2019 оны 2-р сарын 26
8 цаг 20 минут

Хотоо оршуулгын газраар хүрээлүүлэх бус  эдийн засгийн эрчимтэй бүс болгон хөгжүүлмээр байна

Хотын төвлөрөл гэж хоосон ярихаас хэтэрсэнгүй. Адаг сүүлд нь шилжин ирэх хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа. Ингэх нь нэг талаасаа үр дүнгээ өгөх ч энэ бол захиргаадалт, Үндсэн хуулийн “Хүн оршин амьдрах газраа сонгох эрхтэй” байх заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл.

Хотын төвлөрлийг саармагжуулах  ажил яагаад ахьж урагшладаггүй вэ гэхээр  шийдвэрийг зөвхөн дарга нар гаргадаг, тэд үндсэндээ жирийн борог амьдралаас хол тасарчихсан хүмүүс. Тиймээс шийдэл нь амьдралд нийцдэггүй. Ер нь аливаа шийдвэрийг ард түмнийхээ санаа бодолд тулгуурлаж, хамтдаа гаргадагсан бол  амьдралд хэрэгжих боломж нь илүү гэдэг нь  нотлох шаардлаггүй үнэн. Хотын төвлөрлийг сааруулахад иргэдийн оролцоо чухал, тэдний санаа бодлын зах зухаас дурдая гэж бодлоо.

Жишээ 1. Танил нөхөр Тайван маань хэдэн жилийн өмнө Хүй долоон худагт 0,07 га газар авчээ. Тэр хавьд нийтдээ 500 гаруй айл эко хороо болох санаа оноотойгоор газар авсан гэдэг.  Тайван маань тэдний нэг. Тэнд хэд хэдэн айл байшин барьж, зарим нь хүлэмж байгуулж, ер нь л дор бүрнээ тохьжиж суурьших эхлэлээ хэдийнэ тавьжээ. Зарим нь бүр суурьшаад амжижээ. Гэвч тэд түрүүчээсээ эргээд хот руу ирж амьдрах болжээ. Шалтгаан нь  тэнд гэрэл цахилгаан, худаг ус, нийтийн тээвэр байхгүй. Уг нь хажууд байгаа төмөр замын зөрлөгөөс тог цахилгаан татахад төвөггүй мэт. Эмээлтийн зүүхэн хойно, хотын төвөөс 30 орчим км зайтай  энэ орчмын газрыг гэрэл цахилгаантай, өдөрт ядахад 3-4 удаа нийтийн тээвэр үйлчилдэг болчихвол тийшээ нүүж суурьшихад бэлэн 500 орчим өрх байгаа гэв.  Энэ хэмжээгээр хотын яндан хорогдож, нийтийн тээврийн ачаалал, замын түгжрэл буурна. Хэрэв тэнд айл өрхүүд суурьшаад авбал ногоо жимс тарьж, тэндээ амь амьдралаа бөөцийлөөд байх бүрэн боломжтой.

Ер нь олон улсад хот төлөвлөлтийг орон зайн гэхээсээ илүүтэй эдийн засгийн утгаар төлөвлөдөг болжээ. Тиймээс хотын эргэн тойрныг эдийн засгийн идэвхтэй бүс болгож төлөвлөх, төрөлжүүлэх, энэ хүрээндээ хүн амын төвлөрлийг сааруулах боломж байна.

Жишээ 2: Иргэн Батнасан Сайнзайн зусланд хашаа байшин худалдан авч, одоо тэндээ өвөл зунгүй амьдарч байна. Алт мөнгөний дархан хийдэг. Өөрийн гэсэн захиалагчтай, зах зээлтэй болохоор амьдралаа залгуулахад асуудалгүй. Бага хүүгээ бэртэйгээ хамт хаяандаа буулгаж  урлах эрдмээ өвлүүлж байна. Энэ хоёр өрхийн 6 ам бүл онцын хэрэгцээгүй бол хот руу орж ирдэггүй. Бат-Үүлийг засмал зам тавьснаас хойш зусландаа өвөлждөг айлууд улам л олон болж байна хэмээн ярив. Дэд бүтцийн гавьяа энэ.

Жишээ 3: Бизнес эрхлэгч залуу хотоос зайдуу эзэмшил газар дээрээ хаус хороолол барихаар төлөвлөжээ. Ингэхдээ үнэ өртгийн хувьд хямд төсөр байхаар тооцож, бас тандалт судалгаа явуулжээ. Хүмүүс ч их  сонирхож байсан хэрнээ эцсийн дүндээ татгалзжээ. Шалтгаан нь нийтийн тээвэр, засмал замгүйгээс гэнэ. Тэтгэвэрт гарсан аав ээждээ авч өгч агаарт амьдруулах гэсэн залуус голдуу  төлөвлөж буй хотхоныг нь сонирхсон бөгөөд харин  дуртай цагтаа хотод ирж буцаж байхын тулд нийтийн тээвэр явдаг байх ёстой гэсэн шаардлага тавьжээ.

Жишээ 4: Тэтгэвэртээ гараад 3 жилийн нүүр үзэж буй Даваа, Бүдээ хоёр хотоос гарч амьдрах хүсэлтэй. Гэвч газар олддогүй, олдож байгаа нь зам харилцаа, гэрэл цахилгаан бас байхгүй.  Тийм болохоор хотдоо утаатайгаа “найзлаад л  байж байна” хэмээн гомдоллов.

Энэ бүхнээс ямархан дүр зураг харагдаж байна вэ. Хотоос гарч эрүүл агаарт, сэлүүн чөлөөтэй амьдрах хүсэлтэй иргэд цөөн биш байна. Ялангуяа ахимаг насныхан хотоос захдуу цэцэг ногоо тарьсан шиг, аль эсвэл ганц хоёр саалийн үнээ тэжээгээд амьдрах хүсэл туйлаас их байдаг аж. Гэвч зам харгүй, нийтийн тээвэр, тог цахилгаангүй болохоор мянга хүсээд яах билээ. Хотдоо л шигдэж суухаас өөр гарц тэдэнд олддоггүй гэв.  

Тэгвэл хотын төвлөрлийг сааруулах том боломж байна.  Эхний ээлжинд хотоос  гарсан засмал зам,  эрчим хүчний шугмаа бараадуулж  шинэ хороолол үүсгээд нийтийн тээвэр явчихдаг болчихвол  нийслэлийн  гэр хорооллыг тодорхой хэмжээгээр бууруулах боломж байна. Тухайлбал, босоо тэнхлэгийн зам дагуу Баянчандманаас нааш. Налайхаас урагш, мөн Төв аймаг, Алтанбулаг, зүүн тийшээ  Эрдэнэ сум хүртэл бэлэн байгаа дэд бүтцээ ашиглан суурьшлын бүс байгуулах боломж бий. Тэгээд тэндээ төрөлжсөн аж ахуй байгуулж болно. Жишээ нь. Баянчандманьд тахиа, өндөг үйлдвэрлэл, Эрдэнэ сумаас нааш өвлийн хүлэмжний гэх мэт.

Монгол Улс нийтдээ 900 мянга шахам өрхтэй гэсэн тоо байна. Эдгээрээс 390 мянга нь Нийслэлд бүртгэлтэй.  Үндсэндээ 50 шахам хувь нь.  Нийслэлд ханаа шийрлэсэн эдгээр 390 мянган өрхийн 200 мянга шахам нь гэр хороололд амьдардаг.

Хэрэв Засгийн газар болон Нийслэлийн зүгээс  оновчтой зөв бодлого хэрэгжүүлж чадвал гэр хорооллын өрхийн тоог тэн хагасаар цөөлөх боломжтой. Өөрөөр хэлбэл төвөөс зугатах хүчийг бий болгох явдал. Үүний тулд хөдөө амьдрах хүсэлтэй иргэдэд ногоо жимс тарих, хүлэмж барих, эсвэл мал аж ахуйн чиглэлээр ферм байгуулах нөхцөл боломжийг нь хангах, дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байгаа юм.  Бусдын ийм туршлага ч байна.

Өвөр Монголын зарим аймгийн малчид  олон жилийн зуд турханд малаа барж Хөх хот руу олноороо  нүүдэллэх болжээ. Харин тэднийг хотод бус Даланхар уулынхаа наад бэлээр суурьшуулж, улсаас дэмжлэг үзүүлж сүүний чиглэлээр фермерийн аж ахуйн эзэд болгосон жишээ бий. Сүүг нь өглөө оройдоо очоод авчихна.

Эсвэл хотын эргэн тойрон дахь өвлийн хүлэмжийг хамгийн боломжтой хэлбэрээр олон жилээр эзэмшүүлж, ургацыг нь улс шууд худалдан авдаг. Ийм жишээ бий. Бусдын хийсэн юмыг бид чадахгүй гээд яах билээ.  Тянь Мэн буюу төв талбайдаа очиж үзээгүй Бээжин хотын оршин суугч хэдэн саяараа байдаг гэнэ. Бээжин хотын оршин суугчдын хувьд бүх хэрэгцээт үйлчилгээ өөрийнх нь эргэн тойронд ойр дөт байдаг болохоор  иргэд тэр орчноосоо гарч явах сонирхол бага байдгийнх биз.  Хотыг ингэж л төлөвлөх хэрэгтэй байгаа юм.

Ер нь олон улсад хот төлөвлөлтийг орон зайн гэхээсээ илүүтэй эдийн засгийн утгаар төлөвлөдөг  болжээ. Тиймээс хотын эргэн тойрныг эдийн засгийн идэвхтэй бүс болгож төлөвлөх,  төрөлжүүлэх, энэ хүрээндээ хүн амын төвлөрлийг сааруулах боломж байна. Дарга нар дандаа Мянгуужингийн үлгэр ярьдагаа больж ганц ч гэсэн асуудлыг зоримог шийдмээр байна.

Хотын эргэн тойрноо оршуулгын газраар хүрээлүүлж байхынхаа оронд  эдийн засгийн эрчимтэй бүтээлч  бүс болгож,  ярих биш хийгээч гэж л уриалмаар байна.

П.Булган

11
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.19.240зочин   • 2 сарын 26. 13 цаг 10 минут

Хөдөөнөөс ,ирж ,зай ,болгоныг ,эзэлж ,буучихаад, одоо ,утаа, хог,бохирдол ,хамгийн ,их ,ярьж ,байна. Хөдөө ,амьдрах ,сайхан ,боломжууд ,нээсэн ,нам ,хүчин ,ирэх ,сонгуульд ,ялна. Бүр ,тодорхой , тйим ,зам, цахилгаан ,гээд ,л зураг ,гаргаад ,төсөл хийгээд иргэд ч оролцох ,хэрэгтэй.

202.55.191.194Зочин   • 2 сарын 26. 12 цаг 40 минут

tsahilgaanii asuudliig shiidej uguh heregtei hamgiin chuhal ni tsahilgaan l bn ! Huviin jijig orom suutsand amidrahad OO us dulaaniig tsahilgaanaar shiidej bga uchraas zardal ni ih bna shuudee6 tegvel hotoos zaiduu huduud humuus amidrah bolomj nemegdeed l bga hugshin zaluugui l amidrah durtaishuudee

112.72.15.198Зочин   • 2 сарын 26. 12 цаг 12 минут

оршуулгын газар л муухай харагдаад байгаа юм байх даа хот өөрөө оршуулганаасаа илүү ялзарсан өмхийрсөн хөрс нь бохирдсон тул хотыг солих цаг болсон шинэ хот үүсгэж дэд бүтцийн газар доогуур явдаг хурданы галт тэрэгээр шийдэж бөглөрөхгүй түгжэрдэггүй шинэлэг хотыг үүсгэж 21н аймагтай холбож супер хот супер ороныг байгуулж ялзарсан төрөө ан ман утаа хоттойн орхиж хорин нэгэн аймгийн төвийг супер хоттой хурданы супер галт тэрэгээр холбох цаг болсон дэлхийн бүх ороны хөгжилөөс хоцорсон хот ангайсан мөнгөний улс төрчид бол манай оркуудын сонголт

202.9.42.243Зочин   • 2 сарын 26. 11 цаг 11 минут

Хотынхоо хоймор хэсэгт бүр салхин дээд талдаа оршуулгын газар олноор төвлөрүүлэх нь сайн зүйл биш л дээ. Даландавхар, Их Наран, Алтан-Өлгий, Тахилт билүү чандарлах газар гээд л байж байна. Хотын хойд талаар гэхэл д ийм буяны газрууд хаяа нийлж байна.

202.179.26.147zochin   • 2 сарын 26. 10 цаг 15 минут

olon jiliin omno Emeelted gazar avaad chachaa bariaad nileen chorongo oruulalt chiisen, chun amidramaar bna, daanch onoodriig churtel tog, us ( ded butech) er chiidegdeegui ,ich chechuu umaa, Mongold buch umniichan uchir n er oldochgui boon tugjrel !!! odoo yaandaa yaana!!!

202.126.89.65иргэн   • 2 сарын 26. 10 цаг 08 минут

чи ч гэсэн оршуулгын газар очино шүү дээ. баруунд ч гэсэн хот дотор оршуулгын газар байдаг

103.229.177.65Монгол   • 2 сарын 26. 10 цаг 04 минут

Одоо хотоос хөдөө рүү чиглэсэн нүүдлийг эхлүүлэх хэрэгтэй. Үүний тулд хөдөөгөө хөгжүүл. Хотын нөлөөллийн бүс төв аймгийн хэдэн сумыг сайтар хөгжүүлчих хэрэгтэй. Сайхан замтай, хот хоорондын тээвэртэй, тэнд нь шинэ сууршилийн бүс байгуулаад.

202.179.27.207Зочин   • 2 сарын 26. 9 цаг 50 минут

Гарчигандаа оновчгүй зүйрлэл өгч дээ мөнхийн Булган минь

66.181.187.250Иргэн   • 2 сарын 26. 9 цаг 41 минут

Зөв л асуудал. Хотын төвлөрлийг сааруулахад эдийн засгийн хөшүүрэг чухал.Жинхэнэ сайхан амьдрал хөдөөд л байна шүү дээ. Дэд бүтэц ч нэг үеэ бодвол харьцангуй гайгүй болсон Харин хот орчмыг хүнсий үйлдвэрлэлийн чиглэлээр фермерийн аж ахуй болгох асуудлыг Засаг бодлогоор зохицуулах хэрэгтэй

45.117.32.130Зочин   • 2 сарын 26. 9 цаг 16 минут

Тиймээ хүн цөөтэй дагуул хотод бараг нараар халах том цонхтой боломжын газартай хаусад тэтгэвэрт гарсан хөгшчүүл ач зээгээ хараад амьдрах сонирхолтой байдаг. ус Бохирын асуудлыг шийдвэл болоод явчихна. өөр юу хүсэхэв.

66.181.160.123Шарав/Зүүнхараа/   • 2 сарын 26. 8 цаг 48 минут

Хөтөл шиг жижигхэн үйлдвэрийн хот байгуулаад тэнд орон сууц эмнэлэг сургууль мэтийн нийгмийн асуудлыг шийдээд гэр хороололын оршин суугчдаа сургаад/Алтанхуягийн ЗГ эхлүүлж байсан/ илгээлтээр нүүлгэх хэрэгтэй. Ашигт малтмалын ордуудыг хуурааж улсад авна гэхийнхээ оронд хугацаатайгаар ашиглалтагд оруулж тэдэн ажлын байр бий болго, тэдэн татвар төлдөг бол гээд улсаас дэмжлэг /татвар, хөнгөлөлтэй зээл гэх мэт/ үзүүлэх хэрэгтэй. Хөдөөд шинээр байгуулж ажлын байр бий болгосон үйлдвэрүүдийг 3-5 жил татвар шимтгэлээс чөлөөлж хөл дээр нь босгох

Шинэ мэдээ

Дархан хотод Юнителийн 3 дахь салбар Оргил худалдааны төвд нээгдлээ3 цаг 10 минутын өмнөМенингококкт халдварын үед ямар шинж тэмдэг илрэх вэ3 цаг 11 минутын өмнөОлон улсын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Инфантино маргааш Монголд ирнэ3 цаг 16 минутын өмнөОньсон тоглоомыг дэлгэрүүлнэ3 цаг 16 минутын өмнөНинжа дайчинд бүдэрсэн Т.Санчир3 цаг 21 минутын өмнөДэлхийн шашны ихэнх систем хүнийг айлгах дээр үндэслэсэн байдаг3 цаг 26 минутын өмнөАНУ-ыг “Airbus” компанитай холбоотой хэргээр Европод худалдааны хариу арга хэмжээ авахыг зөвшөөрчээ3 цаг 31 минутын өмнө5 жил тутам интернет роутерээ шинэчлэх шалтгаан3 цаг 35 минутын өмнөШигшээгийн хаалгач Б.Ариунболдын Японы багт үзүүлсэн тоглолтоос түүвэрлэв3 цаг 36 минутын өмнөШотланд чих цэвэрлэх хөвөнгийн худалдааг хоригложээ3 цаг 41 минутын өмнөКПОП: Хамгийн сайхан арьстай одод3 цаг 46 минутын өмнөЭх дагинын сүмд гал гарсан тухай цуврал бүтээнэ3 цаг 51 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь3 цаг 56 минутын өмнөВладимир Путин: Дайн болбол хамгийн бага хохирол амсах нь ОХУ4 цаг 1 минутын өмнөМонгол-Японы тоглолтын үеэр Монголын хөгжөөн дэмжигч, талбайд орж шуугиан тарьжээ4 цаг 6 минутын өмнөЯдуу цагаачаас захирал болсон Маен4 цаг 11 минутын өмнөГ.Эрдэнэчимэг: Хүүхдээ анхаардаггүй эцэг эхээс болж элдэв эрсдэл нэмэгдэж байна4 цаг 16 минутын өмнө#hashtag хэрэглэснээр илүү олон хүнд мэдээллээ хүргэж чадна4 цаг 21 минутын өмнөЭлектрон төхөөрөмжүүдэд дахин боловсруулсан хуванцар ашиглахыг уриалжээ4 цаг 26 минутын өмнөИх хэмжээний валют хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсан Хятад иргэнийг илрүүлжээ4 цаг 27 минутын өмнөҮндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно4 цаг 31 минутын өмнөТансаг зэрэглэлийн “Sunshine villiage” хотхоны ус өмхийрснөөс долоон оршин суугч ХӨСҮТ-д эмчлүүлж байна4 цаг 35 минутын өмнөХүүгээ алдсан гэж бодож байсан ч 30 жилийн дараа уулзжээ4 цаг 36 минутын өмнөЯпонд амиа алдсан хүний тоо нэмэгджээ4 цаг 41 минутын өмнө“Бүгдийг иддэг” Майкл Лотито4 цаг 46 минутын өмнөЗасгийн газрын өргөтгөсөн хурал болов4 цаг 47 минутын өмнөХүүхдээ хэрхэн номонд дуртай болгох вэ4 цаг 51 минутын өмнөЛос Анжелес Лейкерс, Голден Стэйт Уорриорс багуудын улирлын өмнөх тоглолт4 цаг 56 минутын өмнө“Буянт-Ухаа 2” хорооллын орон сууцанд орохоор шалгарсан иргэдэд батламжийн гардууллаа4 цаг 59 минутын өмнөИх Британийн тусгай хүчин Сирийг орхин явахаар бэлтгэж байна5 цаг 1 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.