2-р сарын 13
13 цаг 05 минут

С.Сэрчмаа: Валентины баяраар хүмүүсийн сэтгэлд хоногшсон бүтээлээсээ хүргэнэ

Гэгээн хайрын баяраар хосууддаа уран бүтээлээ хүргэхээр зэхэж буй поп дива С.Сэрчмаатай цөөн хором ярилцлаа. “Freezone” хамтлагийн дуучин Э.Энхтөртэй хамтарсан тоглолтоо хийх гэж буй тэрбээр саяхан хөгжмийн зохиолч, гитарчин Д.Өлзий-Оршихын үг, ая “Үгүйлэх сэтгэл” дууг сэргээн сонсогч фэнүүддээ хүргэсэн юм.
 
-Хоёр хоногийн дараа болох тоглолтынхоо сонин сайхнаас хуваалцана уу?
 
-Гэгээн хайрын баяр буюу хоёрдугаар сарын 14-нд “Freezone” хамтлагийн дуучин Э.Энхтөртэй АСА циркэд хамтарсан тоглолтоо хийхэд бэлэн болоод байна. Бид шинэ жилээр “Цасан хаялга” дууг дуулсан. “Нэг сургуулийн хоёр хамтарч дуулж байна” хэмээн үзэгчид хүлээн авсан, мөн өмнө нь хэд хэдэн уран бүтээлд гар нийлсэн учир тоглолт хийх боломжтой юм байна гэж бодсон. Тэгээд ч бидний хэн хэнд нь хайр дурлалын сэдэвтэй дуу цөөнгүй байдаг учир хамтран тоглолт хийхээр болсон юм.
 
-“Чиний нулимсыг салхи л арчина” дууг та бүхэн өмнө нь хамтран дуулсан. Энэ удаад ямар нэг бүтээлд хамтарч байна уу?
 
-Бид тоглолтын үеэр нэг нэгнийхээ дууг хамтран дуулна. Хамгийн гол нь хайрын сэдэвтэй шилдэг дуу буюу хүн бүрийн сэтгэл зүрхэнд хоногшсон бүтээлээс Гэгээн хайрын баяраар хүргэх нь тоглолтын онцлог юм. Хүмүүсийн дурсамжид хадгалагдсан хайрын дууг үзэгчид дахин сонсч нэгэн үдшийг өнгөрөөнө гэсэн үг.
 
 -Тоглолтын үеэр та хийл хөгжмөө эгшиглүүлэх үү. Мөн дуучин Э.Энхтөр ч лимбээ тоглох байх?
 
-Мэдээж би үзэгчдэдээ хийл хөгжмөө тоглож сонирхуулна. Түүнчлэн тоглолтын үеэр азтай үзэгчийг тодруулж, рок попын дуучдаас мэндчилгээ хүргэнэ. Тоглолтод зууны манлай дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяа хүрэлцэн ирж, ая дуугаа өргөнө. “Титэм", “Guys” хамтлагийн тоглолтод оролцож, уран бүтээлээ хүргэхээр болсон.
 
-Дуучин Э.Энхтөр та хоёр хөгжмийн зохиолч, гитарчин Д.Өлзий-Оршихын ая, үг “Үгүйлэх сэтгэл” дууг сэргээн сонсогч фэнүүддээ хүргээд удаагүй байна. Энэ дууг тоглолтод дуулна биз дээ?
 
-Тоглолтын оргил хэсэгт  бид энэ дууг үзэгчдэдээ хүргэнэ. Дуулахад урамтай сайхан уран бүтээл учир үзэгчид алга ташилтаар хүлээн авна гэдэгт эргэлзэхгүй байгаа. Энэ дууг дуулсны дараа Э.Энхтөр “Чи өөрийнхөө дуу шиг гоё дууллаа” гэж хэлсэн. 
 
-Тоглолтоос гадна сүүлийн үед та ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
 
-30 гаруй дууг шинээр бичүүлээд байна. Дуучдын хувьд цомог гаргах нь тайлан маягтай болжээ. Цахим ертөнц хөгжсөнтэй холбогдуулан хүмүүс цомгоо цахимаар гаргаж, онлайнаар худалдаалдаг болсон. Энэ утгаараа дуучид цомог гаргах нь цөөрсөн. Би ч гэсэн цомог гаргахгүй удаж байна. Харин сүүлийн үед киноны дуу түлхүү дуулж байгаа. Тухайлбал, "Хөхөөний үүр” уран сайхны киноны дууг дууллаа. “Амьдралын нар”, “Хайр эргэсэн хавар” зэрэг дэлгэцийн бүтээлийн дууг дуулж үзэгч сонсогчдодоо хүргээд байна. Бас Өвөрмонголын хөгжмийн зохиолчидтой түлхүү ажиллаж нэлээд хэдэн дуу хийсэн. Эдгээр дуу Өвөрмонголд хит болж, өнгөрсөн оны шилдэг арвын нэгээр шалгарсан.
 
-Аялан тоглолтын төлөвлөгөөгөө гаргасан уу. Тоглолтын санал ирж байна уу?
 
-Европын орнуудад ажиллаж амьдарч байгаа монголчуудаас маань ирж тоглолтоо хийгээч гэсэн санал ирсэн. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр БНСУ-д ирж уран бүтээлээ хүргээч гэсэн санал ирсэн. Явах эсэхээ гэрээгээ харж байгаад шийднэ. 
 
-Хоёрхон хоногийн дараа болох Гэгээн хайрын баяраар та ямар бэлэг авахыг хүсч байна вэ. Ер нь энэ баяраар ямар бэлэг авч байсан дурсамжаасаа хуваалцана уу?
 
-Валентины баяраар ихэнхдээ баглаа дүүрэн цэцэг бэлгэнд авдаг. Сарнайг цэцгийн хатан хаан гэдэг. Ер нь дуучин хүн цэцгэнд дуртай, үзэгчдийн алга ташилтаас баяр баясал мэдэрдэг. Тийм болохоор удахгүй болох Валентины баяраар цэцгээс гадна үзэгчид алга ташилтаар бэлэг бариасай гэж хүсч байна даа.
 
 
 
Б.Сийлэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
12
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

12 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.113.246.140Зочин   • 2 сарын 14. 12 цаг 24 минут

serchmaa huurhun shd olon ch saihan duu baidag valentinii bayar bolj l baig l dee mongoliin urs mash olon boltugai hetruulehgui l temdegleh heregtei

122.201.23.201Зочин   • 2 сарын 14. 11 цаг 05 минут

хятад боовнийг сайн амталсан авгай

122.201.23.201Зочин   • 2 сарын 14. 11 цаг 04 минут

хятад боов

122.201.23.201Зочин   • 2 сарын 14. 11 цаг 04 минут

*****

122.201.23.201Зочин   • 2 сарын 14. 11 цаг 04 минут

***** боов,зайлаач

202.9.43.99Зочин   • 2 сарын 14. 10 цаг 02 минут

дуулаад л явж байг

203.91.115.42Зочин   • 2 сарын 13. 15 цаг 47 минут

ENE HVMVVS YAGAAD INGEJ STRESSDEED MUUGAI UG HEREGLEED BVDVVLEG DAIRALT HIIGEED BAIGAA YUM BOL DO. SAIHAN BVSGUI UURIINHOO HUVI TAVILANGAARA YAVJ BAIGAA SD DE.

122.201.22.144Зочин   • 2 сарын 13. 15 цаг 27 минут

ГАДААДАД ГАРНА ГЭЭ БИЗ ДЭЭ ЭНЭ АВГАЙ

202.179.27.80Зочин   • 2 сарын 13. 15 цаг 26 минут

SHUURCH AVAAD L ARHIDAAD BAIHIIMAA HUJAA PUNSALMAAGIIN OCHIRBATIIN GAIGAAR HUUHDIIN BAYARAAR ARHI UUDAG BOLSON SH DEE

202.179.27.80Зочин   • 2 сарын 13. 15 цаг 25 минут

UHSENII CHINE VALENTINII BAYAR NAAD BAYARIINHAA UCHRIIG MEDHUU HRISTIIN SHASHNII LAMIIN BAYAR NERTEIGEER N MONGOLCHUUD ODOO NAURIZIIN BAYAR BUR BOR EEVENGIIN BAYARIIG TEMDEGLEECH MALNUUDAA BAYAR L BAIVALUCHRIIG N CH MEDEHGUI BAIJ

202.179.25.101Зочин   • 2 сарын 13. 13 цаг 26 минут

Чи болио юуны чинь балантин бэ? Хуцалгүй дуугаа дуулвал тэр биз. хэн үзэх юм тэр үхсэн христийн ламын өдөр

66.181.161.60Зочин   • 2 сарын 13. 13 цаг 09 минут

Үхсэн ацны чинь валентины баяр вэ харийн үхсэн ламын өдөр Монголд ямар хамаа бнааа хятадын дэвсгэр гудасаа хужаадаа очиж гийна

Шинэ мэдээ

Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан цагдаагийн алба хаагчдыг цол, тэмдгээр шагналаа1 цаг 31 минутын өмнөУИХ-ын нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа2 цаг 38 минутын өмнөХоёр дахь хүүхэд мэндэлсний дараа таны мэдрэх 11 зүйл2 цаг 42 минутын өмнөХүн төрөлхтөн улам мулгуу болж байна гэв2 цаг 48 минутын өмнөЗургаан настай хүү 4600 удаа суниажээ2 цаг 53 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь2 цаг 58 минутын өмнө"Game of Thrones" цуврал 32 төрлөөр Эммигийн шагналд нэр дэвшлээ3 цаг 2 минутын өмнөДОХ-ын хоёр тохиолдол нэмж бүртгэгджээ3 цаг 7 минутын өмнөЗуны амралтаараа уншвал зохих 10 ном3 цаг 13 минутын өмнө“Чернобыль” “Эмми авардс”-ын 19 номинацид нэр дэвшлээ3 цаг 18 минутын өмнө"Гаатуу"-гийн гараас мултрахгүй3 цаг 23 минутын өмнө71 жил ханилсан хос нэг өдөр таалал төгсчээ3 цаг 28 минутын өмнө''Гурван охин” хамтлагийн дуучин Х.Ану ээж болжээ3 цаг 33 минутын өмнөЛимонтой ус биеэс хорт бодисыг гадагшлуулдаг3 цаг 38 минутын өмнөМУГТ Н.Төгсцогт найз бүсгүйгээ танилцуулав3 цаг 42 минутын өмнөЧарльз Баркли “шинэ од” Зайон Уильямсонд турахыг зөвлөв3 цаг 42 минутын өмнөБ.Лхамдарь: Ургамал тоосоо гөвөх цагт цонхоо хаах хэрэгтэй3 цаг 48 минутын өмнөДЭМБ-аас Конго улсад онц байдал зарлалаа3 цаг 52 минутын өмнөЧимээгүй, гэмгүй хохирогчид буюу Лидицегийн 82 хүүхдийн хөшөөний түүх3 цаг 58 минутын өмнөТ.Дэлгэрмөрөнгийн дэгжин гүнжүүд4 цаг 2 минутын өмнөХар тамхины бүлэглэлийн толгойлогч Эль Чапо бүх насаараа хоригдоно4 цаг 12 минутын өмнө“The Hu” хамтлаг АНУ-д аялан тоглоно4 цаг 17 минутын өмнөХөвсгөлд ослоор нас барсан 41 тохиолдол бүртгэгджээ4 цаг 23 минутын өмнөИрэх сарын 9 хүртэл Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэгт бэлтгэнэ4 цаг 32 минутын өмнөУлаанбаатар-Дарханы замыг 11 дүгээр сар хүртэл ХААНА4 цаг 33 минутын өмнөГ.Аким: Би аялсан бүх улсын улсынхаа номын сангаар зочилсон4 цаг 37 минутын өмнөЭмбер Хердийг найз нь “мурив”4 цаг 42 минутын өмнөМеркель эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөхгүй4 цаг 48 минутын өмнөӨдөр бүр йога хийснээр таны биед гарах 6 өөрчлөлт4 цаг 52 минутын өмнө“StarLadder - 2019 Major” тэмцээнд Монгол тоглогч өрсөлдөнө4 цаг 58 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.