2-р сарын 20
16 цаг 51 минут

Япон цэцэрлэгт хүүхдээ оруулсан нэртэй боловч би давхар суралцаж байлаа


Ээнээгийн тэмдэглэл   Япон цэцэрлэгт хүүхдээ оруулсан нэртэй боловч би давхар суралцаж байлаа. Цэцэрлэгийн багш нар асран халамжлагч нарт хүүхдийн хүмүүжлийн талаар цаг нар хайрлалгүй зааж сургах аж. 

Дэвтэр хѳтлѳх.
Бид дундаа харилцдаг хувийн дэвтэртэй. Тэр дэвтэр дээр хүүхдийн ѳглѳѳ боссон цаг, унтсан цаг, хүндэрсэн эсэх, биеийн дулаан, ямар ааш зантай, юу гэж ярьж, юугаар тоглосон гэх мэт зүйлсийг бичнэ. Би ѳглѳѳ ажилдаа явахаасаа ѳмнѳ цэцэрлэгийн шар дэвтэртэй зууралдахдаа голцуу цааргална. “Ѳглѳѳ завгүй ядаж байхад энэ илүүц ажлыг яалтай вэ” гээд л… Гэвч ѳдѳр хоног ѳнгѳрѳх тусам тэр дэвтэрт талархах шалтгаан нэмэгдсээр байв. Юу гэвэл, нэг дүгээрт он сар ѳдѳртэй нь бичиж тэмдэглэдэг тул дурсамж болон хоцроно. 2019 оны 12 сарын 12 нд хайруулан тавган дотор эвлүүлдэг тоглоом хийгээд “Гоё амттай хоол хийнэ ээ” гэж хэлээд шамшийтал инээв. Хоёр дугаарт хүүхдийнхээ биеийн байдлыг ажиглах боломжтой. Хайртай хүүгийн минь биеийн тогтмол дулаан нь хэдтэй байдаг, хэд хоног хүндрээгүй болох, цэцэрлэг дээрээ ааш зан ямар үед тавгүйрхдэг зэргийг удаан хугацааны тэмдэглэлүүдээс олж харах боломжтой болж буйг харсан. Гурав дугаарт хүүхдийнхээ ѳсѳлт хѳгжлийг ажиглаж болох нь ээ. Нэг сарын ѳмнѳ, хоёр сарын ѳмнѳ тийм үг хэлж чаддаггүй байснаа бодвол миний хүү одоо тэгж ярьж чаддаг болж ээ. Хамгийн чухал шалгаан бол эцэг эх гэртээ юу зааж ѳгсѳнѳѳ дэвтэр дээр бичих. Ингэснээр багш уншиж гэртээ сурсан зүйлийг нь цэцэрлэг дээрээ давтан сургадаг. Эсрэг тохиолдолд мѳн адил үйлчлэх ба цэцэрлэг дээр сурсан, хийсэн зүйлээ гэртээ ярилцах боломжыг дэвтэр олгож байна. Дэвтэр надад таалагдаж эхэлмэгц би дэвтэр дүүртэл бичиж басхүү чимэглэх болов. Юуны түрүүнд хүүгийнхээ гараа угааж буй зургийг дарж, дэвтэр дээр наасан нь тѳд удалгүй хоёр ч ээж хүүхдүүдийнхээ зургаар дэвтрээ чимэглэх болов. 

Хураах, цэгцлэх.
Хүүхдүүдийн маань цэцэрлэг маш жижигхэн. Орон сууцны нэг давхарыг цэцэрлэг болгон ашиглах ба уртаашаа тавь хүрэхгүй метр квадрат юм. Гэвч тодоод зохион байгуулалтыг харвал чамлахааргүй орон зай. Тэд алга дарам гадаах талбайгаа ухаалгаар ашиглажээ. Элсэн талбай, модоор барьсан уул, хүүхдүүд гүйлдэх шороон талбайг зундаа хийлдэг гудас гаргаад ус дүүргэж усаар тоглуулна. Мѳн бүдүүн мод тарин мѳчир дээрээс нь олс унжуулж хаймар тогтоожээ. Хүүхдүүд хаймар дээр суун савлан тоглож байхыг цэцэрлэгийн захирал надад үзүүлэхдээ “Тэр мод энэ цэцэрлэгээс ѳндѳр настай” гэж билээ. Хүүхдийн аюулгүй байдлыг сайтар хангасан голцуу модон тоглоомтой гадаах талбайтай танилцаад дотогш оров. Нэг ѳрѳѳнд арван нэгээс арван дѳрвѳн хүүхэд явдаг гэнэ. Гэтэл хүүхдүүд унтах ор, хооллох ширээ, хүний урманд тоглох тоглоом ч үзэгдсэнгүйд гайхасхийн ѳнгѳрѳв. Харин жилд нэг зохион байгуулагдах эцэг эх хүүхдүүдтэйгээ нэг ѳдрийг цэцэрлэгийн хувиараар ѳнгѳрүүлэх ѳдрѳѳр тэдний байдалтай танилцаж билээ. Энэ ѳдѳр аав нь эсвэл ээж нь бүтэн ѳдѳр ажлаасаа чѳлѳѳ авч цэцэрлэг дээр ѳнжинѳ. Ѳрѳѳний булан дахь явган сандал дээр сууж тэднийг харах үүрэгтэй. Миний аль дээр гайхаад ѳнгѳрсѳн асуудал тодорхой болов. Тэд бүх хэрэглээний зүйлсээ эвхэж хураадаг ажээ. Хоолны цагаар хүүхдүүд дундаас ээлжийн жижүүр гарч ирэн бусдыгаа удирдан ширээ сандал дэлгэнэ. Хооллож дууссаны дараа нѳгѳѳ жижүүр ширээгээ цэмбийтэл арьчиж бусадтайгаа хамжин хураав. Тѳд удалгүй ор засахаар хүүхэд бүр унтдаг ороо ханын шүүгээнээс гаргах аж. Авсаархан жижиг ороо яах ийхийн зуургүй угсарч гэрээс авч ирсэн хѳнжил, даавуугаа дээр нь тавив. Би хүүгээ ажиглаад л байлаа. Тэр гэртээ ийм шуурхай хѳдѳлдѳггүй бѳгѳѳд олны давалгаанд уусан чамгүй түргэн хѳдлѳнѳ. Байн байн нүдний булангаар миний зүг харах хүүдээ хичнээн их хайр хүрэв. 
Цэцэрлэг хүүхдүүдээр тоглосон тоглоомоо хураах зуршлыг аль багаас нь сургана. Би том хүүгийн ангид ѳнжѳѳд дараагийн ѳдѳр бага хүүгийн ангид ѳнгѳрѳѳв. Том ангид хүүхдүүд багшаараа хэлүүлэлгүй тоглоомоо хураах бол нэг насны анги руу явж ортол багш нар гар бие оролцон бяцхан хүүхдүүдэд зааж ѳгч байлаа. Хүүхдийг жаахан гэж бодож болдоггүй юм байна шүү. Тэд багшийнхаа юу хэлэхийг чих тавин сонсож хэлснийх нь дагуу хийв.
Цэцэрлэг гэх тэр хуучин байр дотор тоос шороо ч үгүй цэвэрхэн. Умгар жаахан хэрнээ талбай бүр нь ашигтай. Бор шаргал шал, тавилга, тоглоомуудтай болохоор жижиг ѳрѳѳг хѳглѳрсѳн харагдуулдаггүй байх. Мѳн дор бүр нь хураах зуршлыг бий болгосноор эмх цэгцийг ямагт хадгалдаг гэлтэй. Энэ тухай багш шар дэвтэр дээр бичсэн байсныг би гэртээ хэрэгжүүлэхийг хичээсээр. Тоглосон бол тоглоомоо хураагаарай. Цэцэрлэг гэр хоёр нэгдвэл хүүхдэд юу болох, юу болохгүйг ялгаж салгана шүү дээ. 

Номын тавиур
Миний нэг гайхсан зүйл бол номын тавиур. Анги болгон номын тавиуртай байх ба нас наснаас хамаарч номын тавиурын ѳндѳр харилцан адилгүй байв. Нэг, хоёр, гурван насны хүүхдийн анги харьцангуй намхан тавиуртай бѳгѳѳд номын агуулга нь зураг голцуу. Дѳрѳв, тав, зургаатангуудын номын тавиур тэдэнд таарсан ѳндѳртэй, номнууд нь зураг мѳн богино ѳгүүлбэрүүдээс бүрдсэн байх. Би ном унших дуртай, хүүхдүүддээ ном унших сонирхолтой тул тэдгээр ном болон номын санг ихэд олзуурхсан. 
Бага хүүгээ цэцэрлэгээс нь очихоор авахад багш нь жижиг ном дэлгэн “Энэ гал унтраах машин, энэ түргэний машин, энэ агаарын бѳмбѳлѳг …” гээд уншиж ѳгч байхыг хараад маш их баярласан. Эцэг эхчүүд хүүхдээ номонд дурлаасай хэмээн хүсэх нь ойлгомжтой шүү дээ. 
Эцэст нь дүгнэхнээ, орчин чухал ажээ. Ѳѳрѳѳр хэлбэл дуртай үедээ аваад унших ном номын тавиур дээр инээх мэт харагдаад байвал хүүхэд гараа түүн рүү сунгах юм. Ѳѳр саад болох зурагт, утас, элдэв гадны нѳлѳѳ байхгүй юм чинь. 

Амралт. 
Ажлын дундуур цэцэрлээс утас ирнэ. “Хүүхэд нь халуураад, ирж аваарай”, “Гэдсэн дээр нь юм туурчихсан, ирээрэй”, “Бѳѳлжсѳн, ирж аваад эмчид үзүүл”, “Цээж нь хүржигнэв, аваарай” гэх мэт. Цэцэрлэгт хүргэж ѳгѳхийн ѳмнѳ халууныг нь хэмжиж шар дэвтэрт бичнэ. Гучин долоо таваас доош хэмд байвал цэцэрлэгт явах зѳвшѳѳрѳгдѳнѳ. Харин түүнээс дээш бол амраахыг шаарддаг билээ. Энэ нь бусад хүүхдэд ѳвчин халдахаас сэргийлэх, ѳвчин хүндэрч даамжирахаас сэргийлнэ. 
Нэг ѳдѳр том хүү маань цэцэрлэгээсээ томуу тусч ирэв. Хүйтэн, хуурайшилт элбэг үе буюу нэг хоёр дугаар сард томуу дэгддэг ба ѳндѳр халуурдагаараа онцлог. Тухай үед том хүү томуу туссан нэрээр бага дүүг нь давхар амраав. Тэгсэн дүү нь ахаасаа халдаж, хоёр томуутай хѳвгүүдээсээ жирэмсэн би халдан гэртээ гурвуулаа долоо хоног хэвтсэн. Ямар азаар аав нь халдаагүй юм бэ. Хэрэв аав хүртэл халдвал бид нааш гэх хамаатан садан, хоол ундыг минь дѳхүүлэх хүнгүй хэцүүдэх байлаа. Японд, Японд ч гэлтгүй гадаадад хүн хүнээр их дутдаг юм. Гэлээ гээд яахав, даваад л гарна. 
Халдварт ѳвчинг газар авахуулалгүй таслан зогосоох явц цэцэрлэгт явагддаг. Заримдаа хэтэрхий ч гэмээр явдал тохиолдоно. Зуны халуунаар шумуул ид шуугиж, хѳлсний үнэрээр бие дээр суун хувцасны цаанаас хатгаж сорох нь энүүхэнд. Ѳглѳѳ хѳвгүүдээ хүргэж ѳгѳѳд ажил дээрээ дѳнгѳж очоод байтал цэцэрлэгээс дуудлага ирэв. Харилцуурын цаанаас “Гэдсэн дээр нь юм туурсан, ирж ав” гэж байна. Хэдэн ч удаа ѳршѳѳл эрэн ажлын тэг дундаас цэцэрлэг рүү дуудагдав даа. Энэ удаа мѳн л бѳхѳлзѳж тонголзсоор цэцэрлэг рүү явж очлоо. Эмчид үзүүл гээд байхаар нь эмнэлэг дагуулан очиж үзүүлтэл шумуул хазсан болж таарав. Уурч хүрэх шиг, инээд ч хүрэх шиг. Ямартай ч нэгэндээ халдварт ѳвчин халдаахаас сэргийлэх сонор сэрэмж хэзээд оройтохгүй. 

Ариун цэвэр.
Японд иймэрхүү байдалтай ѳдѳр хоногийг элээнэ. Ѳдрѳѳс ѳдѳр, долоо хоногоос долоо хоног, сараас сар луу шилжих явц дэндүү хурдан. Хийх ажлаар дүүрсэн ѳдѳр хамгаас хурдан ѳнгѳрдѳг. Миний хийх ажлууд дунд угаалга цэвэрлэгээ магад хамгийн их цагийг авдаг байх. Японы цэцэрлэг ѳдѳрт цүнх дүүрэн бохир хувцас гэр лүү явуулдаг. Хүүхдүүд гадаа тоглохдоо, унтахдаа, зааланд гүйхдээ хувцсаа сольж тэр ѳдѳртѳѳ угаах үүрэгтэй. Дээр нь долоо хоногийн эцэст хѳнжил, хѳнжлийн даавуу, ванны том алчуур, хоёр гутал, малгайг бѳѳнд нь угаана. Тэгэхээр ѳдѳр бүр гурван хүүхдийн овоорсон хувцас угаалгын машинд эргэж, хэцсэнд тохогдож, эвхэгдэж, шүүгэнд орж, тус бүрийн цүнх рүү хувиарлагдана. Бороо шороотой ѳдѳр хувцас хатахгүй. Нойтон чийгтэй хувцас ѳмсгѳхгүйн тулд арга хэмжээ авч хатаах шаардлагатай. Сэнсний доор тавих, байн байн очиж сэгсрэх гээд л… Цэцэрлэгт орохоос хэд хоногийн ѳмнѳ анги даасан багш гэрээр ирдэг билээ. Том хүүгээ оруулахаар зэхэж байх үеийн багшийн хэлснийг одоо ч би санаж байна. “Хүүхдийн хувцас үнэтэй, чамин байх албагүй. Харин хѳдлѳхѳд, ѳмсѳхѳд амархан мѳн олон ширхэг байх хэрэгтэй”. Олон ширхэг хэрэгтэй гэхэд нь тухайн үед бага зэрэг эгдүүцэж байсан ч хатаах гэж арга ядаж байхдаа учрыг ойлгосон. 

Цаг барих
Япон хүмүүс цаганд нарийн ханддагийг бид мэднэ. Болзсон цаг, уулзах цаг яв цав байдаг шигээ тарах цаг мѳн адил яг цагтаа. Үүний нэг жишээ бол цэцэрлэг. Үдшийн зургаа хүртэл цэцэрлэг хүүхдүүдийг маань асран халамжлах амлалттай ба ажлаа тараад очиход хаалганы чанх урд байрлах ханы цаг таван цаг дѳчин таван минутыг чиглэнэ. Гутлаа тайлан бага хүүхдийн ангиар эхэлж орвол ѳглѳѳний соотойсон жаахан хүүхдүүдээс ганц хоёр хүүхэд л хаалга руу ээж минь ирэв үү гэх шиг горьдсон харц чулуудан ѳндгѳс ѳндгѳс хийнэ. Заримдаа нийтийн тээвэр цас бороо, газар хѳдлѳлтийн улмаас саатах үе гардаг. Тэр үед таван минут ч бай арван минут ч бай хоцорсон бол найман зуун тавин иен буюу хѳдѳлмѳрийн хѳлсний нэг цагийн зардлыг тѳлдѳг билээ. Хоцорч очиход миний хүү орь ганцаар торойгоод хоцорсон байх нь ѳрѳвдѳлтэй. 
Тарах цагийг ягштал баримтлах нь соёл юм. Оюутан цагтаа зѳѳгч хийж явлаа. Алба байгууллага бололтой арван хэдэн улс цуглан хѳгжилдѳж, шар айргийг хул хулаар нь мѳргѳлдүүлэн уудаг байв. Уулзалтын тѳгсгѳлийн үеэр бѳѳндѳѳ нижгэнэтэл алга ташиж тарсаныг мэдэгдэнэ. Энэ нь тэр үдшийн албан ёсны цуглах хугацаа дуусч, гэртээ харих хүмүүсийг чѳлѳѳлж буйн тэмдэг. Харин цааш үргэлжлүүлэх хүсэлтэй хүмүүс чѳлѳѳтэй биестэйгээ холбогдон голцуу караокэ явах аж.

Ээнээгийн тэмдэглэл.

https://www.facebook.com/eeneenomtemdeglel/photos/a.553691724770005/1288654491273721/?type=3&theater

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

122.201.21.75иргэн   • 2 сарын 27. 20 цаг 19 минут

Япончуудын тухай кино нэвтруулэг узэх тутам бид монголчууд ямар залхуу юу ч хийж чаддаггуй ямар ч хариуцлагагуй улс вэ гэж бодогддог

119.40.98.162Зочин   • 2 сарын 22. 14 цаг 45 минут

сэтгэлээсээ хандах хандлаг маш чухал...

66.181.176.30Д.Алтаа   • 2 сарын 21. 15 цаг 11 минут

Япончуудаас бидэнд суралцах зүйл асар их бий. Тэд монголчууд шиг гадна талаасаа бусдад таалагдах гэж огтоос боддоггүй. Хамгийн гол нь цэвэрхэн, эрүүл, чөлөөт байдлыг эрхэмлэдэг гэж ойлгодог. Мэдээж бусдад тээр түвэг болохгүй байх гол зарчимтай. Аливаа зүйлд асар хариуцлагатай хандаж, зөвхөн чанарыг эрхэмлэнэ. Монголд энэ бүх зүйл яг эсрэгээрээ юм шиг.

Шинэ мэдээ

Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан цагдаагийн алба хаагчдыг цол, тэмдгээр шагналаа7 сар 18. 18:12УИХ-ын нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа7 сар 18. 17:04Хоёр дахь хүүхэд мэндэлсний дараа таны мэдрэх 11 зүйл7 сар 18. 17:00Хүн төрөлхтөн улам мулгуу болж байна гэв7 сар 18. 16:55Зургаан настай хүү 4600 удаа суниажээ7 сар 18. 16:50Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь7 сар 18. 16:45"Game of Thrones" цуврал 32 төрлөөр Эммигийн шагналд нэр дэвшлээ7 сар 18. 16:40ДОХ-ын хоёр тохиолдол нэмж бүртгэгджээ7 сар 18. 16:35Зуны амралтаараа уншвал зохих 10 ном7 сар 18. 16:30“Чернобыль” “Эмми авардс”-ын 19 номинацид нэр дэвшлээ7 сар 18. 16:25"Гаатуу"-гийн гараас мултрахгүй7 сар 18. 16:2071 жил ханилсан хос нэг өдөр таалал төгсчээ7 сар 18. 16:15''Гурван охин” хамтлагийн дуучин Х.Ану ээж болжээ7 сар 18. 16:10Лимонтой ус биеэс хорт бодисыг гадагшлуулдаг7 сар 18. 16:05МУГТ Н.Төгсцогт найз бүсгүйгээ танилцуулав7 сар 18. 16:00Чарльз Баркли “шинэ од” Зайон Уильямсонд турахыг зөвлөв7 сар 18. 16:00Б.Лхамдарь: Ургамал тоосоо гөвөх цагт цонхоо хаах хэрэгтэй7 сар 18. 15:55ДЭМБ-аас Конго улсад онц байдал зарлалаа7 сар 18. 15:50Чимээгүй, гэмгүй хохирогчид буюу Лидицегийн 82 хүүхдийн хөшөөний түүх7 сар 18. 15:45Т.Дэлгэрмөрөнгийн дэгжин гүнжүүд7 сар 18. 15:40Хар тамхины бүлэглэлийн толгойлогч Эль Чапо бүх насаараа хоригдоно7 сар 18. 15:30“The Hu” хамтлаг АНУ-д аялан тоглоно7 сар 18. 15:25Хөвсгөлд ослоор нас барсан 41 тохиолдол бүртгэгджээ7 сар 18. 15:20Ирэх сарын 9 хүртэл Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэгт бэлтгэнэ7 сар 18. 15:11Улаанбаатар-Дарханы замыг 11 дүгээр сар хүртэл ХААНА7 сар 18. 15:10Г.Аким: Би аялсан бүх улсын улсынхаа номын сангаар зочилсон7 сар 18. 15:05Эмбер Хердийг найз нь “мурив”7 сар 18. 15:00Меркель эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөхгүй7 сар 18. 14:55Өдөр бүр йога хийснээр таны биед гарах 6 өөрчлөлт7 сар 18. 14:50“StarLadder - 2019 Major” тэмцээнд Монгол тоглогч өрсөлдөнө7 сар 18. 14:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.