2019 оны 2-р сарын 26
15 цаг 24 минут

Монгол эмэгтэйн мэдвэл зохих дом засал

Жирэмсэн эхнэр төрж ядан хүндэрвээс гэрийн өрхний оосрыг тооноор оруулж унжуулан домноно.
-Нярайлсан эхийн хөх хавдаж үрэвсвээс хөхнийх нь арьсан дээр хөөгөөр гэрийн тооно зурж домноно.
-Хүнээс юм горьдсоноос хөх нь хавдсан бол горьдуулсан хүн нь цаасанд аргал боож бэлэг мэт өгч дахин нэг горьдуулаад дараа нь жинхэнэ өгөх юмаа өгч горьдоог гаргадаг домтой
-Эхнэр хүн шүдээ хавирах цээртэй бөгөөд аль нэгэн тохиолдлоор шүдээ хавирч эхэлбэл засал ном хийнэ. Эхнэр хүн шүдээ хавирваас эрдээ муу, охин хүүхэд шүдээ хавирвал эцэг эх хоёрт муу гэдэг. Засах дом нь: Гутлын уланд нэг нэг зоос, гурав гурван хэсэг түүхий мах хийж хавсраад тэр хүнийг унтуулаад гутлын зулгаар гаднаас нь гурав гурав цохиод зоос, махыг авч түүнрүү гурав гурав нулимаад зүүн тийш гарга. Хойноос нь нэг аяга ус цацваас магад амарлина.
-Ямар нэг хүн загнах байх гэж бодвол үсээ зангид

Өвчинг анагаах дом
-Гар дээр үү гарваас улаан утсыг үү гарсан тоогоор зангидаж, нойтон газар булаад “Үү чи сонс. Тэр нэрт хүн үхтэл чи юунд явна” гэж сүрдүүлэн шившинэ. Булсан утас илжирч тасармагц үү үгүй болох учиртай гэдэг.
-Үүг арилгахад бороо орсны дараа үхрийн баасан дээр тогтсон усаар угаахад арилна.
-Хүзүү хөшиж гоётвоос гоё сайхан эдийг өмнө нь тавиад түүний зүг гурав гуравын ес мөргүүлээд өвдсөн газрыг цагаан эдээр арчаад цацал өргөж домноно.
-Хумс авсны дараа ил задгай хаядаггүй, усанд хийдэг домтой. 
-Нүдэнд өвдөг гарахад: өвдөг гарсан нүдийг эсрэг талын өвдгөндөө ойртуулж, “өвдөг өвдгөнд гарахаас хэзээ нүдэнд гарч байлаа. Эм дом. Эм дом” гэж хэлэн домнодог.

-Орон дээр хүн хонохгүй эзгүй байхад хүрвэл хайч, хутга, сүх, мэсийн аль нэгийг тавьж хонуулан муу юмнаас сэрэмжлэн домноно.
-Гэрийн чанх урд болон ар талд овоо босгох эсвэл гадас шааж орхивоос хий салхин, гүйдэл сэлт, муу юмыг хаана.
-Гэрийн хатавчны дээд талд хөрөө хавчуулах нь гаднаас янз бүрийн муу зүйлээс сэрэмжлэхээс гадна галын хайчийг зуухны аманд хөндлөн тавьж байх нь хэл ам, хэрүүл тэмцлээс сэрэмжлэх домтой. 
-Аливаа зүйлийг хаях, түлэхдээ заавал хэлбэрийг өөрчилж үйлийг хийх домтой.
-Эм хүн галын хайч болон үйлний хайчаа дээдэлнэ, эр хүн малгай, бүс, ангийн буу, хэт хутгаа дээдэлнэ.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ОХУ, Иран, Туркийн төрийн тэргүүн нар уулзжээ3 минут 36 секундын өмнөВладимир Имамович Норов ("ШХАБ-ын цэцэрлэг") барих хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцлаа3 минут 36 секундын өмнөТэргүүлж явсан Окиноуми уналаа8 минут 36 секундын өмнөЭ.Сноуденд орогнох эрх олгохыг дэмжжээ13 минут 36 секундын өмнөЖүдогийн ДАШТ-ий шилдэг 20 цэвэр ялалт18 минут 36 секундын өмнөТрамп: “Пхеньян руу дараа очъё”23 минут 36 секундын өмнөМУАЖ Ш.Чимэдцэеэ цомог, номоо зарж сууна28 минут 36 секундын өмнө“General Motors” компанийн 50 мянган ажилтан ажил хаяжээ33 минут 36 секундын өмнөМбаппе, Неймар нар Аваргуудын лигийн “Реал Мадрид”-тай хийх тоглолтыг өнжинө38 минут 36 секундын өмнөХамгийн сайныг хүүхдүүддээ зориулаарай43 минут 36 секундын өмнөАжилдаа явах гэж гэрээсээ гараад сураггүй болжээ48 минут 36 секундын өмнөБНАСАУ дотооддоо үйлдвэрлэсэн шинэ ухаалаг гар утсаа худалдаалж эхэлжээ53 минут 36 секундын өмнөҮндэслэлгүй хөрөнгөжсөн Р.Эрдэнэбүрэнд холбогдох хэргийг ШҮҮХ ямар учраас ЦАГААТГАВ!58 минут 36 секундын өмнөЧөлөөт бөхийн ДАШТ: Эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 72кг-ийн жингийн сугалаа1 цаг 4 минутын өмнөТосон баримал VS Бодит зураг1 цаг 9 минутын өмнөЭмил Хески Лэмпард, Жеррард хоёрыг доош нь хийв1 цаг 14 минутын өмнөВ.Путин Саудын Арабад "С-300" худалдан авахыг санал болгожээ1 цаг 19 минутын өмнөД.Отгондалай: Одоогоор албан ёсны гэрээ хийгээгүй, “Топ Ранк”-ийг хүлээж байна1 цаг 24 минутын өмнөМадуро: Сөрөг хүчнийхэнтэй хэлэлцээрээ үргэлжлүүлэхэд бэлэн1 цаг 29 минутын өмнөӨнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороотой1 цаг 34 минутын өмнө"It: Chapter Two" кино “Box Office”-ийг дахин тэргүүллээ1 цаг 39 минутын өмнөСексгүй байх нь гэнэтийн үхэлд хүргэдэг1 цаг 44 минутын өмнөКпопын урт хөлтэй үзэсгэлэнт охид1 цаг 49 минутын өмнөЖеки Чан Оросын фэнүүдээсээ хүлцэл өчжээ1 цаг 54 минутын өмнөЖээнбеков Киргизстан улсыг Латин цагаан толгойн үсэгт шилжүүлэхийг эсэргүүцлээ1 цаг 59 минутын өмнөАвстралийн шигшээ багт хожигдлоо2 цаг 4 минутын өмнөБНМАУ-ын баатар, маршал Ю.Цэдэнбал агсны 103 жилийн ой тохиож байна2 цаг 9 минутын өмнөCалбартаа “элэггүй” Б.Бямбадорж Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болтлоо дэвших зөв үү, У.Хүрэлсүх сайд аа?2 цаг 14 минутын өмнөРоналду дээд амжилт руу дөтөлсөөр2 цаг 19 минутын өмнөСуарес оруулсан гоолоо “Барселона”-гийн дасгалжуулагч асан Энрикегийн хорт хавдрын улмаас нас барсан охинд зориулав2 цаг 24 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.