2019 оны 2-р сарын 13
16 цаг 34 минут

Аав нь хүүдээ захьсан алт шиг ЗУРГААН СУРГААЛ

Миний хүү аав нь чамд нэг юм хэлье.

Нэгдүгээрт: ТЭСВЭРТ СУРАЛЦ!

Тэвчээртэй бай! Аливаа сайн муу. Аль алинийг нь тэсээд өнгөрөөж сур. ХҮН НЭГ Л ЮМЫГ САЙН СУРВАЛ. БУСАД БҮХ ЮМЫГ СУРДАГ ЮМ. Тэр нэг юм бол тэсвэр. Чи түүнд суралц.Тэсвэр бол амьдралын эхлэл. Тэсвэр бол амьдралын төгсгөл. Бүх юм үүгээр эхлээд. Түүгээр дуусдаг юм.

Тийм учраас: Тэсвэр бол амьдралын эх сурвалж мөн. Би ингэж бодож байна.

Тийм учраас: Миний хүү чи.Юмыг буцаагаад залгиж сур! Яг аав шигээ буцаагаад залги. Уур хилэн. Уйтгар гуниг. Зовлон зүдгүүр. Юу ч битгий тээ. Буцаагаад залги. Баяр цэнгэл. Алдар нэр. Баян тансаг. Юу ч битгий тоо. Буцаагаад залги. Тийм байж чадаж байж. Хүн хүссэндээ хүрдэг юм. Аав нь ингэж бодож байна.

Хоёрдугаарт: ТУЙЛШРАЛД СУРАЛЦ!

“Амьдралд шунах мунхаглал. Амьралаас зугтах тэнэглэл. Аль аль руу нь хэлбийлгүй дунд нь орш! Энэ билгүүн ухаан” Бурхан Будда ингэж хэлсэн гэдэг.

Юу гэсэн үг вэ? гэвэл. Аливаа юманд бүү туйлшир гэсэн үг. Тэхий дунд нь орш гэсэн үг. Аливааг чи тэсэж өнгөрөө гэсэн үг. Тэгээд цаг нь ирвэл. Сөрж үлд гэсэн үг. Тэр цагийг хүлээ гэсэн үг. Дотоод сэтгэл рүүгээ чи нэвтэрч ор. Бүүр гүн нэвтэрч орж чад гэсэн үг. Түүнтэйгээ чи ярилцаж бай. Байнга ярилцаж бай гэсэн үг.

Өөрөөр хэлбэл: Чи өөрөө өөртэйгөө ярилц. Болох болохгүйг ярилцаж бай гэсэн үг. Зовлонд чи уусаж бүү алга бол. Зовлонг чи тэсэж өнгөр. Тэгээд сөрж үлдэх ёстой гээд цааш нь ургуулаад бод гэсэн үг.

Сэтгэл юугаан шинж судал. Бардам зан. Би-гийн үзэл. Харамч хомхой сэтгэл. Муу бүхнийг тэвч! Хая! гэсэн үг? Гэрэл гэгээг ухаарч хар гэсэн үг.
Товчлоод хэлбэл: Чи миний хүү! Өнөө маргаашийг биш. ОРШИХУЙ ЭС ОРШИХУЙН УХААНД СУРАЛЦ гэсэн үг. Би ингэж бодож байна.

Гуравдугаарт: АМЬДРАЛД СУРАЛЦ!

Миний хүү чи: Бодит ахуйгаас гажууд зүйлд битгий итгэ. Хийсвэр хоосон төсөөлөлд хэт бүү авт. Зөвхөн бодит амьдралаас суралц.

Яагаад гэвэл: “Амьдралаас суралцсан хүн л хувь заяатай. Миний туршлага үүнийг баталдаг” гэж Бурхан багш хэлсэн юм. Тийм учраас миний хүү чи амьдралд суралц.

Яагаад гэвэл. Амьдралаас суралцсан хүн гэгээрдэг юм.

Яагаад гэвэл: Мэдлэгээр биш. Туршлагаар хүн гэгээрдэг юм.

Тийм учраас: МЭДЛЭГТ СУРАЛЦСАН БОЛ. ОДОО ЧИ МЭДЭХҮЙД СУРАЛЦ. Өөрөөр хэлбэл. Амьдралд суралц. Аав нь ингэж бодож байна.

Дөрөвдүгээрт: ИТГЭЛД СУРАЛЦ!

Миний хүү чи: Өөрөө өөртөө найд! Өөр юунд ч битгий найд. Өөрөөр хэлбэл: Өөрөө чи өөртөө итгэ! Тэгэж гэмээ нь: Өөр бусад хүмүүс чамд итгэнэ.

Миний хүү чи: Өөрөө өөрөөсөө зугтах хэрэггүй. Өөр хэн нэгний араас гүйх хэрэггүй. Өөрсдөө хүмүүс чам дээр ирэг. Өөртөө итгэлгүй хүн. Өрөөл бусад руу гүйдэг юм. Тийм учраас миний хүү чи. ӨӨРТӨӨ ИТГЭ. ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ НАЙД. ӨӨР ЮУНД Ч БИТГИЙ НАЙД. Би ингэж бодож байна.

Тавдугаарт: АСАЖ СУРАЛЦ!

Тэгээд миний хүү чи. Өөрөө өөрийгөө асаа. Асаж чадахгүй бол чи урагшаа явахгүй. Тийм учраас чи заавал асах ёстой юм. Унтаа уймраа байж болохгүй.

Асаж чадаж гэмээ нь: Чи эрч хүчээр цэнэглэгдэнэ. Тэгэж гэмээ нь: Чи хүч чадалтай болно. Тэгэж гэмээ нь: Чи өөрийгөө мэдэрч чадна. Өөртөө итгэж чадна. ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ИТГЭЖ БАЙЖ ХҮН САЙН САЙХНЫГ МЭДЭРДЭГ ЮМ. Аав нь ингэж бодож байна.

Зургадугаарт: БОЛОМЖИНД СУРАЛЦ!

Миний хүү чи. Юу хэрэгтэй. Юу хэрэггүйг мэдрэхийг хичээ. Цаг үргэлж шинэ юм хай. Шинийг эрэлхийл. Бусдын хийснийг бүү давт. Бүү дуурай. ДУУРАЙХ ТУСАМ МЭДРЭХҮЙ ТАНЬ МӨХДӨГ ЮМ.

Тийм учраас: Бусдын хийсэн юмыг дагаж битгий хий. Бодож сэтгээд өөрөөр хий. Шинээр хий.Тэгэхдээ шинээр эхлээд хийх амаргүй. Магадгүй чи мухардалд орж болно. Тэгвэл түр амасхий. Хойшоо бага зэрэг ухар. Тэгээд эцсийн зорилгоо өөртөө чи дахиад нэг сануул. Дахин эргэх хүч тамир. Тэгэж өөртөө бий болго. Тэгэж бодит боломжийг дахин бий болго.

Тэгэхдээ: Боломж бол бодит биелэл биш. Хэдий тийм ч бүх юм боломжоос үүсдэг юм. Бас бүх зүйлс боломжинд шингэдэг юм. Тийм учраас: Боломжийг бүү алд. Чанга атга. Бодит байдал болго.

Аав нь өнгөрсөнд суралцсан. Миний хүү чи ирээдүйд суралц. Бас яг одоод суралц. Аав нь ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.170.229Tsogt   • 2 сарын 15. 12 цаг 17 минут

БАЯРЛАЛАА. МАШ ҮНЭТЭЙ СУРГААЛЬ БАЙНА.

192.82.65.182battogtoh   • 2 сарын 15. 10 цаг 42 минут

tseg,taslal 2 yalgadaggui hun bichjee,suralts.

202.72.245.122ө   • 2 сарын 14. 13 цаг 45 минут

Аливааг хүсэж үр дүнг үзэж байж амьдрал цэцэглэдэг Энэ шашны үзлээ эцгийн сургааль болгож жүжиг тавих юун муухай

103.113.246.140Зочин   • 2 сарын 14. 12 цаг 14 минут

hoorondoo ih zurchillduuntei surgaal baina yun olon yum surgadag yum gants l yum surgaach

202.21.103.235Зочин   • 2 сарын 14. 8 цаг 43 минут

1.2 -нь шашин тал руугаа юу

66.181.170.110ЗОЧИН   • 2 сарын 13. 16 цаг 43 минут

ЯАМАР ҮНЭН БӨГӨӨД ҮНЭТЭЙ СУРГААЛ БЭ.

Шинэ мэдээ

Маргааш согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо9 цаг 43 минутын өмнөГ.Занданшатар: Үндсэн хуулийн өөрчлөлт төр цэгцрэх их өөрчлөлтийг авчирна гэдэгт эргэлзэхгүй байна11 сар 14. 19:14ТЕГ-аас хүчирхийлэл, эмх замбараагүй байдал үүсгэхгүй байхыг "Монголын үндэсний фронт"-доос шаардлаа11 сар 14. 18:07Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 63 гишүүний 100 хувийн саналаар баталлаа11 сар 14. 18:01В.Путин: Шударга бус өрсөлдөөнийг дэлхийн худалдаанд улам их ашиглаж байна11 сар 14. 18:00Оросууд Хорватад үнэт эдлэлийн дэлгүүр тоножээ11 сар 14. 17:55Ханхүү Харри зул сарын баярыг хатан хааны гэр бүлтэй өнгөрөөхгүй11 сар 14. 17:50“Facebook” 3 тэрбум гаруй хуурамч хаяг устгажээ11 сар 14. 17:45Видео: Венец 50 жил тохиогоогүй их үерт автжээ11 сар 14. 17:40Оройн хоолоо оройтуулах нь ямар үр дагавартай вэ11 сар 14. 17:35АНУ-Мексикийн хилийн дагуу хана барих ажлыг шууд дамжуулна11 сар 14. 17:30Гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад орших хортой 5 химийн бодис11 сар 14. 17:25Хөршүүд хэрхэн өөрчлөгдөв11 сар 14. 17:20Брюс Ли: Түүний хайртай гэргий болон хүүхдүүд11 сар 14. 17:15Женнифер Лопес луйварчин эмэгтэйн дүр бүтээв11 сар 14. 17:10Чуулган түр завсарлалаа11 сар 14. 17:08Макрон аллага үйлдсэн Соколовыг хүндэт легионоос хөөж магадгүй11 сар 14. 17:05Зарим сумын малчдыг бусад аймгийн нутагт оторлуулах санал гаргажээ11 сар 14. 17:00Чөлөөт бөхийнхөн 2020 оны тэмцээний салхийг улсын аваргаараа хагална11 сар 14. 16:55З.Нарантуяа: Үндэсний хэмжээний том нам зөвшилцлөө гэж хэлчихээд, эргэхдээ ар хударгаар хуурдгийг харлаа11 сар 14. 16:52Хонконгийн тэмцлийн манлайлагч 23 настай Жошуа Вонгийн тухай баримтууд11 сар 14. 16:50Духандаа сүүлтэй гөлөг11 сар 14. 16:45Тарган муураа хууль бусаар авч нисээд баригджээ11 сар 14. 16:40Д.Трампт итгэл үзүүлэх эсэх асуудлаарх нийтийн сонсгол эхэлжээ11 сар 14. 16:35Шүүгч ээжийг нь тангараг өргөж байх үед хүүхдийг нь тэврэн, хамт байлцуулжээ11 сар 14. 16:30Хятадын мэргэжилтнүүд Ангараг дээр газардах аппарат туршжээ11 сар 14. 16:25Сонгуулийн холимог системийг унагаж, АН хэлэлцүүлгийг орхилоо11 сар 14. 16:23Олон мянган шувуудын цогцос олджээ11 сар 14. 16:20ЕСБХБ: Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтаа хэвээр үргэлжлүүлнэ11 сар 14. 16:18З.Энхболд: Ерөнхийлөгчийн “Давхар дээлгүй сайд” саналыг дэмжихгүй бол хориг тавина11 сар 14. 16:15
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.