2-р сарын 22
13 цаг 40 минут

Миний бяслаг хаашаа алга болов?

Цуврал 4 - Япон улсын соёлоос

Spencer Johnson 

Бид хоёр хулганы нүхэнд амьдардаг. Ѳглѳѳ болгон босч бяслаг хайх ажилдаа гарахгүй бол ходоод хонхолзоод байж суухын аргагүй. Ядаж хажуу нүхний хоёр хулганы эртэч шаламгайг хэлэх үү, хамар нь үнэрчийг хэлэх үү… Бид хоёроос урьтаад хамаг амттай сайхан бяслаган дээр найралчихдагт нь уур хүрч уушиг сагсаймаар.
Нэгэн ѳглѳѳ яг л бусад ѳглѳѳ шигээ гүйлтийн гутлаа ѳмсѳѳд бяслаганы эрэлд гарлаа. Гэтэл намайг юу харсан гэж сананаа.. Асар том бяслаг. Дотор нь үүрээ засаад амьдарчихмаар. Ийм бяслаг байвал насаараа идээд ч барахгүй биз. Ямартай ч би үүн шиг том бяслагыг зүүдэндээ ч хараагүй юм даг. Миний найзын Хэмийн баярлаж байгааг хэлэх үү. 
Одоо Хэм бид хоёрт бяслаг эрж хайх хэрэгцээ ч алга боллоо. Урд ѳмнѳх шигээ эртлэн босч мэдэхгүй харанхуй хонгилуудаар хэсүүчлэн тэнэхийн ч хэрэг алга. Гэвч хажуу нүхний хоёр хулгана маргааш л бяслаг нь дуусах гэж байгаа юм шиг, гүйлтийн гутлаа хүзүүнээсээ тохчихсон, хэзээ мѳдгүй бяслаг дуусах гэж байгаа, аль эсвэл бяслаг дэлбэрэх гэж байгаа юм шиг л анхаарал болгоомжтой идэн суугаа харагддаг. Инээдтэй харагддаг гэж жигтэйхэн. Бид хоёр шиг л байх хэрэгтэй шүү дээ. Сайхан тухалсан шээг.. унтсан шээг л.. 
Намайг үхэн үхтэл тэр бяслаг тэр л газраасаа хѳдлѳхгүй юм шиг санаж явлаа. Нэг ѳдѳр ирсэн чинь бяслагнаас минь үртэс тѳдий ч үлдсэнгүй алга болчихсон байв. Миний бяслаг хаашаа алга болчихов оо? Мѳнѳѳх хоёр хулгана байдлыг мэдэж тодруулаад зэхээд байсан гутлаа ѳмсѳѳд гүйгээд алга боллоо. 
Энд надаас илүү сэтгэл хямралыг амссан нь Хэм. Хэм харуусахдаа тэр газраас хором ч хѳдлѳѳгүй дэг. Яг л шавардаад тавьчихсан баримал шиг. Хэн нэгэн нь бяслагыг нь эргүүлээд авчираад тавьчих юм шиг л…
Одоо бид хоёр яаж амьдарна аа. Хэмтэй ярилцаж маргалдсаны эцэст бяслагаа эргэж ирэхийг нь хүлээхээр шийдлээ.
Хэд хоног ч тэр газрыг эргэж тойрсон юм бүү мэдээ. Хана туургыг нь ухаж, цѳмлѳж ч үзлээ. Алга шүү. Авсан гар нь аваад ирэдэггүй шүү. Миний арга барагдаж, ходоод хонхолзож ядахдаа Хэмд ѳѳр газраар хайж үзэхийг санал болгов. Гэвч Хэм мэдэхгүй газраар явах ямар хэцүү, аймар, муухай байснаа надад ярьж сануулав. Тийм ээ, хав харанхуй нүхээр явж байтал аварга том муур, нохой гэнэт гараад ирэхийг хэн байг гэх вэ.. Хоол хайж яваад ѳѳрсдѳѳ хоол болчих ч юм билүү. Хэмийн хэлдэг зѳв л дѳѳ.
Даан ч ѳлсѳѳд тэсэж чадахгүй нь ээ. Гэтэл Хэмийн сэтгэл нь энэ газартаа хорогдоод хѳдлѳх янз ч алга. Нѳгѳѳ хоёр хулгана шинэ бяслаг олсон болов уу гэхээс тэсэж чадахгүй нь. Тэр хоёр олчихсон болоод л энүүгээр ирэхгүй байгаа байх.
Би Хэмийг хэдэн ч удаа ятгаад дийлж чадсангүй ээ. Одоо ганцаараа явах л зам үлдлээ. Тэр нүхнээс гарах үед намайг ямар их айдас нѳмѳрсѳнийг та нар мэдэх үү. Маш их айдас. Гэхдээ, энд ѳлсгѳлѳнг мэдэрч, горьдож суухаас хамаагүй эрэлхэг баатарлаг санагдаад, сэтгэл их догдолсоныг хэлэх үү..
Тэр ѳдѳр тэр газраас зориг гаргаж явсандаа одоог хүртэл баяртай байдаг. Мэдэхгүй аймшигтай газруудаар бяслаг хайн гүйх эвгүй байсан ч хаа нэг газарт амттай бяслаг намайг хүлээж байгаа гэх итгэл намайг хѳтлѳж байсан юм. 
Яг л миний бодсоноор болсон шүү. Миний яваагүй газарт, ѳѳрѳѳр хэлбэл хананы дѳнгѳж цаахан талд бяслаг байсан юм даа. Харин тэр газарт мѳнѳѳх хоёр хулган аль хэдийнээ ирчихсэн байсан. Нѳгѳѳх л гутлаа мѳрѳн дээрээ тохчихсон идэж зогссон. Тэр хоёр намайг хараад надруу нүд ирмэлээ. Одоо би ч гэсэн бяслаг алга болсон даруйд гүйхэд бэлдэн гутлаа үүрсэн. Эрт хѳдѳлсѳн нэг нь эрт бяслагтай учран золгоноо гэж байгаа.
Хэмийг бушуухан дагуулан ирье хэмээн санаж түүнийг үлдсэн газарт очиход Хэм бахь байрандаа л зогсож байв. Турж эцэн царай нь цонхийчихож. Намайг түүнд шинэ бяслагны газрыг санал болгоход тэр надад итгээгүй. Тэр хэлэхдээ энд л бяслаг ирэх болно. Энд бяслаг байсан юм чинь гэсэн.

1998 онд Spenser Johnson “Who moved my cheese” номоо худалдаанд гаргажээ. Гарсан даруйдаа олон олон уншигчидын амьдралд, тэр дундаа бизнесийн ажилд нь үлгэр жишээ болсон байна. Энэ номыг хуудас хүрэхгүй зайнд багтаагаад орчууллаа. Гэвч санаа нь алдагдаагүй шүү. 
Миний хувьд цаг үетэйгээ нийцэн ѳѳрчлѳгдѳн шинэчлэгдэх хамгаас чухал гэдгийг ойлгуулах гэсэн болов уу, гэж санана. Тэр хоёр хулгана, Хэм хоёрын хувьд бас сургамжтай. Та бүхэн юу гэж бодож байна вэ?

Ээнээгийн тэмдэглэл 

https://www.facebook.com/eeneenomtemdeglel/photos/a.553691724770005/1249949435144227/?type=3&theater

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.27.124Зочин   • 2 сарын 22. 15 цаг 15 минут

wtfn chinky is it

Шинэ мэдээ

Э.Оюунболд: Миний шээсийг сольсон байна. Би допинг хэрэглээгүй8 сар 17. 20:16Индонезын нийслэлийг Калимантан арал руу шилжүүлэх саналыг албан ёсоор тавьжээ8 сар 17. 15:00Хонконгийн жагсагчид дахин жагсахаар төлөвлөж байна8 сар 17. 14:5568 жил хамт амьдарсан хос нууцаа дэлгэв8 сар 17. 14:50Наранд түлэгдсэн арьсанд гурилтай сүүн маск тустай8 сар 17. 14:45Эртний очир алмааз олжээ8 сар 17. 14:40Биеэс давс гадагшлуулах арга8 сар 17. 14:35Их мэнгэтэй хүмүүс илүү удаан амьдардаг8 сар 17. 14:3061 нас хүрсэн Мадоннагийн амьдралын дүрэм8 сар 17. 14:25Токио 2020 Олимпийн бэлэгдэл Мираитова болон Сомэити8 сар 17. 14:20ОХУ, БНАСАУ хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцжээ8 сар 17. 14:15Зүүдний тухай сонирхолтой 10 баримт8 сар 17. 14:10Нөхөрлөлүүд ойгоо хамгаалсны төлөө ашиг хүртэх ёстой гэв8 сар 17. 14:05Заанаас суралцах амьдралд хэрэгтэй дөрвөн чанар8 сар 17. 14:00Нил ягаан өнгө юуг илэрхийлдэг вэ8 сар 17. 13:55Женнифер Лопес тайчигч бүжигчний дүрд тогложээ8 сар 17. 13:50Фото: Кем Чин Уны олны өмнө дэлгэгдээгүй ховор агшин8 сар 17. 13:45Залуу эмэгтэйн заавал унших НОМЫН жагсаалт8 сар 17. 13:40Казах Курес бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд эхэллээ8 сар 17. 13:35Хомхой гарах шалтгаан болон эмчлэх арга8 сар 17. 13:30Мессигүй “Барселон” Ла Лигийн улирлын эхний тоглолтод хожигдлоо8 сар 17. 13:25Н.Анударь залуучуудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ8 сар 17. 13:20Конор МакГрегорын хүн зодсон бичлэг ил болжээ8 сар 17. 13:15Ховд голын усанд сүүлийн гурван сард зургаан иргэн осолдож амиа алджээ8 сар 17. 13:10“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” төслийн концепц, Загвар зураг төсөл боловсруулах уралдаанд ирүүлсэн ... бүтээлд иргэд, олон нийт саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна8 сар 17. 13:05Амралтын өдрүүдээр үр бүтээлтэй байх 10 зөвлөмж8 сар 17. 13:00Монгол эмэгтэйн сувдан гоёл бас соёл8 сар 17. 12:55“Бавария” Коутиньог зээлээр авлаа8 сар 17. 12:50Японы импортын хаягдлын хяналтыг чангатгана8 сар 17. 12:45Домог Иньеста хараагүйчүүдийн хөл бөмбөг тогложээ8 сар 17. 12:40
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.