2019 оны 2-р сарын 12
14 цаг 53 минут

Зава Дамдины алдрыг баригч би: Дамдины хөвүүн Сүхбаатар

ДАМДИНЫ ХӨВҮҮН СҮХБААТАР

Хадын чулууг харгилууланхан
Хадмалхан тахтай ухаа хонгор 
Хайртай л олондоо алдаршигсан 
Дамдины Хөвүүн Сүхэ-Багатор

Довын чулууг доргилууланхан
Давтамалхан тахтай ухаа хонгор 
Даяар олондоо алдаршигсан 
Дамдины Хөвүүн Сүхэ-Багатор

Уулын чулууг уралдууланхан
Улдаа тахтай ухаа хонгор 
Улс Монголоо байгуулагсан 
Дамдины Хөвүүн Сүхэ-Багатор

(Буриад ардын дуу)

Зава Дамдины алдрыг баригч би дөрвөн жилийн өмнө эртний сайхан ерөөлөөр Хөлөн Буйрын Шинхөн Буриадуудтай учирч явтал нэгэн гацаанд Мэдог Авжаа хэмээх нэгэн Буриад эмээгийнд цай уугаад мордох зуур эмээ нилээн зандрангуй "чи! Дамдины хөвүүн Сүхбаатарыг таних уу? Хэмээлээ. Ерөнхийдөө мэднэ ээ! Хэмээн өчтөл. Бас өгүүлрүүн "Монгол улсад эрт цагт Чингис хааны ач тус хэмжээлшгүй! Эдүгээ цагийн Монгол улсад Дамдины хөвүүн Сүхбаатар ач тустай!"хэмээсэнд би хийд дээрээ түүний хөшөөг хайрлан хамгаалж байгаа тухайгаа ярьж зураг сэлт үзүүлтэл Мэдог Авжаа намайг нэгэнтээ гайхах мэт хараад бас хайрлах мэт болоод Сүх Жанжны үед Буриадууд түүнд зориулж ийм нэгэн дууг дуулж байсан хэмээгээд дуулж өгснийг сурч авсан агаад шавь хүүхдүүддээ эл дууг зааж өгөн хийдийнхээ сүлд дуу болгосон юм. Эртний Монголчуудын захиасанд "Ачийг үл умартмуй! Нэгэн цагт ачийг хариулмуй!" хэмээхийн утга өчүүхэн ч болов болсон байгаасай хэмээн залбирнам.

Эх сурвалж: Зава Дамдин Ринбүчи / Zava Damdin

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.10.22.33Zochin   • 2 сарын 13. 17 цаг 08 минут

Chingis haan buriad, Suh janjin bas buriad gene muusain buriaduud ih l galzuurrch bna daa. Ug ni ene humuusiin garl ni buriyat utgra ni buruutsan uls. Tuuhee medej hutsaarai!!!!!!!!!!!!!

203.91.115.53Зочин   • 2 сарын 13. 12 цаг 16 минут

Бас нэг солиорол

77.218.251.158Буриад   • 2 сарын 12. 20 цаг 01 минут

Бидний багад дуулдаг байсан дуу. Сүхбаатар жанжин аргагүй буриад хүмүүн байсан.

66.181.183.132Зочин   • 2 сарын 12. 18 цаг 55 минут

Энэ хүн солиорчихсон юм бишүү .

124.158.93.7ган   • 2 сарын 12. 15 цаг 25 минут

Энэ дуу үг яах арганүй буриад дууны үг байна. Учир нь буриадууд л ихэвчлэн өвлийн улиралд цас мөсөн дээр явахад зориулж халтиргаа гулгаанаас хамгаалсан тах мориндоо хаддаг байсан. Оросууд ч мөн ялгаагүй. Харин одоо ч бараг үгүй болж байнадаа. Гурвалж хөлөлсөн морин чаргатай баян хуур тоглоод хангитал дуулж согтуу баян оросууд нүдэнд харагдаж байна шүү

Шинэ мэдээ

Японд олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ10 сар 16. 18:10Малчид, тээвэрчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд10 сар 16. 18:05“Их 20”-ийн Сангийн сайд нар уулзана10 сар 16. 18:00Гар утасных нь цэнэг дууссанаас болж торгуулжээ10 сар 16. 17:55Линз болон хиймэл сормуусны сөрөг тал10 сар 16. 17:50Хөл бөмбөгийн хаалгачдын тухай сонирхолтой баримтууд10 сар 16. 17:45Бразилд зул сарын үеэр олон мянган түр ажлын байр бий болж магадгүй10 сар 16. 17:40Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №12 Sam Cooke, ‘A Change Is Gonna Come’10 сар 16. 17:35Нидерланд: Ертөнцийн төгсгөлийг хүлээн 9 жил хонгилд амьдарчээ10 сар 16. 17:30Амьдралдаа өөрчлөлт оруулах 14 энгийн алхам10 сар 16. 17:25Таван настай малчин охины тухай баримтат кино бүтээгджээ10 сар 16. 17:20Хөгшрөлтийн үйл явцыг тухайн хүний алхалтын хурдаар тодорхойлох боломжтой гэв10 сар 16. 17:15Вакцин хүрэлцээгүйгээс мал хорогдсон гэж үзжээ10 сар 16. 17:10Хоакин Феникс гал унтраах машин мөргөжээ10 сар 16. 17:05НАСА-ын ахмад эрдэмтэн: Ангараг гарагт амьдрал байж болохыг бид 40 жилийн өмнө илрүүлсэн10 сар 16. 17:00Галт уулс хүн төрөлхтөнд ялагджээ: Саяны галт уулсын нөлөөлөл10 сар 16. 16:55АНУ-ын боксчин Патрик Дэй толгойдоо гэмтэл авч, эмнэлэгт хүргэгджээ10 сар 16. 16:50А.Хишигдалай: Айлын тогоо яах вэ, өөрийнхөө тооноор нар мандахыг харж байвал амьдрал сайхан10 сар 16. 16:45Яагаад мацаг барих хэрэгтэй вэ10 сар 16. 16:40Доналд Трампын бага охин Тиффани10 сар 16. 16:35Улаан-Үдэд Монголын иргэн 50 мянган доллараа дээрэмдүүлжээ10 сар 16. 16:32Биднийг интернэт ухаад сууж байх зуур дэлхий ертөнцийг өөрчилж буй 7 хүүхэд10 сар 16. 16:30Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь10 сар 16. 16:25Иран улс 40 тэрбум ам.долларын ашиг өгөх байгалийн хийн орд илрүүлжээ10 сар 16. 16:20“Harley-Davidson” цахилгаан мотоциклын үйлдвэрлэлээ зогсоожээ10 сар 16. 16:15Цөмийн дайн дэгдэх эрсдэл нэмэгдэж байгааг хэлжээ10 сар 16. 16:10Б.Жавхлан: Саарал жагсаалтыг улс төржүүлж, өндөр авахуулж байгаа нь сайн хэрэг10 сар 16. 16:06Зэрлэг ан амьтдын шилдэг зурагчныг тодруулжээ10 сар 16. 16:05Хятад АНУ-д эрс эсэргүүцлээ илэрхийлжээ10 сар 16. 16:00Б.Бат-Эрдэнэ: Ж.Мөнхбат гишүүн хөрөнгө, орлого нь яагаад огцом нэмэгдсэн талаар тайлбар ирүүлээгүй10 сар 16. 15:57
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.