2019 оны 2-р сарын 15
16 цаг 12 минут

Гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэг “МАРТ 8”-нд тоглолтоо хийнэ

Монгол Улсын Гавьяат жүжигчин, поп дива дуучин Ж.Алтанцэцэг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу "Март 8"-нд "Корпорэйт" конвеншн центрт “Хайр гэж...“ шинэ, амьд тоглолтоо хийнэ. 2013 онд хамгийн сүүлд “Алтанцэцэг” тоглолтоо хийснээс хойш үзэгчидтэйгээ уулзаагүй байгаа түүнд үзэгч, фенүүддээ тайлагнах олон шинэ уран бүтээл байгаа нь гарцаагүй юм.

 Гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэгийн тоглолт үргэлж шинэлэг болдог байсан талаар түүний байнгын үзэгчид одоо ч дурсдаг. 2000 оны Улсын циркт тоглосон “Одиссей” тоглолтод хиймэл нуур үүсгэн, завьтай дуулж, үзэгчдийг алмайруулж байсан нь одоо ч дахин давтагдаагүй байгаа аж. 2013 оны “Алтанцэцэг” тоглолтоо Монголд анх удаа 3D тайзан дээр хийж байсан нь тухайн үедээ төдийгүй одоо ч шинэлэг байх биз ээ.

 Иймд ирэх сарын 8-ны тоглолт олон зүйлээр үзэгчдийн зүрх сэтгэлийг догдуулж, эмэгтэйчүүдийн баярыг утга төгөлдөр болгоно гэсэн хүлээлт байна. Тоглолтын ерөнхий зохион байгуулалтыг Монголдоо №1 On’n Off продакшн зохион байгуулна. Тоглолтын ерөнхий найруулагч Соёлын гавьяат зүтгэлтэн Н.Ононбат “Тоглолт дуурь, поп, ардын дуу гэсэн гурван хэсэгтэй болно. Энэ нь дуучин Ж.Алтанцэцэгийн олон төрөл жанраар уран бүтээлээ туурвидаг, хосгүй авьяастайг илтгэдэг” хэмээн хэллээ.  

 Дуучин Ж.Алтанцэцэг сүүлийн хоёр жил АНУ-д гэр бүлийн хамт амьдарч, “Чингисийн хүүхдүүд” УСК-ны продюсерээр уригдан ажиллаж байгаад эх орондоо иржээ. Өнгөрсөн хугацаанд олон хүмүүнлэгийн ажил хийснийг нь үнэлж Сар шинийн өмнө МММ хүрээлэнгээс “Оны онцлох хүмүүнлэгийн дуучин”-аар тодруулан шагнасан байна.

11
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.21.186!!!!   • 2 сарын 17. 10 цаг 00 минут

тэгэхэд шувуу байсаан одоо хэрээ болсоон гээд орилох вий.чихэнд чийртэй орилоо хүн

103.229.122.37jjj   • 2 сарын 17. 5 цаг 46 минут

yamar ch oligtoi dyy bhgu. oriloo chiharsan chihend chiirtei hoolootoi. ene odo bolimoor yum zgr

103.229.120.20Зочин   • 2 сарын 17. 2 цаг 01 минут

Mergjiliin Uran buteelxh gedeg Bol tsaanaa neg or ene tsagiin uyngiin duunii hatan Haan gej bodoj bn amjilt

112.72.11.103зочин   • 2 сарын 16. 21 цаг 08 минут

Үeэ өнгөрсөн

194.230.155.176Otgon   • 2 сарын 16. 21 цаг 07 минут

Goeiin mgl d bsan bol uzehgui yu Daan ch hol bn Amjilt husie duuchinda

202.179.27.210зочин   • 2 сарын 16. 12 цаг 55 минут

маажгий шамбий эмгэн зоосгүй болчиж хэхэхэ

122.201.19.99зочин   • 2 сарын 16. 12 цаг 18 минут

Энэ балай авгайг сонсдог хүн байх ууу хүүхдээ ****** гэрийн буг хийгээл байжий

174.6.108.158JAMSRN   • 2 сарын 16. 2 цаг 57 минут

ENE CHARLAA HUNIIG SONSDOG HUMUUS BAS BNAA. ARGAGUI L HUMUUSIN SONIRHOL UUR BH YUM DAA

103.229.120.20mygaaa   • 2 сарын 15. 22 цаг 01 минут

namaig ezemdeh chinii setgel goe duu shuu yg altaad dohirson or hen ch engej duulj chadahgui bh

103.229.120.20999   • 2 сарын 15. 21 цаг 58 минут

tax hed ym bol

66.181.189.155зочин   • 2 сарын 15. 21 цаг 29 минут

гоё дуучин шүү

Шинэ мэдээ

Хаитигийн эрх баригчид АНУ-аас хүнсний тусламж хүсжээ10 сар 22. 18:00Хүүхдээ төрүүлэхдээ л жирэмсэнээ мэджээ10 сар 22. 17:55Хэдхэн минутын дотор унтах цэргүүдийн арга10 сар 22. 17:50“Hyundai” автомат жолоодлоготой, цахилгаан хөдөлгүүртэй автомашинууд үйлдвэрлэнэ10 сар 22. 17:45Намар-өвөл 2019 трендүүд10 сар 22. 17:40Хүйтний улиралд нүүрээ хэрхэн арчлах вэ10 сар 22. 17:35Нисдэг цахилгаан такси10 сар 22. 17:3070 нас хүрсэн Арсен Венгерийн амьдралын дүрэм10 сар 22. 17:25“Maleficent” шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлжээ10 сар 22. 17:20Тайландын хаан хатны байр сууринд санаархсан бага эхнэрийнхээ цол тэмдгийг хураав10 сар 22. 17:15Намар болсныг илтгэх найман зүйл10 сар 22. 17:10Британийн олон хүүхэдтэй эх 22 дахь хүүхдээ төрүүлэхээр зэхэж байна10 сар 22. 17:05Парис 2024 оны Олимпийн логог танилцууллаа10 сар 22. 17:00Цагаан ордонд сэтгүүлчийн дээрээс хулгана унажээ10 сар 22. 16:55Өмнөд Солонгосын 10-16 насны хүүхдийн 30 хувь нь ухаалаг утаснаас хэт их хамааралтай10 сар 22. 16:50Тайландын хаан хатны байр сууринд санаархсан бага эхнэрийнхээ цол тэмдгийг хураав10 сар 22. 16:45“БНСУ-д сэтгүүлч шийтгүүлэх тохиолдол гурван жилд нэг удаа л гардаг”10 сар 22. 16:40Зимбабвегийн 55 заан үхжээ10 сар 22. 16:35“Уран жиргээ”-д оролцогч хүүхдүүдийн тоо нэмэгджээ10 сар 22. 16:30Та аугаа хүн болох чадвараа олсон уу10 сар 22. 16:25Махидевран хатны бодит түүхээс10 сар 22. 16:20“Сэгс цагаан богд” найраглалд Гэрэлт хөшөө босголоо10 сар 22. 16:15Цукерберг: АНУ-ын сонгуульд ОХУ, Иран, БНХАУ нөлөөлөхийг оролдож байна10 сар 22. 16:10Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна10 сар 22. 16:07М.Горбачёв: Хүйтэн дайн бүгдийнх нь ялалтаар дууссан10 сар 22. 16:05Ил задгай үнс нурам асгахгүй байхыг анхааруулж байна10 сар 22. 16:00Орост ам.долларын тэрбумтнуудын тоо нэмэгджээ10 сар 22. 15:55Дуншиж дуншиж хэвлэгдсэн сурах бичиг алдаатай  байжээ10 сар 22. 15:52“Дураараа биш ээ Дүрмээрээ” аяны хүрээнд зам тээврийн осол 16.3 хувиар буурчээ10 сар 22. 15:50Нью-Йоркоос Сидней хүртэлх шууд нислэгийн туршилт амжилттай боллоо10 сар 22. 15:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.