2-р сарын 15
11 цаг 40 минут

АШУҮИС эмнэлэгийн барилгаа хүлээн авахад бэлэн болоод байна

Хотын төвлөрлийг бууруулах оновчтой шийдлийн нэг нь их, дээд сургуулиудыг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх хэмээн тодорхойлоод байгаа. Энэхүү ажлын эхлэлийг АШУҮИС-ийн хамт олон  хэдийн хэрэгжүүлж эхлээд Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт 8 га газарт сургалтын цогцолбор бүхий байгууламжийн их ажлыг өрнүүлсээр байгаа билээ.

Тус цогцолборын эхний байгууламжууд болох сургуулийн А,Б блокийн барилгыг 2018 оны 12 сард улсын комисс хүлээж авч, үйл ажиллагаа явуулж эхлээд байгаа юм. Энэхүү цогцолбор ажлын гол бүтээн байгуулалт нь “Их Сургуулийн Эмнэлэг”.

Уг эмнэлгийг Монгол, Япон улсын Засгийн Газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Япон улсын Засгийн Газрын буцалтгүй тусламжаар барьж байгаа юм. Эмнэлгийн барилгын ажил дуусах шатандаа явж байгаа бөгөөд энэ оны эхний улиралд ашиглалтад оруулж, барилгаа хүлээн авахаар болоод байгаа ажээ.

Энэ талаар АШУҮИС-ын Эмнэл зүйн асуудал эрхэлсэн дэд захирал Д.Зоригоос тодруулсан юм. Тэрбээр: “Бид  хотын төвийн төвлөрлийг бууруулах зорилгыг тавьж байгаа ч, цаашдаа дэлхийн жишигт нийцсэн их сургуулийг бий болгохоор ажиллаж байна. Дэлхийн их сургуулиуд кампус байдлаар хөгжиж байгаа. Кампус байдалд шилжсэн анагаахын их сургуулиуд  хажуудаа сургалтын эмнэлэгтэй байдаг. Иймээс бид сургуулиа цогцолбор байдлаар хөгжүүлэхээр сүүлийн хоёр жил бүтээн байгуулалтын ажил хийж байна. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа энэ цогцолбор газарт 12 объект байна гэж төлөвлөөд байгаа. Ингэснээр сургалтын орчинг нэг дор төвлөрүүлж,  дэлхийн жишигт нийцүүлэх боломж үүснэ. Монгол улсад анх удаа их сургуулийн эмнэлэгтэй болж байгаагаараа онцлог. Бид өмнө нь улсын болон бусад эмнэлгүүдтэй хамтын ажиллагааны гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулж, оюутнуудаа дадлагажуулдаг байсан. Харин одоо сургалтын эмнэлэгтэй болж байна. Энэ бол дэлхий жишигт нийцсэн сургалтыг бий болгож, чадвартай эмч мэргэжилтэнг улсдаа бэлтгэн гаргахад гол үүргийг гүйцэтгэх юм.

Эмнэлгийн барилгыг Япон улсын гүйцэтгэгч компанийн зүгээс хоёрдугаар сарын сүүлээр  хүлээлгэн өгнө гэсэн. Гэхдээ эмнэлэг барилгын ажлаа хүлээж аваад  тасаг, нэгжийнхээ үүд хаалгыг шууд нээнэ гэсэн үг биш. Дэлхий аль ч улсад тийм тогтолцоо байхгүй. Эмнэлэгт маш олон тоног төхөөрөмжийг суурилуулна. Мөн мэргэжилтнүүд маань 3-4 сарын турш хаалттай орчинд баг болж ажиллах бэлтгэл ажлаа хийнэ. Ингэснээр бид үйлчлүүлэгчдэд чанартай, аюулгүй, эрүүл орчинд тусламж, үйлчилгээг үзүүлэх нөхцөл бий болгож ажиллана гэсэн үг. Цаашдаа эмнэлгийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээнэ. Бид эмч эмнэлгийн ажилчид учраас алдаа гаргах ёсгүй. Энэ бол хүний амь настай холбоотой асуудал.  Эрүүл мэндийн чанартай аюулгүй тусламж үйлчилгээг үзүүлэхийн тулд бэлтгэл ажил маш сайн хангагдсан байх ёстой. Тиймээс дэлхийн жишигт нийцсэн чанартай үйлчилгээг хүргэхийн тулд эмнэлгийн барилгаа хүлээж авсан даруйдаа бэлтгэл ажилдаа шамдан орохоо  хэлж байлаа.  

Мөн  “Иргэд олон нийт сургалтын эмнэлэг гэхээр өвчтөн, үйлчлүүлэгчдэд суралцаж байгаа оюутан үйлчилнэ гэж ойлгодог. Сургалтын эмнэлэг гэдэг нь их сургуулийн багш нар өөрсдөө ажиллаж, суралцагч, оюутанд үзүүлж, таниулан харуулахыг хэлдэг.  Энэ бол орны дэргэдэх сургалт юм гэдгийг онцолсон.

Дашрамд дурдахад тус эмнэлэг нь 180000 гаруй амбулаторийн  үзлэг, 4300 хүн хэвтэн эмчлүүлэх, 2060 мэс ажилбар хийх, 150 резидент эмч ажиллуулах, СТ, MRI, Angiography-нийт 9000 гаруй оношилгоо, эмчилгээ хийх хүчин чадалтай бөгөөд цаашид тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх боломжтой ажээ. Эмнэлгийн үйл ажиллагаа эхэлсэн даруй эхний ээлжид  амбулатори, лаборатори, дүрс оношилгооны хэсгүүдийг нээж, дараагийн шатанд хэвтэн эмчлүүлэх, яаралтай тусламж болон мэс заслын тасгуудаа нээхээр төлөвлөөд байгаа ажээ.

Түүнчлэн төслийн хүрээнд боловсон хүчнийг чадваржуулах ажлыг 2017 оны зургадугаар сараас эхэлсэн байна. Эмнэлгийн менежмент, хүний нөөцийг чадавхыг дээшлүүлэх төсөл”-ийн хүрээнд 2017 оны 6-р сард зохион байгуулагдсан анхны сургалтад 16 мэргэжилтэн хамрагдаж, эмнэлгийн менежмент, яаралтай тусламжийн менежмент, эм зүйн менежмент, эмнэлгийн дотоод халдвар, хяналт сувилахуйн чиглэлээр  АШУҮИС-ын эмнэлэгт ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээс нийт 172 хүн сургалтад хамрагдаж мэргэжил дээшлүүлсэн байна.

АШУҮИС-ын  эмнэлэг бүрэн ашиглалтад орсноор  Засгийн Газрын шийдвэрээр Баянзүрх дүүргийн иргэдэд үндсэн мэргэшлийн тусламж үйлчилгээг үзүүлэх, Улаанбаатар хот болон улсын хэмжээнд төрөлжсөн мэргэшлийн тусламж үйлчилгээг үзүүлнэ гэсэн шийдвэр гарсан. Гэвч Баянзүрх дүүрэг бол хүн амын суурьшил ихтэй учраас дүүргийн иргэдийг бүхлээр нь авах боломжгүй. Иймд эхний ээлжид тодорхой нэг хороог авахаар төлөвлөөд байгааг албаныхан мэдээллээ.

Б.Бадралмаа

АРДЧИЛАЛ.МН

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.45.195Зочин   • 2 сарын 17. 13 цаг 16 минут

gadnii orond l bayrlax xeregtei bxaa

103.229.121.30Эмч   • 2 сарын 17. 9 цаг 00 минут

Энэ харин сайн ажил шуу

202.179.31.242Зочин   • 2 сарын 15. 15 цаг 05 минут

ardchilal.mn gedeg ni l taalagdahgui bna daa. 28 jil ardchilaliin zamaar Mongol uls mini yavlaa. Hogjij suid bolson um alga. Odoo Mongol ulsad mini sotslist niigmiin saih saihniig avch heregjuuleh tiim l niigem heregtei bna.

183.177.101.107Зочин   • 2 сарын 15. 13 цаг 50 минут

saihan medee bna

202.21.119.122Оогий   • 2 сарын 15. 11 цаг 46 минут

Ашгүй дээ..Гадны хүний өмнө нүүр улайхааргүй болж бна. Одоо сургалтандаа чанартаа сайн анхаарвал боллоо доо.

Шинэ мэдээ

"Шарын гол майнинг" уурхайд ноцтой осол гарч, хүний амь эрсэдлээ2 цаг 58 минутын өмнөАварга хулсны баавгайг хоншоороор нь ялгаж таних цэсийг зохион бүтээжээ3 цаг 55 минутын өмнө“Brain wave” Англи хэлний уралдаант нэвтрүүлэг4 цаг 1 минутын өмнөЦэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл сургалт амжилттай явагдлаа4 цаг 9 минутын өмнөПабло Эскобарын тухай хамгийн сонирхолтой найман баримт4 цаг 18 минутын өмнөТөрийн 15 байгууллагын авлигын эрсдлийг тогтоожээ4 цаг 24 минутын өмнөБНСУ-ын хилээр хиам авч яваагаа мэдүүлээгүй бол 10 сая хүртэл воноор торгоно4 цаг 33 минутын өмнөМонгол улсын баг Азийн аваргын шилдэг наймд шалгарлаа4 цаг 40 минутын өмнөУулчдын ”түгжрэл”-ээс болж гурван хүн Эверестэд амиа алджээ4 цаг 47 минутын өмнөПотанин ба Засагт хан4 цаг 56 минутын өмнө“Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдаа болж байна4 цаг 59 минутын өмнөХүүхдийг багаас нь зөв хооллож сургах5 цаг 6 минутын өмнөЛивийн хямрал: Хафтарын арми Триполийн өмнөд болон зүүн зүг рүү давшиж байна5 цаг 14 минутын өмнөДэлхийн хамгийн өндөр цалинтай хот5 цаг 21 минутын өмнөХатгалд их хэмжээний цас орж зам даваа хаагджээ5 цаг 30 минутын өмнөТэрбумтнууд ямар ном уншдаг вэ?5 цаг 38 минутын өмнөСайн дурын даатгал төлөгчийн шимтгэлийн хэмжээ5 цаг 46 минутын өмнө“Яг түүн шиг” шоуны дуэт5 цаг 54 минутын өмнөГ.Ариунбаяр: Зуны улиралд хүүхдийг айргаар угаах, элсэн дээр тоглуулах зэргээр дархлааг нь сайжруулаарай6 цаг 2 минутын өмнөНоён Бондгор Приусны үнэтэй гутлаар гангарч явна6 цаг 9 минутын өмнөТ.Ганболд: Би няцахгүй, шантрахгүй. Үнэн ялна6 цаг 18 минутын өмнө“Буур” аваргын буяныг тээсэн Өндөр аварга6 цаг 26 минутын өмнөЭнэ зун нийслэлийн ногоон бүсэд хүүхдийн 20 зуслан үйл ажиллагаа явуулна6 цаг 34 минутын өмнөМарадона баривчлагджээ6 цаг 42 минутын өмнөМаргааш бүх нийтийн цэвэрлэгээ болно6 цаг 49 минутын өмнөСүхбаатарын талбайн урд хэсгийн газрыг тохижуулах зураг төслийн уралдаан зарлалаа6 цаг 58 минутын өмнөХуавэй компани Андроидыг орлох үйлдлийн системээ 2020 оны хавар зах зээлд гаргана7 цаг 5 минутын өмнө“Болор одод” Москвад /2019.05.25/7 цаг 9 минутын өмнөЭнэ өдөр дэлхийн түүхэнд7 цаг 16 минутын өмнөБ.Жавхлан, М.Амарболд нарт  оноосон ялыг хэвээр үлдээв7 цаг 21 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.