2-р сарын 17
14 цаг 10 минут

“Улаанбаатар өвлийн наадам 2019” үргэлжилж байна

Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээ өнөөдөр албан ёсоор эхэллээ. Тус арга хэмжээг НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, "Скай Резорт" цогцолбортой хамтран энэ амралтын өдрүүдэд Богд хан уулын Хүрхрээгийн аманд зохион байгуулж байна. “Улаанбаатар өвлийн наадам 2019” арга хэмжээний нээлтийн ёслолд нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал болон өвлийн наадамд оролцож буй тамирчид оролцлоо.

Нээлтийн ажиллагааны үеэр өвлийн наадмын тэмцээнд оролцож байгаа тамирчид, шүүгчид андгай өргөлөө. Монголын үндэсний тоглоом наадгай болох Мөсөн сурын харвааны УАШТ, Мөсний шагайн харваа болон Снөүбоардын УАШТ, Цана, Параглайдинг, Рагбигийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнүүд болно. Мөн үндэсний урлагийн тоглолт, шувуулахуй болон махчин шувуудын танин мэдэхүйн хөтөлбөр, дөрвөн дугуйт мотоцикл, нохой чарга, мөсөн хананд авиралт, гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн зохион байгуулагдах юм.

Тэмцээнд дотоод гадаадын 800, гадаадын 40 тамирчид оролцох юм. ОХУ-ын Буриад улсаас 10, Тува улсаас 10, ӨМӨЗО-оос 20 сур харваачид хүрэлцэн ирж цэц мэргэнээ сорьж байна.

Өвлийн наадамд гадаадын жуулчид, Монгол Улсад түр болон байнга оршин сууж буй гадаадын иргэд, дотоодын жуулчид, нийслэлийн иргэд оролцох бүрэн боломжтой. Уг наадмаар дамжуулан Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, шинэ тутам хөгжиж буй нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг сурталчлах ач холбогдолтой юм.

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын зочлох хугацааг уртасгах зорилгоор Бүргэдийн баяр, Талын түмэн адуу, Улаанбаатарын өвлийн наадам, Хөх сувд мөсний баяр, Тэмээний баяр зэрэг арга хэмжээг жил зохион байгуулдаг. Энэхүү арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулснаар өвлийн аялал жуулчлал хөгжин гадаад дотоодын жуулчдын томоохон урсгал бий болох ач холбогдолтой юм.

“Улаанбаатар өвлийн наадам 2019” арга хэмжээний үеэр Ulaanbaatar City tour хотын аялалын автобус Д.Сүхбаатарын талбайгаас “Скай ресорт” цогцолбор чиглэлд 11:00, 13:00, 15:00, 17:00 цагуудад, “Скай ресорт” цогцолбороос Сүхбаатарын талбай чиглэлд 12:00, 14:00, 16:00, 19:30 цагуудад иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ц.Цолмон: Хань минь ухааны найруулагч, хүний хайлан байсан юм6 минут 41 секундын өмнөГамшгаас хамгаалах дадлага сургуулилт боллоо7 минут 22 секундын өмнөНастай ээжээсээ мөнгө нэхдэг "Настай хүүг" танхайн хэргээр баривчилжээ8 минут 25 секундын өмнөЗасгийн газар С.Зоригийн хэргийн асуудлаар ээлжит бусаар хуралдаж байна8 минут 59 секундын өмнөӨнөөдөр, өдөр шөнө тэнцэнэ12 минут 22 секундын өмнөЕрөнхий сайд У.Хүрэлсүх Наурыз баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ17 минут 22 секундын өмнөХууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо22 минут 22 секундын өмнөГаити улсын Засгийн газар огцорчээ27 минут 22 секундын өмнөНууц бичлэг хийдэг солонгос залуус 10 жил хоригдоно32 минут 22 секундын өмнөРюгу солироос ус агуулсан эрдэс илрүүлжээ37 минут 22 секундын өмнөХошууч генерал А.Ганбатыг ЗХЖШ-ын даргаар томилохыг дэмжлээ42 минут 22 секундын өмнөИх Британи ЕХ-ноос гарах асуудал дахин үргэлжлэх улс төрийн тоглоом болов уу47 минут 22 секундын өмнөОны эхний хоёр сард 360 эх амаржжээ52 минут 22 секундын өмнөӨнөө үеийн цахим хэрэглээ, түүний хор уршгийг таниулсан "Би нар" уран сайхны кино бүтээжээ57 минут 22 секундын өмнөШүүх, прокурор зөвхөн захиалгаар ажилладаг нь ил боллоо1 цаг 3 минутын өмнөFacebook олон сая хэрэглэгчийн нэвтрэх нууц үгийг ил хадгалсан байжээ1 цаг 8 минутын өмнөБату Хасиковыг Халимаг улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилов1 цаг 13 минутын өмнөЖингээ хурдан, эрүүлээр нэмэхэд туслах хоол судлаачдын зөвлөгөө1 цаг 18 минутын өмнөЕвро-2020 урьдчилсан тоглолт: Бельги - ОХУ1 цаг 23 минутын өмнөАфрикийг заналхийлж буй аймшигт хар салхи1 цаг 28 минутын өмнөДургүй ажлаа удаан хийвэл нас богиносдог1 цаг 33 минутын өмнөТэрүнофүжи Гантулгын Ган-Эрдэнэ "Эргэн ирэлт"-ээ амжилттай эхлүүллээ1 цаг 38 минутын өмнөУйгурын өндөр албан тушаалтан авлигын хэрэгт холбогджээ1 цаг 43 минутын өмнөХяналт шалгалтад нийт 343 барилга байгууламжийг хамрууллаа1 цаг 48 минутын өмнөСансрын нисгэгчийн сүүлийн мөч1 цаг 53 минутын өмнөГэртээ ганцаараа үлдсэн хүү цонхоор харж байгаад унаж, гадаа осгож нас баржээ1 цаг 53 минутын өмнөВидёо: МАХН-ынхан Е.Сагсай прокурорын ёс бус бичлэгийг дэлгэв2 цаг 3 минутын өмнө“Эрдэнэт үйлдвэр” компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгов2 цаг 8 минутын өмнө“Монголын геологи, хайгуул-2019” чуулга уулзалт болно2 цаг 13 минутын өмнөИракт гатлага онгоц осолдсоны улмаас олон хүн амиа алджээ2 цаг 18 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.