэмтсэн хүний тоо 23,8 хувиар, хүүхэд өртсөн осол 77 хувиар, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 24 хувиар тус тус буурсан боловч олон хүний амь нас орон нутгийн замд хохирчээ.  

Бүртгэгдсэн зам тээврийн ослын шалтгаан, хэлбэрийг авч үзвэл орон нутгийн замд буруу тээвэрлэлт, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу гүйцэтгэх, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг шалтгаан байгаа боловч 65 орчим хувь нь буюу тэргүүлэх шалтгаан нь хурд хэтрүүлснээс, үүний улмаас онхолдох, мөргөлдөх хэлбэрээр гарсан байх ба хүүхэд амь насаа алдсан хэргийн гол шалтгаан нь буруу тээвэрлэлт эзэлж байна.

 Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба 

17
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

17 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

150.129.140.167Зочин   • 2 сарын 12. 9 цаг 39 минут

Зүгээр л оркууд ын байгаа байдал бүгд орон нутгийн замд болж байгаа үйл явдал орк л бол орк

202.72.245.122ё   • 2 сарын 12. 8 цаг 38 минут

аймаар хурдан морь унадаг нөхдүүд аймаар хурдан машинаар уралдаад дашин шог

202.9.44.87Зочин   • 2 сарын 11. 22 цаг 53 минут

manaixanii bayr ix deer ni olon xonog vrgeljildeg ene tal deer bodox l xeretei baix

64.119.18.143Зочин   • 2 сарын 11. 21 цаг 07 минут

Баяраа багасга гээд хэлээд байгаа юм шүү дээ

66.181.161.34Зочин   • 2 сарын 11. 20 цаг 02 минут

"буруу тээвэрлэлт" гээд хачин мангуу нэр томъёо гарч иржээ.

117.102.197.227Zochin   • 2 сарын 11. 19 цаг 34 минут

Morooro uhehgui zugeer yavsan hun dairch alaad bdag lalaruud bgaa yum

66.181.169.110Зочин   • 2 сарын 11. 18 цаг 32 минут

Ердөө л хурд хэтрүүлснээс л болж байна шүү дээ. Манай жолооч нар хэзээ нэг онгирч нисэхээ болих юм бол доо.

66.181.178.242zula   • 2 сарын 11. 17 цаг 20 минут

ard ni hichineen huuhduud unchiruud uldej bgaa bol do, yasan ar geree bodoggui hedhen secundiin amia bodsonoos iim yum boloh yum da

103.212.117.56Зочин   • 2 сарын 11. 15 цаг 53 минут

Ердөө 13 хүн үхсэн нь маш бага үзүүлэлт гээ биз дээ

202.72.245.122с   • 2 сарын 11. 15 цаг 31 минут

аймаар мундаг аймаар гоё гэсэн буруу хэллэг хэрэгжихээр ийм дүр зураг

202.72.245.122с   • 2 сарын 11. 14 цаг 32 минут

аймаар мундаг жолоочоо харуулах гээд л нисчихдэг шиг

211.247.116.220эрдээ   • 2 сарын 11. 14 цаг 14 минут

манайд хурд тохируулах дохио камерын систем өргөжүүлж цагдаагийн хяналт шалгалтын ажиллагаа маш өргөжүүлэх нь зөв гэж бодож байна

66.181.160.89Ё   • 2 сарын 11. 13 цаг 57 минут

Ганцхан сар шинэ ч биш байнга л ингэж үхэж тахир дутуу болж байна шдээ маш хатуу хууль дүрэм онцгой байдал тогтоож байж л шийдэх ёстой 25 с дээш настай хүн жолоо барьдаг буруу жолоотой машиныг болиулах хэн дуртай нь 10 с дээш настай машин лиизэнгээр авах зэрэг олон олон хатуу чанга хууль л гаргаж байж монгол хүнээ аварна шүүү хэцүү ч гэсэн хэрэгжүүлэх л хэрэгтэй

202.131.249.202иргэн   • 2 сарын 11. 12 цаг 47 минут

Баяр биш байлдаан дайн болж байгаа юу гэлтэй юм.Уух идэхээ тааруулж замын хөдөлгөөний дүрмээ сахихгүй бол хэдэн байр тэмдэглээд цөөрөөд байж дээ

112.72.11.101Зочин   • 2 сарын 11. 12 цаг 38 минут

ЖИЛИЙН ЖИЛД ЦАГААН САРААР ТӨЧНӨӨН ХҮН ОСЛООР ҮХЛЭЭ ГЭЖ ДУУЛДАХ ЮМ. ХИЧНЭЭН АЙЛ ӨРХИЙН АМЬДРАЛ ТАМ БОЛОН ХУВИРЧ, ХЭДЭН Ч ХҮН ЭНЭ ГАСЛАНТ ЗОВЛОНГИЙН АРД УЙЛЖ, ШАНАЛЖ ҮЛДЭНЭ ВЭ. ҮХСЭН 13 ДЭЭР НЭМЭЭД БЭРТЭЖ ТАХИР ДУТУУ БОЛСОН ӨЧНӨӨН ХҮМҮҮС. ЭНЭ ЦАГААН САРЫН БАЯРААР ОРОН НУТГИЙН ЗАМД МАШ ӨНДӨР ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА БИЙ БОЛГОМООР. ӨЧНӨӨН ОЛОН ХУРД ХЯНАГЧИЙГ БАЙРШУУЛМААР БАЙНА. ХУРД ХЭТРҮҮЛЭЭД БАЙГАА НОВШНУУДЫГ ТЭР ДОР НЬ БАРЬЖ АВААД ЦААШ НЬ ЯВУУЛДАГГҮЙ БАЙМААР БАЙНА. БАРАГ ШОРОНД ХИЙЖ ХЭДЭН САРААР ХОРИХ ХЭРЭГТЭЙ.

202.131.245.125Зочин   • 2 сарын 11. 12 цаг 15 минут

Aimaar ymbe. Nas barah gej Zolguut hiideg ymuudaa

202.72.240.38Зочин   • 2 сарын 11. 12 цаг 03 минут

Гашуудал зарлахаар юм болж дээ

Шинэ мэдээ

Жүдо Азийн АШТ: О.Ууганбаатар, Ц.Цогтбаатар нар Азийн аварга боллоо7 цаг 27 минутын өмнөЖүдо Азийн АШТ /ШУУД/8 цаг 59 минутын өмнөСонирхогчдын боксын Азийн АШТ /ШУУД/4 сар 21. 19:51Шинэ долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлэхийн тулд энэ амралтын өдрүүдэд юу хийх вэ?4 сар 21. 15:00Адель нөхрөөсөө салж, ганц бие ээж боллоо4 сар 21. 14:45Ирэх пүрэв гарагийн өглөө зам хаагдах тул зорчигчид нисэх буудал руу эрт очино уу4 сар 21. 14:30Хойд Солонгосын ЭСЯ-руу дайрсан этгээдүүдийн нэгийг баривчилжээ4 сар 21. 14:15Ам цангах нь заримдаа өвчний шинж тэмдэг байдаг4 сар 21. 14:00Та нөхрөө алдах гэж байгаа юм биш биз4 сар 21. 13:30КИВИ, ГУРИЛ, НОГООН ЦАЙГААР арьсаа цайруулах зөвлөгөө4 сар 21. 13:00Замын цагдаагийн гүүрэн гарц энэ оны 11 дүгээр сард ашиглалтад орно4 сар 21. 12:30Дуу чимээ бидний амьдралд4 сар 21. 12:15Зэрлэг нэрсний залуужуулах чадал4 сар 21. 12:00Иргэншил солино гэдэг өнгөцхөн хэрэг огт биш4 сар 21. 11:30Хүүхдээ хорьж, хүчирхийлдэг байсан эцэг, эхэд 25 жилийн ял оноолоо4 сар 21. 11:15Өнөөдрийн зурхай4 сар 21. 11:00Цаг агаарын мэдээ4 сар 21. 10:00Налайхын уурхайд осол гарч, гурван хүн амиа алдлаа4 сар 21. 9:24Боксын Азийн АШТ: Өнөөдөр Э.Цэндбаатар тэргүүтэй 5 тулаанч ялалт байгууллаа4 сар 20. 23:13Жүдо Азийн АШТ: Эхний өдөр нэг мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ4 сар 20. 22:58Жюү жицүгийн хоёр өсвөрийн тамирчин медалийн тавцанд зогслоо4 сар 20. 18:53Зүгээр сууж байхад чинь ч таны бүтээл Amlilt.com сайтад зарагдаж та орлого олно4 сар 20. 18:32Венесуэл улс "Роснефть" компанийн тусламжтайгаар хориг арга хэмжээг тойрон гарч байна4 сар 20. 15:00АНУ-ын Хууль зүйн яам Мюллерын тайланг нийтэлжээ4 сар 20. 14:55Дэлхийн хамгийн үнэтэй галт зэвсэг4 сар 20. 14:50Ц.Сарнай, Б.Чинбаа нарын их ажлын дараах жаргалтай агшин4 сар 20. 14:45Багануур дүүрэгт төрийн үйлчилгээ, эрх зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо4 сар 20. 14:40Нил Армстронгийн сансрын нисэгчийн хувцсыг музейд тавина4 сар 20. 14:35NBA-ын шилдэг 5 үзүүлбэр (19.04.19)4 сар 20. 14:30Нимбэгний ид шид4 сар 20. 14:25
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.