2-р сарын 17
14 цаг 00 минут

Казахстан, Монгол улс хоорондын худалдааны эргэлт 67.4 сая ам.долларт хүрснийг мэдээлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Калыбек Ибрагимович Кобландинийг хүлээн авч уулзав.

Ноён Элчин сайд К.Кобландин Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдсонд нь УИХ-ын дарга Г.Занданшатарт баяр хүргээд, тус улсын парламент Мажилисийн тэргүүн, ноён Нурлан Ныгматулиний мэндчилгээг, энэ оны  есдүгээр сарын 23-24-нд Астанад болох Евразийн орнуудын парламентын спикерүүдийн IV зөвлөлдөх уулзалтад оролцох урилгын хамт гардууллаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар ноён Н.Ныгматулиний баяр хүргэсэн мэндчилгээ ирүүлсэнд гүнээ талархаж байгаагаа илэрхийлээд, Астанад болох Зөвлөлдөх уулзалтад оролцохдоо баяртай байх болно гэлээ.  

Элчин сайд К.Кобландин хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд амжилттай өргөжин хөгжиж байгааг тэмдэглэж, 2018 оны байдлаар хоёр орны худалдааны эргэлт 67.4 сая ам.долларт хүрснийг мэдээлэв. Тэрбээр хоёр орны эдийн засгийн харилцаанд уул уурхайн салбарын хамтын ажиллагаа ихээхэн ирээдүйтэй болохыг тэмдэглээд, 2018 оны III сард Астанад болсон Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар хамтран ажиллах Санамж бичиг байгуулсан, Монголд алт цэвэршүүлэх хамтарсан үйлдвэр байгуулахаар тохиролцсоныг дурдаж, УИХ-ын дарга Г.Занданшатарыг энэ асуудалд анхаарлаа хандуулахыг хүслээ.

Түүнчлэн бүс нутгийн “Алтай - Бидний хамтын гэр” төслийн хүрээнд Казахстан, БНХАУ, Монгол, ОХУ хамтран соёл, хүмүүнлэгийн харилцаагаа хөгжүүлэх, улмаар хил орчмын худалдаа, дамжин өнгөрөх тээврийн өргөн боломжийг ашиглахын чухлыг онцолсон юм. Энэ бүс нутгийн төвд Монголын “Цагаан нуур” чөлөөт бүс оршдог нь “Монгол-Орос-Казахстан-Хятад” гэсэн маршрутаар тээвэрлэх ачааны урсгалыг нэмэгдүүлэх, бүс нутгийн тээврийн томоохон зангилаа болох боломж байгааг тэмдэглэлээ. Энэ хүрээнд ОХУ-ын нутаг дэвсгэр дэх 300 км авто замыг засаж сайжруулах асуудлыг Оросын талд хамтран тавьж, шийдвэрлүүлэх нь чухал байгаа тул Монголын тал анхаарлаа хандуулна гэдэгт найдаж байна гэв.

Элчин сайд К.Кобландин уулзалтын үеэр Казахстан-Монголын хооронд агаарын тээврийн шууд нислэгтэй болох талаар нэгэнт тохиролцсон асуудлыг хойшлуулалгүй шийдвэрлэх, Улаанбаатар дахь Казахстаны Элчин сайдын яамны шинээр баригдах барилгын орох, гарах гарц буюу замын асуудалд учирсан хүндрэлийг шийдэхэд анхаарч өгнө үү гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар ноён Элчин сайдын хөндсөн асуудал, санал хүсэлтэд анхааралтай хандаж, нааштайгаар шийдвэрлэх талаар холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгнө гэлээ.  

Тэрбээр Казахстан Улстай тогтоосон харилцааныхаа цар хүрээг цаашид улам өргөжүүлэх нь манай гадаад бодлогод томоохон байр суурь эзэлдгийг тэмдэглээд, нүүдэлчний соёл, зан заншил, аж төрөх ёс ойролцоо, үндэс угсааны түүхэн хэлхээ холбоотой бидний хувьд харилцаагаа улам гүн гүнзгий, олон талтай болгох шаардлага бий. Алтай язгуурын улс орнуудын холбоо байгуулах, энэ хүрээнд Монгол, Казахстан, Кыргыз, Турк, БНСУ зэрэг орныг оролцуулсан хамтын ажиллагааны шинэ механизм бий болгох ёстой гэж үздэг эрдэмтэн, судлаачид ч байдаг.

Түүнчлэн Казахстаны хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарын хөгжил дэвшил, түүний дотор уул уурхайн салбарт олсон ололт, баялгийн хуримтлал, хуваарилалт, дэлхийн улс орнуудтай хамтран ажиллаж, хөрөнгө оруулалтыг зөв, үр дүнтэй ашиглаж байгаа туршлага бидэнд ихээхэн үнэ цэнэтэй.

Энэ бол манай хоёр орны харилцаанд өргөн боломж, асар их ирээдүй байгааг батлан харуулж байна гэж уулзалтын төгсгөлд онцлон тэмдэглэлээ.

 

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ц.Цолмон: Хань минь ухааны найруулагч, хүний хайлан байсан юм7 минут 47 секундын өмнөГамшгаас хамгаалах дадлага сургуулилт боллоо8 минут 28 секундын өмнөНастай ээжээсээ мөнгө нэхдэг "Настай хүүг" танхайн хэргээр баривчилжээ9 минут 31 секундын өмнөЗасгийн газар С.Зоригийн хэргийн асуудлаар ээлжит бусаар хуралдаж байна10 минут 5 секундын өмнөӨнөөдөр, өдөр шөнө тэнцэнэ13 минут 28 секундын өмнөЕрөнхий сайд У.Хүрэлсүх Наурыз баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ18 минут 28 секундын өмнөХууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо23 минут 28 секундын өмнөГаити улсын Засгийн газар огцорчээ28 минут 28 секундын өмнөНууц бичлэг хийдэг солонгос залуус 10 жил хоригдоно33 минут 28 секундын өмнөРюгу солироос ус агуулсан эрдэс илрүүлжээ38 минут 28 секундын өмнөХошууч генерал А.Ганбатыг ЗХЖШ-ын даргаар томилохыг дэмжлээ43 минут 28 секундын өмнөИх Британи ЕХ-ноос гарах асуудал дахин үргэлжлэх улс төрийн тоглоом болов уу48 минут 28 секундын өмнөОны эхний хоёр сард 360 эх амаржжээ53 минут 28 секундын өмнөӨнөө үеийн цахим хэрэглээ, түүний хор уршгийг таниулсан "Би нар" уран сайхны кино бүтээжээ58 минут 28 секундын өмнөШүүх, прокурор зөвхөн захиалгаар ажилладаг нь ил боллоо1 цаг 4 минутын өмнөFacebook олон сая хэрэглэгчийн нэвтрэх нууц үгийг ил хадгалсан байжээ1 цаг 9 минутын өмнөБату Хасиковыг Халимаг улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилов1 цаг 14 минутын өмнөЖингээ хурдан, эрүүлээр нэмэхэд туслах хоол судлаачдын зөвлөгөө1 цаг 19 минутын өмнөЕвро-2020 урьдчилсан тоглолт: Бельги - ОХУ1 цаг 24 минутын өмнөАфрикийг заналхийлж буй аймшигт хар салхи1 цаг 29 минутын өмнөДургүй ажлаа удаан хийвэл нас богиносдог1 цаг 34 минутын өмнөТэрүнофүжи Гантулгын Ган-Эрдэнэ "Эргэн ирэлт"-ээ амжилттай эхлүүллээ1 цаг 39 минутын өмнөУйгурын өндөр албан тушаалтан авлигын хэрэгт холбогджээ1 цаг 44 минутын өмнөХяналт шалгалтад нийт 343 барилга байгууламжийг хамрууллаа1 цаг 49 минутын өмнөСансрын нисгэгчийн сүүлийн мөч1 цаг 54 минутын өмнөГэртээ ганцаараа үлдсэн хүү цонхоор харж байгаад унаж, гадаа осгож нас баржээ1 цаг 54 минутын өмнөВидёо: МАХН-ынхан Е.Сагсай прокурорын ёс бус бичлэгийг дэлгэв2 цаг 4 минутын өмнө“Эрдэнэт үйлдвэр” компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгов2 цаг 9 минутын өмнө“Монголын геологи, хайгуул-2019” чуулга уулзалт болно2 цаг 14 минутын өмнөИракт гатлага онгоц осолдсоны улмаас олон хүн амиа алджээ2 цаг 19 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.