2-р сарын 22
16 цаг 14 минут

Ажил хий!

Оюутан байхдаа Central Tower-ийг хараад “сургуулиа төгсөөд энд л ажиллах юм шүү” гэж өөртөө хэлдэг байж билээ. Гэтэл саяхан “MCS групп-д яг одоо нээлттэй 87 ажлын байр байна” гэсэн MCS-ийн HR-ийн постыг хараад Oh damn! энэ чинь одоо юу вэ? Монголын хамгийн том компанид 87 ажлын байр эзнээ хүлээгээд байж байхад нөгөө ажилгүй өч дөчнөөн “ажил олдохгүй байна гэж гомдолдог” залууc хаaчаа вэ? гэсэн бодол төрж билээ. Яг одоо ажил хийхгүй зүгээр л амьдралын урсгал дунд урсаж яваа үе тэнгийн нөхөддөө хэдэн үг хэлмээр санагдаад болдоггүй ээ. Өнгөрсөн 2 өдөр манайхан Facebook-ээр шуугилдах дуртайм болохоороо нэг сэдэв дээр нилээн олон тал болж ам булаацалдан бие биенээ муулж харагдлаа. Нөгөө хувийн таксичдыг торгоно нтр бла бла... Би хувьдаа энэ шийдвэрийг нэг талдаа зөв байсан гэж бодсон. Мэдээж амьдралаа авч явах гээд хэдэн төгрөгний төлөө лизингээр нэг бинзен бага иддэг машин олж аваад л, хичээж яваа хүмүүсд бол хэтэрхий хатуурхсан хэрэг л дээ. Гэхдээ энэ хувийн такси барьж байгаа хүмүүс дунд яг л миний үеийн 20-30 насны бүх төрлийн ажил хөдөлмөр эрхлэх боломжтой өчнөөн залуус яваа харагддаг. Би статистик нтр хараагүй л дээ. Гэхдээ л миний суусан таксины 10 жолооч тутмын ихдээ л 2 нь яг дээр бичсэн шиг гэр бүлийнхээ хамаг амьдралыг нуруун дээрээ үүрч яваа, таксинд явахаас өөр аргаггүй хүмүүс байдаг бол зарим нэг нь гэртээ харих замдаа хэд гурван төгрөг олох зорилготой залуус бий. Харин үлдсэн нь бол зүгээр л ажил хийх гэхээр хүнд загнуулж чаддаггүй, авсан цалин нь том өрөөний голд тавчик шидсэнтэй адил санагдаад гол нь харалж үхэх гээд байдаг, хүссэн үедээ амарч болдог учраас ажилгүй байх нь амар санагддаг нас залуу, цус шингэн ч залхуу нь дэндсэн залуус яваа харагддаг. Ийм залуусаас та нар яагаад ажил хийж болдоггүй юм бэ? гэж асуумаар санагддаг. Ингээд ярихаар үг хэл нь хөгжсөн нэг нь барьж идэх шахам тэр ажлын байр чинь хаана байна? Ажил олгогч чинь дэндүү өндөр шаарлага, боловсрол, дэндүү их туршлага нэхдэг мөртлөө хариугүй жоохон цалин амалдаг шүү дээ гэх байх. Sorry, мэдээж хэн ч гэсэн ашиггүй хөрөнгө оруулалт хийхээс татгалзана биз дээ. Тэгээд яаж ажил олох вэ гэж үү? Мэдээж цалинг нь битгий гол. Цалин өндөртэйд нь угаасаа чиний ур чадвар, мэдлэг чинь дутна. Харин цалин багатайд нь мэдээж чи тэнцэнэ. Тэгэхээр анх ажилд орход амалдаг цалинг битгий гол. Ажил хийхдээ зөвхөн өнгө мөнгөнд нь анхаарлаа битгий хандуулаа, тэнд чиний аль ч сургуулиас олж авахгүй маш олон зүйлийг зааж өгнө. За тэгээд цалинг нь голохгүй ажилд орсон нэг хэсэг залуус байдгийм. Ажилд ороод л эхний хэдэн өдөр нь “Залуу хүн завтай байна гэдэг эмгэнэл” нтр сүр сүр юм бичээд л ажил дээрээ байгаа зургаа Фейсбүүкээр нэг зарлаад л... Тэгээл жоохон ажлынх нь ачаалал ихсээд, дарамттай санагдаад, өөрөө ч чадахаа байгаад л, хүн амьтанд загнуулаад ирэхээр “ингэн барин ийм жоохон цалингийн төлөө ажиллах ч гэж дээ” гэж бодоод нэг л өдөр “үхсэн, ямар алба уу” гээд хаяад явна даа. Дахиад л Sorry мэдээж хүн өөрөөсөө хичээл зүтгэл, чармайлт, асар их хатуужил гаргаж байж л юм сурийшдээ найзууда
Би хэд хэдэн танилуудаа жишээ болгон бичье л дээ. 
Би Оюутан байхдаа сарын 300К цалинтай зөөгч хийж байлаа. 300К-аас илүү үнэтэй маш олон чадварыг тэр ресторан надад олгосон юмдаг. Биеэ зөв авч явна, Хүнтэй сайхан харилцаж сурна, хааяаа даа нэг гадаадын хүмүүстэй хэл ус нэвтрэлцэх гэж хичээнгээ англи хэлээ сайжруулна, Хооллох соёл сурна, боломж нь гарвал зарим нэг айхтар өндөр үнэтэй хоолыг өөрөө хийж сурна. Хамгийн муудаа гэхэд л Архи, Виски, Конъякаа ялгаад сурчихна гээд зөндөө юм сурж авсым даа. Тухайн үед манай ахлах зөөгч байсан нэг ах бий. Ах тэр үед “ах нь 5-н жил зөөгч хийж байна даа” гэж ярьдаг байсан. Уг нь уул уурхайн мэргэжилтэй хүн л дээ. Шаардлагатай болоод л зөөгч хийдэг байсан байлгүй дээ. Хэн мэдхэв. Гэхдээ ахаас миний сурч авсан зүйл гэвэл хүн нэг зүйлдээ тууштай байж чадвал ямар ч амжилтанд хүрч болдог юм шүү гэдгийг харуулсан юм. Одоо монголын хамгийн дээд зэрэглэлийн ресторануудыг нэгийг удирдаад явж байгаа гайхалтай Mentor хүн.
Бас түүнтэй адилхан 10 жилд хамт нэг ангид сурч байсан найз маань бий. Миний мэдэх хамгийн супер залуу. Манай ангийн дарга, онц сурлагтан, Дуулна, бүжиглэнэ, Сагс тоглоно, Волейбол тоглоно. Бүх л юмаараа надаас илүү болхоор атаархаад байдаг юм. Яахв? мань нь чамаас нэг юмаараа илүү болноо :D. Зөөгч хийхдээ хүртэл надаас илүү сайн. Мань хүн СУИС төгссөн сэтгүүлч мэргэжилтэй залуу. Бас л оюутан байхаасаа л надтай хамт зөөгч хийдэг байсан юм. Гэтэл сургуулиа төгсөөд зөөгчийн ажлаасаа гарах уу? Гэхэд шууд л үгүй гэдгийм даа. Тэгээд л зөөгчөөсөө ахлах зөөгч, зохион байгуулагч, менежер гээд л явж өгсөн дөө. Харин өнөөдөр бас л Монголын хамгийн том ресторанд удирдах албан тушаал хашиж байна даа. Андаасаа сурч авсан зүйл бол хүн хамгийн дуртай зүйлээ хийж байхдаа хамгийн аз жаргалтай байдгым гэдгийг ойлгосон. Мэдээж дуртай зүйлээ хийж байгаа хүн ажлаа сайн хийнэ. Сайн хийж байгаа хүн амжилт гаргах нь тодорхой. 
Бас нэг найз маань бий. Амьдралын минь хамгийн том түшиг тулгууруудын нэг. Оюутан байхдаа Замын-Үүд, Эрээнд очиж зуны айгам халуунд хамаг хөлсөө дуслуулан байж цемент, шохоо, тоосго, блок, гурил будаа өргөхгүй юм байхгүй. Уг нь бол инженер мэргэжилтэй. Сургуулиа төгсөөд Солонгос явж бас л хар ажил хийнэ. Солонгосоос ирээд олсон хэдэн төгрөгөөрөө хувийнхаа бизнесийг хийж эхэлсэн юм даа. Тэгээд саяхан гадагшаа явж англи хэлээ сайжруулж жинхэнэ утгаар нь бизнесмэн болох гээд явсан даа. Хичээлийнхээ хажуугаар бас л хар ажил хийж байгаа сурагтай. Яаж зүгээр суухав дээ. Найзыгаа хараад яаж ийм их хичээл зүтгэл хаанаас нь гараад байдаг юм бол доо гэж дэндүү бишэрмээр. Ээж аав нь юугаар ч дутаалгүй өсгөсөн, элбэг дэлбэг хангалуун айлын ганц хүү ч гэлээ ажлын хэцүүг нь хэцүү гэхгүй хүндийг нь хүнд гэхгүй гололгүй хийдэг зан чанар нь надад хөлс их дусаавал мөнгө их олноо гэдгийг ойлгуулдаг юм.
Ингээд яриад байвал өчнөөн жишээ бий. Нөгөө ажил хийдэггүй хирнээ дэлхийн айхтар том том бизнесмэн, тэрбумтануудын хэлсэн үг нтрыг чухам ойлгосон аятай шейр хийдэг залуусд хэлэхэд. Мэдээж тэр хүмүүсийг Role model-оо болгох нь буруу биш л дээ. Гэхдээ бид хаа холын өндөр амжилтанд хүрсэн хүнээс биш зүгээр л дэргэдээ байгаа найз нөхөд хүрээлэл дундаасаа жижигхэн ч гэсэн амжилтанд хүрсэн хүмүүсээс үлгэр дуйрайлал аваад тэрийг нь өөртөө шингээх нь хамгийн чухал. Нэгэнт л Стив Жоббс шиг дэлхийг өөрчилөхгүйгээс хойш ядаж л сайхан амьдарч байгаа найзуудаасаа суралц. 
Амьдралд та нарыг хүлээгээд өчнөөн боломж байхад биеийн амрыг бодоод дээшээ хараад хэвтээд байвал тэнгэрээс од унаад ирэх юм шиг битгий бод. Эхлээд сур, сурч байж хөдөлмөрлөнө, хөдөлмөрлөж байж амьдрана нөхдөө. Дахин хэлье АЖИЛ ХИЙ!

https://www.facebook.com/photo.php?fbid=1789927431111507&set=a.120928868011380&type=3&theater
 

 

24
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

24 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.89.5Zochin   • 2 сарын 26. 0 цаг 07 минут

Bayarlalaa .

192.82.65.120Зочин   • 2 сарын 25. 14 цаг 26 минут

Йим үзэл бодол тээсэн залуус олон байгаасаа маш зөв зүйлд залуусаа уриалж байгаад баяр хүргэе

203.217.139.225Зочин   • 2 сарын 25. 13 цаг 16 минут

Маш зөв зүйлд залуусаа уриалж байгаад баяр хүргэе. Хүн гэж хэлэхэд хэцүү залуус олширч байгаа энэ үед их чухал санаа өгч байгаа нийтлэл болжээ

66.181.167.171Зочин   • 2 сарын 25. 8 цаг 56 минут

Баярлалаа.Сайхан бичиж.Залуучууд цалин голохгүй, хариуцлага-ухамсартайгаар хөдөлмөрлөж сурмаар байна.Архи согтууруулах ундаанаас татгалзаж чадвал залуус чадна аа.

202.131.243.190Зочин   • 2 сарын 25. 8 цаг 20 минут

АМЬДРАЛ ИЙМ Л БАЙЖ ДЭЭШИЛДЭГ ЗАЛУУЧУУДАА.ЦАЛИН НӨХЦӨЛ ИЛҮҮ АЖИЛД ОРООГҮЙ БАЙЖ ХУУЧИН АЖЛАА ХАЯЖ БОЛОХГҮЙ.ҮҮНИЙГ Л АНХААР

202.131.243.186үнэн   • 2 сарын 25. 8 цаг 13 минут

Үнэн шүү. Таксинд явж байгааг муулах аргагүй ч сайшаах зүйл юу ч байхгүй. Ямар үнэт зүйл, бүтээгдэхүүн үйлдвэрлэж усад ямар хувь нэмэр оруулж байгааг л бодоход л хир таарсан машинаар халтуур хийж зам түгжрүүлж, утаа нэмэгдүүлж л байгаа харагддаг. Баялаг бүтээж өөрийгөө мэдэрч юу чадах чадахгүйгээ мэдэж авахын тулд ажил хий залуусаа.

66.181.160.99Зочин   • 2 сарын 24. 14 цаг 10 минут

zov zov

64.119.17.78bazaragchaa gum   • 2 сарын 24. 12 цаг 59 минут

sain baina

66.181.164.211зочин   • 2 сарын 24. 10 цаг 12 минут

зөв шүү.ажил хий

112.72.11.122Зочин   • 2 сарын 24. 9 цаг 52 минут

Huuhdiig baga zaluugaas n etseg ehchuud ajil hiij surgahgui bol odoonii huuhduud ajil hiih unen sonirholgui bolj

122.201.19.99Зочин   • 2 сарын 23. 12 цаг 03 минут

Ямар ч ажлыг сэтгэлээсээ хийвэл амжилтанд хүрнэ

112.72.12.10ita   • 2 сарын 23. 11 цаг 00 минут

ajilaa hiigeel yavj bna dag, ajil hiiheer uls n gvitsetgeliinhee mungu tugruguu uguhgvi novsh yuma, uls turiin hervvlees bolj uchnuun olon hvnii ajil amidral gatsaj bna, ulsiin tusuwtei ajil hiideg hvmvvs ene zowlong mederch bga bh, ajillaj hudulmurluj eh orondoo bvteen baiguulalt hiie geheer tenderiig n deegvvree luivardaad avchihna, oldson johon ajliign hiiheer sanhvvjiltee uguhgvi dampuuruulchih duhuh yumaa, ene zam teevriin shine said n ajlaa hurdan hiigeed umnuh oniihoo sanhuujiltvvdee uguuchee, iim archaagvi turtei hezee boltol baih we?

64.119.16.201ГОЧОО   • 2 сарын 23. 6 цаг 50 минут

АЖИЛ ХИЙЦГЭЭЕ ХҮМҮҮС ЭЭ

94.134.88.88Зочин   • 2 сарын 22. 22 цаг 46 минут

togtson ajil,orlogui baij unetei gar utas mashin heregledeg zaluusiig gaihah jm...

202.179.25.125zochi   • 2 сарын 22. 18 цаг 49 минут

tsalingii uneleeg botitjuul!

43.228.130.186Зочин   • 2 сарын 22. 16 цаг 43 минут

Үнэн л юм хэлсэн байна шд. Би эмэгтэй хүн. Ёстой хүүхдээ ч хайхрахгүй өглөөнөөс бүүр орой хүртэл, амралтын өдөр хүртэл уйгагүй 7-н жил ажиллаж байж одоо л овоо ажилдаа дажгүй болж байна. Гэхдээ л бусад мундаг хүмүүсийг бодвол нойлын ногоон тэг л дээ. Ажлын бус цагаар орой үдэшгүй суугаагүй хүмүүс л ажилдаа муудаад ирдэг. Өөрийн хийж буй үндсэн ажлаас гадна заавал давхар ажил хий, өөрийгөө маш сайн дайчла. Ажлын цаг дуусангуут үхэх гэж байгаа юм шиг цагаа бүртгүүлэх гээд яараад гардаг хүмүүс бол мааш инээдтэй харагддаг. Яаж гэр бүлээ авч явнаа..

202.126.88.55zochin   • 2 сарын 22. 16 цаг 37 минут

ajil hiihgui,prius ynaad zamiin buhel buten 1 egnee haaj zogsood dotor ni udurjinguu hamraa yhaj,umhii unertuulj syydag orkyyd denduu olon boljee.

103.9.90.98Зочин   • 2 сарын 22. 16 цаг 32 минут

ажил хийцгээ залхуучууд минь

176.158.21.29zochin   • 2 сарын 22. 16 цаг 27 минут

Ajil xiivel am tosdono gej mongoliin saixan zyit tsetsen yg baina daa

202.179.27.124Зочин   • 2 сарын 22. 16 цаг 22 минут

ENENII YARIJAAGAAGAAR BOL AMIDRAL NI ALICIA ULGERIIN OROND BOLDOG YUM BAIH,,10 NASTAI HUUHED CH ITGEHED BERH YUM..

202.179.27.124KKK   • 2 сарын 22. 16 цаг 17 минут

CHI TEGEED TER HAIRTAI DURTAI MCS DEE OCHOOD AJILCHIN HUJAA SHIG AJILLAHGUUYU,CHAMAIG URGUJ AVAAD HATSAR DEER CHINI UNSENE GEJ BODOO YU,2 HONOOD HOSHNOGO CHINI TSUVAAD UHEH BIZ..

27.189.70.203irgen   • 2 сарын 24. 6 цаг 22 минут

ochij ochij alavchaakni tender baisan ch ordog tegeed teriigee uur jijig kompaniudad zardag shahuu hogiin MCS shuu

182.160.38.18Zochin   • 2 сарын 22. 17 цаг 12 минут

Zalhuuchuudiin neg shiv dee chi

49.0.140.68dd   • 2 сарын 22. 16 цаг 16 минут

th. ajil hiii . hotoor yavj bga priusnuud tugjreliin eh undes boljiin. 80% ni huviin haltruuchid, zam gatsaana, hun deeremdene,

Шинэ мэдээ

Гар утсаар хэт их тоглосон хүүгийн нүд солир болжээ38 минут 41 секундын өмнө“SK Telecom”-ын 5G сүлжээг ашиглагчдын тоо 1 сая давжээ43 минут 41 секундын өмнөСкарлетт Йоханссон хамгийн их ашиг орлоготой эмэгтэй жүжигчнээр тодорчээ48 минут 41 секундын өмнөЗохиолчдын хачиргүй яриа53 минут 41 секундын өмнөАНУ-тай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж мэдэгджээ58 минут 41 секундын өмнөМартагдсан “Мода”-ыг “wasabies”-ынхан сэргээв 82019/08/23МЭДЭЭЛЭЛ1 цаг 4 минутын өмнөМайли Сайрус сүүлрээгүй гэдгээ мэдэгдэв1 цаг 9 минутын өмнөИргэн Б.Болороогийн гомдлыг шуурхай шалгаагүй цагдаа нарт хариуцлага тооцжээ1 цаг 14 минутын өмнөАрьсан түрийвч, жийнсэн материал “Apple Card”-ыг гэмтээж болзошгүй1 цаг 19 минутын өмнөХар тамхи тээвэрлэж явсан 17-28 насны 7 этгээдийг баривчилжээ1 цаг 24 минутын өмнөБүх Африкийн шатрын тэмцээн Касабланкад эхэлжээ1 цаг 29 минутын өмнөНийслэл өнгөрсөн долоо хоногт1 цаг 34 минутын өмнөБайгалийн үзэсгэлэнт газар "Хяргас нуурын хэцүү хад"1 цаг 39 минутын өмнө"Русские Витязи" багийн нисэгчид сөнөөгч онгоцоор үзүүлбэр үзүүлнэ1 цаг 44 минутын өмнөЖүдо бөхийн ДАШТ-д өрсөлдөх Гүржийн шигшээ баг1 цаг 49 минутын өмнө“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн загвар зураг төсөлд шалгарсан бүтээл1 цаг 54 минутын өмнөУрт удаан наслах энгийн аргыг хэлжээ1 цаг 59 минутын өмнөМалчид хүссэн үедээ цаг агаарын мэдээлэл авах системийг баталгаажуулав2 цаг 4 минутын өмнөИх Британийн эргийн хамгаалалт 50 дүрвэгчийг аварчээ2 цаг 9 минутын өмнөУИХ-ын чуулган даваа гаригт хуралдаж Үндсэн хуулийг хэлэлцэнэ2 цаг 14 минутын өмнөМария Шарапова “US Open” тэмцээний эхний тойрогт Серена Уильямстай учраа таарчээ2 цаг 19 минутын өмнөХичээлийн шинэ жилийн нээлт есдүгээр сарын 1-ний Ням гарагт болно2 цаг 24 минутын өмнөЭ.Макрон: Бидний орон гэр шатаж байна2 цаг 29 минутын өмнөГадаадын иргэн, харьяатын газрын даргын урилгаар БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны төлөөлөгчид Монгол Улсад айлчиллаа2 цаг 34 минутын өмнө“Fox News” дэх бэлгийн хүчирхийллийн тухай шинэ киноны трейлер гарчээ2 цаг 39 минутын өмнөЕгипетэд байгаль орчин, соёлын наадмыг зохион байгуулж байна2 цаг 44 минутын өмнөНийслэлийн соёл, урлагийн байгууллагуудын удирдах ажилтны шуурхай хурал боллоо2 цаг 49 минутын өмнөӨнөөдөр 0, 2, 4, 6, 8-аар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно2 цаг 54 минутын өмнөХариуцлагагүй уул уурхайг цэгцэлж, намын бүлгүүд хуралдсан долоо хоног 2 цаг 59 минутын өмнөЭнэ өдрийн зурхай3 цаг 4 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.