2-р сарын 25
11 цаг 40 минут

С.МӨНХЖАРГАЛ: Мөөгний дотоодын хэрэглээг хамтдаа хангаж, экспортлоход хангалттай зах зээл байна

  -Дэлхий нийтэд мөөгний хэрэглээ эрчимтэй  нэмэгдэж байна-

Үндэсний тэргүүлэгч ZALUU.COM  сайт Монгол жимс,  ногоогоор эх орныхоо  хэрэгцээг хангах асуудлыг чухалчлан үзэж СЭДЭВ цувралаар хүргэж байна.

Үүний өмнө бид алимны хэрэглээг эх орныхоо үйлдвэрлэлээр  хангах бодит боломжийн талаар хөндсөн бол энэ удаад бараг 100 хувь импортоос хараат байгаа мөөгний хэрэглээг дотоодоосоо хангах боломжийн талаар хүргэхийг зорилоо. 

Монголд хамгийн хурдтай өсөж байгаа хүнсний хэрэглээний нэг нь МӨӨГ юм. Дэлхий нийтэд ч мөн ийм байна.  Гэтэл хэрэгцээт мөөгөө ихэвчлэн урд хөршөөс импортолж байгаа нь хүнсний аюулгүй байдал талаасаа ихээхэн учир дутагдалтай  гэдэг нь тодорхой.  Иймээс бид Монголд мөөг тарих, хэрэгцээгээ хангах боломжийн талаар  судалж сураглаж энэ чиглэлээр ажиллаж байгаа зарим нэг үндэсний үйлдвэрлэгчидтэй уулзлаа. Тэдний нэг нь “Мөөжиг органик” ХХК-ий захирал С.Мөнхжаргал юм. 

Гадаадад  гэр бүлээрээ цөөнгүй жил ажиллаж амьдарсан ч эх орондоо  ирж, бүр хөдөө нутагт  төвхнөн  Мөөгний  аж ахуйг Монголдоо хөгжүүлэхээр шинэ шан татаж яваа  энэ бүсгүйтэй хийсэн ярилцлагаа хүргэж байна.

Хамгийн гол нь тэрбээр  мэдсэн сурснаа бусадтай хуваалцаж, зааж сургаж бүр хамтран ажиллаж баймаажин мөөгний дотоодын хэрэгцээгээ хангах төдийгүй экспортын нэг  салбар болно гэдгийг онцолж байгаа байгаа юм.

  -Өөрийнхөө тухай танилцуулж ярилцлагаа эхлэх үү?

-Намайг Сүхбаатар овогтой Мөнхжаргал гэдэг. 37 настай. Би нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Аялал жуулчлалын менежер мэргэжилтэй.

-Аялал жуулчлалын мэргэжилтэй хүн мөөг тариалахаар болсон нь содон л сонголт байна. Гэхдээ аливаа юм анд учир шалтгаан бий...

-Би гэр бүлийн хамт Францад 5 жил амьдарсан. 2015 онд эх орондоо  буцаж ирэхдээ Улаанбаатар хотоос гарч  хөдөө фермер байгуулж өөрсдийн ажлын байраа бий болгож амьдархаар төлөвлөсөн. Ямар нэгэн хүнд хэрэгтэй зүйл бүтээхийг хүсэл зорилго байсан. Гэр бүлээрээ хөдөө газар тайван амьдрахыг хүссэн. Эрх чөлөөг хүссэн. Ингээд фермерийн аж ахуйгаа 5 жилээр төлөвлөсөн.

Хаана амьдарч, юу хийхээ нэлээн бод­соны эцэст Төв аймгийн Баянчандмань сумыг сон­госон юм. Баянчандманийг сонгох шалтгаан гэвэл хотоос холгүй, дэд бүтэц, зам харилцаа сайн хөгжсөн нь давуу тал байсан. Мөн тус  сумын хувьд нийс­лэлийг хүнсээр хангах 3 цэгийн нэг юм.

 -Мөөг тариалана гэдэг нарийн технологи бүхий чимхлүүр ажил байж таарна Харин ийм дадлага туршлагыг хаана эзэмшив?

 -Намайг  Монголд ирэхэд намрын улирал байсан. Хөдөө орон нутагт ажиллах тул машин барих хэрэгтэй гэхчлэн өөрсдийгөө бэлдэж эхэлсэн. Хавар газар гэсч ажил эхлэхийг хүлээх удаан байсан тул ХААИС-ийн Биотхнологийн сургууль дээр очиж мэдээлэл авч, дагалдаж, суралцаж мөөг тариалах ажлаа эхэлсэн. Тэндээс мөн хамтрагчаа олж өөрсдөө үргэлжлүүлэн судалж туршиж ажилласан. Өвлийн улиралд нарны гэрэл шаардахгүйгээр ургах ногоо бол Мөөг юм. Францад байхдаа хоёр  ч удаа мөөгний үйлд­вэрт очиж байсан, гэхдээ ажиллаж байгаагүй.

Импортын мөөгний тээвэрлэлтийн урт хугацаа, эргээд хариуцлага тооцох эзэнгүй, баталгаагүй, улирлын чанартай нийлүүлдэг зэрэг асуудал байдаг

Хавар нь ах дүү олуулаа нийлж жимсний мод суулгаж, ил талбайд ногоо тарьж, хүлэмжинд лооль тарьж үзлээ. Эхний 2 жил ажиллаад эдийн засгийн хувьд унасан. Ингээд хамгийн хурдан хөгжих чиглэл нь мөөг гэж үзээд төсөл бичиж, бизнес эрхлэх ухаанд суралцаж эхэлсэн дээ.

 -Мөөг их өвөрмөгц. Ургамал ч биш амьтан ч биш бие даасан төрөл гэлцэх юм бил ээ. Тэгэхээр мөөг гэж чухам юу болохыг, түүний ашигт шинж чанарын талаар уншигчдад тодруулж өгнө үү?

 -Миний хамгийн анх ургуулсан ногоо бол МӨӨГ. Мөөг  эрүүл мэндийг тэтгэгч, үл орлогдох уургын агууламж өндөр хүнс юм. Одоогоор бид байгаль дээр хус модонд ургадаг дэлбэнх мөөгийг тариалдаг. Энэ төрлийн мөөг нь В бүлгийн амин дэм өндөр, кали, фосфор, магнийн  агууламж бусдаас илүү тул цус төлжүүлэх, шингэлэх, цус цэвэрлэх зэрэг олон үйлчилгээ тэйгээс гадна дархлаа сайжруулах, даралт бууруулах, уураг нөхөх, хоол боловсруулалтыг дэмжих зэрэг олон ач холбогдолтой. Мөөг дангаараа амьдралыг тэтгэгч хэрэгцээний бүх бодисыг нэг дор хамтад нь агуулдгийг судлаачид тогтоосон байдаг. Мөөгөнд агуулагдах тослогийн хэмжээ маш бага бөгөөд биед бүрэн шингэдэг онцлогтой.

 -Мөөгний хэрэглээ талаас сонирхож байна. Тухайлбал, жил сарын хэрэглээний норм хэмжээ гэхчлэн.

 -Таримал мөөг нь байгалийн мөөгтэй харьцуулахад их цэвэрхэн, жилийн  дөрвөн улиралд гэр бүлийн бүх гишүүд хүнсэндээ хэрэглэж болно. Бүх төрлийн хоол зуушинд чанаж, шарж , жигнэж хэрэглэнэ. Гурилтай шөл, будаатай хуурганд их сайхан зохицдог.

Гэвч бага насны хүүхэд, бөөрний архаг өвчтэй хүмүүс нэг өдөрт 30гр илүү хэрэглэхгүй байхыг зөвлөдөг.

 -Монголчууд цагаан мөөг л гэж ярьдаг. Тэр нь таримал бус байгаль дээр ургадаг. Харин одоо хэр мөөг хэрэглэж сурч байна вэ.  Хэрэглэх, боловсруулах, хадгалах арга гээд  хэрэгтэй мэдлэг дадлага хэр сууж байна вэ? 

-Бидэнд байгалийн мөөгний нөөц их бий. Гэвч үүнийгээ  ашиглахдаа муу. Мөөгийг ангилж мэддэггүй, ялгаж мэддэггүй. Нөгөө талаас хөрсний бохирдол агаарын бохирдол нь эргээд байгалийн мөөгөнд агуулагдах хүнд металийн элемент агууламжийг өсгөж байгаа судалгаа байна.

Мөөгний хэрэглээ аль хэдийнэ нь бий болсон, жил бүр өссөөр байна. Ялангуяа гадаадад ажиллаж амьдарч байсан хүмүүс идэвхтэй хэрэглэгчид болсон нь анзаарагддаг. Тэд боловсруулалт, хадгалалт, хэрэглээгээ мэддэг.

Мөн веган хоолтон бол маш мэдрэмжтэй, мэдлэгтэй хэрэглэгч нар юм. Мөөгийг нойтон, хатааж, хөлдөж  хэрэглэж болдог.

 - Монголд мөөгний зах зээл хэр байна вэ? Экспортын боломжийн тухайд...

 -Оросууд Монголд ирж эрдэм шинжилгээний ажил хийх үеэс таримал мөөгний туршилт судалгаа эхэлсэн. Ихэвчлэн судалгаа шинжилгээний зорилгоор тариалж байсан. Харин сүүлийн жилүүдэд цөөхөн хэдэн иргэд бизнес зорилгоор мөөгний аж ахуй эхлүүлэх болсон.

Дор бүрнээ тоног төхөөрөмж авч, туршиж хугацаа, мөнгөө зарцуулаад байна. Эцэст нь маш их хөдөлмөрлөсөн ч ашигтай ажиллуулж чадахгүй байна.

Төлөвлөлтийг сайн хийж, эрсдлийг тооцоолох хэрэгтэй. Ингэж байж санхүүгийн хувьд чадвартай үлдэж чадна.

Нийслэлчүүдийн шинэ нойтон мөөгний 1 өдрийн хэрэглээ 600кг гэсэн 2016 оны судалгааны дүн бий. Гэтэл өнөөдөр дотоодын үйлдвэрлэгчид бид нийлээд 10%-ийг нь ч тогтмол хангаж чадаагүй байна. Дээр нь нэмээд хатаасан мөөг, лаазалан, мөөг орсон бүтээгдэхүүн гээд зах зээл байна.

Мөөг үйлдвэрлэлийн салбарын системийг бий болгох, дэд бүтцийг үүсгэж чадвал бид арай дөт замаар амжилтад хүрмээр байна. Бид хамтарч ажилламаар байна. Бидэнд хамтдаа ажиллахад хангалттай зах зээл байна. Алсдаа бид үйлдвэрлэлийн хэсэг бүр дээр өөрсдийн нөөц бололцоо, онцлогт тохирсон технологи боловсруулах хэрэгтэй. Ингэж бид өөрсдийн ялгаралыг бий болгож цаашид оршино гэж боддог. Яах аргагүй энэ бол экспортод чиглэсэн үйлдвэрлэл.

 -Монголд  Хятадаас импортолсон мөөг харагддаг. Харин Монголд тариалсан ижил төрлийн мөөгнөөс амт  чанарын хувьд хэр ялгаатай байдаг вэ?

 -Монголчуудын мөөгний зах зээлийн хэрэглээ бараг 100% импортын мөөгнөөс хамааралтай байна. Импортын мөөгний тээвэрлэлтийн урт хугацаа, эргээд хариуцлага тооцох эзэнгүй, баталгаагүй, улирлын чанартай нийлүүлдэг зэрэг асуудал байдаг

 -Мөөгний аж ахуй эрхлэх сонирхолтой хүмүүст хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

 -Шинээр энэ салбарт ажиллах сонирхолтой бизнес эрхлэгчдэд зориулсан олон талт мэдээлэл өгөх Мөөгний хүлэмж-1 сургалтандаа урьж байна. Эндээс та хэрхэн бага зардлаар зөв төлөвлөн ажиллах ухаанд суралцана. Мөн манай мөөжиг органик мөөгfacebookхудаснаас мэдээлэл аваарай.

 -Мөөгний тариалалтад үрний үйлдвэрлэл, хөрс бэлдэх, ургуулах гээд тус тусдаа үйл ажиллагааны чиглэлээр дагнан ажиллах боломжтой юу?

-Бидний туршлага, бусдын туршлага, технологийн шаардлагаас харахад заавал дагнан ажиллах буюу кластер болж ажиллах шаардлагатай гэж би боддог. Ийм учраас Мөөг үйлдвэрлэлийн кластер систем зураглал гаргаж хамтарч ажиллах мэргэжлийн байгууллагууд, бизнес эрхлэгчдэд таниулж сурталчилж байгаа.  2018 онд Мицели буюу үр үйлдвэрлэх хоёр ч  цех бий болголоо. 2018 оны сүүлээрМөөгний хөрсний үйлдвэр байгуулж ашиглалтад орууллаа. Одоо бидэнд мөөгний хүлэмж эрхлэх бизнес хамтрагч нар хэрэгтэй.

 -Мөөгийг хиймэл бэлдсэн хөрсөнд тарьдаг гэлээ. Ер нь хөрсийг ньь юугаар хэрхэн бэлддэг юм бэ?

 -Бид овъёос, улаанбуудайн сүрлийг ашиглаж хөрсөө бэлддэг. Нэмэлтээр будааны хальс, хивэг, бууц гэх мэт ордог.  Манай мөөгний хөрсний үйлдвэр Дархан байдаг. Тэндээс Улаанбаатарын  хүлэмж рүү тээвэрлэдэг.

 -Мөөгний аж ахуйн үр ашгийн тооцооны талаар сонирхож байна, тухайлбал 200 м2 талбайтай хүлэмжэй гэж тооцоход ямархан хэмжээний орлого ашигтай ажиллах вэ?

 -Хэрвээ та 200кв.м хэмжээний талбайд Мөөгний хүлэмж хийхээр төлөвлөж байгаа бол гарааны зардал 35 сая орчим төгрөг хэрэгтэй. Үүнд түрээсийн төлбөр багтаагүй.

Ашигтай талбай 120кв.м бөгөөд үүнээс сардаа 1,7тн мөөг хурааж, 18 сая төгрөгийн  борлуулалт хийнэ. Жилдээ 60 сая төгрөг цэвэр ашигтай ажиллана.

Борлуулалтын тал дээр хамтарч ажиллах боломжтой.

 -Танай компани одоо хэдэн төрлийн бүтээгэдэхүүн үйлдвэрлэж хаануур борлуулж байна вэ?

-Манай компани 2 төрлийн бүтэгдэхүүнтэй.  Нэгдүгээрт, Дэлбэнх шинэ мөөг 1кг захиаалгаар хүргэдэг. Мөөгний үндэс хатаасан нунтаг мөөг 25гр-ын савлагаатай, Гацуурт нэрийн барааны хүнсний сүлжээ дэлгүүрээр худалдаалдаг.

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье

П.Булган

26
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

26 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.113.238Зочин   • 4 сарын 4. 10 цаг 36 минут

Хэрэгтэй мэдээлэ байна. Энэ хүнэй холбогпох ямар боломж байна вэ

202.126.89.16ЖАВЗАА   • 3 сарын 20. 23 цаг 59 минут

ХОЛБОГДОХ АРАГ БНА УУ

202.179.18.233Зочин   • 3 сарын 6. 15 цаг 02 минут

Баяр хүргэе цагаан хоолтон мах идэх дургүй хүмүүст их болж бна сайхан бизнес амжилт Иргэддээ сургалт явуулаад ажлын байр олноор бэлтгэж өгөх хэрэгтэй дээ

66.181.178.177Зочин   • 2 сарын 27. 12 цаг 00 минут

Танай сургалт хэзээ хаана болдог талаар мэдээлэл авмаар байна. Мөн мөөг тариалах чиглэлээр онлайн сургалт явуулдаг уу. Баярлалаа

59.153.87.5..Баяка   • 2 сарын 27. 0 цаг 14 минут

,,зөвхөн гадаадад байсан гэлтгүй хүүхэд байхаас нэг хоёр мөөг таниж түүж сурсан хүмүүс хүнсэндээ хэрэглэх дуртай байдаг... өөр олон төрлийн мөөг түүж сурах хүсэлтэй байгаа... мөөг түүж таниж мэдэх хүсэлтэй олон хүн байдаг...

202.9.42.105Ганаа   • 2 сарын 26. 16 цаг 48 минут

Хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд дандаа ***** мөөг байна. Хичнээн хадгалсан ч барагтай бол муудаж гэмтдэггүй ** шидтэй. Хугацаа тодорхойгүй, хоол хорыг нь ялгахад хэцүү байна. Та бүхэн минь хамтраад эх орныхоо шинэ мөөгөөр хэрэглэгчдээ хангаарай. Бид худалдан авалтаараа дэмжье, та бүхнийг.

66.181.162.213Иргэн   • 2 сарын 26. 11 цаг 31 минут

Ажилсаг, мундаг эмэгтэй байна. Ажилд нь амжилт хүсье. ОЛон хүнд энэ эрдмээ зааж өгөөрэй

202.179.31.35Бат   • 2 сарын 25. 21 цаг 33 минут

Танай хаяг шошготой хатаасан мөөгийг авч хэрэглэж үзсэн. Таалагдсан. Ялангуяа шөлтэй хоолонд. Баярлалаа. Худалдаагаа жаахан өргөжүүлбэл хэрэглээ бол бэлэн л байх шиг байна шүү.

202.4.245.65Zochin   • 2 сарын 25. 21 цаг 16 минут

Ajilsag busguid amjilt husie.Tanai hulemjiig uzej sonirhvol boloh uu. Myanga sonsohoor neg udaa uz gedeg dee

103.111.65.3Хөх өвгөд   • 2 сарын 25. 20 цаг 40 минут

Танай тариалсан мөөгийг хаанаас ямар үнээр авч болох вэ.

122.201.24.151Зочин   • 2 сарын 25. 20 цаг 24 минут

Гадаад орнуудад мөөгийг маш түгээмэл хэрэглэдэг. Манайд ч гэсэн хэрэглээ нэмэгдэж байгаа нь сайн хэрэг. Ийм хэрэглээний шинэ хандлагыг анзаарч мөөгний үйлдвэрлэлд хүч сорьж яваа бүсгүйд амжилт хүсье. Монголчуудаа шинэ сэргэг амтат мөөгөөр байнга дайлж яваарай.

202.21.105.23Монгол хүн   • 2 сарын 25. 14 цаг 59 минут

Танай компани сургалт зохион байгуулдаг уу. Танай талбайд 5-7 хоног дагалдан цалингүй ажиллаж туршлага судалж болох уу.

103.229.123.48Зочин   • 2 сарын 25. 13 цаг 16 минут

Орос мөөг.....кг.....нь.....20рубль

66.181.183.76Зочин   • 2 сарын 25. 13 цаг 08 минут

тариалж сурцгааяа манайхан.

122.201.21.45зочин   • 2 сарын 25. 13 цаг 05 минут

Мундаг бүсгүйд амжилт хүсье. Илүү их мэдээлэл өгөөрэй.

66.181.162.115Иргэн   • 2 сарын 25. 12 цаг 31 минут

Хэрэв мөөг хэрэглээд сурчихвал махны хэрэглээ багасч, эрүүл хооллох нэг нөхцөл бий болно гэсэн үг. Тиймээс төрийн бодлогоор нэг ч гэсэн салбараа дэмжээд шийдээд өгчихвөл бусдын гар харахааргүй болно. Монгол хүн монгол газар шороондоо ургуулсан жимс ногоо хэрэглэж байж л эрүүл амьдрана.

202.131.245.243zochin   • 2 сарын 25. 12 цаг 18 минут

goy bnaa shuu amjilt

202.21.113.238Зочин   • 2 сарын 25. 12 цаг 18 минут

saihan medee bna

66.181.187.29Зочин   • 2 сарын 25. 11 цаг 21 минут

88606286 мөөг захиалах утас

202.180.216.19УБ Иргэн   • 2 сарын 25. 10 цаг 31 минут

Улаанбаатар хотод мөөгний хүлэмж байгуулах хангалттай талбай надад байна. Хүсэвэл миний талбайд хүлэмжээ байгуулаад ажиллаж болно шүү.

66.181.161.97Зочин   • 4 сарын 3. 22 цаг 44 минут

munkhjargal sukhbaatar

66.181.161.18Зочин   • 2 сарын 25. 16 цаг 43 минут

Сайн байнуу?сайхан мэдээ дуулгасанд баярлалаа.та дугаараа үлдээнүү

112.72.12.3Зочин   • 2 сарын 25. 9 цаг 58 минут

muug chini tegeed haana baidag um be gachuurtad law baihgui

72.35.247.198Зочин   • 2 сарын 25. 9 цаг 37 минут

амжилт хүсье

66.181.160.48Зочин   • 2 сарын 25. 8 цаг 44 минут

Танай сайт хүнд хэрэгтэй мэдээлэл хүргэж байгаад баярлалаа. Энэ хүнтэй холбогдох ямар боломж байна вэ. Маш зөв санаачлага гаргаад ажил хэрэг болгож байгаа бүсгүйд амжилт хүсэе

66.181.186.94zochin   • 2 сарын 25. 8 цаг 25 минут

yamar utsaar zahialah ve. bichne uu

Шинэ мэдээ

“Гайхамшигт аялал” аяны эхний 5 тохирлын эзэд Бали арлаар аялах батламжаа авлаа6 минут 59 секундын өмнөАварга цолыг тэрбум төгрөгийн найраагаар авсан гэх яриа яагаад гарав12 минут 22 секундын өмнөЛ.Өнөрчимэг: Ерөнхийлөгч өө! Гавьяатыг минь өгөөч, гуйж байна…17 минут 26 секундын өмнөОБЕГ: Үер, усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна21 минут 24 секундын өмнөНууц баазыг харь гаригийн ангуучдаас хамгаална гэв27 минут 6 секундын өмнөЖонш баяжуулах үйлдвэрийн хамгаалагч усан санд живж амиа алджээ32 минут 21 секундын өмнөДе Йонг 21 “татав”37 минут 12 секундын өмнө Засгийн газар Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцлээ45 минут 36 секундын өмнөАймгуудын наадамд хэн түрүүлэв51 минут 53 секундын өмнөАжлын хэсгүүдийн хэлэлцэх асуудлууд57 минут 33 секундын өмнөОн гарсаар 89 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ1 цаг 3 минутын өмнө"Цэцэг төв"-ийн уулзварыг өнөөдрөөс эхлэн гурван хоног хаана1 цаг 14 минутын өмнөНаадмын амралтын өдрүүдээр 15 хүн усанд осолдож нас барсан байна1 цаг 25 минутын өмнөГолд машинаа угаасан тохиолдолд сая төгрөгөөр торгоно1 цаг 32 минутын өмнөД.Нарангэрэл: Хоолны хордлогын үед их хэмжээний шингэн зүйл уух нь зүйтэй1 цаг 53 минутын өмнөМуудсан өндгөөр үйлчилж байсан цайны газрыг илрүүлжээ2 цаг 10 минутын өмнөХөвсгөлд үерийн улмаас автомашины дугаараа гээсэн иргэд цагдаагийн газраас авах боломжтой2 цаг 17 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд2 цаг 28 минутын өмнөӨнөөдөр хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ2 цаг 40 минутын өмнөБаярын өдрүүдээр 2739 кг хуванцар сав ангилан ялгажээ2 цаг 53 минутын өмнөЗүүн бүсийн хурд энэ сарын 27-28-нд болно2 цаг 57 минутын өмнөЕРӨНХИЙЛӨГЧ: УИХ-ын гишүүдийн тоог 108, хугацааг 5 жил болгох санал хүргүүлжээ3 цаг 9 минутын өмнөЗам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирчээ3 цаг 14 минутын өмнөЦэцэрлэгийн цахим бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ3 цаг 20 минутын өмнөЗах, худалдааны төвүүд өнөөдрөөс хуваарийн дагуу ажиллана3 цаг 33 минутын өмнөӨнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай3 цаг 46 минутын өмнөНаадам өндөрлөж, ҮНДСЭН ХУУЛИЙН хоёрдугаар хэлэлцүүлэг эхэллээ4 цаг 18 минутын өмнөНаадмын хоёр өдөр монголчууд 606 шинэ хүнээр бүл нэмжээ4 цаг 28 минутын өмнөӨнөөдрийн зурхай5 цаг 12 минутын өмнөЦаг агаарын мэдээ5 цаг 28 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.