2-р сарын 14
15 цаг 15 минут

“УЛААНБААТАРЫН ӨВЛИЙН НААДАМ 2019" энэ амралтын өдрүүдэд болно

Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг хоёрдугаар сарын 16-17-ны амралтын өдрүүдэд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд зохион байгуулна.

Улаанбаатарын өвлийн наадам нь гадаад дотоодын жуулчдад Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, шинэ тутам хөгжиж буй нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг ард иргэдэд сурталчлах, жилийн дөрвөн улиралтай Улаанбаатар хотдоо өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ач холбогдолтой юм.

Тус наадмын үеэр Мөсөн сурын харвааны улсын аварга шалгаруулах, Мөсний шагайн харвааны улсын аварга шалгаруулах тэмцээнүүд болно. Мөн Снөүбоардын УАШТ, Цана, Параглайдинг болон Рагбигийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн, үндэсний урлагийн тоглолт, шувуулахуй болон махчин шувуудын танин мэдэхүйн хөтөлбөр, дөрвөн дугуйт мотоцикл, нохой чарга, мөсөн хананд авиралт, гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн зохион байгуулагдана. Өвлийн наадмын үеэр "Ulaanbaatar City Tour" буюу хотын аяллын автобусаар иргэдэд үнэгүй үйлчилнэ.

Тэмцээнүүдэд гадаад, дотоодыг тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорино. Үүнээс ОХУ-ын Буриад, Тува, БНХАУ-ын ӨМӨЗО-оос сур харваачид хүрэлцэн ирнэ.

Арга хэмжээний үеэр ОХУ-ын АИСТ ТВ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Монгол Одон телевизийн сурвалжлах баг хүрэлцэн ирж Монголын үндэстний ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг хөрш хоёр оронд сурталчилах аж. Энэхүү наадам нь Монгол Улсын хамгийн том өвлийн спортын арга хэмжээ юм. Та бүхнийг Монгол үндэсний дээл хувцсаараа гоён амралт, чөлөөт цагаа эрүүл агаарт гэр бүлийн хамт өнгөрүүлэхийг урьж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

  1. Мөсөн сурын харвааны УАШТ- Монголын мөсөн сурын холбоо, 13 аймаг, 7 дүүрэг, 5 спорт хороодын нийт 300 гаруй тамирчид
  2. Мөсний шагайн харвааны УАШТ - Монголын Үндэсний мөсний шагайн холбоо, 8 аймгийн нийт 300 гаруй тамирчид
  3. Параглайдингийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн – 20 гаруй тамирчид
  4. Цанын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн - 70 гаруй тамирчид
  5. Снөүбоардын УАШТ - 60 гаруй тамирчид
  6. Рагбигийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн – 20 багийн 170 гаруй тамирчид
0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ц.Цолмон: Хань минь ухааны найруулагч, хүний хайлан байсан юм5 минут 45 секундын өмнөГамшгаас хамгаалах дадлага сургуулилт боллоо6 минут 26 секундын өмнөНастай ээжээсээ мөнгө нэхдэг "Настай хүүг" танхайн хэргээр баривчилжээ7 минут 29 секундын өмнөЗасгийн газар С.Зоригийн хэргийн асуудлаар ээлжит бусаар хуралдаж байна8 минут 3 секундын өмнөӨнөөдөр, өдөр шөнө тэнцэнэ11 минут 26 секундын өмнөЕрөнхий сайд У.Хүрэлсүх Наурыз баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ16 минут 26 секундын өмнөХууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо21 минут 26 секундын өмнөГаити улсын Засгийн газар огцорчээ26 минут 26 секундын өмнөНууц бичлэг хийдэг солонгос залуус 10 жил хоригдоно31 минут 26 секундын өмнөРюгу солироос ус агуулсан эрдэс илрүүлжээ36 минут 26 секундын өмнөХошууч генерал А.Ганбатыг ЗХЖШ-ын даргаар томилохыг дэмжлээ41 минут 26 секундын өмнөИх Британи ЕХ-ноос гарах асуудал дахин үргэлжлэх улс төрийн тоглоом болов уу46 минут 26 секундын өмнөОны эхний хоёр сард 360 эх амаржжээ51 минут 26 секундын өмнөӨнөө үеийн цахим хэрэглээ, түүний хор уршгийг таниулсан "Би нар" уран сайхны кино бүтээжээ56 минут 26 секундын өмнөШүүх, прокурор зөвхөн захиалгаар ажилладаг нь ил боллоо1 цаг 2 минутын өмнөFacebook олон сая хэрэглэгчийн нэвтрэх нууц үгийг ил хадгалсан байжээ1 цаг 7 минутын өмнөБату Хасиковыг Халимаг улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилов1 цаг 12 минутын өмнөЖингээ хурдан, эрүүлээр нэмэхэд туслах хоол судлаачдын зөвлөгөө1 цаг 17 минутын өмнөЕвро-2020 урьдчилсан тоглолт: Бельги - ОХУ1 цаг 22 минутын өмнөАфрикийг заналхийлж буй аймшигт хар салхи1 цаг 27 минутын өмнөДургүй ажлаа удаан хийвэл нас богиносдог1 цаг 32 минутын өмнөТэрүнофүжи Гантулгын Ган-Эрдэнэ "Эргэн ирэлт"-ээ амжилттай эхлүүллээ1 цаг 37 минутын өмнөУйгурын өндөр албан тушаалтан авлигын хэрэгт холбогджээ1 цаг 42 минутын өмнөХяналт шалгалтад нийт 343 барилга байгууламжийг хамрууллаа1 цаг 47 минутын өмнөСансрын нисгэгчийн сүүлийн мөч1 цаг 52 минутын өмнөГэртээ ганцаараа үлдсэн хүү цонхоор харж байгаад унаж, гадаа осгож нас баржээ1 цаг 52 минутын өмнөВидёо: МАХН-ынхан Е.Сагсай прокурорын ёс бус бичлэгийг дэлгэв2 цаг 2 минутын өмнө“Эрдэнэт үйлдвэр” компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгов2 цаг 7 минутын өмнө“Монголын геологи, хайгуул-2019” чуулга уулзалт болно2 цаг 12 минутын өмнөИракт гатлага онгоц осолдсоны улмаас олон хүн амиа алджээ2 цаг 17 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.