2019 оны 2-р сарын 21
8 цаг 10 минут

Сурвалжлага: Гэр хорооллын айлууд дулааны шугамд холбогдож, халуун устай болох боломжтой болжээ

Нийслэлийн хүн амын тэн хагас нь гэр хороололд амьдардаг. Тэр ч утгаараа гал түлж, агаар бохирдуулагч гэж байнга шахам гоочлуулсаар өнөөдрийг хүрсэн. Тэгвэл энэ цаг ард хоцрох нь ээ.

Өөрөөр хэлбэл, гэр хорооллын айлууд эхнээсээ дулааны шугамд холбогдож, гал түлэхгүйгээр дулаахан амьдрах боломжтой болжээ. 

Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлын асуудлыг шийдэж, гэр хорооллын иргэдийг өөрсдийн газартаа инженерийн болон нийгмийн дэд бүтцээр хангагдсан, тав тухтай, тохилог амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр БХБЯ, НЗДТГ хамтран инженерийн "Дэд бүтцийн төв" төслийг хэрэгжүүлж эхэлжээ. 

Тус төслийн хамгийн эхний загвар төслийг 2018 оны есдүгээр сараас эхлэн Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд эхлүүлж, нийт 285 айлыг инженерийн шугам сүлжээнд холбоход бэлэн болжээ. Одоогоор 33 өрх дулааны шугамд холбогдож, гэртээ гал түлэхгүйгээр дулаахан амьдрах боломжтой болсон байна. Харин цэвэр, бохир усны шугамд холбох ажил дулаан орохоор эхлэх юм байна.  

Төсөл хэрэгжсэнээр агаар, хөрс, орчны бохирдолгүй болж, иргэд өөрийн өмчлөлийн газартаа амины орон сууц барьж, газрын үнэлгээ 3-4 дахин нэмэгдэн, эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах боломж бүрдсэн байна. Тухайлбал, “Дэд бүтцийн төв” төсөлд хамрагдсан 285 айл өрхөөс 28 айл өрх шинээр амины орон сууц барьж, 104 айлын байшин сууцыг дулаалгын аянд хамруулжээ.  

Өнөөдрийн байдлаар тус ажил 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 220 нэгж талбарыг хамарсан 14 га газарт жишиг гудамж, авто болон явган зам, ногоон байгууламж, хиймэл нуур, гэрэлтүүлэг, камержуулалт иж бүрэн хийгдэж, ирэх тавдугаар сард хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгаа юм байна. 

“Дэд бүтцийн төв”-ийн хувьд өөрийн гэсэн цэвэрлэх байгууламжтай. Цэвэрлэх байгууламж нь  хоногт 520 куб метр боловсруулж, 1000 хүртэлх айлын бохирыг цэвэршүүлэх хүчин чадалтай юм байна.

Төслийн талаар Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэгээс тодруулахад, “Төвлөрсөн шугам сүлжээнд холбоход техникийн шийдлийн хувьд боломжгүй, хэсэгчилсэн шугам сүлжээгээр хангах боломжтой 2,794 га бүхий гэр хорооллын дундын бүсэд 2017-2020 онд нийт 50 ширхэг хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамжийг нэвтрүүлэх Дэд бүтцийн төв байгуулах замаар 17,500 нэгж талбарын 22,250 өрхийг инженерийн шугам сүлжээнд холбоно. Улаанбаатарт хамгийн тулгамдсан асуудал нь агаар,  болон хөрсний бохирдол. Үүнийг хамгийн зөв шийдэх арга бол энэ төсөл. Янданг байхгүй болгож, авто зам тавьж, ногоон байгууламж барьж л бохирдлыг шийднэ. 285 гаруй айлын 15 га газар дээр агаар, хөрсний бохирдол арилна. Мөн нийгмийн дэд бүтцийг байгуулах хэрэгтэй. Бидний барьсан “Үйлчилгээний төв”-ийг дагаад олон ажлын байр бий болно. Тэдгээрийг тухайн хорооноос авч ажиллуулахад анхаарна. Ингээд 2020 гэхэд эхний 50 байршилд дэд бүтэц байгуулах юм. Нэг байршилд 200-300 айлыг хамруулна гэсэн төлөвлөгөө байсан ч техникийн хүчин чадлыг тооцоход 400-500 айл хамруулах боломжтой. Нэг байршилд ойролцоогоор 10 тэрбум төгрөг зарцуулна гэвэл нэг айлд 10 гаруй сая төгрөг зарцуулна. Айлуудаас өөрсдөөс нь дотор паарын төмөр, суултуур, угаалтуур зэргийн мөнгө л гарна. Энэ онд эхний ээлжид нийслэлийн төсвийн 15 тэрбум төгрөгөөр хоёр байршилд ийм төв барина. Засгийн газрын 179-р тогтоол гараад БНХАУ-ын буцалтгүй тусламжийн 2 тэрбум юанийн хүрээнд шийдэх болсон. Бид эхний 16 байршлыг НИТХ-аар батлуулсан. Дараагийн 15 байршлыг өргөн барих гээд бэлдэж байна" гэв.

Харин Барилга хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар “50 байршилд дэд бүтэц бий болгоно гэсэн төлөвлөгөө байна. Гэхдээ эхний ээлжид Баянзүрх дүүргийн 23-р хороо буюу Улиастай, Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо, Сүхбаатар дүүргийн 18-р хороо буюу Бэлхэд энэ ажлыг хийнэ. Туршилтаас цаашид юуг өөрчилж, шинэчлэх вэ гэдэг алдаа оноогоо мэдэж, суралцах хэрэгтэй. Наанадаж энэ байгууламжийг хэн хариуцах вэ гэдэг эхний асуудал байна. Гэхдээ үүнийг байгуулахад иргэдийг зөвшөөрүүлж, тэднийг нэг санаатай болгоно гэдэг асар хүнд. Тиймээс иргэдийн оролцоо маш чухал. Гэр хороололд дэд бүтцийн төвтэй болсноор иргэдийн толгойны өвчин болсон агаарын бохирдол, хөрсний бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой. Манай яамнаас Сүхбаатар дүүргийн Сэлбэд энэ төслийг хэрэгжүүлж эхэлж байгаа. Энэ мэтээр цэвэрлэх байгууламжийг гэр хороололд бичил байдлаар шийдэж, 300-500 айлыг цэвэр, бохир усны шугамд холбосноор иргэдийн өмч үнэ цэнэтэй болно. Мөн “Үйлчилгээний төв”-ийг дагаад олон ажлын байр бий болох боломжтой. Алсдаа энэ 200 айл нэгдэж, суурин соёлд шилжснээр бидний өмч гэсэн ойлголт бий болох нь хамгийн их ач холбогдолтой. Үүнийг дагаад 200 айлын дундах шугам сүлжээний контор, СӨХ бий болох боломжтой" гэсэн юм.

Бид тус төслийн үр шимийг хүртэж, халуун дулаанд холбогдсон айлуудаар орж эздийнх нь сэтгэгдлийг сонссон юм. Тус айлууд дулаан, цэвэр, бохир усны шугамд холбогдож гэр хороололд ч гэсэн байрны айл шиг тав тухтай амьдардаг болохын тулд дунджаар 4-5 сая төгрөг зарцуулжээ.  

-ШӨНӨ БОСОЖ ГАЛ ТҮЛЭХГҮЙ, МАШ САЙХАН БАЙНА-

Чингэлтэй дүүргийн 7-р хорооны иргэн Л.Цогцэцэг

-Манай байшин 50 метр квадрат талбайтай. Урьд нь нүүрс түлдэг байсан. Өнгөрсөн сарын нэгнээс галлаагүй. Орон сууцны адил халаад сайхан байна. Утаа тортог гэхгүй, шөнө босож гал түлэхгүй, маш сайхан байна. Туршилтын хэсэг болохоор одоогоор биднээс мөнгө аваагүй. Өмнө нь нүүрс, мод түлдэг байхад зардал их гардаг. Жилд хамгийн бага түллээ гэхэд л 4 куб мод, 5 тонн нүүрс зарцуулдаг байсан. Мөн утаа, тоос шороо, хог их үүсдэг. Одоо энэ бүхэн багассан.

-ГАЛ ТҮЛЭХГҮЙГЭЭР ХАЛУУН ДУЛААНАА ШИЙДҮҮЛЭХ БОЛОМЖ ОЛОН АЙЛД ОЛДООСОЙ ГЭЖ ХҮСЧ БАЙНА-

Чингэлтэй дүүргийн 7-р хорооны иргэн Б.Дугарсүрэн

-Өмнө нь гал түлдэг байсан. Тухайн үед орой ажлаа тараад гэртээ  ирэхэд хүйтэн орчин угтдаг, мөн өглөө оройд гал түлэх гэж их зутардаг байсан. Одоо бол сайхан байна. Ирэх сарын нэгнээс халуун ус ирнэ гэсэн. Тэгэхээр байрны айлаас дутах зүйлгүй болно. Гал түлэхгүйгээр халуун дулаанаа шийдүүлэх энэ сайхан боломж зөвхөн манайд биш өшөө олон айлд олдоосой гэж хүсч байна. Энэ чинь гэр хорооллын айлуудын ганц мөрөөдөл шүү дээ.

 Зөвхөн орон сууцанд л тохитой амьдардаг гэсэн бодлыг өөрчилж, гэр хороололд ч ая тухтай, тохилог сайхан амьдрах боломж дүүрэн байгааг эдгээр айл өрхүүдээс харж болохоор байсныг нуух юун.

Т.Гэрэл

 

 

 

23
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

23 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

59.153.87.206зочин   • 2 сарын 27. 9 цаг 49 минут

энэ бол хамгийн зөв шийдэл үүнийг эрт л хийх байсан улам сайжирна яваандаа

203.91.115.39Зочин   • 2 сарын 21. 20 цаг 44 минут

сайхан мэдээлэл бна

182.160.3.54Зочин   • 2 сарын 21. 17 цаг 28 минут

Энэ хамгийн боломжит хувилбар шүү. Төрийн мөнгийг түрийлдэгчидийн шамшигдуулсан мөнгөний 0,01 хувьтай тэнцэх хөрөнгө оруулалт байна лээ шде. Олон дэд төвүүдийг олигтойхон чанартай барьчихвал зүгээр байна шүү

188.155.76.116irgen   • 2 сарын 21. 16 цаг 22 минут

utaagui bolgongo gej mongo luivardsan byh said nariig shalgah heregtei, ter mongo haachsan be ??!!

188.155.76.116irgen   • 2 сарын 21. 16 цаг 07 минут

ingeed hiigeechee gej ard tymen 30 aad jil orilson,,,,,,,toriin elbegdorj metiin huuramch umnuud ulsiin hogjild dendyy ih sadaa bolsondoo,,,,odoo ger horoolliinhon dyyreg horoodiin darga nar ajlaa hiij naad horoolluudaa tohijuul !!!!!!

202.179.25.161Зочин   • 2 сарын 21. 15 цаг 12 минут

GAZARAA CHULUULUHGUI SAIHAN DAVARAAHIIM BUR TATVARIIN MUNGUUR ERHLUULCHIH YUM BNLDA

66.181.176.30Зочин   • 2 сарын 21. 14 цаг 52 минут

Ийм боломж эхнээсээ нээгдэж эхэлж байгаа нь сайшаалтай. Одоо иргэд өөрсдөө хашаа хорооныхоо ойр орчныг цэвэр цэмцгэр байлгахад онцгой анхаарах цаг болсон. Хашаан дотроо хашааныхаа гадаа зүлэг мод явган замыг өөрсдийнхөө хүч оролцоогоор хийцгээх хэрэгтэй дандаа дээрээс хүлээгээд, хогоо хүртэл бусдаар цэвэрлүүлж эрхэлж суудаг цаг өнгөрсөн.

103.240.240.73БАТ-ҮНЭН   • 2 сарын 21. 13 цаг 30 минут

МАНГАРУУДАА ГЭР ХОРООЛОЛД ТАТСАН ШУГАМ ЗАРДЛАА НӨХӨХГҮЙ ХӨЛДӨХ ГЭМТЭХ ЭРСДЭЛ ИХТЭЙ, САНТЕОНИКЧ ОЛОН АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ БАХИР СОРУУЛАХ ЗАРДЛАА ТӨЛӨХ ХҮН ОЛДОХГҮЙ ҮГ ДУУГҮЙ ХӨГӨӨД БАР БАРИХ ХЭРЭГТЭЙ

202.131.227.50Зочин   • 2 сарын 21. 11 цаг 26 минут

1000-н оюутны байрны замын ард /оршуулгын ард/ МОНОС-ын байр гээд 5 давхар байр байнаа, ардаа УУРЫН ЗУУХТАЙ, УТАА СУУНАГЛААД л байхын... ХОТЫН ТӨВ ШҮҮ ДЭЭ НЭГДСЭН ДУЛААНД ХОЛБОЧИХГҮЙ, ХОТЫН ТӨВДӨӨ УУРЫН ЗУУХТАЙ..... УТААНААС САЛАХ ӨЧ ТӨЧНӨӨН Л АРГА БАЙХ ШИГ...

202.179.24.165Зочин   • 2 сарын 21. 11 цаг 24 минут

mash shn medee, ingeed door l yandan alga bolishdeee bayar hurgei

80.84.215.109Зочин   • 2 сарын 21. 11 цаг 04 минут

Утаснаасаа салах сонгодог зөв арга Манангийн хулгайчдын мөнгөөр бүх гэр хороололын Гудамжийг ингэх хэрэгтэй

43.228.128.195Зочин   • 2 сарын 21. 10 цаг 55 минут

зөв байна Энэ айл харин бөгсөө арчсан цаасаа тагтай саванд хийх нь зүйд нийцнэ зурагтаар бас гаргаад байсан зураглаач ч гсэн ийм зүйлийг авахгүй тараахгүй байх хэрэгтэй шүү дээ Нэг сургамжтай явдал болсон гсэн Хөдөөнөөс нүүж байранд орсон нөгөөдүүл байн байн дуудлага өгөөд нойл өрөө бөглөрөөд өмхий ханхлаад байна гээд бөөн хэл ам болоод байсан чинь баастай цааснууд ил тэгээд үнэртээд байж байсан гсэн Тэрийгээ ч мэддэггүй гайхалууд шүү

202.179.26.255Зочин   • 2 сарын 21. 10 цаг 45 минут

Тэр их мөнгийг ийм юманд зарцуулсан бол өдийд утааг бараг л шийдчих байсан байх даа

64.119.17.50Зочин   • 2 сарын 21. 10 цаг 12 минут

Дэмжүүштэй ажил бна. Маш сайн. Утаа,жорлонгийн асуудал хамтдаа шийдэгдэж бна. Амжилт

202.131.233.190иргэн   • 2 сарын 21. 9 цаг 40 минут

зөв гэж үзэж бна. шарханы 17-р хорооны ард 62 айлыэ байр байдаг. энэ байрны бохирыг улс холбоод өгөх арга алга байна уу. анхаараач. тэр хавид зун болохоор тэр чигээрээй баасан хороо болдог. нөгөө ЭКО гээд байдаг худалаа л бна. тэрхэн заахан газрыг бохир болоод өгвөл нэлээн айлын агааар цэвэрхэн бна даа. хорооны дарга чгэж даргатөр улс нь очиж үзээд нэг хармаар юм

203.217.139.226irgen   • 2 сарын 21. 9 цаг 37 минут

энэ асуудлыг хурдавчлах хэрэгтэй

202.21.118.174иргэн   • 2 сарын 21. 9 цаг 30 минут

50 цэвэрлэх байгууламж барих мөнгөөрөө орон сууц бариад айлуудаа оруулсан нь бараг дээр биш үү. Төсөл учраас айлуудаас мөнгө авахгүй хийж байгаа ш дээ. Энэ олон цэвэрлэх байгууламж нь хэдэн жилийн дараа өмхий хот болгочих вий дээ. Нэг байршилд зарцуулж байгаа мөнгөө айлууддаа хуваагаад авах боломжтой харагдаж байна.

103.111.68.3Зочин   • 2 сарын 21. 10 цаг 32 минут

BITGII TENEGTEED BAI

203.91.118.180bi   • 2 сарын 21. 9 цаг 23 минут

иймэрхүү юм хиймээр дээ. Хэрэв ийм байдлаар гэр хорооллын дэд бүтцийг бүрэн шийдэж чадвал орон сууцны тэнгэрт хадсан үнэ ч буурах юм байна даа. Хэдхэн газар туршилтаар хийгээд орхичихгүй бол... Бүрэн хэрэгжээсэй дээ. Бас нэг дарга нь гарч ирээд царцаагаад байхгүй болгочих вий дээ.

202.9.43.158уншигч   • 2 сарын 21. 9 цаг 22 минут

Зөв шүү.айл амьтан нүүлгэж бөөн хэл ам. хөл хөдөлгөөн болгож бснаас одоо амьдран буй орчных нь асуудлыг ИШСүлжээгээр шийдээд өгчихвөл утаа гэдэг асуудал багасна шүү дээ.мөн гэр хорооллын айл бүхэн хашааныхаа өнгө үзэмжийг сайжруулчихвал заавал хүн бүр өндөр байшинд орох шаардлагагүй

66.181.168.8b   • 2 сарын 21. 9 цаг 09 минут

mash zuv, bugdiig ni hamruulchuul

73.181.73.133Зочин   • 2 сарын 21. 8 цаг 40 минут

Arai ch dee mongol heddugeer zuund amidraad bna aa

202.9.43.174Зочин   • 2 сарын 21. 8 цаг 32 минут

УТААГҮИ БОЛОХ ХАМГИИН ЗӨВ ШИИДЭЛ БҮГД ОРОН СУУЦАНД ОРНО ГЭЖ ХЭЗЭЭ Ч БАИХГҮИ

Шинэ мэдээ

Урам зоригоор дүүрэн байх АРВАН ХОЁР арга10 сар 20. 14:00Метроны тасалбарын үнийн өсөлтийг эсэргүүцэгчид онц байдал зарлахад хүргэв10 сар 20. 13:45Дональд Трампын захиаг Туркийн ерөнхийлөгч хогийн саванд хаяжээ10 сар 20. 13:30Эрүүл, эрч хүчтэй амьдрах энгийн 7 хэвшил10 сар 20. 13:15Смартфоны гэрэл хөгшрөлтийг түргэсгэдэг гэнэ10 сар 20. 13:00Дэлхийн хамгийн урт буюу 19 цагийн нислэг Нью-Йорк хотоос хөөрнө10 сар 20. 12:45Олимпын аварга,уран гулгагч төлгөч эмэгтэйд 2 сая рубль төлжээ10 сар 20. 12:30БНСУ: Тэтгэврийн даатгалын шимтгэл буцаан авах эрх нь үүссэн 350 иргэний нэрсийн жагсаалт10 сар 20. 12:15Роналдо Сери А лигт хамгийн цөөн тоглолтод 25 гоол оруулсан 5 дахь хөлбөмбөгч боллоо10 сар 20. 12:05Амархан хийгээд амттай тураах дэглэм10 сар 20. 12:00"Барселона" хожиж, "Реал Мадрид" хожигдлоо10 сар 20. 11:46НӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорно10 сар 20. 11:45Нийслэлийн 380 жилийн ойд зориулсан бүх нийтийн гүйлт, дугуйн уралдаан боллоо10 сар 20. 11:30Өнөөдрийн зурхай10 сар 20. 11:15FATF Монгол, Исланд, Зимбабвийн эсрэг ямар ч санхүүгийн хориг тавихгүй гэж мэдэгджээ10 сар 20. 11:07Цаг агаарын мэдээ10 сар 20. 11:00Автобус тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 20:23Дуучин Нарагийн экс нөхөр Батцацрал дахин нэг хүний амьдралыг бусниулжээ10 сар 19. 19:19Зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна10 сар 19. 17:57Дулааны цахилгаан станцуудын шүүлтүүрийн ашиглалтын хугацаа дуусч байна10 сар 19. 17:52АНУ Европоос импортлодог зарим төрлийн бараанд нэмэлт татвар тогтоолоо10 сар 19. 15:00Түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн баг задгай сансарт ажиллалаа10 сар 19. 14:55Ор сураггүй болсон нуурын эрдэмтэд тайлж чадсангүй10 сар 19. 14:50Ургац хураалт 83,9 хувьтай10 сар 19. 14:45Хэрэв 20-иод наснаас эхлэн таргалбал эрт нас барна10 сар 19. 14:40Нэг бүсгүйд дурласан эхнэр нөхөр хоёр10 сар 19. 14:35НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно10 сар 19. 14:30Гэрийн нөхцөлд шүдний өнгөө сэргээх 8 алхам10 сар 19. 14:30Японы эзэнт гүрний ирээдүйн хувь заяа 13 настай хүүгийн мөрөн дээр10 сар 19. 14:25Ханхүүтэй гэрлэсэн орчин үеийн "Үнсгэлжин"-үүд10 сар 19. 14:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.