2016 оны 1-р сарын 8
11 цаг 25 минут

Чингисийн нутгаар аялахуй

 

 

Монголын нууц товчоонд “Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат Бөртэ чоно эхнэр Гoo маралын хамт тэнгис далайг гаталж ирээд Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглаж, Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ” хэмээн дурдсан байдаг. Ингэж Хэнтий аймгийн үзэсгэлэнт нутагт их эзэн Чингис хаан мэндэлжээ. Тэрээр Онон мөрний усаар ундаалж, Хар зүрхний Хөх нуурын дэргэд анх хаан ширээнд суусан түүхтэй. Тиймээс ч энэ нутаг монгол түмний сэтгэлд ойр байдаг. Урчуудын эвлэлийн “Art” галерейд Хэнтий нутгийн хүү, зураач Д.Батхуяг “Хан Хэнтийн өнгө-2” үзэсгэлэнгээ дэлгэсэн байв.

Өмнөх үзэсгэлэндээ зураач “Түүхэн жимээр” нэртэй чулуун зэвсгийн үеэс өнөөг хүртлэх түүхийг харуулсан бүтээлүүд болон Чингисийн мэндэлсэн газрын тухай цуврал зургуудыг дэлгэж байв. Харин энэ удаагийнх тэс өөр. Тэрээр их хааны өлгий нутгийн үзэсгэлэнт байгаль, ард олны амьдрал, дөрвөн улирлын гайхамшгийг зуржээ. Нуурын дээгүүр шувууд зэллэнэ. Эрэг хавиар нь танан цагаан цас гялтганаж, тэртээх уулс нь солонгорон харагдана. Энэ бол зураачийн “Хангалын нуур” хэмээх бүтээл. Байгаль гэдэг намрын улиралд үзэсгэлэнт төрхөө олон өнгөөр харуулдаг аж. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд байх энэ нуурт зураачийг очиход намар болж байж. Харин маргааш өглөө нь анхны цас хаялсан байхыг хараад ийн цаасанд буулгасан юм байна. Харин дараагийн харц булаах зураг “Намар” хэмээх бүтээл байв. Хэнтийн намар өнөтэй, өнгөтэй, налгар болдог аж. Энэ үеэр залуус хадланд гарч, өвлийнхөө бэлтгэлийг базаана. Яг л энэ үе. Уяан дээрх морьд болон эзнээ хүлээх монгол ноход. Зураач энэ бүтээлийнхээ тухай “Намар оройн зураг л даа. Хэдийгээр энгийн зураг шиг харагдав ч Хэнтийн зон олны амьдрал, ажил үйлс, хадлан тарианы арвин ургацыг бэлгэдсэн юм” гэв. Энэ зурагны наана “Цас” хэмээх үзэсгэлэнт зургийг өлгөжээ. Өвсний толгойд танан цагаан цас гялтганаж, зайрмагтана. Тэр цас хаврыг урин дуудах мэт.

Энэ мэт зураачийн сэтгэлээс ундарсан 30 гаруй бүтээл үзэсгэлэнгийн танхимд дэлгээтэй байна. Зураач Д.Батхуяг 40 гаруй жил уран зурагт үнэнч яваа, чөлөөт уран бүтээлч. Түүний төрсөн нутгийнхаа тухай зурагласан, төрөлх нутгаараа бахархсан бүтээлүүдийг хараад Чингисийн нутгаар аялж, хөрс шороонд нь хүрсэн мэт сайхан мэдрэмж сэтгэлд үлдлээ.

1-8-9a2

“Хангалын нуур”

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Ч.Гантулга

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ӨДРИЙН ТОЙМ: ZALUU.COM өнөөдөр дараах үйл явдлуудыг онцолж байна10 минут 58 секундын өмнөЭМЯ: 2019 оны эхний 10 сард бэлгийн замын 13 685 халдварын тохиолдол бүртгэгдлээ14 минут 23 секундын өмнөTIME: 2010 оноос хойш гарсан хамгийн шилдэг АРВАН дуу19 минут 23 секундын өмнө“Нэг өрх-нэг ажлын байр” хөдөлмөрийн нэгдсэн өдөрлөг болно24 минут 23 секундын өмнөХөргүүрт амиа алдсан Вьетнам иргэдийн цогцосыг ЗГ-ын зээлээр авчирна29 минут 23 секундын өмнөГэртээ амтат жүрж тариарай34 минут 23 секундын өмнөАгаарын бохирдол өнгөрсөн жилтэй харьцуулахад 20-30 хувь буурчээ39 минут 23 секундын өмнөХойд Солонгосын удирдагч АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай уулзахаас татгалзжээ44 минут 23 секундын өмнөАгаарын бохирдол ба Аутизмын уялдаа49 минут 23 секундын өмнөГүүр нурсны улмаас 2 хүний амь сүйджээ54 минут 23 секундын өмнөИранд шатахууны үнийн өсөлтөөс болж хохирсон хүмүүст нөхөн төлбөр олгоно59 минут 23 секундын өмнөАялахад хамгийн аюултай орнуудыг нэрлэжээ1 цаг 5 минутын өмнөДэвид Бэкхэмийн “Интер Майами” багийн бүрэлдэхүүн1 цаг 10 минутын өмнөАмазоны ой модны эзлэх талбай ихээр багасжээ1 цаг 15 минутын өмнөШийдвэрлэх тулааны өмнө1 цаг 20 минутын өмнөСэтгэцийн өвчин ямар ямар шинж тэмдгээр илэрдэг вэ1 цаг 25 минутын өмнөАНУ Египетэд анхааруулга өглөө1 цаг 30 минутын өмнөСумо тойм: Кюүшюү башёгийн ес дэх өдөр1 цаг 35 минутын өмнөХонконгийн цагдаагийн даргыг албан тушаалаас нь чөлөөлжээ1 цаг 35 минутын өмнөТөсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилга1 цаг 40 минутын өмнөЭнэтхэгчүүд баарнаас цэвэр агаар худалдан авч байна1 цаг 45 минутын өмнөАНУ-аас Нигер Улс руу нисч байсан Монгол эмэгтэй онгоцонд хүний амь аварчээ1 цаг 50 минутын өмнөҮХЦ-ийн гишүүд баасан гарагт Д.Одбаярын хүсэлтийг хэлэлцэнэ1 цаг 55 минутын өмнөХүүхдүүд ихэвчлэн томчуудаас сүрьеэгийн халдвар авдаг2 цагийн өмнө24 багийн 19 нь тодорхой болжээ2 цаг 5 минутын өмнөСэтгэлийн гүн хямралаас ангижрах хамгийн үр дүнтэй аргыг зөвлөжээ2 цаг 10 минутын өмнөОросын хамгийн их гэмт хэрэгтэй хотууд2 цаг 15 минутын өмнөЗАСГИЙН ХУРАЛДААН: Г.Жаргалсайхан, Ч.Ганболд нарыг консулаар томиллоо2 цаг 20 минутын өмнөЯ.Амаржаргал: “Холер” өвчний халдвар авсан иргэн эрүүл гэсэн шинжилгээний хариутай Монголд ирнэ2 цаг 24 минутын өмнө“Наполи” клубын ерөнхийлөгч тоглогчдын цалинг бууруулахыг шүүхээс шаардлаа2 цаг 25 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.