2-р сарын 14
10 цаг 15 минут

"Монгол хэл бичгийн шалгалтад 400 оноо аваагүй тохиолдолд ЭЕШ өгөх боломжгүй"

Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл орон даяар эхэлж байгаа талаар Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд, Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ, "Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 18.00 цаг хүртэл явагдана. Шалгалтаа өгсний дараа хариугаа шууд авах боломжтой болсон. Урьдчилсан байдлаар 20,000 шалгуулагч оролцоно. Засалт хийх ангийг бэлдэх учир шалгуулагч өөрийн бөглөсөн материалын засалтын явцыг харах боломжтой" гэдгийг онцоллоо.

Мөн тэрбээр, Монгол хэл, бичгийн шалгалт энэ жил 400 босго оноотой болсон. Шалгалт гуравдугаар сарын 23-нд явагдана. Гуравдугаар сарын 4-нд монгол хэлбичгийн шалгалтын бүртгэл хаагдана гэв.

Бид Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн болон Улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбатаас зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ жил ЭЕШ өгөх хүүхдүүд юуг анхаарах ёстой вэ?

-ЕБС төгсөгчдийн анхаарах зүйлс нь мэргэжил сонголтоо зөв хийх хэрэгтэй. Сонгосон мэргэжлээрээ суралцахын тулд ямар хичээлээр шалгалт өгөхөө багш нар, эцэг, эхтэйгээ сайтар ярилцаж байж шалгалтдаа бүртгүүлэх нь зүйтэй. Бүртгэлийг хэдэн ч удаа хийж болно. Гэхдээ баталгаажуулалт нэг л удаа хийх боломжтой. Өнөөдөр бүртгэл эхэлсэнтэй холбоотойгоор долоо хоногийн хугацаанд үнэлгээний төвийн мэргэжилтнүүд нийслэлийн бүх сургууль болон зарим аймгийн сургуулиуд дээр очин, сурагчид болон багш нарт зөвлөгөө мэдээлэл өгч ажиллана. Бүртгэлийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийгдэхгүй. Монгол хэл, бичгийн шалгалтыг ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн нийт шалгуулагчид заавал өгөх ёстой. Босго оноо нь 400. Гуравдугаар сарын 23-нд эхний шалгалтыг авна. Энэ жил 12 дугаар ангид суралцаж буй нийт сурагчдыг Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэлд автоматаар бүртгэнэ. Хоёр дахь шалгалтыг дөрөвдүгээр сарын 20-нд авна. Энэ шалгалтад өмнөх удаагийн шалгалтад босго оноондоо хүрээгүй хүүхдүүд болон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шалгалт өгч чадаагүй хүүхдүүд өгөх юм. 400 оноо аваагүй тохиолдолд ЭЕШ өгөх боломжгүй.

-Нэг хүүхэд дээд тал нь хэдэн хичээлээр ЭЕШ өгөх боломжтой вэ? 

-Хэдэн хичээлээр шалгалт өгөх нь тухайн хүүхдийн өөрийнх нь сонголт.  Хамгийн багадаа хоёр хичээлээр шалгалт өгнө. Дээд тал нь 10 хичээлээр шалгалт өгч болно.

-Энэ жил хичнээн хүүхэд ЭЕШ өгөх вэ?

-Энэ жил шалгуулагчийн тоо харьцангуй цөөн байх магадлалтай байгаа тул шалгалтын 30 байрыг бэлдэхээр төлөвлөсөн. Үүнээс 22 нь орон нутагт, найм нь нийслэлд байхаар төлөвлөж байгаа ч бүртгэл хаагдсаны дараагаар эцэслэн шийдвэрлэнэ.

-ЭЕШ-ын тов хэзээ гарах вэ?

-ЭЕШ-ын хугацааг БСШУСЯ-тай хамтран товлоно. Урьдчилсан байдлаар ЕБС-ийн хичээл дуусссанаас хойш 3 хоногийн дараа товлохоор саналаа хүргүүлсэн.

Т.Гэрэл

 

47
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

47 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

182.160.36.197Зочин   • 2 сарын 18. 9 цаг 06 минут

Багшлах эрхийн үнэмлэх гаргасны буянд багш нар сайн ажилладаг болсон уу. Үеэ өнгөрөөсөн монгол бичгийг Өвөрмонгол явахгүй юм бол хэн тоох юм

202.179.27.144ИРГЭН   • 2 сарын 18. 8 цаг 26 минут

САЙД СОЛИГДООД ХАМГЫН ЧУХАЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ ДЭЭ.СҮҮЛИЙН ҮЕИЙНХЭН БҮГД ГЭЖ ХЭЛЭХЭД ХИЛСДЭХГҮЙ Л БАЙХ БҮГД АЛДААТАЙ БИЧИЖ ДУУЛЖ УНШДАГ БОЛСОН.ЭНЭ АЛДААГ ЗАСАХ ЭХЛЭЛ ТАВИГДСАНД ШИНЭ САЙДДАА БАЯРЛЛАА.УЛАМ САЙН АЖИЛЛААРАЙ.

103.212.118.79энхээ   • 2 сарын 17. 0 цаг 06 минут

сүүлийн үед тоо боддог бол хүн гэж тооцох гээд байдаг болсон хими физикийн хичээл тээр дор хаягдсан уран зохиол бүр яриад ч хэрэггүй монгол хэлний хичээл нь маш үр өгөөж муутай хүүхдүүд яагаад зөв бичиж сурахгүй байгаа талаар эхлээд ул суурьтай судалгаа хийгээд үз дээ сонин дүн гарах байх дараа нь сургалтын бодлогоо янзал даа өнөөдөр юу мэдэхгүй хүүхдүүд өөр юм их сатаарч байгаа үүнийг нь яаж эвтэйхэн өөрчилж болох талаар хэн ярьж бичиж бодлого боловсруулж байна вэ сургууль нь 3 ээлжээр хичээллэж байхад хүүхдэд бүх юм хаалттай

103.212.118.79энхээ   • 2 сарын 16. 23 цаг 40 минут

хичээлээ сайн чанартай зааж чадаж байж хүний хүүхдэд хатуу шаардлага тавих эрхтэй болох байх гэж бодож байна мэдээллийн хэрэгсэллээр битүү алдаатай үг хэллэг бичигдэж байна нилээд том байгууллага хүртэл хаяг сурталчигаагаа алдаатай бичих энүүхэнд энэ байдлыг одоо л харж байгаа нь өрөвдмөөр биш гэж үү тв-ийн алдааг бүр ярих ч юм биш ийм юм хүүхдэд харуулж үлгэр болж байгааг юун түрүүнд засаж болохгүй юу

103.212.118.79ээж   • 2 сарын 16. 23 цаг 37 минут

өөрсдөөсөө буруу хайцгаая хүүхдүүдээ яаж сургаад байгаагаа бодох цаг өнгөрдгөө өнгөрчихөөд байна

103.212.118.79ээж   • 2 сарын 16. 23 цаг 35 минут

тэр сурах бигийнх нь байж байгааг хараад байгаарай хүүхэд хараад ойлгохоор маш энгийн ойлгомжтой цэгцтэй байх ёстой байтал боловсролтой хүн хараад ч ойлгохооргүй тэнэг юм их байх юм багш нар нь хуулан бичлэг их хийлгэдэг гэж байгаа нөгөөдүүл нь яахав хийсэн дүр эсгээд л эцэшг эх нь тусгайлан давтлага хийлгэхгүй бол тэгээд дуусаа бодит үнэн энэ хүн бүрт хүүхдээ нэмэлт давтлага авах мөнгө байхгүй улс хүлээсэн үүргээ муу биелүүлж байна гэсэн үг дугуйлан секцийн тухай яриа байхгүй ганц хичээлээс гадна өөр олон тоалаар хүүхэд хөгжих эрхтэй бүгд хаяг

103.212.118.79уншигч   • 2 сарын 16. 23 цаг 26 минут

хүүхдүүдийн муу байгаа нь зөвхөн тэдэнтэй холбоотой биш энд гол нь сургалт муу байгаа нь хэн бүхэнд ил байна хүүхдэд юм заагаагүй зааж чадаагүй сургаагүй сурах арга барил эзэмшүүлээгүй нь тэгээд хэний буруу вэ багаас нь зөв аргаар сургах хэрэгтэй тоогоор нүдэх сургалт биш хүн болох ухааны тухай яриад ч хэрэггүй ганц жишээ хэлэхэд одоогийн охид залуу бүсгүйчүүд чадах мэдэхээр тааруу тэгээд ганц үгийн үзүүрээр уйлаад унанана аймаар сэтгэлийн хатгүй болчирхоод байна дуулах тэмцээнд ороод үг сүггүй уйлж байх юм замбараагүй бодлоггүй улс төр буруут

64.119.22.232зочин   • 2 сарын 17. 0 цаг 21 минут

харин тийм одооны хүүхдүүд тэмцээнд ороод амжилт үзүүлээд баярлаж дэвхцэх байтал уйлаад байдгийг ер ойлгохгүй юм .хүүхэд залуус уг нь хөөрч онгироод хөөрхөн байдагсан яачихсан нялцайсан юмнууд вэ

150.129.141.195Багш   • 2 сарын 16. 22 цаг 27 минут

Эх хэлээрээ зөв ярьж, бичиж чадахгүй хүн гадаад хэлээр бүрэн ойлгоод, ШУ, нарийн мэргэжлийн зүйл ойлгох нь үлгэр л дээ. Монголоор зөв бичдэг, уншдаг, эргүүлээд бодол санаагаа эх хэлээрээ уран яруу, ухаалаг илэрхилнэ гэдэг туйлын чухал. Ямар ч хүн гадны биш анх хэлд орсон эх хэлээрээ л сэтгэнэ шүү дээ.

103.212.118.79уншигч   • 2 сарын 16. 23 цаг 31 минут

хүүхэд бол хиргүй цаас замбараагүй олон хүн хотод чихсэнээс болж бүх юмны чанар муудсан төрийн бодлого ядаж 4 жил ч тогтвтортой байсан нь үгүй хэн нэгэн сайд болсон учир шинэчлэл хийх нь зүйтэй гэж бодохоос хүний хүүхдийш өчүүхэн ч бодохгүй судалгаагүй юм нэвтрүүлж хүүхдийг туршлагын туулай болгон үр дүнд нь энэ гайхайд байгаа хүмүүс чинь гарч ирсэн юм шүү дээ

150.129.141.195Багш   • 2 сарын 16. 22 цаг 23 минут

Зөв шүү. Монгол хэлээр самбар дээрх зүйлийг хуулаад биччихэж чадахгүй, лекц тмдэлэх талаар бол бүр яриад ч хэрэггүй, гар хуруу нь бичиг үсэг бичихэд дадаагүй арай дэндүү хүүхдүүд ЕШ-ээр англи хэл, математикийн өндөр оноотой гээд их сургуульд орж ирж байна. Эх хэлээрээ бүрэн ойлгохгүй , бичиж чадахгүй хүн нарийн мэргэжил, шинжлэх ухааны үг хэллэг бүр ойлгохгүй. Тэгээд л ндэн балай чиэн дүлий амьтан үлгэн салган эргүүтээд гэлдэрээд байна даа. Тэр англи хэл нь ч гэсэн ойр зуурхны л тав гурван зүйлийн тухай ярьж чадна. Эх хэлээрээ бичиж, зөв ярьж .

103.212.118.79уншигч   • 2 сарын 16. 23 цаг 27 минут

хүүхдүүдэд бруу өгөх хэрэггүй томчуудаас бурууг хайх хэрэгтэй

103.212.118.79уншигч   • 2 сарын 16. 23 цаг 29 минут

бидний бүтээгдэхүүн энэ нийгмийн бүтээгдэхүүн ийм болсон нь эмгэнэлтэй

66.181.161.78Зочин   • 2 сарын 16. 21 цаг 56 минут

12р ангийн математикийн сурах бичиг хэзээ гарах вэ? Арай л хэтэрч байна. Багш нарт гартаа барих чиглүүлэх юм хэрэгтэй байна ш дээ

175.112.12.45Одоо цаг сайхан болсон үе   • 2 сарын 16. 10 цаг 59 минут

Тэртэй тэргүй мөнгө нь байхад хувийн их дээд сургуульд орчино. Наад оноо чинь хэнд ч хэрэггүй. Улсын сургуулийн хүнд сурталтай багш нараас хувийн сургууль нь дээрдээ.

202.9.42.284sur 11a anar bna   • 2 сарын 15. 22 цаг 21 минут

Bitgii shaa pyzdanuda

122.201.24.86Bagsh   • 2 сарын 15. 18 цаг 09 минут

Eh helnii bodlogo talaasa zow baij boloh ch shalgaltiin materiala ih onowchtoi bailgamaar bn. 80minutad 10asultand hariulj, mongol bichgeer eh horwuulj, zow bichih durmiin aldaata vg olood tged 300 vgte esee bichne gdg suuri muuta hvvhded hetsv l bdg shvv! Er n bol Mongol helnii hichel dre vzdeg zuilseer n shalgalt awah n chuhal...Mun dahin shalgaltiin hugatsa het bogino bgag anharah heregte!!!

103.212.118.79зочин   • 2 сарын 17. 0 цаг 11 минут

үнэн хүүхдүүдийг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж эссэ бичиж сурах талаар юу ч заадаггүй биз дээ гадаадад очоод сурё байгаа мундаг тоочин хүүхэд эсээ бичиж мэдэхгүй байна

203.217.139.225зочин   • 2 сарын 15. 17 цаг 18 минут

Аливаа шийдвэр гаргахдаа хүний төлөө гэсэн сэтгэл гаргаж , тал талаас нь сайтар бодож баймаар юмдаа цаана нь олон хүний амь амьдрал байгаа шүү .

103.212.118.79уншигч   • 2 сарын 16. 23 цаг 43 минут

тэр үнэн эхлээд бодлогоо зөв болго сурах бичгээ сайжруул багш нараа чавахижуул тэгээд хүүхэдтэй ярь болж байна уу сурах орчноо өөрчил хүүхэдтэй зөв боловсон харьц загнах нүд үзүүрлэхээс өмнө хүн гэдгээр нь харж ханд битгий хүүхдүүдийш ялгаж харьц хүн бүрийн явах зам өөр бүгд мундаг байх албагүй гол нь хүнд хорлолгүй зөв хүн болох дараа нь бусад

203.217.139.225зочин   • 2 сарын 15. 17 цаг 04 минут

үргэлжлэл .тохиолдолд тэр шалгалт өгсөн сургуульд нь оруулах нь зөв бусуу хэрвээ өөрсдөө үр хүүхдүүдтэй бөгөөд улс эх орон үр хүүхдүүдийнхээ алс ирээдүйг бодож хүний төлөө гэсэн сэтгэл гаргавал , энэ нь зөв байх хэмээн мөхөс миний бие мунхаглан бодмой.

203.217.139.226зочин   • 2 сарын 15. 16 цаг 49 минут

Хүүхдүүдийг эх хэлээ зохих хэмжээнд нь сургах гэж байгаа нь сайн боловч ,ганц монгол хэлний бэлтгэл тааруугаас болж өчнөөн төчнөөн жил төрөл бүрийн курст явж, хамаг мөнгөө зарцуулан нойр хоолоо хасан байж сурсан , бусад хичээлүүд нь ямарч үр дүнгүй болж жил цаг алдах улмаар дараа дахин их сургуульд орохын тулд бүх хичээлээрээ дахин дахин бэлдэх нь тухайн хүнд их хүндээр тусах тул, хэрэв монгол хэлэндээ амжилтгүй өгсөн бол бусад шалгалтуудыг нь өгүүлээд авсан оноог нь хүчинтэйгээр 2-3жил байлгаад зөвхөн ганц монгол хэлээ дахин нөхөж өгсөн то

66.181.187.10Зочин   • 2 сарын 14. 23 цаг 50 минут

10 jiliin patsaanuudiig zovooxoo bolioch dee ta nar.Xoorxii amitdiig yaaxna ve.Yamar negen Surguulid l avchixaach

150.129.141.66Зочин   • 2 сарын 14. 21 цаг 42 минут

Тулгаж ирээд л өөрчлөлт хийх юм даа. 2-3 сарын дотор жинхэнэ чадвар эзэмшиж барах уу? Ямар гамбир хайрч сурах гэж байна уу? Дандаа түр зур гал унтраадаг л арга чаргатай хүнийг гаргах юм. Үнэлгээний газрынхан больцгооо!

103.212.118.79уншигч   • 2 сарын 16. 23 цаг 46 минут

дор хаяж 10 жил өөрчлөн сайжруулж байж энэ яриад байгаа үр дүн чинь гарна одоо хүүхдүүдээс их юм битгий хүлээ битгий шаард өөрсдөөс нь шалтгаалахгүй олон нөхцөл байдал тэдэнд саад болж байгаа хүний хүүхдэд юу сургасан гэж гайхуулаад байгааг ойлгохгүй байна

150.129.143.109Зочин   • 2 сарын 14. 19 цаг 35 минут

Үнэхээр зөв шийдвэр байна. Үндэсний өв, хэл соёлоо дээдлэн хамгаалах нь бидний тулгамдсан асуудлын нэг билээ. Одоогийн төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс хүртэл алдаатай бичдэг болсон байна. Энэ бол сүйрлийн дохио байж болзошгүй...

150.129.141.195Зочин   • 2 сарын 16. 22 цаг 28 минут

Яг тийм

64.119.19.139Зочин   • 2 сарын 14. 19 цаг 19 минут

Босго оноог 500 болгох хэрэгтэй их дээд сургуульд ядаж эх хэлний босго өндөр байх шаардлага үнэхээр байна шүү сүүлийн үед үнэхээр гайхмаар яриа хэллэгтэй зарим нь бүр монголоор ойлгодоггүй хүүхдүүд хүртэл орж ирж байна.Өндөр боловсрол эзэмшиж сайхан амьдарч эх орноо хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаа бол эх хэлээ цэврээр нь төгөлдөр эзэмшсэн байх нь зүйн хэрэг шүү.

103.212.118.79зочин   • 2 сарын 16. 23 цаг 50 минут

өөрсдөө нийгмээрээ ийм хүмүүс үйлдвэрлэчихээд одоо юу г нь та нар тэгж гайхаад шогшроод байгаа юм бэ хүний хүүхдийг анхаарах сөхөөгүй идэж ууж хэрэгдэж хэлцэж талцаад муу үлгэр бүхнийг тэдэнд үзүүлээгүй гэж үү эцэг эхцүүд хүүхдээ хүний номтой болгохын оронд өөрсдийн адил эд мөнгөд хүлэгдсэн хүн болгоод байгаа биз дээ тэд том болоод толгой дээр нь юу ч хагалж мэдэхээр болоод байна монгол хүн их багагүй юун түрүүнд атаархуу шуналтай худалч хулгайч зангаа засья

103.229.122.110Зочин   • 2 сарын 14. 18 цаг 55 минут

энгэж балайрч байж энэ жилийн хүүхдүүдийн амьдралаар нь тоглох нь дээ. Баахан цагаан хуудастай хүүхдүүд. Тэд төгсөөд архичид хар тамхичид алуурчид дээрэмчид болох уу яах уу?

103.212.118.79зочин   • 2 сарын 16. 23 цаг 53 минут

бүгд их дээд сургуульд орох хэрэггүй маш чанартай мэргэжил сургалтын төвүүд олон болмоор тэгээд төгссөн хүмүүсийн ажлын байр бэлэн цалин өндөр байх хэрэгтэй игнэхийн тулд энэ улс орон нөгөө яриад байгаа үйлдвэрлэлээ хөгжүүлэх хэрэгтэй ажлын болсон болоогүй чанаргүй их дээд сургууль их байна тиймээс мөнгөө гамнаж өөр зүйл зарцуулах хэрэгтэй зөв хүн болоод төлөвшсөн хүүхэд юу ч хийсэн болоод явчихна

66.181.160.106зочин   • 2 сарын 14. 18 цаг 48 минут

Fes-ээр дүүрэн алдаатай бичлэгүүд бүр цаашлаад телевизийн зар суртчилгаа хаяг гарчигууд үг үсгийн алдаа замбараагаа алдлаа. Боловсролын яам тамгынхан зөв бичгийн дүрмийг олон удаа сольж холиод баймааргүй байна.

103.212.118.79зочин   • 2 сарын 16. 23 цаг 54 минут

арлчиллын буян шүү дээ баярлаад л сууж байхаа ха ха ха

202.9.42.0Зочин   • 2 сарын 14. 17 цаг 27 минут

Зөв монгол хэлний шалгалтанд тэнцээгүй бол цаашид бусад шалгалтанд ором эрхгүй .Энэ чинь монгол хүн байх эхнийхмонгол бичгийн цахимаа яаралтай оруулаачээ.

103.212.118.79зочин   • 2 сарын 16. 23 цаг 56 минут

монгол хүн байна гээд л нэг их сүржигнэх юм ингэж байх хооронд цаадуул чинь биднээс шал өөр сэтэхүйтэй өөр хүмүүс болоод байна яриад хашгираад нэмэргүй өөр аргаар үзэх хэрэгтэй

66.181.166.134Зочин   • 2 сарын 14. 16 цаг 11 минут

2 dahin avch, ene shalgaltiin ach holbogdliig ni buuruulah hereggui shuu dee.

202.5.198.47заяа   • 2 сарын 14. 15 цаг 34 минут

Зөв шийдвэр байна. Монгол хэлээрээ зөв бичиж чадахгүй, монгол хэлнийхээ шалгалтын босго оноонд хүрч чадахгүй бол өөр хичээлээр 800 аваад ямар хэрэг байхав дээ

103.57.94.136Зочин   • 2 сарын 14. 14 цаг 48 минут

ХАСАГУУДААС ШАЛГАЛТАА ШУДАРГААР АВААРАЙ. МОНГОЛ ХЭЛ МЭДЭХГҮЙ ГЭЭД Л БАЙХ ЮМ БИЛЭЭ.

94.234.38.75Zochin   • 2 сарын 14. 14 цаг 10 минут

Uranzohioliin nom sain unshuulj, hen her ih olon nom unshisan geh zereg uraldan , temtseen zohion baiguulj terniig ni hel uran zohioliin hicheeltei ni uyalduulj dugneh mayagaar suragchdiig surgah ni zuv gej bodoj bainaa

202.9.43.58Зочин   • 2 сарын 14. 13 цаг 46 минут

Зөв зөв одоогийн хүүхдүүдийн үг үсгийн алдаа гэж авах юм байхгүй. Энэнд нэг их дарамт болоод байх юм байхгүй шүү.

150.129.141.223irgen   • 2 сарын 14. 13 цаг 40 минут

***** sanaanaasaa salaach bitgii huuhduud zovoogaad bai uur hiih ajil baidaggui yum uu.

150.129.141.223Naraa   • 2 сарын 14. 13 цаг 35 минут

Huuhed zovoohoo bolioch shalgaltand oruulahgui ch geh shig ter huuhduud yahaa be. erguu malnuud.

103.212.118.79зочин   • 2 сарын 16. 23 цаг 58 минут

хүүхдийн тухай ярихаас өмнө томчууд ямар бруутай байгаа улс төрийн бодлого зөв буруу байгаа талаар бодоод үзэх хэрэгтэй эвгүй шүү дээ эцэст нь гэнэт мундаг хүмүүс болоод бүх юи өнгөрсөн хойно том дуугаар хашгираад айхтар сүрхий шалгах юм гэнэ

66.181.188.16Зочин   • 2 сарын 14. 13 цаг 31 минут

Наад ****** идсэн монгол бичгээ хурдан хэрэглээнд оруулаач . Кирилээ хаяж чадахгүй байж юун хэрэглээгүй хогоор хүүхэд зовоогоод байдгийн

103.9.90.98Зочин   • 2 сарын 14. 13 цаг 25 минут

иш муусайн хэдэн хүүхдүүд ямар их дарамттай байгаа бол. Хичээл гэж дааж давахын аргагүй. дээр нь ерөнхий боловсролын багш нар хичээлийг заавал дутуу заана, нөхөж авахын тулд сургалт дамжаа, цагийн багш, гэрийн багш авч мөнгө төлнө. Ингэхээр төлбөртэй сургуульд сурдагаас ч их төлбөр төлж байгаа. Энэ нь багадаад төрийн байгууллага нь өчнөөн сарын өмнө босго оноо, тэнцэнэ, тэнцэхгүй гээд дарамтлах юм аа. Хаа байсан 5,6 сар вэ? Ингэж хүүхдүүдийг дарамтанд оруулах ямар шаардлага байна._ Эсвэл Сүлжээ үүсгэж мөнгө олох арга уу

202.9.44.240Зочин   • 2 сарын 17. 0 цаг 22 минут

Сурах бичгийн агуулгыг амьдралтай орчин үеийн үг хэллэг амьдрал ахуйтай ойртуулах хэрэгтэй. 1950~1970онд бичигдсэн утга зохиолын ахуй байдал одоогийн хүүхдүүдийн сэтгэлгээнд бууж хүлээж авахад маш хүндрэлтэй бгаа. Түүнийг яаж өөрийнхөөрөө уран яруу тайлбарлаж илэрхи йлж чадах билээ. Сурах бичгийг орчин цагтайгаа тохируулах хэрэгтэй.

103.212.118.79зочин   • 2 сарын 17. 0 цаг 01 минут

санал нэг банйа эхлээд бүх түвшиндээ багш нараа сайжруул багш болох гэж бэлтгэгдэж байгаа нөхдүүд чинь сурлага тааруу байдаг юм биш үү тэгээд тэднээс үр дүн хүлээгээд л инээдтэй юм муис -ийн багш нар үнэхээр мундаг болсон энэ хүмүүст суурь сайтай хүүхэд бэлтгэж өгөх бааз нь тун тааруу байгаа дунд сургуулийн багшнараа мэдлэг мэргэжлийг нь дээшлүүл хүүхдийг хүндэтгэж харьцдаг болго

Шинэ мэдээ

"Шарын гол майнинг" уурхайд ноцтой осол гарч, хүний амь эрсэдлээ3 цаг 25 минутын өмнөАварга хулсны баавгайг хоншоороор нь ялгаж таних цэсийг зохион бүтээжээ4 цаг 23 минутын өмнө“Brain wave” Англи хэлний уралдаант нэвтрүүлэг4 цаг 29 минутын өмнөЦэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл сургалт амжилттай явагдлаа4 цаг 37 минутын өмнөПабло Эскобарын тухай хамгийн сонирхолтой найман баримт4 цаг 45 минутын өмнөТөрийн 15 байгууллагын авлигын эрсдлийг тогтоожээ4 цаг 51 минутын өмнөБНСУ-ын хилээр хиам авч яваагаа мэдүүлээгүй бол 10 сая хүртэл воноор торгоно5 цаг 1 минутын өмнөМонгол улсын баг Азийн аваргын шилдэг наймд шалгарлаа5 цаг 7 минутын өмнөУулчдын ”түгжрэл”-ээс болж гурван хүн Эверестэд амиа алджээ5 цаг 15 минутын өмнөПотанин ба Засагт хан5 цаг 24 минутын өмнө“Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдаа болж байна5 цаг 27 минутын өмнөХүүхдийг багаас нь зөв хооллож сургах5 цаг 33 минутын өмнөЛивийн хямрал: Хафтарын арми Триполийн өмнөд болон зүүн зүг рүү давшиж байна5 цаг 41 минутын өмнөДэлхийн хамгийн өндөр цалинтай хот5 цаг 49 минутын өмнөХатгалд их хэмжээний цас орж зам даваа хаагджээ5 цаг 58 минутын өмнөТэрбумтнууд ямар ном уншдаг вэ?6 цаг 5 минутын өмнөСайн дурын даатгал төлөгчийн шимтгэлийн хэмжээ6 цаг 13 минутын өмнө“Яг түүн шиг” шоуны дуэт6 цаг 22 минутын өмнөГ.Ариунбаяр: Зуны улиралд хүүхдийг айргаар угаах, элсэн дээр тоглуулах зэргээр дархлааг нь сайжруулаарай6 цаг 29 минутын өмнөНоён Бондгор Приусны үнэтэй гутлаар гангарч явна6 цаг 37 минутын өмнөТ.Ганболд: Би няцахгүй, шантрахгүй. Үнэн ялна6 цаг 46 минутын өмнө“Буур” аваргын буяныг тээсэн Өндөр аварга6 цаг 54 минутын өмнөЭнэ зун нийслэлийн ногоон бүсэд хүүхдийн 20 зуслан үйл ажиллагаа явуулна7 цаг 2 минутын өмнөМарадона баривчлагджээ7 цаг 9 минутын өмнөМаргааш бүх нийтийн цэвэрлэгээ болно7 цаг 17 минутын өмнөСүхбаатарын талбайн урд хэсгийн газрыг тохижуулах зураг төслийн уралдаан зарлалаа7 цаг 25 минутын өмнөХуавэй компани Андроидыг орлох үйлдлийн системээ 2020 оны хавар зах зээлд гаргана7 цаг 33 минутын өмнө“Болор одод” Москвад /2019.05.25/7 цаг 37 минутын өмнөЭнэ өдөр дэлхийн түүхэнд7 цаг 43 минутын өмнөБ.Жавхлан, М.Амарболд нарт  оноосон ялыг хэвээр үлдээв7 цаг 49 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.