2019 оны 2-р сарын 18
11 цаг 40 минут

Төрийн алба түмний зарц...

Одоогоос тавиад жилийн өмнө биднийг сургуулийн дотуур байранд байхад манай сургуулийн няраваар Лхамдорж ах ажилладаг байв. Лхамдорж ах их ажилсаг, шулуун шудрага, өндөр нуруутай, нилээд биерхүү, махлаг бор царайтай, хатуу ширүүн яриа хөөрөөтэй, анд их хорхойтой хүн байж билээ. Лхамдорж ах зөвхөн нярав төдийгүй манай сургуулийн үсчин, усчин, дархан, мужаан, мал нядлагч, анчин, галч гээд л үйлчилгээний бүхий л хар бор ажлыг нугалж байдгаараа Гомбосүрэн Гомоо захирлын баруун гар аж ахуйн дарга эд хөрөнгийн сан хөмрөгч байсан мэт санагддаг юм. 

Өвөл болохоор, Лхамдорж ах багш нарын контоорын зүүн талын жижиг цагаан байшинд гал түлж, ус халааж, тааз түмпэн тавин бидний толгой дээрээс халуун бүлээн ус хийж усанд оруулдаг байв.  Шинэ жилээр Лхамдорж ах байрны бүх хүүхдэд нэг нэг хөлдүү алим баярын нэмэгдэл гэж өгнө. Түүнийг хөлдүүгээр нь мэрж идэхгүй бол гэсэхээрээ шүүс нь гойжоод идэхийн аргагүй болдог.

Бүтэн сайн өдөр Лхамдорж ах өдрийн хоолон дээр өөрийн биеэр ирж бүхэл мах тэгш хуваан өгч, шөлөнд нь Самбуубүжид Ониогийн чанасан шар будааг цадталаа идэснээр долоо хоногт ямарч гэсэн нэг удаа дотуур байрны хүүхэд бидний гэдэс сайн цаддаг байв.

Хавар болоод сургуулийн зоорины мах дуусахаас ч болсон уу, муудахаас ч болсон уу, эсвэл байрны хүүхдийн хоолонд нэмэр болох зорилгоор ч юмуу, мэдэхгүй, ямар ч гэсэн Лхамдорж ах ангийн буугаа үүрэн сумын урд талын Цагаан Хайрхан уулаас гурав дөрвөн харлаг тэх унаган бидний хоолонд нэмэрлэдэг байв.

Намар болохоор, Лхамдорж ах Даш Гаагаа багшийн хамт сургуулийн хэдэн хүүхдийг аваад шавганд явна.  Нэг хүүхэд нэг удаа арван тэвэр шаваг түүх үүрэгтэй ч зарим нэг нь шавгийг сэгсийтэл нь тавьж оромдов ч Лхамдорж ахын хараанаас мултрахгүй. Хуурамч арван тэврийг Лхамдорж ах бүгдийг нь нийлүүлэн дээрээс нь ганц дэвсэн нэг тэвэр болгоод машины тэвш руу шидчихдэг байж билээ.

Өнөө цагт ч аливаа нярав үйлчлэгч зарц менежер гүйцэтгэх хэрэгжүүлэх албан хаагч гээд бүгд л үндсэндээ ижил төстэй хэн хэн нь ажилдаа эзэндээ үнэнч шударгаар зүтгэж эзэнийхээ өрх гэр байр сууц  ажлын байрыг нь эмх цэгцтэй цэвэр цэмцгэр гэр бүлийн гишүүдийг мөр бүтэн гэдэс цатгалан  халуун дулаан, хангалуун сэтгэлтэй байлгах үндсэн үүргээ амжилттай биелүүлэх ёстой.  Хариуд нь нярав гэрээ ёсоор хөлс урамшил авч ажлын гэрээгээ сунган амьдрал нь баталгаатай болж бор гэдсээ божийлгож ар гэр үр хүүхдээ ч тэжээж байдаг.

Гэрийн эзэний хөлсөө урсгаж байж авчирсан орлого мөнгө төгрөг хоол унднаас үйлчлэгч нярав өчүүхэн ч хумслах хар буруу санаагүйгээр зөв зохистой зарцуулж ганцхан эзэндээ үнэнчээр зүтгэх ёстой гэдгийг өнөөгийн манай сайд дарга баячуудын гэрийн филипино үйлчлэгч нараас авхуулаад ямарч зарц нярав үйлчлэгч сайн мэднэ. Харин тэд маань филипино үйлчлэгч шигээ ард түмэн гэсэн Эзэндээ хорин найман жил хэрхэн үнэнч үйлчлэж үүргээ хир зэрэг ухамсарлаж ирсэн байдаг юм бол.

Эзэнийхээ талхны мөнгө гурил будаанаас нь хумслан энд тэнд аваачин хадан доогуур  эсвэл оффшорт нуун казино тоглох юм бол  эзэний хатуу хяналт хурц хараанаас хаа ч холдолгүй  тэр дороо баригдан эзэндээ ичгүүртэйгээр хөөгдөн гэрийн эзэн шударга нэгнийг дэлхийн хөдөлмөрийн зах зээлээс ядах юмгүй сонгон шалгаруулж аваад  хөдөлмөрийн гэрээ хууль журмын дагуу хийгээд гэрийн үйлчлэгчийн ажилд томилдог хуультай цаг үед бид амьдарч байна.

Германы ард түмэн эрдэнэсийн сан эрх мэдлээ Ангела Меркель гэдэг сайн няравт хариуцуулснаар улс гэр нь цэцэглэн хөгжсөөр ард түмэн сэтгэл хангалуун амьдарсаар тэд сайн зарц үйлчлэгч засаг төрдөө итгэл хүлээлгэлсээр арван дөрвөн жилийг ардаа орхиж байгаа гол шалгуур нь түүний Төрийн алба бол түмний зарц байх үүргээ сайтар ухаарсандаа байгаа юм.

Харин манайхан бол ард түмэн картын бараа гурил будаа талх тарианд оочерлож байсан хүнд жилүүдэд ч Монгол банкны хэдэн залуу ард түмний хариуцуулж өгсөн хамаг алтаар нь банк хоорондын дилер гэгч тоглоом тоглож олон улсын банк хоорондын арбитражид 100 сая доллар алдаж төлбөрт нь улсын нөөцийн 4,4 тонн алтаар хааж байсныг залуу хойч үедээ дахин сануулахад илүүдэхгүй бизээ. 

Ард түмэн Төв банкны өрийг төлж дууссантай залгуулаад төрийн мэдлийн Хадгаламж банкнаас 14 тэрбум сох дутаж холбогдох газрууд хүүе хай яав ийв гэтэл хариуцаж байсан няравууд нь нийлж хулгайлаад казино тоглоод дуусгасан гэхэд ард түмэн мөн л урд хормойгоо нөхөн байж өмнөөс өрийг нь барагдуулсан.

Хэдэн жилийн өмнө олон улсын арбитрын шүүхээс Монгол Улсыг Канадын Торонто хотод төвтэй Дорнод аймагт ураны орд газарт үйл ажиллагаагаа явуулж байсан Канадын уурхайн Хан Ресурс компанийн ураны ордыг эзэмших тусгай зөвшөөрлийг хууль зөрчиж цуцалсан хэмээн үзэж, тус компанид 100 гаруй сая долларын нөхөн төлбөр төлөх ёстой гэсэн шийдвэр олон улсын арбитраас гаргасныг мөн л ард түмэн хойд хормойгоо нөхөн байж барагдуулж дуусгасан.

Далан жил социалист өмчтэй харьцаж ирсэн бидэнд болон хуучин соц орнууд, колоний дараахь шинэ тулгар тусгаар тогтносон орнуудад иргэд аливаа өмчид миний юм биш хүний юм гэсэн сэтгэлээр нэг хэсэгтэй хандаж байдаг бол  олон зуун жилээр тусгаар тогтносон их гүрнүүдийн иргэдэд олон нийтийн нийгмийн үндэснийхээ бүх зүйлд  өөриймсөг хандах үзэл /sense of ownership/ нилээд түгээмэл байдаг. Энэ нь монгол төрийн хариуцлагагүй байдал, ард түмний өмч хөрөнгийг хайр найргүй хулгайлагчдыг зөвтгөх үндэслэл огтхон ч болохгүй бөгөөд энэ нь шилжилтийн үед төрөөс иргэдэд монгол үндэснийхээ бүх зүйлд өөриймсөг хандах үзлийг түгээн дэлгэрүүлж төлөвшүүлэх асуудлыг орхигдуулсантай холбоотой.

Одоо Эрдэнэтийн 49 хувийг манай сайн эрчүүд авахаар Лондонгийн шүүхээр оруулж байхтай зэрэгцүүлэн Эрдэнэтийнхээ 51 хувийг гадаадын банкинд алдах аюултай шийдвэрийг зөрүүлээд манай Засгийн газар Лондонгийн арбитрын шүүхээс гардаж аваад байгаа. Эртээ урьдын цагт зарц адуучин нь 100 сайхан морьдтой Эзэнийхээ 51-ийг нь гадаадын ломбардад барьцаанд тавиад 49-ыг нь Шилийн богдод тангараг өргөсөн өргөөгүй халхын хэдэн сайн эрчүүдэд тал засан тарааж өгөөд амар сайхан жаргажээ гэсэн үлгэр дуусаагүй үргэлжлэх бололтой.

Эрдэнэтийн 51 хувийг Стандарт хэмээх томоохон ломбарданд Монголын засгийн газар нь бизнесийн нэгэн хуурай дүүдээ баталгаа гаргаж байгаа нь энэ гээд ганц саалийн үнээгээ барьцаанд тавьснаас болоод арбитрын маргаан өнөөг хүртэл үргэлжилж бид ялагдал хүлээгээд байна. Стандарт болон аль ч ломбард нь хэнд ч мөнгө зээлүүлэхдээ баталгаатай араанд хийж байж ямарч алдагдалгүй ажиллах бүх нүх сүв нүүдлийг тооцож байж хийдэг, олон улсын хууль дүрэм журам сайн мэдэхгүйгээр нь далимдуулж гэнэдүүлж байгаад гарын үсэг зуруулж бүр гаршсан нөхдүүд байдаг. Ямар нэгэн юм болоход тэд зөвхөн хөрөнгийн баталгаа гаргаж олон улсын арбитрын конвенцид нэгдэж гарын үсэг зурсан Засгийн газартай л тооцоо бодохоос дотоодын нэг компани падлий ч байхгүйг гэрээндээ  тусгадаг. 

Тэгэх тусмаа Монгол Улс нь олон улсын арбитрын маргааны дөрвөн үндсэн конвенци болох Эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны харилцаанаас үүссэн иргэний эрх зүйн маргааныг арбитраар шийдвэрлүүлэх тухай конвенцид 1975 онд,  Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай конвенцид 1994 онд,  Улс болон гадаад улсын иргэний хооронд хөрөнгө оруулалтын маргааныг шийдвэрлэх тухай Вашингтоны конвенцид 1996 онд,   Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай конвенцид 1999 онд  нэгдэн орж гарын үсэг зурсан болохоор Торонто Лондон зэрэг аль ч  гадаадын арбитрын эцсийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй учраас хоногийн хүүний бага дээр нь хурдхан нэхсэн 100 сая долларыг нь Стандарт банкинд шилжүүлэх, эсвэл Эрдэнэтийн 51 хувийг нь тэр ломбардад тавьж туух хоёр л гарц харагдаж байна. Харин хариуцлага алдсан компанитайгаа яаж тооцоо бодох нь манай дотоодын асуудал болдог. Ер нь Оюу толгой Рио тинто ч бай гадаадын ямарч компани нь алдагдалгүй ажиллах бүх эрсдлийг тооцсон бүхэл бүтэн институци ажиллуулж байж гэрээгээ ажил хэрэг чулуу болгодог бөгөөд зарим үед шаардлагатай бол цэрэг оруулж шархаа нөхөхийг ч  давхар гэрээ хэлэлцээртээ оруулахыг үгүйсгэдэггүй.

Цаашдаа монголын ард түмэн өөртөө илжиг мэт үнэнчээр зүтгэх, ард түмнийхээ төлөө амиа өгөхөөс буцахгүй мөртлөө олон улсын луйварчдыг ч онхолдуулж цаана нь гарч сэтгэх чадалтай эх оронч  охид хөвгүүдээр итгэлтэй зарц няраваа болгон Монгол гэсэн гэрээ цэгцлэж төрөө төвхнүүлэх цаг болжээ. Цагтаа ард түмний ийм хөвгүүд болох Чойбалсан Цэдэнбал нар Монгол гэрээсээ хулгайлж оффшордож эх орон эцэг өвгөдийнхөө өмч хөрөнгийг үрэн таран хийх нь бүү хэл цэрэг нормны хувцастайгаа л өдөр шөнөгүй бидний эрх чөлөө тусгаар тогтнол сайн сайхны төлөө үнэнчээр зүтгэж байсан, соц нийгмийн үед та бидний аав ээж ч тийм байсан, ийм уламжлал өөриймсөг үзэл итгэл сэтгэл бидэнд бий.

 

ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

182.160.32.111Зочин   • 2 сарын 19. 11 цаг 19 минут

2018 оны 12 сарын халаамжийн мөнгийг хөрөнгө дууссан гэж огоогүй ба он гараад нөхөж өгөөгүй л байна

91.65.30.101Зочин   • 2 сарын 18. 23 цаг 23 минут

Nobeliin shagnaltan hurandaa.

112.72.11.102Зочин   • 2 сарын 18. 15 цаг 16 минут

Мэдэхгүй ээ. Одоогийн энэ түшээд, ждүчин ломбардчид, 60 тэрбумчид чинь бүгд ямар нэг байдлаар "ах" нар шүү дээ. Тэднийг би үүрэг хариуцлага хүлээж байгаагаараа Лхамдорж ахын тѳрѳл садан л гэж хэлнэ. Гэвч тэд маань хааяа дүү биднийгээ нүнжиггүй хуурах юм. Ах нар ер нь л тийм байдаг уу? Эсвэл тѳрийн алба тэгэж сайн ах нарыг маань тѳрѳл арилжуудаг юм биш биз? Магадгүй Лхамаа ах сангийн махыг идчихээд хангайгаас тѳрийн нэрээр хишиг буулгаж нүглээ цайруулж нохойтож явсан биш биз? Аль ч цагт тѳртэй холбогдсон юм бүхэн омтгойрохын эхлэл болдог уу?

43.242.243.85зочин   • 2 сарын 18. 12 цаг 08 минут

Элбэгдорж шиг ,уран донгодож ард олноо хуурчихгүй бол үнэнд ойр бичжээ. Одоо ч итгэхэд бэрх юм даа. Гүйцэтгэх чадвар байхгүй болсон цаг. Дандаа хуурамч Дамбийжаа нар.

Шинэ мэдээ

Т.Номин-Эрдэнэ өсвөрийн Азийн аварга боллоо4 цаг 1 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь7 цаг 25 минутын өмнөМалчид, тээвэрчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд7 цаг 35 минутын өмнөСирид 250 мянга гаруй хүн орон гэргүй болжээ7 цаг 45 минутын өмнөЭлвис Преслигийн тухай сонирхолтой баримт7 цаг 50 минутын өмнө2019 оны онгон байгалийн шилдэг зургууд7 цаг 55 минутын өмнөХятад, Балба хоёр Эверестийг дахин хэмжихээр тохиролцжээ8 цагийн өмнөДэлхийн хамгийн хөөрхөн охид8 цаг 5 минутын өмнөИхэр сувилагчид ихэр охидыг эх барьжээ8 цаг 10 минутын өмнөАНУ тэргүүтэй эвсэл Сири дэх зэвсгийн агуулахаа устгажээ8 цаг 15 минутын өмнөП.Баярмагнай: Дуулж явах хамгийн сайхан шүү8 цаг 20 минутын өмнөТурах зорилгоор хоолныхоо давсыг хязгаарлах нь буруу8 цаг 25 минутын өмнөГовь-Алтай аймгийн нийт нутгийн 75 хувь нь бэлчээрийн хүрэлцээ муу үнэлэгдлээ8 цаг 30 минутын өмнө“GEM OKTOBERFEST” шар айрагны "Хамгийн том фестиваль" болов8 цаг 34 минутын өмнө75 настай энэтхэг эмэгтэй анхны хүүхдээ төрүүлжээ8 цаг 35 минутын өмнө108 мөргөх нь жин хасахаас гадна ямар ач тустай вэ8 цаг 40 минутын өмнөӨвдөг яагаад гардаг вэ8 цаг 45 минутын өмнөEminem-ийн ДҮРЭМ: Үеийнхэндээ хүндлүүлэхийг хүсвэл РЕП дуул8 цаг 50 минутын өмнөРеппер Тимати хоёр дахь хүүхдээ өлгийдөн авлаа8 цаг 55 минутын өмнөГоломт банкны “Зургаан буудал тооцооны төв” шинээр нээгдлээ8 цаг 57 минутын өмнө7 дахин өндөр үнээр зарагдсан зураг9 цагийн өмнө”Friends” цувралын жүжигчид 25 жилийн дараа9 цаг 5 минутын өмнөНэг тэрбум удаа үзсэн 1980-аад оны анхны дуу тодорчээ9 цаг 10 минутын өмнөДалай, тэнгисийн цэвэрлэгч9 цаг 15 минутын өмнө“Беларусь Барби” хүнд цохилтоор ялагдлаа9 цаг 20 минутын өмнө“Токио-2020” наадмын марафон гүйлтийн тэмцээн Саппород болж магадгүй9 цаг 25 минутын өмнөТрамп Талархлын баяраар "ажилгүй болж" мэдэх нь9 цаг 30 минутын өмнөЭлэгний хатуурал өвчний үеийн хоолны онцлог9 цаг 35 минутын өмнөЗүүн, баруун тайгад 2654 толгой цаа өвөлжинө9 цаг 40 минутын өмнө6G технологийг 10 жилийн дараа нэвтрүүлж магадгүй9 цаг 45 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.