2-р сарын 18
11 цаг 55 минут

Э.Баасанжалба: Архивын лавлагаа авах гэж аймаг, дүүрэг хооронд явах шаардлагагүй болсон

Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Баасанжалбаас нийгмийн даатгалын лавлагаа, мэдээллийг шуурхай олгодог болсон талаар тодрууллаа.

  • Нийгмийн даатгалын байгууллага лавлагаа мэдээллийг шуурхай олгодог болсон тухай сонслоо. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

Нийгмийн даатгалын байгууллага хоорондоо болон гуравдагч байгууллага руу даатгуулагчийн шимтгэл төлөлтийн мэдээллийг дамжуулах үйл ажиллагааг цахимжуулсан гэж хэлж болно. Иргэд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох, төлбөр зардал авахдаа аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс хооронд архивын бүрдүүлэлтээ өөрсдөө хөөцөлдөж, цаасан лавлагаа авдаг байсныг өөрчилсөн. Жишээлбэл нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн өндөр настан тэтгэврээ тогтоолгохоор материалаа өгөхөд Увс аймагт ажилласан жил нь баталгаажаагүй байсан гэж тооцвол тухайн иргэн өөрөө явж Увс аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс цаасан лавлагаа авдаг байсан. Харин одоо Сонгинохайрхан дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагчид хүсэлт бичээд өгчихөд л хангалттай. Иргэний өмнөөс хэлтсүүд хоорондоо архивын мэдээллийг цахимаар солилцож эхэлснээр даатгуулагчийн ажлыг хөнгөвчилж, цаг, мөнгийг хэмнэж байгаа хэрэг юм.

  • Бусад байгууллагаас шаарддаг нийгмийн даатгалын лавлагааг олгоход ямар нэг сайжруулалт хийгдэж байгаа юу?

Даатгал төлснөөр нийгмийн даатгалын сангаас үзүүлдэг 30 төрлийн үйлчилгээг авахаас гадна нийгмийн харилцаанд ороход даатгал “батлан даагч”-ийн үүрэг гүйцэтгэдэг гэж хэлж болно. Арилжааны банкнаас зээл хүсэхэд, элчин сайдын яаманд гадаад зорчихоор виз мэдүүлэхэд, худалдан авалт гүйцэтгэлтэй холбоотой сонгон шалгаруулалтад ороход мөн хууль шүүхийн байгууллагаас даатгуулагчийн санхүүгийн байдлыг тодорхойлох зорилгоор шимтгэл төлөлтийн тодорхойлолт буюу лавлагаа шаарддаг. Өмнө нь улсын хэмжээнд 10-аадхан машинаас үнэт цаасаар, эсвэл Нийгмийн даатгалын ерөнхий газраас цаасан хэлбэрээр л авдаг, хүртээмж багатай байсан. 2018 онд төрийн үйлчилгээний ХУР системд холбосноор улсын хэмжээнд байгаа 100 гаруй ТҮЦ машинаас авах боломжтой болсон. Гэвч заавал ТҮЦ машин байрласан газарт очно, хураамж төлнө гээд иргэдэд бүрэн хялбаршиж чадахгүй байгааг харгалзан, манай Мэдээллийн технологийн төвөөс шинэ програмыг ашиглалтад оруулсан. Одоо Нийгмийн даатгалын ерөнхий газрын вэб сайт руу нэвтрэн “Даатгуулагчид зориулсан вэб” хэсгээс шимтгэл төлөлтийн тодорхойлолтоо хаанаас ч хэзээ ч харах, хэвлэн ашиглах боломжтой болсон. http://daatguulagch.ndaatgal.mn/userweb/#/account/login Энэхүү лавлагааг бусад гуравдагч байгууллагууд хүчин төгөлдөрт тооцож хүлээн авна.

  • Гэрээсээ ч хэвлээд аваад очиход хүлээн авна гэж үү? Хуурамч лавлагаа гарах эрсдэлтэй юм биш үү?

Үүнийг тооцоолж шалгах програмыг мөн хэрэглээнд нэвтрүүлсэн байгаа. Вэбсайтнаас хэвлэсэн лавлагаа бүр тусгай нууцлал бүхий QR кодтой. Даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг шалгах програмаар лавлагаа шаардсан гуравдагч байгууллага давхар хянах боломжтой. http://data.ndaatgal.mn:8080/checklav Ингэснээр ямар нэг байдлаар хуурамч, лавлагаа тодорхойлолт үйлдэх боломжгүй гэж хэлж болно.

  • “Даатгуулагчид зориулсан вэб”-ээс лавлагаа хэвлэхэд шууд нэвтрэх үү? Ямар нэг төлбөр хураамжтай юу?

Нэгдүгээрт, нийгмийн даатгал гар утасны аппликэйшнд нэвтрэх кодоор, хоёрдугаарт иргэний тоон гарын үсэг (“Дан” систем)-ээр, өөр нэг боломж нь үүрэн телефоны операторын хэрэглэгч утасны дугаар болон регистрийн дугаар (“Дан” системийн нэг удаагийн нууц үг)-аараа нэг удаагийн нууц үг авч нэвтрэх боломжтой. Ямар нэг төлбөр төлөхгүй, орон зай, цаг хугацааны хязгаарлалтгүй болсон давуу талтай.

Ярилцсанд баярлалаа. 

 

 

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

176.179.135.162Зочин   • 2 сарын 20. 1 цаг 22 минут

ene alia salbadai n aurag yu ve zailaachee

202.9.43.96Зочин   • 2 сарын 19. 10 цаг 41 минут

алин рэзээний юмыг хиисэн болоод гаргах юмэнэ ман намын малууд бусдыг ѳѳрсѳд шигээ бодох юм Ѳмнѳ хийсэн ажил шүү

122.201.19.99зочин   • 2 сарын 19. 9 цаг 22 минут

Ерөнхий сайд сан Алтанхуяг энэ ажлыг хийсэн дэээээ

202.9.45.141Зочин   • 2 сарын 18. 15 цаг 17 минут

Niigmiin daatgal shinchlegdeed bna uu daa oilgomjtoi tailbarlasan bna bayarlalaa

66.181.179.161Зочин   • 2 сарын 18. 15 цаг 11 минут

bolj dee, hugshin nastai humuust ywdal chiregdel bolohgui

64.52.102.150Зочин   • 2 сарын 18. 15 цаг 09 минут

Сайхан мэдээ байна, амжилт хүсье

119.40.100.66Зочин   • 2 сарын 18. 14 цаг 05 минут

нийгмийн даатгал болж бнаа одоо бусад татвар гааль МХяналт тийм болох хэрэгтэй

Шинэ мэдээ

Хөвсгөл аймгийн уралдаанч хүү 9 настай П.Эрдэнэбат нэг өрөө байрны эзэн боллоо7 сар 20. 19:04Шилмэл хүлгийн уралдаанд Ц.Чимэдбавуугийн хүрэн халзан түрүүллээ7 сар 20. 17:34Орчин цагийн хамгийн найдвартай 10 автомашин7 сар 20. 15:00НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно7 сар 20. 14:50Кавайн “Клипперс”-т ирсэн нууц түүх7 сар 20. 14:40Түрээсийн орон сууцанд бүртгүүлэхдээ анхаарах зүйлс7 сар 20. 14:30АНУ-д хэт халж байна7 сар 20. 14:20Түрүү азаргыг Land cruiser-200 автомашинаар байлж, унаач хүүхдийг нэг өрөө байраар шагналаа7 сар 20. 14:17Бреттон Вудсыг шинэчлэх нь7 сар 20. 14:10Өглөөний цайгаа уухгүй байх нь ямар хор уршигтай вэ?7 сар 20. 14:00Трамп: АНУ Ираны дроныг сөнөөсөн7 сар 20. 13:50Цэцэрлэгийн цахим бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ7 сар 20. 13:5050-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй цэнгэлдэх барина7 сар 20. 13:40Академич Р.Барсболдод хутга тулгасан дээрэмчдийг баривчилжээ7 сар 20. 13:17Келли Брүк, ДиКаприотой шөнийг хамт өнгөрүүлжээ7 сар 20. 13:01Ирэх долоо хоногт цахилгааны хягзаарлалт хийгдэх газрууд7 сар 20. 12:19Б.Нямжавын улаан хээр Түрүү магнайд хурдаллаа7 сар 20. 12:13Долдугаар сарын 25-наас НЭГ ЧИГИЙН УРСГАЛТАЙ болох авто замууд7 сар 20. 11:45НЭМҮТ: Давсаа багасгая7 сар 20. 10:58Монгол туургатны морьтны өв, соёлын "Их хурд-8" наадам эхэллээ7 сар 20. 10:30Чуулганы хуралдаантай, цагдаагийн баяртай долоо хоног7 сар 20. 10:20Өнөөдрийн зурхай7 сар 20. 9:30Цаг агаарын мэдээ7 сар 20. 9:00Өглөө бүр инээмсэглэлээр угтаж чадвал эрч хүч нэмэгдэнэ7 сар 19. 17:30Академич Р.Барсболдод хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ7 сар 19. 17:02АНУ: FaceApp аппликейшнийг аюулгүй байдалд заналхийлнэ гэж үзжээ7 сар 19. 17:00“Мисс бөх“ Молдир Мекенбаевагийн тухай 12 баримт7 сар 19. 16:55Таксинд явж байсан эмэгтэйг хүчирхийлж тээврийн хэрэгслийг дээрэмдсэн этгээдүүдийг баривчиллаа7 сар 19. 16:51Тамхинаас гарахад эхний арав хоног л хэцүү байдаг7 сар 19. 16:50Академич Р.Барсболдод хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ7 сар 19. 16:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.